|

Ашигт малтмал ард түмний биш, уурхайн эздийн өмч байх шийдвэрийг Үндсэн хуулийн цэц гаргалаа


Өчигдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэц их суудлын хуралдаанаараа Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалт нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянаж эцэслэн шийдвэрлэсэн.

Ашигт малтмалын тухай хуулийн дээрх заалтууд нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 03 дугаар дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж  Цэцийн Их суудлын хуралдаанаас үзсэн юм.

Ашигт малталын хууль дахь эдгээр заалтуудыг Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсгийн "Төр нь … аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх … үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэснийг тус тус зөрчсөн байх тул хүчингүй болгов хэмээн тогтоов гэжээ.

Үндсэн хуулийн цэцийн энэхүү шийдвэр нь эцсийнх байдаг учир Ашигт малтмалын тухай хуулийн дээр дурдсан заалтууд өчигдрөөс эхлэн хүчингүй боллоо.

Тэгвэл энэ тухай асуудлыг сошиалд өчигдөр оройжин шүүн хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

  • «Ноцтой мэдээ… Үндсэн хуулийн цэцийн гишүүд ээ. Та нарын өнөөдрийн шийдвэрээр ашигт малтмалын нөөц ашигласны татвар үгүй болж төсвийн орлого жилд 1.3 их наяд төгрөгөөр буурахад хүрч байна. Товчхондоо Ашигт малтмал ард түмний өмч биш компаниудын өмч болж байна. Арай ч дээ!!!”
  • "Цэцийн өнөөдрийн шийдвэрийн дагуу Оюу толгой, Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс таван толгой, Цайрт минерал зэрэг бүх зэс, алт, нүүрс, төмөр, цайрын уурхайнууд энэ татварыг төлөхгүй болж байна. Ашигт малтмал уурхайн эздийн ӨМЧ боллоо, ард түмнийх биш, энэ бол тоглоом биш шүү. Арай ч дээ!”
  • "Ирээдүйн өв сан, тогтворжуулалтын сан зэрэг өрийг нь дарж, хуримтлал бий болгож байсан, мөнгө цуглуулж байсан монголын ирээдүйд хэрэгтэй сангууд бүгд будаа болж байна аа, сүүлийн 2 жилийн хөдөлмөр будаа болох нь. Цэцийн гишүүд ээ, арай ч дээ”.
  • "Монголыг хорлож сэтгэл нь цаддаггүй, үг үйлдэл нь алхам тутамдаа зөрсөн хэдэн хулгайч, гар хөл болсон хөлсний хэдэн юмаа аваад зайлаад өгдөггүй юм байх даа, ёстой дургүй зэвүү хоёр зэрэг хүрчлээ” хэмээн жиргэлээ.

Тэгвэл "Энержи Ресурс”-ын захирал Б.Батцэнгэл:

  •  "Төлөх хүн байхгүй юм шиг л уншигдаад байна. Ёстой юу бодож гарсан шийдвэр вэ гэдгийг тайлбар сонсмоор юм. Гэхдээ Цэц шийдвэрээ тайлбарлах үүрэг, албагүй юм гэсэн байх шүү”.
  • "Цэц хүчингүй болгосон гэх хуулийн заалтууд нь энэ байна. Энэ салбарт ажилладаг хүний хувьд хараад гайхаад сууж байна Цэц рояльтитай холбоотой гол заалтуудыг хүчингүй болгосон байх юм. Хуульчид мэргэжлийн тайлбар өгөх байлгүй дээ?”.
  • "Ирээдүйн өв сан” нь бүрдэх ёстой нэг гол эх үүсвэрийг нь байхгүй болгох шийдвэр Цэц гаргачихсан юм биш үү?” хэмээн жиргэлээ.

Ийнхүү Үндсэн хуулийн Цэц ноцтой шийдвэр гаргасан нь тун тодорхой байна. Энэхүү шийдвэр захиалгатай байсан эсэхийг хэлж мэдэхгүй ч Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн, нийтлэлч Б.Баабар нар энэхүү рояльтиг шүүмжлээд байсан, түүгээр нь боллоо хэмээх хүмүүс ч цөөнгүй байна.

Мөн ЕТГ-ын дарга М.Энхболдын  "Страто” компанид зориулагдаж хэмээн эдийн засагч Б.Наранбаатар мэдэгдлээ. Түүхий эдээ боловсруулалт хийлгүй хямдаар нь гаргахад хүргэсэн гадны захиалгат шийдвэр байна гэлцэх хүмүүс ч цөөнгүй байна. Энэ бүхнээс үзэхэд Цэцийн өчигдрийн шийдвэр улс оронд их л халтай тусах нь дээ.

https://gereg.mn/news/34994?fbclid=IwAR1yfYQrB4OMsyDmUpzFaAwmd3DuI7Uu7RY0aWjQujyL7HQifDy4qyPNcwg


Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
  • sdfsdfsdfsdf

  • 8 February 2020 06:52
  • {ip-address}

2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/16, 14:26
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2023/06/08, 12:44
2021/06/28, 14:12
2023/06/15, 17:18
2018/07/16, 15:13
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/07, 14:20
2016/07/25, 08:50
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2023/11/22, 13:45
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин