|

Би Оросуудаас айдаг


Би одоо хүртэл Оросуудаас айдаг. Миний энэ айдас ээжээс маань удамшсан юм.

Би одоо хүртэл Оросуудаас  айдаг. Миний энэ айдас ээжээс маань удамшсан юм. Ээж миньгэж малчин Монгол эмэгтэй. Оросуудаас  ялангуяа орос цэргүүдээс ухаангүй айдаг нэгэнбайсан юм. Оросийн колони байх дээр үед манай сумын эргэн тойрон дүүрэн оросцэрэгийн хотхон . Хоолтын давааны орос цэргийн анги, Өндөртолгойн нисэхийн анги, Цантын орос цэргийн дэлгүүр, 18-ийн Орос цэргүүд гээд манай сумын нутаг тэр аяараагадаадын цэргийн хээрийн сургуулийн полигон” цэргийн буудлага сургуулийн талбай Г.Д” болчихоод байсан 1960 –аад оны хүйтэн дайны үеийг мэдэх хүн мэдэх хүн бий харинбичих хүн үгүй байх. Ээжийн маань айдаг ч зөв юм. Байгаад л орос цэргүүд тугал бяруубуудаад идчихлээ гэнэ. Зэлтэй тугал машинаар дайраад аваад явчихна. Тугал бяруу ч бүүрдүүрсэн. Хүчин хийчихлээ л гэнэ. Манай ангийн нэг охиныг хүчиндээд складанд тушаадорхичихсныг олсон. Тэр үед ямар одоогийнх шиг хэвлэл мэдээллээр мэдээлэх биш шондутна. Монгол Зөвлөлийн найрамдалд сэв сууна гээд тас нуугаад орхино.Хэрвээ бичихбайтугай чанга ярих юм бол хэрэгт орно биздээ. Жамъянгуай шиг хэлмэгдэхийг хэн бодохбилээ Энэ ч юу ч биш. Оросын нэг гарамгай нисгэгч чадлаараа гайхуулсан уу, тоглосон уу, осол юм уу бүү мэд 1986 оны намар Элгэний рашааны баруун хонхорт манай нутагийнМанжаа гэдэг чавганцын толгойг онгоцныхоо сэнсээр тас чавчаад хаячихсаныг нутагийнхэдэн хөгшид толгойг нь залгаж оёод оршуулсан юмдаг.”Манжаа эмээгийн толгой гэдэгбичлэгт тодорхой бий Г.Д” Ийм юман дунд амьдарч байсан ээж маань оросуудаас ухааналдатлаа айхаас яах билээ. Байлдааны онгоц тоонон дээгүүр шунганаж , пулёмот тачигнахболгонд л ээж бондгос хийн цочин бурхандаа залбирна. Орой үдэш битгий гараарай цааначинь согтуу оросууд сумын төвөөр яваад байна гэдэгсэн. Одоо нэхэн санавал оросуудаасайдаг нь ээж бид хоёр ч биш юм байна. Энэ томчууд хүртэл цагаа тулахаар ухаан алдатлааайх юм. Тэд даанч нэрэлхээд, ичээд хэлпдэггүй байсан байна. Оросууд Ер нь одоо хүртэлих дээрэнгүй дээрэлхүү нь хэвээрээ юмаа. Оросын Ерөнхийлөгч Медведев” Баавгай” манай оронд айлчиллаа. Халх голын дайныг дурсах гэсэн юм уу. Дорнодын ураныг, Тавантолгойн нүүрсийг авах гэсэн юм уу бүү мэддээ.Ямарч байсан манай томчууд Дорнодынхооураныг, Шинэ баригдах төмөр замаас орох орлогоо өгөөд явуулчихваа. Америкууд мянганысорилын сангийн буцалтгүй тусламжаас хөрөнгөнөөс мөнгө гаргаад танай төмөр замыгбариад өгөе гэсэн чинь оросууд зөвшөөрөөгүй юм билээ. Амеркийн энэ мөнгийг оросийнтөмөр замын дарга юу гэж хэлсэн гэж санана. Үнэгүй юм гэж байдаггүй юм. Үнэгүй бяслагзөвхөн хавханд байдаг. Та нар тэр мөнгөө буцаа манайх баринаа сайхан мэдээрэй гэсэн. Манайхан  тэгээд л нам. Путин ч, Медьведев ч Монголыг тусгаар тогтносон орон гэж даанчбодсонгүй. Ердөө гурван сарын өмнө Путин нь манайхыг дайрч Японд очихдоо манайхаасирээдүйд авах ураныхаа гэрээг Японтой хийчихээд буцсан байсан. Ядаж  манай улс орныурмыг бодож бензинийхээ үнийг ганц сар хямдруулсангүй. Харин бүүр давраад дэлхийдхаанах ч авахгүй хоцрогдсон хөдөө аж ахуйн хуучин машинаа "арай 300 сая доллорт гээгүйбайгаа”шахчихаад буцдаг байгаа. Атрын гуравдугаар аяныхан тэр машинуудыг нь алгаташин хүлээн авав. Социализмын материал техникийн баазын үлдэгдэл ороын овоолсонтөмөрийг  төмөрийн хогонд урагш нь арай хийж ачуулж дуусчихаад байхад шүү. Айлчлалын үед  манай Ерөнхий сайд С.Баяр Медьведевээс их айсан байх. Бүүр бултаадбайсан. Явсан хойно нь  сүр сүлд нь явчихсан амьтан гарч ирэв. Ер нь оросууд манайтомчуудыг зүрхийг үхүүлэхдээ голдуу л Москвад дууддаг. Харин Ерөнхий сайд БаярыгМосквад биш энүүхэн Эрхүү хавьд гэнэт дуудаж уулзсаны дараа гялалзаж явсан Ерөнхийсайд маань дуугаа хураав.  Харин шинэхэн Ерөнийлөгч Элбэгдорж нэг их айгаагүй байх.Ямарч л гэсэн зугтаагаагүй. Хаашаа бултах билээ. Ер нь урьчихаад зугтана гэж юу байхав.Хоёр Ерөнхийлөгч уулзаад өр авлага юу болж байна гэтэл цаадах нь их өр тэглээгүй, юмүлдсэн гэдэг байгаа. Уг нь манайх сайн тооцсон бол өргүй гэж олон  эдийн засагчид бүүроросын хоолыг үхтлээ идсэн коммунистууд  хүртэл шивнэн ярьдаг. Байхгүй өрийг бийболгоод тэрийгээ тэглээд нот бичиг солилцчихсон шүү дээ. Энэ Медьведев юу яриадбайнаа. Элбэгдоржийг Оросын талыг баримталдгүй болохоор " өрөөр далайлгах хэрвээамжилтгүй болвол, наанадаж түрүүчийн ерөнхийлөгчийг нь матаж хооронд ньэвдэрэлцүүлэхийн тулд их өрийн хоёр хувийг тэглээгүй гэж нүүдэл хийсэн байхнээ.Хариноросын Ерөнхийлөгчийн айлчлал манай Ерөнхийлөгчийг айлгахын тулд нэг аймаарбэлэг”тэй ирсэн. Дотоод Яамны дарга нь оросод цаазлуулсан Монголын Ерөнхийсайдуудын нэрсийг авч ирж үзүүлэв. Толгойг нь биш шүү.Ядаж уучлаарай танай төрийнтэргүүнүүдийг манай хуулиар цаазалсан өнгөрсөн үеийг уучлаарай гэж ганц ч өгүүлбэрунагсангүй их өрний  үлдэгдэлийг тохирно гэв . Эл бэлгэнд олон хүн цочсон гайхсан. Хоёрорны дээд хэмжээний айлчлалд толгойг нь авсан удирдагчдынх нь нэрсийг авчирч өгөх ньдипломат ёсонд таардагч юмуу үгүй ч юмуу. Бүү мэд. Лав л хүний ёсонд байж болдоггүйдоромжлол юм. Их өр гэж ер нь юу юм бэ.. Үлгэрлэвээс Монгол Оросын колони оронбайхдаа 10 рубль зээлжээ. Зээлэх зээлүүлэхийг ямар Монгол мэдэх биш. Оросзээлүүлжилдээ. Гэтэл 1990 онд тусгаар тогтнолоо жинхэнэ утгаар нь олоод өгсөн авсанаатооцох болдог байгаа. Гэтэл шинэ Оросууд 10 рублийнхээ оронд 10 доллор нэхэж шогтовСоциализмын үеийн орос манай хоёр ямар доллорын бараа харсан биш.Рубль төгрөг хоёраль ч насандаа доллортой нэг нэгээр харьцаж байгаагүй. Д.Бямбасүрэн гуайгаас бусадманай удирдагчид айсандаа өртэй байлгүй яах вэ гээд байснаас өгөе өгөе нэг бол рублээрнь юм уу, төгрөгөөр тооцож өгөе гэх толгой байсангүй. Долороор өгнө гэж ам алдаж. Үхсэнхойноо доо тэр үеийн рублийн ханш манай 3 төгрөгтэй тэнцэж байсан байхгүй юу. Тэгтэлоросууд айдаг айсандаа долигнодог,бялдуучилдаг удирдагч нарыг яг дээрэлхэнэ биз дээ.Хоёр доллор одоо өг бусадыг нь тэглэе гэсэн юм билээ. Касъянов нь манай ерөнхий сайдН.Энхбаярыг тэгвэл тэр хоёр доллороо одоо бэлнээр нь аваад ир гэсэн. Хоёр долороо өгчяс салахын тулд 2003 оны 12 дугаар сарын 30-ны шөнө валютын сангаасаа байгаа 40 центавч, Айвахоу майнз компаниас 80 цент зээлж, үлдэснийг нь "Эрдэнэт”-ээс авч Орсодаваачаад өгөөрэй гээд Касъяновын бие төлөөлөгч гэх нэг Чехд өгөөд явуулчихсан юм билээ. Гэтэл Медведев нь ирээд дахиад хоёр хувиа нэхээд байдаг.Тэр Касъяновоосоо олж ав гэхцөстэй удирдагч байсангүй. Хөөрхий зайлуул бас айгаад байгаа байлгүй дээ. Их өр тэглэсэнтэр ёлкны шөнө бүгдээрээ нэг их уйлалдав. Тэр үед их өр тэглэсний баяр гэж бодож байсанюм одоо бодохноо нь андуурчээ.Үе үеийн төрийн томчууд оросоор ухаангүй айдаг юмбайна. Өөр зам сонгох асуудлаар,  өр ширийн асуудлаар ,тусгаар тогтнолын асуудлаартэдний томчуудтай уулзаад буцаж  ирдэггүй тохиолдол төрийн тэргүүнүүдэд олон байсан.  Тэр нь үе үеийн удирдагч нарын зүрхэнд шар ус хуруулчихжээ.Орост буудуулсан Ерөнхийсайдууд ч бий. Шарил болж хүргэгдэж ирсэн нь ч бий. Төрсөн нутаг, уул усаа  хүртэл өгөөдоросын хүндэтгэлийг эс олон, траншейнд шахуу өнгөрсөн нь ч бий.Газар дээр ганц ах гаадманайхан байдагийгаа барсандаа. Гэтэл хорхойссан Орос баавгай ирж айлгаад л байдаг. Хэд ч эргэх юм билээ бүү мэд. Төрийн томчууд”их өр” тэглэсэн  баатарлаг гавъяа,  хөлгүй ихнайр наадам ,уйлаан майлаан, одон медалын учирыг одоо л ойлоглоо. Манай төрийнтомчууд нь их өр тэглэсэндээ биш эсэн мэнд эргэж ирсэндээ, амь мултарсандаа  баярласанюмсанж . Ард  түмэн ч гэсэн 1990 оноос хойш удирдагчид нь амьд мэнд эргэж ирээдбайгаад баярлалгүй яах вэ. Оросоос би айдаг бүүр үнхэлцэгээ хагартал айдаг. Томчууд чбүүр илүү аймшигтай  хүнд тусдаг юм шиг байна.         

Г. Дашрэнцэн

ЭХ С УРВАЛЖ: http://baabar.mn 



Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/16, 14:26
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2023/06/08, 12:44
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2021/06/28, 14:12
2023/06/09, 12:48
2018/07/16, 15:13
2016/07/25, 08:50
2023/06/07, 14:20
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2023/11/22, 13:45
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин