
Өнгөрсөн онд Орхон аймагт үйлдвэрлэлийн 16 осолбүртгэгдсэн болон гарсаар 7 осол бүртгэгдсэн байна. Үйлдвэрлэлийн осол нь аюулгүй ажиллагаанызаавар зөвлөгөөг зөрчсөнөөс үүдэн гэмтэх, бэртэхтоног төхөөрөмжид хавчуулагдах зэрэг үйлдвэрийн бүсэд тохиолдож буй осол, аваарийг хэлдэг.
Үйлдвэр,аж,ахуйн нэгж,байгууллагууд нь ажил хөдөлмөр эрхэлж байгаа ажилтны эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг хэвээр хадгалж, эрүүл аюулгүй орчин нөхцөлөөр хангаж ажиллахад үйл ажиллагаагаа чиглүүлдэг. Тэгвэл ажилтан болон ХБАЭА-н мэргэжилтэн хоёр, хоёулаа нэг секунд анхаарлаа сарниулахад л нөхөж баршгүй гарз, хохирол гарах эрсдэл үүсдэг юм.
Ялангуяаажилтан албан хаагчдын хууль эрх зүйн мэдлэг дутмаг, болгоомжгүй үйлдэл, ажлын тусгай хувцас хамгаалах хэрэгслийг хэрэглэж хэвшээгүй зэрэг нь үйлдвэрлэлийн осол гарах эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.Иймд аймгийн ХАБЭА-н зөвлөлүйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэхкомиссын гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа. Сургалтад 40 орчим албан хаагчоролцов.
Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд ХАБЭА-н удирдлагын системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн уул уурхайн 3, барилга, эрчим хүчний салбарын 13 аж ахуйн нэгж байгаа юм. Үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх ажилджил бүр орон нутгийн төсөвт5-10 сая төгрөгийг төсөвлөдөг байна.
Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа