|

Авлига, хээл хахууль цэцэглэсэн Цагаан хадны НАБТ-н хашааг ХААЯ!


 

Нүүрс ачиж, буулгах талбай /НАБТ/ гэх нэршилтэй хашаанд их хэмжээний мөнгө эргэлдэх болоод багагүй хугацаа өнгөрчээ. Их хэмжээ гэдэг нь 9-өөс дээш оронтой тоог хэлж байна.
Уурхайгаас хил хүртэл нүүрс тээвэрлэдэг байсан уртын урт тээврийг зогсоож, уртын богино болгохдоо Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт буюу хилээс 20 орчим км-ын наана Цагаан хаданд НАБТ гэх нүүрсний баталгаат агуулахыг бий болгосон.

Хог, шороо, шээс баасаар дүүрсэн, байгалийг хөрсөөр нь эргүүлсэн энэ хашаанд нүүрс буулгахын тулд жолооч нар нэг тонн нүүрс тутамдаа 2 доллар төлнө. Ашиг шууд НАБТ-д шингэнэ. Харин богинын тээврийнхэн Гашуун Сухайт, Ганц модны боомт хүртэлх 20 хүрэхгүй км-т НАБТ-гаас нүүрс ачихын тулд хэн нэгний гарыг цайлгах хэрэг гарна. Үнэндээ НАБТ, Цагаан Хаданд авилга, хээл хахууль цэцэглэжээ.
Хашаа хатгаснаас өөр бүтээн байгуулалт байхгүй НАБТ-н цаана цөөн Монголын хэдэн олигарх, Монголын газарт эзэн суусан хятадууд байх юм. Өөрөөр хэлбэл хятадууд Монголын газарт Монголын нүүрсийг торон хашаанд буулгаж хэд хонуулахдаа мянга мянган доллар цүнхэлчихнэ. Хэдэн 1000 жолооч нарын хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгийг чимээгүйхэн шимэгчлэн тэд амьдарч байгаа нь энэ.
Уг НАБТ-н зөвшөөрлийг аймгаас нь олгодог гэж УУХҮЯ-наас мэдэгдэж байсан. Тэгэхээр Өмнөговь аймгийн удирдлагууд энэ бүхний цаадах "нууц” ноёнтон байж мэдэх... Тэдний зохион байгуулалттай хийсэн бизнес юм биш биз.
Нэг л өдөрт энэ хашаанд хэдэн тэрбум төгрөг эргэлдэнэ. Тэрбумаар нь цүнхэлдэг НАБТ-ынхан технологийн зам барих ч үүргээ биелүүлдэггүй, тоосжилтыг ойрхон давтамжтай бууруулах ажлаа ч хийдэггүй. Эко "ноль" ч алга. Төрөөс тавьж буй хяналт ч алга.
Түүнчлэн энд нүүрсийг буулгаж ачихад асар их хэмжээний нүүрсний хорогдол гардаг. 70-80 тонн нүүрснээс 80-85 кг нүүрсний хорогдол гардаг гэж тооцвол сая сая ам.долларыг салхинд хийсгэж байна. Байгаль орчинд халтай, жолооч нарыг дарамталж, ялгаварлан гадуурхдаг, үйлдэл бүрээс хахууль, авлига нэхсэн цөөн хэдэн хүний гарт орсон НАБТ-г татан буулгая. Төр төмөр нүүрээ харуулаасай.
Хилээс наана 20 ч хүрэхгүй км-т 10 мянган жолооч машиндаа 20 хонож, бага дархан цаазат газар хөрсөөрөө эргэж мөхөж, сайхан монгол залуус нэг нэгээрээ хорогдохыг өдөр бүр харсаар байна. Төр засаг байгаль эх дэлхийгээ хамгаалсан ч, хэдэн жолооч нараа бодсон ч НАБТ гэх "авлигал, хахууль”-ийн сүлжээг таслан зогсоох шаардлагатай.
Өнөөдөр хилийн гаралт нэмэгдэж өдөрт 1000-1500 орчим машин хил нэвтэрч байгаа энэ үед уртын урт тээврийг үргэлжлүүлнэ хэмээн Зам тээвэр хөгжлийн яам, Уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас мэдэгдсэн. Одоо жолооч нар уг шийдвэрийг хүлээж буй.   

 


 


Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/16, 14:26
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2023/06/08, 12:44
2021/06/28, 14:12
2023/06/15, 17:18
2018/07/16, 15:13
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/07, 14:20
2016/07/25, 08:50
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2023/11/22, 13:45
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин