|

Шведэд аяга угааж, айл цэвэрлээд хоёр сая гаруй төгрөг олно...гэхдээ л


Шведэд аяга угааж, айл цэвэрлээд хоёр сая гаруй төгрөг олно...гэхдээ лШвед орон бол хамгийн амгалан, тайван орнуудын нэг. Цагаач, дүрвэгсдийг мянга мянгаар нь орогнуулж, харж ханддаг. Эмнэлэг сургууль бүх юм нь үнэгүй бөгөөд нийгмийн халамж маш сайн. 

Та нар очоод л шууд цагаачил. Байр хоол нь үнэгүй бас сар болгон тэтгэмж өгнө. Хамгийн бага цалинтай аяга угаах, айл цэвэрлэх ажил хийхэд л сардаа 2 саяыг хангалттай олно. Энэ визний мөнгийг бол хэдхэн сарын дотор л хийнэ.

Энэ бол Монголд виз гаргуулж, амьдралаа дээшлүүлэхээр наашаа ирэх гэж буй нэгний Шведийн тухай авдаг ойлголт.

Тийм ээ! Швед орон маш олон цагаачдыг хүлээн авдаг!

Тийм ээ! Цагаачийн байр хоол үнэгүй бас сар бүр тэтгэлэг өгнө!

Тийм ээ! Эмнэлэг, сургууль нь үнэгүй, бас нийгмийн халамж сайн!

Тийм ээ! Аяга угааж, айл цэвэрлээд хоёр сая гаруй төгрөг олно!

Гэхдээ л энд ирсэн Монголчууд бид тэр замаар явдаггүй юм. 

Дайн байлдаантай орноос ирсэн дүрвэгсдийг л хэдэн мянгаар нь орогнуулдаг болохоос эдийн засгийн цагаач биднийг хадаг бариад угтнаа л гонж. Аргаа барсандаа улс төрийн хэлмэгдэгч, гэмт хэргийн гэрч, хүний наймааны золиос бүр сүүлдээ ижил хүйстэн хүртэл болж хувирна. Нөгөө л нэг амьдралаа дээшлүүлэх гэж тэр.

Цагаачийн үнэгүй хоолтой байранд амьдарч харагдаач. Яагаад гэж үү? 

Хөдөөний хол тосгонд юмуу сумын төв шиг жижиг хотруу цөлчихдөг болохоор. Уугуул иргэддээ хүртэл ажил ховор газар очиж цагаанаар(бичиг баримттай) амьдрах жаахан цагаасаа хумслахгүйн тулд тэр. Тиймээс л Стокхолмд хажуу өрөө хөлсөлж эсвэл хамаатныдаа орогноод л нөгөө "Амьдралаа дээшлүүлэх" мөрөөдлөө эхэлнэ дээ. 

Тэр аяга таваг угааж, айл цэвэрлэдэг ажил нь тэгээд бас олдохгүй ээ. Эрж хайна, хүлээнэ, бүр болохгүй бол нэгнээсээ худалдаж авна. За тэгээл бүх юм болоол эхэлж байтал цагаачийн буцаах шийдвэр хаалга нүдээд л ороод ирнэдээ. Харлаж байгаа нь тэр!

Солонгос шиг хоморголон баривчлаад байхгүй ч хийх ажил ховордоно. Швед хүний санаанд хэзээ ч багтамгүй бага цалингаар ажиллахаас гадна, шогч нэгэнд хэдэн сар үнэгүй ажиллаж өгөх үе ч гарна. Бичиг баримтгүй хүнийг дээрэлхэх хүн мундах биш...

Энэ бол Швед дэх Монголчуудын амьдрал. Үүнийг бичиж байгаа би болон уншаад ойлгож мэдэрч байгаа бүх хүний туулаад гарсан, туулах гэж хичээж буй зовлон.

Зорьж, зольж, шүдээ зуун тэвчиж бас тэмүүлж хүрсэн тэр амьдрал. Үргэлжлүүлэн тэмцсээр л байна.

Хар амиа бодон гадуурхаж, хүсэл зорилгыг тань унтраах гэсэнгүй ээ. Үнэн байдлыг мэдээсэй, бэлтгэлтэй ирээсэй гэсэндээ санаа тавилаа. Европ ч гэсэн хуулиа чангалж хориод жилийн өмнө Монголчуудын нээсэн зам, арга барил хэдийн хуучраад эхэллээ. Зөв сонголт хийгээрэй!

Т.Билгүүн

Эх сурвалж: https://www.facebook.com/se.bilguun​


Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/16, 14:26
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2023/06/08, 12:44
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2021/06/28, 14:12
2023/06/09, 12:48
2018/07/16, 15:13
2016/07/25, 08:50
2023/06/07, 14:20
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2023/11/22, 13:45
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин