|

Архидалт+хүчирхийлэл= хохирогчид


 

 

 Архидалт+хүчирхийлэл= хохирогчид
Б.ТУУЛ
Хүчирхийллийн хувьд хамгийн анх ханддаг газар бол ГССҮТ. Тиймээс бид тэндээс шөнийн сурвалжлагаа бэлтгэлээ.
 
ГССҮТ-ийн гадна талын машины зогсоол дүүрэн хүнтэй байв. Эмнэлгийн хаалгаар орвол рентген зураг авалтын өрөө, эмчийн үзлэгийн өрөө, хүлээн авах, бүртгэлийн хэсэг гээд өрөө болгоны үүдэнд  хүмүүс дугаарлажээ.  Хөл, гараа хугалсан, хүзүү толгойгоо гэмтээж бэртээсэн хүмүүс дунд хүүхдүүд ч цөөнгүй харагдаж байна.
 
ХОХИРОГЧДЫН ДИЙЛЭНХ НЬ ЭМЭГТЭЙЧҮҮД, ХҮҮХДҮҮД


Бусад эрүүл мэндийн байгууллагуудад  үлгэр дуурайлал болохуйц нэг зүйл нь ГССҮТ-ийн "Нэг цэгийн үйлчилгээ” нь хүчирхийллийн улмаас бэртэж гэмтсэн хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлээд зогсохгүй нийгмийн халамж, сэтгэлзүй, хууль эрх зүйн салбар гээд бусад байгууллагуудын  оролцоог зангидсан зохион байгуулалт бүхий үйл ажиллагааг 24 цагийн турш үзүүлдэг юм байна.
ГССҮТ-ийн Нийгмийн эрүүл мэндийн албаны дэргэдэх "Нэг цэгийн үйлчилгээ” нь 2010 онд байгуулагджээ. Тухайн жилдээ гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн 302 үйлчлүүлэгчид тусламж үйлчилгээ үзүүлсэн байна. Харин энэ оны 11 сарын байдлаар 960 гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид үйлчилгээ үзүүлжээ.
Гэр бүлийн хүчирхийл­лийн хохирогчдын дийлэнх нь биедээ гэмтэл авсан байдалтай ирдэг аж. Тоон мэдээлэл сонирхвол, Улаанбаатар хотод  хоногт дунджаар гурван эмэгтэй нөхөртөө зодуулсны улмаас цагдаагийн байгууллагад ханддаг.  Энэ нь зөвхөн Нийслэлийн цагдаагийн газарт бүртгэгдсэн тоо. Үүний цаана олны нүднээс далд хэчнээн эмэгтэйчүүд, хүүхдүүд зодуур, харгислал дунд амаа хамхиад өнгөрч байгааг бид мэдэхгүй гэдгийг албаныхан хэлдэг. Тэгвэл Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд жилд дунджаар 3000 гаруй хохирогч ханддаг аж.  ГССҮТ, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн "Нэг цэгийн үйлчилгээ”-нд тус бүр жилд дунджаар 300 гаруй хохирогч хандаж,  гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар тусламж хүсдэг юм байна.  Зөвхөн эдгээр байгууллагад жилд давхардсан тоогоор 6000 орчим эмэгтэй тусламж үйлчилгээ хүсдэг  ажээ.
Хохирогчдын дийлэнх нь эмэгтэйчүүд, хүүхдүүд байдаг гэдгийг  ГССҮТ-ийн Яаралтай түргэн тусламжийн төвийн их эмч нар хэлж байсан. Зарим үйлчлүүлэгчдийн нас, зүсийг нууцлан ярилцаж үзлээ. 30-40 орчим насны 4-5 эмэгтэйчүүд дунд энэ эмнэлэгт давтан ирж үзүүлж байгаа хүн байв. Бүгд л эмнэлэгт хандах болсон шалтгаанаа архитай холбон тайлбарлаж байв. "Нөхөр ууж ирээд, гэрт агсам согтуу тавьдаг. Согтуу ирэх бүртээ хэрүүл хийж, гар хүрдэг. Хүүхдүүд дундуур орж, өмөөрдөг. Түүнээс болж зарим нь тархи толгойдоо гэмтэл авдаг” гэж байв. Мөн хардалтаас үүдэж, гар хүрдэг. Өмнө нь ийм газар хандаж байгаагүй. Нөхөртөө зодуулаад гар хугарсан учраас энд ирсэн” хэмээн 29 настай Б гэх бүсгүй дуу муутайхан мэдээлэл өгөв. Эдгээр хүмүүс дунд иймэрхүү шалтгаантай Гэмтлийн эмнэлгийг зорин ирсэн хүн цөөнгүй байна. Толгойдоо бэртэл авсан гэх бага насны хүүхдүүдээс энд яагаад ирснийг нь асуухад, тоглож байгаад унасан гэв.
 
Б.Эрболд: АРХИДАЛТААС ҮҮДСЭН ГЭМТЭЛ ИХ ИРЖ БАЙНА
 
Сурвалжлагынхаа төгсгөлд бид ГССҮТ-ийн " Хүлээн авах, яаралтай түргэн тусламж”-ийн тасгийн их эмч Б.Эрболдоос зарим мэдээллийг тодруулсан юм.
-Манай эмнэлгийн хүлээн авах тасгаар үйлчлүүлдэг иргэдийн тоо өдөрт 250-300 хүрч байна. Ойрын өдрүүдэд ачаалал их байна. Шинэ жилийн баярын уур амьсгал эрт орсонтой холбогдуулан архидалт их байна. Үүнээс үүдэж, гэмтсэн бэртсэн иргэд олон ирж байна. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэд  орой ажил, сургууль тарах  үед их ирдэг. Дийлэнх нь шөнийн цагаар ханддаг. Хохирогчдын дунд  тархи толгой, гавлын ясны бэртэл гэмтэл нэлээд байдаг. Түүнчлэн яс, үе мөчний гэмтэл түгээмэл байна. 2017 оны 11 сарын байдлаар л манай төвөөр биеийн хүчирхийлэлд өртсөн 694, сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөн 960, үл хайхрах хүчирхийлэлд өртсөн 299 хүүхэд үйлчлүүлж, тэдгээрийн 615 үйлчлүүлэгчийг 24-72 цагийн турш хамгаалах байранд байрлуулж амь нас, аюулгүй байдлыг нь ханган ажилласан. Баярын сезон эхэлсэн энэ өдрүүдэд шөнийн цагаар үйлчлүүлэгчдийн тоо эрс нэмэгддэг. Баар цэнгээний газраас, байгууллагын шинэ жилээсээ шууд ирдэг хүн олон байдаг. Иргэдийн дийлэнх нь согтуу ирдэг, эмч нарыг загнаж аашлахаас эхлээд ёс зүйгүй аашлах, дарамтлах нь элбэг байдаг. Гэсэн ч бид бүх л бололцоогоо ашиглан тусламж үйлчилгээгээ шуурхай үзүүлэхыг хичээж байна Мөн бэртэж, гэмтээд ирж байгаа, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийг тусгай үзлэгийн өрөөнд ганцаарчлан үздэг. Өмнө нь эцэг, эхээсээ айгаад хүүхэд үнэнээ хэлдэггүй байсан бол ганцаарчилсан үзлэгийн үеэр хэн зодсоныг хэлэх зэргээр мэдээллээ илүү нарийн авах. Тухайн хүүхдийг хамгаалалтанд авч харьяа дүүргийнх нь холбогдох байгууллагуудад хүргэх боломжтой болсон гэв.
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

 


Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2023/06/16, 14:26
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/08, 12:44
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2021/06/28, 14:12
2016/07/25, 08:50
2018/07/16, 15:13
2023/06/07, 14:20
2023/11/22, 13:45
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин