|

ЛЕВИЙН АМИЙГ АВАРСАН ЛЕВ


Хэдхэн хоногийн өмнө, Шарав ах бид хоёрын "Өнө мөнх орон” дууг БАДМААРАГ сургуулийн найрал дуучид Москвад дууллаа. Сайхан санагдав. Манай хүүхдүүдийн дуулсан өөр нэг дуу нь "ЭХ, ДОРОГИ...” (ДОРОГИ).
Монголчууд энэ дууг сайн мэднэ. Үгийг нь Ошанин хэмээх Зөвлөлтийн үеийн, нэрт яруу найрагч бичжээ. 1945 онд зохиогдсон, "74 настай дуу” гэсэн үг.

Гэхдээ энэ удаад ЭХ, ДОРОГИ-ийн тухай биш харин уг дууны шүлгийг бичсэн, нэрт яруу найрагч Ошанины сонирхолтой дурсамжаас хуваалцая.

1972 онд Ошанины 60 насны ойд зориулсан концерт Москвад болох гэж байж. Оросын ардын жүжигчин, "День победы”-ыг дуулдаг Лев Лещенко уг концертод уригджээ. Гэвч тоглолтоос хэдхэн хоногийн өмнө дуучин маань "Би Харьков руу явах болчихлоо. Тэнд маш том тоглолтод, театрын багтайгаа хамт оролцох урилгатай, онгоцны тийзээ ч авчихсан” гэв ээ.

Ошанин сандарч "Чи миний тайлан концертод оролцоно гэж амласан шүү дээ, битгий яваач, тийзээ буцаачих. Чамгүйгээр миний концерт давсгүй хоол шиг л болно” гэж гуйв. Угаасаа тэр үед Пугачёва, Лещенко, Кобзон гэсэн 3 дуучин оролцсон тоглолт л хамгийн их үзэгч цуглуулдаг, шуугиантай концерт болдог байж л дээ. Лещенко дотроо дургүй байсан ч онгоцны тийзээ буцааж, өвгөн найрагчид өгсөн амлалтаа биелүүлэхээр үлдэв.
Гэтэл хоёрхон хоногийн дараа мөнөөхөн онгоц осолдож, олон хүний амь сүйдсэний дотор театрынхан нь ч байжээ. Үүнээс хойш Ошанин "Би Лещенкогийн амийг аварсан” хэмээн бахархан ярих болсон гэнэ. Ийм л сайн ерөөлөөр учирсан хоёр ОД маань адилхан ЛЕВ нэртэй нь сонирхолтой юм шүү.

Хэрэв ОД дуучин тэгэхэд өвгөн найрагчийг үл тоомсорлож, Харьковын тоглолт руу нисчихсэн бол амиа алдах байж. Харьковын тоглолтын мөнгөн шагнал нь асар их рубль байсан гэдэг.

Хэлсэндээ хүрч, "эр хүн шиг” байсныхаа шагналд Лещенко өдий хүртэл энх тунх амьдарч байна. Оны өмнөхөн Путинээс том шагнал гардан авч харагдсан.

Оросуудын шүтээн дуучны амийг аврагч, Оросуудын хайртай найрагч Ошанины "74 настай” дууг Москвагийн тэнгэр дор дуулсан БАДМААРАГ сургуулийн дүү нар, удирдсан багш нарт нь эл бяцхан түүхээр баяр хүргэе.

Жинхэнэ урлагийн хүн болохын тулд авьяастай байх хангалтгүй, "хүн шиг хүн" байж л хол явдаг.

Өлзийтөгс Лувсандорж


Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2023/06/16, 14:26
2018/05/16, 14:55
2023/06/08, 12:44
2019/04/09, 12:59
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2018/12/12, 09:32
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2016/07/25, 08:50
2021/06/28, 14:12
2018/07/16, 15:13
2023/06/07, 14:20
2023/11/22, 13:45
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин