|

Хууль зүйн байнгын хороо Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авахаас татгалзав


 

Хууль зүйн байнгын хороо Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авахаас татгалзав

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 10 дугаар дүгнэлтийг хэлэлцээд, хүлээж авах шаардлагагүй хэмээн үзлээ.
УИХ-ын гишүүн асан Д.Гантулаг өөрийн хүсэлтээр гишүүнээсээ түдгэлзсэнээр Хэнтий аймагт нөхөн сонгууль явах шаардлага үүссэн. Үүний дагуу УИХ-аас 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай 62 дугаар тогтоол баталсан юм. Уг тогтоолд нөхөн сонгуулийг энэ сарын 07-нд зохион байгуулахаар тусгасан юм. Гэвч энэхүү тогтоолд төрийн албан хаагч оролцох зохицуулалтыг нарийн тусгаагүй нь иргэний сонгох, сонгогдох эрхийг хязгаарласан байна хэмээн Хэнтий аймгийн Баянхутаг сумын II багийн иргэн С.Мөнхцэцэг Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан юм. Үндсэн хуулийн цэц уг гомдлыг энэ оны наймдугаар сарын 22-нд хэлэлцээд, УИХ-ын 62 дугаар тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан.
Байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, Ц.Мөнх-Оргил нар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авах нь зөв гэсэн санал хэлж байлаа. Өөрөөр хэлбэл, Сонгуулийн тухай хуульд Ерөнхийлөгч, УИХ болон орон нутгийн сонгуульд оролцох хүсэлтэй иргэн тухайн сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 31-нээс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байна хэмээн заажээ. Ингэхдээ нөхөн сонгуульд оролцох иргэд албан үүргээ хүлээлгэн өгөх хугацааг нарийн заагаагүйгээс үүдэн Үндсэн хуулийн цэцэд маргаан үүссэн гэдгийг гишүүд тайлбарлаад, Цэцийн дүгнэлтийг хүлээн авч, Сонгуулийн хуульд "нөхөн сонгуульд оролцох төрийн албан хаагч гурван сарын өмнө албан тушаалаа хүлээлгэн өгсөн байна” гэсэн заалт тусгах хэрэгтэй хэмээсэн юм.
Харин УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан Сонгуулийн тухай хуулийг шинэчлэн найруулах ажлын хэсэг ажиллаж байгаа бөгөөд энэ намрын чуулганаар батлуулахаар төлөвлөж байна гэлээ. Тэрбээр, "Одоо боловсруулж байгаа хуулийг намрын чуулганаар батлуулж амжихгүй хэмээн үзвэл гишүүд өөрсдөө нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулах замаар дээрх асуудлыг шийдвэрлэх боломжтой” хэмээв.
Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд орсон гишүүдийн 92 хувь Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авах шаардлагагүй хэмээн үзлээ. 
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.

Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Батлах код: *
Yesterday, 17:50
Yesterday, 13:42
Yesterday, 13:36
Yesterday, 11:43
Yesterday, 10:25
Yesterday, 09:34
Yesterday, 09:28
Yesterday, 09:05
2018/10/22, 17:24
2018/10/22, 16:06
2018/10/22, 16:03
2018/10/22, 15:57
2018/10/22, 15:44
2018/10/22, 13:04
2018/10/22, 12:34
2018/10/22, 12:27
2018/10/22, 12:24
2018/10/22, 09:53
2018/10/22, 09:41
2018/10/22, 09:38
2018/10/22, 09:36
2018/10/19, 16:38
2018/10/19, 15:19
2018/10/19, 15:13
2018/10/19, 13:33
2018/10/18, 18:40
2018/10/18, 16:55
2018/10/16, 16:33
2018/10/16, 16:02
2018/10/16, 13:48
2018/10/16, 12:26
2018/10/16, 12:21
2018/10/16, 12:19
2018/10/16, 10:07
2018/10/15, 14:36
2018/10/15, 13:28
2018/10/15, 11:58
2018/10/15, 11:53
2018/10/15, 11:38
2018/10/15, 11:20
2018/10/15, 11:16
2018/10/15, 11:12
2018/10/15, 11:09
2018/10/15, 11:04
2018/10/15, 10:12
2018/10/15, 09:52
2018/10/15, 09:15
2018/10/15, 09:13
2018/10/15, 09:10
2018/10/15, 09:06
2018/10/15, 09:02
2018/10/12, 15:38
2018/10/10, 16:36
2018/10/10, 16:32
2018/10/10, 16:30
2018/10/10, 12:37
2018/10/10, 11:26
2018/10/10, 11:24
2018/10/10, 11:21
2018/10/10, 11:16
2018/10/10, 11:10
2018/10/10, 11:04
2018/10/10, 10:51
2018/10/10, 10:46
2018/10/10, 09:30
2018/10/09, 17:01
2018/10/09, 16:56
2018/10/09, 16:51
2018/10/09, 16:46
2018/10/09, 11:13
2018/10/09, 10:41
2018/10/09, 09:42
2018/10/09, 09:38
2018/10/05, 11:16
2018/10/05, 10:45
2018/10/05, 10:42
2018/10/05, 10:32
2018/10/05, 09:21
2018/10/04, 17:01
2018/10/04, 14:54
2016/05/30, 09:27
2014/10/27, 21:34
2017/03/06, 15:55
2016/07/27, 09:47
2015/04/09, 12:30
2014/12/05, 14:30
2015/01/07, 13:33
2015/02/03, 09:48
2017/05/03, 10:42
2014/12/29, 13:27
2015/12/18, 15:59
2015/01/21, 18:11
2015/01/05, 11:38
2016/05/16, 13:04
2014/10/10, 15:36
2015/01/23, 10:16
2017/01/12, 10:49
2014/12/19, 15:42
2017/05/11, 11:37
2016/06/10, 20:06
2015/12/03, 17:31
2014/10/10, 15:35
2016/09/01, 12:25
2017/06/07, 16:30
2016/06/20, 12:32
2016/01/05, 17:52
2016/05/20, 10:49
2015/01/23, 20:42
2014/10/12, 22:16
2016/09/01, 12:28
2016/07/28, 11:18
2015/08/01, 05:32
2017/03/14, 17:04
2014/10/12, 22:16
2014/12/15, 13:01
2014/10/20, 10:41
2014/12/26, 15:41
2017/05/03, 13:50
2014/12/08, 12:49
2014/10/20, 19:51
2015/02/03, 11:30
2016/05/24, 19:44
2014/10/21, 17:49
2014/12/17, 12:52
2014/12/09, 18:32
2015/01/06, 07:40
2015/02/06, 18:14
2015/01/13, 13:17
2014/12/17, 12:25
2014/12/19, 18:35
Дэлхий дахинд
Сонин хачин