|

Торгуулийн шийтгэлтэй “тэрбум”-ын АВЛИГА


Шинэ долоо хоног дуулиантайхан эхэллээ. Өнгөрсөн долоо хоногт Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг зөвшилцөх ажлын хэсэг ажлын таван өдөр таван сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлсэн. Зөвшилцөх ажлын хэсгийн ахлагч, Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэлцүүлэг бүрийг нээж үг хэлж, Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслийг ЕТГ-ын дарга танилцуулан хэлэлцүүлж байлаа. Харин шинэ долоо хоногийн эхэнд Ерөнхийлөгч АНУ-д айлчлахаар мордсон. Үүнтэй зэрэгцээд АТГ хагас жилийн тайлангаа тавьж, мөрдөн шалгаж байгаа зарим хэргүүдтэй холбоотой бичлэгийг олон нийтэд задаллаа.

 

Төр эзэнтэй, төрийн албан хаагч сахилга, ёсзүйтэй байх хэрэгтэй гээд үе үеийн парламент хууль баталж, цаг үеийнх нь шаардлагаар өөрчилж, шинэчилсээр ирсэн. Гэвч парламентат засаглалтай манай улсад эрх мэдэл бүхий төрийн албан хаагчид нь хуулиа яаж гууль болгодгийг мэргэжлийн хяналтын байцаагчийн өрөөн дэх  үзлэг бодитоор харууллаа. Автотээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга асан Д.Батбаяр, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа, хэлтсийн дарга асан Н.Баярсайхан нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах явцад бэхжүүлсэн дүрс бичлэг  нийгмийн бухимдууллаа.  Авто тээврийн үндэсний төвийн Тээврийн зохицуулалтын газрын дарга Д.Батбаяр нь олон улсын ачаа тээвэр зуучийн эрх олгох тусгай зөвшөөрлийг "Эрдэнэс тээвэр” ХХК-ийн ачааны машинуудад олгох журмаар 2017 оны наймдугаар сараас арваннэгдүгээр сарын 14 хүртэлх хугацаанд тус компаниас 57 сая төгрөг авсан нь тогтоогдсон. Тухайн үйлдэлд нь шүүхээс гэм буруутайг тооцож нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэргийг үйлдсэн буруутайд тооцож торгох ялаар шийтгэжээ. Дараагийн бичлэгт Мэргэжлийн хяналтын хэлтсийн Экспорт, Импорт хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяа, хэлтсийн дарга Н.Баярсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийн явцад баримтжуулсан бичлэг байв.  Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Баярсайхан нарын гэр, ажлын байр, биеэс нь нийтдээ тэрбум орчим төгрөгийг бэлнээр хурааж авчээ. Тодруулбал, МХЕГ-ын Экспорт, импортын хилийн хорио цээрийн газрын хэлтсийн дарга Н.Баярсайханыг шалгах явцад гэрээс нь 230.8 сая төгрөг, 152.177 ам.доллар, 77.000 юанийг бэлнээр хураан авч баримтжуулсан байна. АТГ-ын мөрдөгчид Э.Аззаяагийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны "Рапид” хотхоны орон сууцанд нэгжлэг хийх явцдаа 57.4 сая төгрөг, 20.000 юань хураан авчээ. Их хэмжээний авлига хээл хахууль авсан нь тогтоогдсон ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр торгох ялаар шийтгэсэн нь олны бухимдал дээр "шар тос” нэмлээ.

 

Ердөө л ажлын байр, гэр, биенд нь бэлэн явдаг нэг тэрбум төгрөгийг эдийн засгийн хямралд туйлдаж байгаа иргэд хэрхэн олох вэ гээд төсөөлье. Өнөөдөр нийгмийн дундаж давхаргат тооцогдоод байгаа өрх ипотекийн болон хэрэглээний зээлтэй. Эхнэр, нөхөр хоёр цалингаасаа тодорхой хэмжээний мөнгийг зээлэндээ төлдөг байгаа. Ипотекийн зээлд хамрагдсан байрны ханш нь нэг тэрбум төгрөгөөс доод тал нь 10 дахин бага буюу 100 сая хавьцаа байгаа. Ихэнх тохиолдол энэ нь ипотекийн зээлийн хүүтэйгээ нийлээд шүү. Тиймээс бичлэг дэх оймсноос боодол боодлоороо гарч ирж байгаа ам.доллар, боодол боодол том дэвсгэртүүд  түмнийг зэвүү дургүй хоёрыг зэрэг хүргэж, төрийг шигшихэд хүргэлээ.

 

10 мянган төгрөг хулгайлаад 10 жилийн, 60 мянган төгрөгийн хохирол учруулсан хүү 12 жилийн шүүхийн тогтолцоо ч өнөө ч үйлчилсээр байгаа. Санаатай, санамсаргүй хичнээн олон аавын хүү халаасны хулгайн хэргээр торны цаана амьдралын алдаж байгааг таашгүй. Гэтэл тэрбум тэрбумаар нь авлига аваад хуулийн "хамгаалалт”-д орж, 40 сая төгрөгөөр торгуулаад өнгөрч байгаа тэнцвэргүй шийтгэл үргэлжилсээр байх уу.

Ерөнхийлөгч Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлд шүүхийн хараат бус байдлын талаар "Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, давж заалдах шатны шүүх, анхан шатны шүүхээс бүрдэх, шүүгчид сахилгын шийтгэл ногдуулах зорилгоор Шүүхийн сахилгын хороо ажиллуулах, Шүүхийн сахилгын хороо хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах, чөлөөлөх тохиолдолд санал гаргах, бусад шийтгэл ногдуулах шийдвэрийг бүрэн эрхийнхээ хүрээнд өөрөө гаргах, Шүүхийн сахилгын хорооны зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтоох” зэрэг шударга ёсны гэж нэрлэгддэг шүүхийн үйлчилгээний зохион байгуулалтыг оновчтой болгох, хариуцлагагүй шүүгчид хариуцлага тооцох хараат бус бие даасан тогтолцоо бий болгох ач холбогдол бүхий нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулахаар санал болгоод байна.  Шүүх эрх мэдлийн нэр хүндийг дээшлүүлэх, шударга, хариуцлагатай ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд Шүүхийн ерөнхий зөвлөлд шүүгчийг шилж олох, хараат бус байдлыг нь хамгаалах чиг үүргийг үлдээж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн хэмжээний бие даасан үйл ажиллагаатай Шүүхийн сахилгын хороог тусгайлан байгуулж, зөвхөн шүүгчид хариуцлага тооцохтой холбогдсон эрх мэдэл олгон, үйл ажиллагааных нь нөхцөл баталгааг Үндсэн хуулиар тогтоож баталгаажуулах нь зөв” гэдгийг онцолж байлаа. 

 

Энэ бичлэгийг эртнээс бэлтгэсэн сценари гэж зарим ажиглагчид үзэж байгаа. Шүүх засаглалыг өөрийн мэдэлд авах саналаа тусгуулах гэсэн санаа гэж хардаж болох ч төрийн албан хаагч хийгээд энгийн иргэдийн амьдрал тэнгэр газар шиг ялгаа, тэнцвэргүй ялладаг харуулсан  бодит төрх л дөө. Иргэн бүртээ эрх тэгш үйлчилдэг хууль, шүүхийн засаглалтай орон болно гэх найдварын гэрэл хонгилийн үзүүрт байгаа гэж итгэхэд ч бэрх дээ.  

ЭХ СУРВАЛЖ: SHUUD.MN
Э.Сонор



Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/16, 14:26
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2023/06/08, 12:44
2021/06/28, 14:12
2023/06/15, 17:18
2018/07/16, 15:13
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/07, 14:20
2016/07/25, 08:50
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2023/11/22, 13:45
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин