|

ТӨРИЙН ТОМЧУУДЫГ “ЭВИЙЛЖ СУУДАГ” ШҮҮХ ЗАСАГЛАЛЫН “БУЯНААР” СУЛЛАГДСАН АВЛИГАЧИД



Монголчууд олон улсын жишигт гэж ярих дуртай. тэгвэл бидний ам уралдан ярьдаг олон улсын жишигт хуулиас давсан эрх мэдэл гэж үгүй. Гэвч Монгол Улсад хуулийн хүчин чадлыг эрх мэдэл, халаасны хэмжээгээр хэмждэг болоод уджээ. Бүр ийм байдал буглачихсан гэж хэлсэн ч болно. Улс төрд нөлөө бүхий эрхмүүд хуулийн цоорхойг гаргууд ашиглаж, хэргээс яаж бултахаа андахгүй. Учир нь ямар ч дуулиантай хэрэг байсан хэрхэн сунжруулж, шүүхээс татаж, бүр болохгүй бол зовж зүдэрсэн царай гаргаж байгаад л хөөн хэлэлцэх хугацаагаа дуусгахаа мэддэг. Үүнийг доор дэлгэх баримтууд ч нотлоод өгөх биз ээ.
Гол асуудал нь хуулийг ингэж ашиглаад буруутай эдгээдийг ялла гэж шүүгчдэд эрх мэдэл олгосон атал хуулийг хүчгүйдүүлсээр байгаа нь гайхмаар. Уг нь шүүгчид үнэн худлын дэнс болж хүний хувь заяаг хөтөлдөг учраас тэднийг шударга байлгах гэж улс чадлынхаа хэмжээнд л бөөцийлдөг гэхэд нэг их буруудахгүй байх. Энгийнээр бол хүссэн болгон нь хүртээд байдаггүй цалин пүнлүүг шүүгчид олгодог. Тэгсэн атлаа энгийн иргэдийг хоногийн дотор "аавын хаалгаар” оруулдаг төмөр зүрхтэн атлаа төрийн томчуудыг энхрийлж суудаг шүүх засаглалыг хэрхэн вэ. Дашрамд дурдахад, 2018 онд Монгол Улс хамгийн их авлигад идэгдсэн байгууллагаар шүүх байгууллага тодорсон юм.
Ингээд шүүхээс буцаагдсан  төр түшилцдэг эрхмүүдийн хэргүүдийг нэхэн сануулъя.
 
Албан тушаалаа урвуулан ашиглаж, авлигын хэрэгт холбогдсон ч шүүхийг "МУРИЖ" суугаа эрхмүүд
Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ, далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлахад эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгон улсад хохирол учруулсан байж болзошгүй гэх хэргээр экс Ерөнхий сайдууд шалгагдаж буй. Тодруулбал, АТГ-аас өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, С.Баяр нарыг уг асуудалтай холбогдуулан шалгаж, баривчилсан байдаг. Улмаар Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн прокурорын газраас Ч.Сайханбилэг, С.Баяр нарт Хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн нэг дэх хэсгийн 1.3-д заасан үндэслэлээр 30 хүртэлх хоногийн хугацаагаар цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд уг хугацааг дууссаны дараа үргэлжлүүлэнхорих шийдвэр гарсан юм.
Харин энэ хугацаанд экс Ерөнхий сайд нарын бие дараалан алжаасан тул "сайд” нарын эмнэлэг гэгдэх Улсын Хоёрдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж улмаар батлан даалтаар сулласан билээ. Одоогоор шүүх хурал дахин товлогдоогүй бөгөөд уг асуудал шийдэгдэх хүртэл хилийн хорио тавьсан юм.
           
Албан тушаалаа зарж, авлига авсан хэрэгт холбогдож олны анхааралд өртөөд буй эрхэм бол Нийслэлийн Ерөнхий боловсролын Нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнэ юм. Тэрбээр сурагч элсүүлэхдээ бусдаас удаа дараа авлига авсан гэх үндэслэлээр 2018 оны аравдугаар сарын 4-ний өдөр АТГ-аас саатуулагдсан бөгөөд хавтаст хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн байдаг. Түүнчлэн Г.Бум-Эрдэнэд холбогдох шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр болох байсан ч шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралд оролцох боломжгүй гэх шалтгаанаар энэ сарын 26-ны өдөр хүртэл мөн л хойшлууллаа.
Хөгжлийн банкийг хөнтөрч, бондуудыг боомилсон эрхмүүдийн тоонд "Фортуна" Н.Батбаярын болон Б.Гарамгайбаатар, Р.Онон нар яах аргагүй багтана.
Тодруулбал, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярыг албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тухайн үед Улсын их хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байсан Б.Гарамгайбаатарын үүсгэн байгуулсан "Монроуд” ХХК-д хууль бус давуу байдал олгож, улсын төсөвт их хэмжээний  хохирол учруулсан гэх хэрэгт, Улсын их хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга асан Б.Гарамгайбаатар, Зам тээврийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга асан Р.Онон нарт 2002 оны Эрүүгийн хуулийн зохих зүйл хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийн гэм буруугийн асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн юм.
Эдгээрт холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнгөрсөн сарын 10-ны өдөр болсон бөгөөд шүүх хурлыг өнгөрсөн сарын 25-ны өдөр товлосон ч мөн л хойшлогдсон юм. Учир нь шүүгдэгч Н.Батбаяр шинээр өмгөөлөгч авч, өмгөөлөгч Л.Данзанноров, Б.Мөнхбат нар хэргийн материалтай танилцах тул шүүх хуралдааныг хойшлуулж өгөхийг хүсчээ.
Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар, Р.Онон нарт холбогдох шүүх хурал ирэх баасан гаригт болно.
 
Улсын баатар Э.Бат-Үүл хүү Б.Чулуудайн хамт яллагдагчаар мөн л татаад буй.  Тодруулбал, Хөгжлийн банк, бондуудын мөнгөөр санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрүүдтэй холбогдуулан  улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан байх магадлалтай гэх үндэслэлээр шалган нийслэлийн Прокурорын газраас өнгөрсөн сард яллах дүгнэлт үйлджээ. Харин Нийслэлийн прокурорын газраас Э.Бат-Үүл, Б.Чулуудай нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлүүд тогтоогдсон, мөн зайлшгүй нэмж шалгах ажиллагаа илэрсэн зэрэг үндэслэлээр хэргийг прокурорт буцаажээ.
Э.Бат-Үүл, Б.Чулуудай нарт холбогдох шүүх хурал энэ баасан гаригт товлогдсон бөгөөдХөгжлийн банкийг хөнтөрсөн улс төрийн нөлөө бүхий эрхмүүдийн булхай нэг нэгээрээ удаалсаар байна.  
 
Авлига хээл хахууль, мөнгө угаасан гэх хэргээр холбогдсон дараагийн сунжирсан асуудалтай эрхэм бол Монгол, Оросын хамтарсан "Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргаД.Жигжиднямаа. Түүнийг АТГ болон Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан тус тусдаа хэрэг нээн шалгасан байдаг.
Тодруулбал, АТГ-аас Д.Жигжиднямаад Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах саналыг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн гэдгийг 2018 оны гуравдугаар сарын 25 буюу сар бүрийн мэдээллийн цагаараа мэдэгдэж байлаа. Шалгалтаар Д.Жигжиднямаа нь Зам, тээврийн хөгжлийн дэд сайд асан Б.Цогтгэрэлтэй хамтран эрх мэдлээ урвуулан ашиглаж, ашиглах хугацаа дууссан 1000 вагоныг оффшор компаниар дамжуулан худалдан авч, их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй ба 15.2 тэрбум төгрөгөөр 16 ширхэг зүтгүүрийг БНХАУ-д засуулсан зэрэг асуудал гарсан байдаг. Мөн өөрийн төрсөн дүү Д.Жүгдэрнямын хувь эзэмшдэг, оффшор бүсэд бүртгэлтэй компаниас өөрийн дансаар дамжуулан 200 мянган доллар гүйлгээ хийсэн байж болохуйц сэжигтэй зөрчил тухайн үед илэрсэн байдаг юм.
Энэ хүрээнд АТГ-аас уг асуудлыг шалгаж дуусаад Нийслэлийн прокурорын газрын хяналтад шилжүүлсэн ч прокуророос шалгалт дутуу хийгдсэн илүү дэлгэрүүлж тодруулах шаардлагатай гэж үзэн өнгөрсөн оны тавдугаар сарын 3-ны өдөр буцаасан байдаг.
Харин Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын хийсэн шалгалтаар түүнийг хувийнхаа компанийн онц их хэмжээний татвараас зайлсхийсэн хэрэгт яллагдагчаар тооцжээ. Д.Жигжиднямаа нь олон улсын тээвэр зуучийн "Фрейт коммодити консалтанс” компанийн захирлаар ажилладаг байсан бөгөөд өдгөө 33 хувийг нь эзэмшдэг юм байна.
Тэрбээр уг ажлыг хийж байхдаа 2013-2017 онд татварт 350 гаруй сая, НӨАТ-т хоёр тэрбум гаруй, аж ахуйн нэгжийн орлогын албан татварт нэг тэрбум төгрөг улсад төлөөгүй хэмээн татварын байцаагч акт тогтоожээ. Баянгол дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч 2018 оны зургадугаар сард гаргасан дүгнэлтдээ хууль зөрчиж, 2013-2017 онд онц их хэмжээний татвар төлөөгүй гээд хүү, торгууль, алдангийг нь тооцсон аж. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжилгээний хэлтсийн шинжээчид уг асуудалтай холбогдуулан хоёр удаа дүгнэлт гаргасан байдаг. Улмаар Д.Жигжиднямааг дөрвөн тэрбумын татвараас зайлсхийх зорилгоор 406 сая гаруй төгрөгийн татвар төлөх орлого, эд хөрөнгө, бараа, үйлчилгээг зориуд худал тодорхойлсон хэмээн буруутган шүүхэд шилжүүлэхээр болсон талаар Өдрийн сонин энэ оны нэгдүгээр сарын 25-ны дугаартаа нийтэлж байжээ.
Үүнтэй холбогдуулан мөн оны арванхоёрдугаар сарын 19-ний өдөр Д.Жигжиднямааг уг асуудлыг шийдэгдэх хүртэл улсын хилээр нэвтрэхийг хориглосон бөгөөд түүний хэрэгт холбогдох шүүх хурал хэзээ болох нь тодорхойгүй одоогоор байна.
Б.Лхам

24tsag.mn

Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2023/06/16, 14:26
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/08, 12:44
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2019/01/02, 15:58
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2019/03/18, 14:03
2021/06/28, 14:12
2018/07/16, 15:13
2016/07/25, 08:50
2023/06/07, 14:20
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2023/11/22, 13:45
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин