|

Хятадын оргодол тэрбумтны эзэмшиж байсан “лууны толгой” хэлбэртэй цамхагийг онлайнаар заржээ


Хятадын оргодол тэрбумтны эзэмшиж байсан “лууны толгой” хэлбэртэй цамхагийг онлайнаар заржээ

 

Бээжин хотын төвд орших 39 давхар Пангу Плаза цамхагийг саяхан онлайн дуудлага худалдаагаар заржээ.

Уг үл хөдлөх хөрөнгө нь лууны толгой хэлбэртэй бөгөөд зэргэлдээ баригдсан барилгуудтайгаа нийлээд лууны бүтэн биеийг дүрсэлдэг аж. Цамхаг Бээжингийн алдарт Шувууны үүр стадионоос километр хүрэхгүй зайд оршдог.

2008 онд Бээжингийн зуны олимпийг тохиолдуулан нээсэн цамхагийг одоо АНУ-д дүрвээд байгаа тэрбумтан Гуо Вэнгуй эзэмшиж байжээ. Бээжингийн шүүх 2016 онд тэрбумтнаас энэхүү хөрөнгийг нь хурааж, саяхан дуудлага худалдаагаар борлуулах шийдвэр гаргасан юм. Ингээд Мягмар гарагт Алибабагийн онлайн дэлгүүрт дуудлага худалдаа зохион байгуулагджээ.

Дуудлага худалдаанд хоёр хүн оролцсон бол хөндлөнгөөс ажиглахаар 150,000 хүн бүртгүүлсэн байна. Цамхагийн анхны үнэ таван тэрбум юаниас ($708 сая) эхэлж, 5.19 тэрбум юаниар ($734 сая) зарагджээ.

Бээжингийн үл хөдлөх хөрөнгийн Yucheng Zhiye компани шинэ эзэмшигч нь болсон байна.

Гуо Вэнгуй луйвар, авлигын хэрэгт буруутгагдсаныхаа дараа 2014 оноос хойш АНУ-д дүрвэн амьдарч байгаа. Түүний олон хөрөнгийг Хятадын эрх баригчид хураасан юм.

Гуо дуудлага худалдааны дараа YouTube сүлжээнд өөрийн мэдэгдлийг нийтэлсэн байна. Энэ мэдэгдэлдээ тэр өөрийнх нь өмч зах зээлийн бодит үнэлгээнийхээ ердөө 10 хувиар зарагдсан гэж үзэж байгаагаа хэлжээ.

Нийтдээ 140,000 орчим метр квадрат талбайтай цамхагт одоо АНУ-ын IBM компанийн Хятад дахь салбар байрладаг юм байна.

Эх сурвалж: CNN

Э.СЭМҮҮН, IKON.MN


Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/16, 14:26
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2023/06/08, 12:44
2021/06/28, 14:12
2023/06/15, 17:18
2018/07/16, 15:13
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/07, 14:20
2016/07/25, 08:50
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2023/11/22, 13:45
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин