|

Ерөнхий сайдын нүдээ боосон “айлчлал”


Ерөнхий сайдын нүдээ боосон “айлчлал”

Саяхан фэйсбүүкээс Хөвсгөл аймгийн иргэн 88 настай Гомбо гуай өөрийн хөрөнгөөр нутагтаа хоёр гүүр барьсан (сүүлийнхийг барихын тулд тэтгэврийн зээл авсан) тухай үзээд баярлаж, талархсан хүмүүс олон. Үүнтэй давхацсан бас нэг үйл явдал бол Ерөнхий сайдын Дундговь аймагт хийсэн "айлчлал”.

Аймгийн иргэдтэй хийсэн уулзалт дээр нутгийн ард түмэн У.Хүрэлсүх сайдад Засаг дарга нь О.Бат-Эрдэнэ 100 сая төгрөгөөр ажлынхаа өрөөнд засвар хийсэн тухай хошуу өргөжээ. Харин бүхэл бүтэн аймгийн хэмжээнд хүүхдийн цэцэрлэг нэгийг барих гээд чадалгүй хоёр оны нүүр үзэж байгаа гэнэ. Төсөвт хөрөнгө нь ердөө 140 сая төгрөг.

Ерөнхий сайд энэ тухай сонсоод хамт явсан Сангийн сайддаа цэцэрлэг барих хөрөнгийг 2019 оны төсөвт суулгаж өгөхийг үүрэгджээ. Төсөв нь батлагдталаа хоёр жил, дахиад барих гэж хэдэн жил. Манай төрийн ажил нэг иймэрхүү. Харин 100 сая төгрөгөөр ажлын өрөөгөө засварласан Засаг даргад ямар хариуцлага тооцсон тухай Засгийн газрын албан мэдээнд алга. Яахав, 140 саяын цэцэрлэгийн 240 саяар барьсанд л тооцох юм биз дээ. Ганц цэцэрлэгийн хөрөнгө шийдэх гэж хайран цаг зав, бензин тос, баахан хүний томилолтын зардал үрэх шаардлага байсан ч юм уу, үгүй ч юм уу?. Бас тэгээд "төсөв хямралтай байгаа” тухай ярьсан хэвээр. Манай төрийнхний ажил нэг иймэрхүү.

БНХАУ-д ажлын айлчлал хийсэн Ерөнхий сайд буцах замдаа Гашуун сухайтын боомтоор орох сургаар боомтын удирдлагууд хоёр өдрийн өмнөөс түргэн авч.

Цагаан хадны суурингаас урагшаа Гашуун сухайт, Ганц модны боомт хүрэхэд талдаа 20 гаруйхан км. Хоногт мянга гаруй машин урагшаа, хойшоо гардаг. Хорин км хүрэхгүй замыг 2-3 хоног туулдаг. Тэр нь хилийн ачаалалтай холбоотой.

Цагаан хаданд "Энержи Ресурс”, "Эрдэнэс Тавантолгой” компаниудын олборлосон нүүрсийг  хадгалж хашаалдаг 7-8 компани бий. Тэндээс нүүрсээ засмал зам болон шороогоор хоёр тусдаа тээвэрлэж хилийн шалган хүрдэг. 100-120 тоннын даацтай машинууд шороогоор, 70 тонн хүртэл даацтай нь засмалаар тээвэрлэдэг аж. Ингээд шалган дээр очсон хойно нь хоёр талаас ээлжлэн 10, 10-аар нь татаж гаргадаг учраас богинын тээвэрлэлтэд уртын урт дараалал үүсч 2-3 хоног дугаарладаг байна.

Харин сая Ерөнхий сайдыг ирэх сургаар боомтын удирдлагууд, хилийнхэн бүх машинуудаа урагш нь Ганц модны боомт руу шахаж гаргаад, өдөртөө 200-300 машин л хойшоо хил нэвтрүүлдэг болсон байна. Урагшаа хөөгдөж гарсан машинууд 2-3 хоног хилийн урд "Адууны хашаа” гэж нэрлэгдсэн 1000 машины зогсоол дээр 3000-4000 мянгуулаа хоригджээ.

Харин Ерөнхий сайд маань өөрийнх нь нүдийг боосон албатуудынхаа урьдчилан бэлтгэсэн "бодит байдалтай” үзэж танилцан гараа халаасандаа хийж яваад ирсэн бололтой юм. "Жолооч нарын ажлын орчинг сайжруулах үүрэг өглөө” хэмээн ETV-ээр мэдээлсний үзвэл манай хил гаалийнхан Ерөнхий сайдыг дагалдаж явсан хэвлэл мэдээлийнхний ч бас нүдийг хуурч чадсан бололтой. Гэнэтийн шалгалтыг ч гэнэдүүлээд сурчихсан манай төрийн албатууд аа гэж. 

Б.ЗАЯА

ЭХ СУРВАЛЖ: INEWS.MN

ЛИНК: http://www.inews.mn/a/621


Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.

Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Батлах код: *
Today, 15:49
Today, 11:33
Today, 10:45
Yesterday, 17:14
Yesterday, 14:59
Yesterday, 13:44
Yesterday, 11:25
Yesterday, 11:09
2018/04/23, 16:33
2018/04/23, 16:03
2018/04/23, 14:49
2018/04/20, 12:21
2018/04/20, 11:29
2018/04/20, 11:16
2018/04/19, 17:03
2018/04/19, 13:21
2018/04/19, 12:38
2018/04/19, 12:32
2018/04/19, 11:46
2018/04/19, 11:03
2018/04/19, 10:58
2018/04/18, 11:11
2018/04/17, 18:25
2018/04/17, 17:08
2018/04/17, 13:08
2018/04/17, 12:44
2018/04/17, 11:57
2018/04/16, 13:23
2018/04/14, 14:46
2018/04/14, 14:28
2018/04/13, 18:18
2018/04/13, 16:46
2018/04/13, 13:46
2018/04/13, 12:56
2018/04/13, 12:00
2018/04/12, 12:43
2018/04/12, 11:51
2018/04/11, 12:37
2018/04/11, 10:22
2018/04/10, 13:31
2018/04/10, 13:19
2018/04/10, 12:51
2018/04/10, 11:51
2018/04/10, 10:39
2018/04/09, 15:44
2018/04/09, 11:17
2018/04/06, 15:09
2018/04/05, 17:13
2018/04/05, 15:48
2018/04/05, 13:45
2018/04/04, 12:52
2018/04/04, 11:44
2018/04/04, 11:33
2018/04/03, 14:17
2018/04/03, 11:57
2018/04/02, 20:44
2018/04/02, 20:43
2018/04/02, 20:42
2018/04/02, 14:51
2018/04/02, 12:22
2018/04/02, 11:55
2018/03/31, 13:29
2018/03/30, 13:10
2018/03/29, 14:15
2018/03/28, 10:54
2018/03/28, 10:05
2018/03/27, 12:29
2018/03/26, 12:36
2018/03/26, 12:25
2018/03/26, 10:29
2018/03/26, 10:17
2018/03/23, 13:42
2018/03/23, 11:50
2018/03/22, 16:11
2018/03/22, 16:10
2018/03/22, 16:06
2018/03/22, 10:54
2018/03/21, 12:09
2018/03/21, 11:54
2018/03/20, 13:43
2016/05/30, 09:27
2014/10/27, 21:34
2015/04/09, 12:30
2017/03/06, 15:55
2015/01/07, 13:33
2014/12/05, 14:30
2016/05/16, 13:04
2016/07/27, 09:47
2017/01/12, 10:49
2015/02/03, 09:48
2015/01/21, 18:11
2016/06/10, 20:06
2016/06/20, 12:32
2014/10/10, 15:36
2015/01/05, 11:38
2014/12/29, 13:27
2015/08/01, 05:32
2014/10/12, 22:16
2015/01/23, 10:16
2014/12/15, 13:01
2014/12/08, 12:49
2014/10/12, 22:16
2014/10/21, 17:49
2014/10/20, 10:41
2015/02/06, 18:14
2014/10/20, 19:51
2015/02/03, 11:30
2014/12/19, 15:42
2014/12/09, 18:32
2014/10/10, 15:35
2015/01/06, 07:40
2015/12/18, 15:59
2014/12/26, 15:41
2014/12/17, 12:52
2014/12/19, 18:35
2016/07/28, 11:18
2015/01/13, 13:17
2014/12/19, 18:18
2014/10/23, 19:56
2014/12/12, 12:18
2014/10/21, 17:09
2014/12/19, 19:02
2014/12/17, 12:25
2014/12/18, 13:34
2015/01/23, 20:42
2014/12/26, 15:14
2015/04/13, 12:03
2015/01/27, 10:46
2015/01/06, 08:04
2014/12/26, 09:44
Дэлхий дахинд
Сонин хачин