|

Тайван цагийн “тахал” болсон гэр бүлийн хүчирхийлэл таны эргэн тойронд байна уу?


Тайван цагийн "тахал” болтлоо халдварласан гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох боломжтой талаар энэхүү бичвэртээ хөндөхийг зорилоо. 

Хүчирхийллийг "тахал”-тай зүйрлэсний учир нь эргэн тойрондоо халтай, халдвартай, үр хүүхдээр дамжин цаашид ч үргэлжлэх боломжтой байдаг билээ. Гэр бүл дэх хүчирхийлэлд ХҮН та л цэг тавьж чадах бөгөөд энэ "тахал”-ын өмнө нүд нь боолттой, чих нь дүлий юм шиг байж, хэлээ хазан өнгөрүүлэхгүй байхыг танаас хүсье!
 
Амралтын өдрийн өглөө утас дуугарна. Дуг нойрноос дур мэдэн сэрээсэн дуудлагыг авахад "Найз нь байна аа, эрүүлжүүлэхээс ирж аваарай" гэх танил нэгний дуу сонстов. Эрүүлжүүлэхийн үүдэнд "баатруудаа” авах гэсэн олны хөл тасрахгүй ажээ. Эрүүлжүүлэхийн төлбөр болох 4,150 төгрөг төлөөд найзыгаа гарч ирэхийг хүлээж байсан би, цагдаагийн хэлтэс рүү очин учрыг олж, хужрыг тунгаахаар болов. Учир юунд гэвэл манай "баатар” зүгээр нэг архи уугаад эрүүлжүүлэгдээгүй, эхнэртээ гар хүрсэн гэх дуудлагаар төрийн хамгаалалт дор нэг хоног амрах "эрхийн бичиг”-ээр шагнагдсан нь энэ ажээ.
 
Эхнэр ч гэлтгүй гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд харилцан эрх эдэлж, үүрэг хүлээдэг байхаар 2016 онд батлагдсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар зохицуулагдсан. Тус хуульд таны салсан, сарнисан, хамтран амьдрагч, хамтран амьдарч байгаагүй ч дундаасаа хүүхэдтэй, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, үрчлэн авсан гээд энэ бүгд нэгэн адил хамаарна.
 
Эхнэр нь ч эрхээ мэддэг хүүхэн юм байж. За тэр ч яах вэ, найзыгаа авах минь. Өглөө 08:00 цагт ирсэн атал үд дунд өнгөрчихөөд байдаг. Хэрэв эхнэр нь гомдолтой гэвэл гэмт үйлдэл хийгээд гэлбэлзэж буй нөхөр, торгуулийн 100,000 төгрөг дээрээ нэмж 7–30 хоногийн баривчилгаанд явах болно. Аргалахаас өөр арга алга. Очиж эхнэрийг нь гэрээс нь авлаа. Цагдаагийн хэлтэс рүү явах зууртаа тал засаж, тайлбарлахыг оролдов.
  • -Одоо яах гэж байна вэ?
  • -Гэр бүлийн хохирогч: Хуульд юу гэж заасан байдаг юм түүгээр л болог. Би лав гомдолтой гэх нь тэр.
  • -Цаадах чинь баривчлагдвал яах болж байна аа, ажил төрлөөс нь халахыг ч үгүйгэхгүй, ганц хүний цалингаар амьдарч байгаа хүүхэд, та хоёрыг чинь хэн тэжээх юм? хэмээн зөөллөх санаатай хэлсэн юм.
Хохирогч эмэгтэй маань ойлгож байгаа эсэхийг бүү мэд. Ямартай ч хосууд учраа олсон. Энэ тохиолдолд эхнэр эрхээ эдэлснийг нь буруу гэсэнгүй, зөв асуудал. Нөхөр ч нэг сайн торгуулж, сануулга авсан биз. Мөнгө төгрөг нь илүүдээ гарсан биш, баривчилгаанд явах болбол ажил төрөл ч үгүй, орлогогүй болохоос авахуулаад хүсээгүй олон үр дагаварт хүргэж болох тул цаашид уур биш ухаанаа урьтал болгохыг анхааруулав. Хүчирхийллийг хүн хүсэж үйлддэггүй байж болох ч хүрэх үр дүн нь хуулийн хатуу заалт юм. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гээд гэгээн төрдөө бүртгүүлэх нь хэнд ч таатай байхгүй билээ. Монгол Улсад Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2016 онд шинэчлэн найруулж батлагдсан нь олон эерэг үр дагаврыг нийгэмд авчирж байгаа бөгөөд мөн сайжруулж, засах ёстой асуудлуудыг араасаа дагуулж байгаа билээ. Энэ хуулиар олон нийтэд хүргэж буй гол зүйл бол хүчирхийллийг хэн ч  үйлдэж болохгүй, хэрэв үйлдсэн тохиолдолд төр танд төмөр нүүрээ харуулах болно.
 
Ер нь цаашдаа ийм үйлдэл "байнга” давтагдвал торгуулж, баривчлагдах биш, бүр гэмт хэрэгт тооцон ял эдлүүлэхээр Эрүүгийн хуульд зааж өгсөн. Шийтгэл нь зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ялтай.

Гэр бүлийн хүчирхийлэл нь зөвхөн бие махбодод халддаг зүйл биш юм. Эдийн засгийн хүчирхийлэл, сэтгэл зүйн хүчирхийлэл, бэлгийн хүчирхийлэл гэсэн төрлүүдтэй өргөн хүрээг хамарсан ойлголт билээ.

Цаашид буянаараа болог гээд орхих биш, гэр бүлийн хүчирхийлэл гэдэг аймшигт "тахал”-аас урьдчилан сэргийлдэг, хуулиа мэддэг иргэд байх нь чухал юм. Тэгээд ч бид гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдээлж болох бөгөөд заавал харьяалал харгалзахгүйгээр өөрийн хамгийн ойр байгаа цагдаагийн хэлтэст хандахад л болно. Таны өгсөн мэдээллийг нууцлах бөгөөд мэдээлэл өгсөнтэй холбогдуулан хувь хүний мэдээллийг задруулахыг хуулиар хориглодог байна.
 
Хүчирхийлэл бүр хэзээд хөрштэй байдаг!

ЭХ СУРВАЛЖ: IKON.MN, СЭТГҮҮЛЧ, ХУУЛЬЧ Б.ПҮРЭВСҮРЭН


Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.

Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Батлах код: *
2019/11/01, 12:33
2019/11/01, 11:56
2019/11/01, 11:27
2019/11/01, 11:07
2019/10/31, 15:33
2019/10/31, 13:22
2019/10/31, 12:34
2019/10/30, 13:27
2019/10/30, 13:09
2019/10/30, 11:21
2019/10/28, 17:30
2019/10/28, 15:30
2019/10/28, 12:23
2019/10/25, 16:22
2019/10/24, 16:33
2019/10/24, 14:36
2019/10/24, 11:10
2019/10/23, 13:45
2019/10/23, 13:21
2019/10/23, 11:05
2019/10/22, 17:43
2019/10/22, 17:33
2019/10/22, 16:44
2019/10/22, 14:57
2019/10/22, 13:56
2019/10/21, 18:09
2019/10/21, 14:44
2019/10/21, 13:29
2019/10/07, 15:03
2019/10/07, 11:59
2019/10/07, 11:53
2019/10/07, 11:35
2019/10/04, 12:21
2019/10/04, 11:31
2019/10/03, 16:27
2019/10/03, 16:16
2019/10/02, 14:24
2019/10/02, 13:50
2019/10/02, 13:01
2019/10/01, 15:17
2019/10/01, 13:52
2019/10/01, 11:30
2019/09/30, 12:47
2019/09/25, 09:18
2019/09/24, 12:14
2019/09/24, 12:03
2019/09/23, 17:49
2019/09/23, 12:00
2019/09/23, 11:39
2019/09/23, 11:24
2019/09/23, 11:15
2019/09/23, 10:49
2019/09/20, 15:33
2019/09/20, 11:39
2019/09/20, 11:36
2019/09/18, 11:36
2019/09/18, 11:09
2019/09/17, 14:37
2019/09/17, 13:38
2019/09/17, 11:42
2019/09/17, 11:33
2019/09/16, 16:12
2019/09/16, 15:53
2019/09/16, 13:40
2019/09/16, 13:23
2019/09/16, 12:49
2019/09/16, 12:45
2019/09/16, 11:58
2019/09/14, 16:01
2019/09/14, 15:22
2019/09/13, 14:09
2019/09/13, 13:41
2019/09/13, 13:12
2019/09/11, 16:06
2019/09/11, 14:49
2019/09/11, 13:29
2019/09/11, 13:15
2019/09/11, 13:02
2019/09/11, 12:42
2019/09/10, 17:24
2019/03/21, 15:14
2018/05/16, 14:55
2018/12/12, 09:32
2019/01/02, 15:58
2016/05/30, 09:27
2018/07/16, 15:13
2019/03/14, 18:29
2018/09/28, 11:52
2019/02/04, 13:49
2019/01/24, 15:37
2019/01/22, 10:21
2014/10/27, 21:34
2017/03/06, 15:55
2019/03/20, 11:08
2019/01/30, 09:46
2019/04/09, 12:59
2016/09/01, 12:28
2015/04/09, 12:30
2016/07/27, 09:47
2015/01/07, 13:33
2019/02/15, 14:59
2017/03/14, 17:04
2019/03/07, 11:57
2014/12/05, 14:30
2014/12/29, 13:27
2015/02/03, 09:48
2015/01/05, 11:38
2014/12/09, 18:32
2015/01/23, 10:16
2017/05/03, 10:42
2019/05/16, 10:17
2019/04/04, 10:26
2015/12/03, 17:31
2017/05/11, 11:37
2016/09/01, 12:25
2016/05/16, 13:04
2015/12/18, 15:59
2016/05/20, 10:49
2016/01/05, 17:52
2017/06/07, 16:30
2014/10/10, 15:36
2014/10/10, 15:35
2015/01/21, 18:11
2014/12/19, 15:42
2016/06/10, 20:06
2015/01/23, 20:42
2017/01/12, 10:49
2017/05/03, 13:50
2016/07/28, 11:18
2016/05/24, 19:44
Дэлхий дахинд
Сонин хачин