|

“РЖД" прокурорт шалгагдаж, 100 тэрбум рублийн зээл гацах магадлалтай байна


Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны 22 дугаар хуралдаан 2019 оны тавдугаар сарын 28-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Хуралдаан үеэр хэлэлцэх асуудлыг энэ сарын 12-нд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдсэн. Монгол, Оросын Засгийн газар хоорондын хуралдааныг Монголын талаас Шадар сайд Ө.Энхтүвшин, Оросын талаас ОХУ-ын Засгийн газрын Тэргүүний орлогч А.В.Гордеев ажлын хэсгээ ахалдаг. Тэдний ч төсөөлөөгүй нэгэн хурц асуудал энэ удаад хөндөгдөж мэдэхээр байна. Энэ бол "УБТЗ”ХНН-ийн шинэчлэлтэй холбоотой асуудал. 

Монгол Улсын Ерөнхийлөгч 2018 оны есдүгээр сарын 11-13-ны өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо болсон Дорнын эдийн засгийн IV чуулганд оролцох үеэрээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзаж 100 тэрбум рублийн зээлийн асуудлыг дахин ярьсан байдаг. Энэ тухайгаа Ерөнхийлөгч Х.Баттулга "100 тэрбум рублийн зээлийн талаар ярилцсан. Уг зээлийг олгохын тулд ОХУ-ын Сангийн яам нэлээд өндөр шаардлага тавиад байгаа юм. Бид тэр шаардлагын дагуу хүлээвэл энэ зээл бүтэхгүй гэж үзсэн учраас анхаарал хандуулахыг хүссэн. Намайг дагалдан Шадар сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, УИХ-ын зарим гишүүн ажиллаж, холбогдох хүмүүстэй уулзаж, ярилцсан. Оросын тал уг зээлийн үнийн дүнг өндөр гэж үзэхгүй байгаа юм билээ. Тиймээс тарифын зохицуулалттай холбоотой зарим асуудлыг шийдчихвэл зээлийг нааштай шийдэх боломжтой гэсэн үг. Ингэснээр УБТЗ шинэчлэгдэнэ” хэмээн ярьсан байдаг.

ОХУ 100 тэрбум рублийн зээлээ хойшлуулах уу?

Энэхүү 100 тэрбум рублийн зээлийн талаар анх 2016 оны арванхоёрдугаар сарын 13-нд болсон Орос-Монголын Засгийн газар хоорондын Эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны хуралдааны дараахан яригдаж байв. Тухайн үед Оросын  lenta.ru сайт "Монголын тал ийм хэмжээний зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн ч энэ зээлээ юунд зарцуулах гэж байгаагаа тайлбарлахаас татгалзсан байна. Москва ийм хэмжээний зээл өгөхөөс татгалзаад "Монголын тал энэ зээлээ юунд хэрхэн зарцуулахаа тайлбарлаагүй нөхцөлд Оросын тал танай хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна” хэмээн мэдээлж байв. Мөн УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил Ж.Эрдэнэбатын Засгийн газарт Гадаад харилцааны сайдаар ажиллаж байхдаа буюу 2017 оны хоёрдугаар сарын 13-14-нд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавровтой хэлэлцээр хийх үеэрээ ийм санал тавьж байв. Тухайн үед дээрх мөнгөөр "УБТЗ” ХНН, эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлэхэд зарцуулах тухай ярьж байсан юм. Харин Оросын тал "Өнгөрсөн жил буюу 2016 оны хоёрдугаар сард их өрийн асуудлыг шийдсэн учраас хоёр тал төслөө тохирчихвол ярилцаж болно. Мөн танай ОУВС-тай хийсэн хэлэлцээрийг анхааралтай ажиглаж байна” гэсэн хариу өгч байжээ. 

Та бүхэн санаж байгаа бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх тавдугаар сарын 23-26-ны өдрүүдэд Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн форумд оролцохоор төлөвлөж байсан ч тодорхойгүй шалтгааны улмаас яваагүй. Гэтэл УИХ-ын дарга М.Энхболд үүнээс долоо хоногийн дараа Москва хотноо болсон "Парламентаризмын хөгжил” олон улсын чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ыг зорьж "таарсан” байдаг. Тэрбээр энэ үеэр ОХУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх И.Е.Левитинтэй уулзаж төмөр зам, хөдөө аж ахуй, мал эмнэлэг, авто зам, бүтээгдэхүүний экспорт зэрэг салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх асуудлыг хөндөж ярилцсан. Хамгийн гол нь энэ үеэр ч дээрх 100 тэрбум рублийн зээлийн хүсэлтийг тавьсан талаар хэвлэлүүд мэдээлж байв. 

Дашрамд сануулахад Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн оны наймдугаар сарын 25-нд яг энэ асуудлаар тухайн үеийн Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаа, МТЗ ТӨХК-ийн дэд захирал Б.Эрдэнэбаяр, ЗТХЯ-ны төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур нарыг хүлээн авч уулзаж байв. Энэ уулзалтаар УБТЗ-ын үйл ажиллагааг шинэчлэхэд юуны өмнө 100 тэрбум рублийн зээл хэрэгтэй байгаа бөгөөд үүгээр нэн түрүүнд 467 км гол замыг хүчжүүлэх их засварын ажил, Салхит-Эрдэнэтийн 165 км төмөр замын засвар, Эмээлт-Хоолт, Хонхор орчмын бага радиустай 25 км тахир замыг шулуутгах зэрэг ажил хийх, мөн техник хэрэгслийн парк шинэчлэл, цахилгаанжуулалт хийх, модон дэрүүдийг бетон дэрээр солих, зөрлөг нэмэх, ачаа, сэлгээний зүтгүүрүүд, вагон нэмэх зэргийг багтаасан байв. Товчхондоо УБТЗ-д шинэчлэл хийгдэлгүй удааширснаас ачаа тээвэрлэлт саатах, вагоны хомсдолд орох, ачааллаа дийлэхгүй байх зэрэг бэрхшээл учрах болсон, иймд одоо байгаа төмөр замын ганц коридороо даруй тордох ёстойг уулзалтын үеэр ярьж байж. Гэтэл үүнээс хойш өнөөдрийг хүртэл "шил дарсан” осол аваар өнөөг хүртэл үргэлжилсээр байна. 

Тиймээс 100 тэрбум рублийн зээл анхаарал татсан хэвээрээ. Харамсалтай нь Оросын тал 100 тэрбум рублийн зээл дээр "луу унжиж” мэдэх төлөвтэй байна. Шалтгаан биш юм аа гэхэд шалтаг нь манай "УБТЗ” ХНН-тэй ч тодорхой хэмжээгээр холбоотой болж таарах бололтой. 

"РЖД” Төрийн мэдэлд шилжиж болзошгүй

Оросын Ерөнхий прокурорын газраас энэ оны хоёрдугаар сарын сүүлчээр ОХУ-ын Ерөнхийлөгчид төмөр замын хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотой зөрчилтэй асуудалтай холбоотой албан бичгийг Ерөнхийлөгч В.В.Путинд ирүүлсэн байдаг. Үүнд нэлээд ноцтой асуудал бий. Тухайлбал "Оросын төмөр замууд” НХН-ийн ерөнхий захирал О.В.Белезоровыг тус улсын прокурорын байгууллагаас шалгаж эхэлсэн тухай, мөн шалгах явцад ямар хэрэг зөрчлүүд гарсан тухай дурджээ. Иймээс ОХУ-ын Засгийн газраас О.В.Белезоровтой байгуулсан гэрээнүүдийг цуцлах тухай ч энэ оны хоёр, гуравдугаар сард нэлээд идэвхтэй яригдсан байна. 

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин төрийн албан хаагчдаа ашиг орлогын мэдүүлгээ ил тодоор мэдээлж байхыг үүрэгдсэнтэй холбоотойгоор В.Якунин гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хамгаалахын тулд өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн гэдэг. Ингээд тус улсын Ерөнхий сайд Д.Медведев 2015 оны наймдугаар сарын 20-нд ОХУ-ын Тээврийн яамны дэд сайд, тус нийгэмлэгийн захирлуудын зөвлөлийн гишүүн О.В.Белезоровыг В.Якунины оронд томилсон. 

Харин прокурорын газрын шалгалтаар хуурамч болон бодит тооцоогүй, санхүүгийн зөрчилтэй хийгдсэн гэрээ, 814 худалдан авалтаас 557-г нь зөвхөн нэг газартай гэрээлж авсан, тоног төхөөрөмжийг хэт өндөр үнээр худалдан авч, хуурамч 30 компанид мөнгө шилжүүлсний дотор гүйцэтгэл нь бүрэн бус ажлын төлбөрийг төлсөн зэрэг олон зуун сая рублийн зөрчил илэрчээ. Мөн түрээсэлсэн газраа дам түрээслүүлсэн, хамтарсан байгууллагууд нь дампуурсан учраас 360 сая рублийн алдагдал хүлээсэн зэрэг цочирдмоор дүнг мэдээлжээ. Эцэст нь одоогоор захиргааны 32 хэрэг, эрүүгийн гурван хэрэг "РЖД” компанид үүсгээд байгаа бөгөөд Прокурорын газар эдгээр зөрчлийг шийдвэрлэхээр ажиллаж байна. Цаашид энэхүү томоохон төслийн ажлыг хувийн компанид хариуцуулах биш төр өөрийн хяналтад байлгах нь зүйтэй гэсэн хүсэлтээ Ерөнхийлөгчид ирүүлсэн байдаг.

Д.Жигжиднямааг ажлаас чөлөөлөх асуудал хөндөгдөх үү?

Тиймээс энэ удаагийн Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хуралдааны үеэр "РЖД”-ийн хариуцаж байсан төслийг төр мэдэлдээ авч буйгаа дуулгах магадлалтай. Мөн төмөр замын салбарт ийм хэмжээний алдагдал хүлээсэн гэх "шалтаг”-аар өнөөх 100 тэрбум рублийн зээлийг хойшлуулж ч магадгүй. Учир нь одоогоор ОХУ-ын төсөвт дээрх 100 тэрбум рублийг тусгаагүй хойшлуулсан аж. Мөн үүний зэрэгцээ ОХУ-ын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын зүгээс "РЖД” болон "УБТЗ”ХНН-ийн одоогийн удирдлагуудын их хэмжээний санхүүгийн зөрчлүүд, мөнгө угаасан байж болзошгүй гэх хэрэгт нэр холбогдоод байгаа учраас "УБТЗ” ХНН-ийн удирдлагыг өөрчлөх асуудлыг тавих магадлал өндөр байна. 

Ганцхан жишээ дурьдахад "УБТЗ” ХНН-ийн дарга Д.Жигжиднямааг 2017 оны хоёрдугаар сард зам засварын машин худалдаж авахдаа Английн компаниар зуучлуулж, 770 мянган ам.доллар зувчуулсан гэж мэдээлэл бий. АТГ шалгасан хэвээр, эцсийн дүгнэлт хүлээгдсээр байгаа. Оросын компаниас худалдан авалт хийхдээ Английн компаниар зуучлуулсан, машиных нь үйлдвэр ч, мөнгө шилжүүлсэн банк нь ч дампуурчихсан энэ хачирхалтай хэрэг түүнд холбогдох хэдэн хэргүүдээс хамгийн харамсалтай нь. 

Энэ бүхний эцэст багагүй хугацаанд яригдсан Монгол, ОХУ, БНХАУ гурван улсын эдийн засгийн коридор хөтөлбөр, төмөр замын бүтээн байгуулалтын төслийн үйл ажиллагаа цаашид хэрхэн үргэлжлэх вэ. Хэрэв ОХУ-ын тал амласнаараа 100 тэрбум рублийн зээлээ өгч, УБТЗ-д шинэчлэл хийхгүй бол цаашид бүрэн хүчин чадлаараа тээвэрлэлт хийж чадах уу гэх зэрэг ноцтой асуудлууд энэ удаагийн Засгийн газар хоорондын комиссийн хуралдааны халуун сэдэв болоод байна. 

Нийтлэлч У.Оргилмаа. 2019.05.27



Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.

Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Батлах код: *
2019/08/23, 15:35
2019/08/23, 14:26
2019/08/23, 13:38
2019/08/23, 13:29
2019/08/23, 13:27
2019/08/23, 13:17
2019/08/23, 13:13
2019/08/23, 12:29
2019/08/21, 17:44
2019/08/21, 12:52
2019/08/21, 11:37
2019/08/21, 11:09
2019/08/20, 13:55
2019/08/20, 13:07
2019/08/20, 12:42
2019/08/19, 14:41
2019/08/19, 12:48
2019/08/19, 12:26
2019/08/16, 11:55
2019/08/15, 16:32
2019/08/15, 13:59
2019/08/15, 13:09
2019/08/15, 12:42
2019/08/15, 12:31
2019/08/15, 12:11
2019/08/15, 11:53
2019/08/14, 16:22
2019/08/14, 15:30
2019/08/14, 15:05
2019/08/14, 12:18
2019/08/14, 11:36
2019/08/13, 15:38
2019/08/13, 14:50
2019/08/13, 13:18
2019/08/13, 09:39
2019/08/13, 09:11
2019/08/12, 18:23
2019/08/12, 15:35
2019/08/12, 14:33
2019/08/12, 14:04
2019/08/12, 14:03
2019/08/12, 13:06
2019/08/12, 10:58
2019/08/12, 10:54
2019/08/09, 18:01
2019/08/09, 16:27
2019/08/09, 15:42
2019/08/09, 15:12
2019/08/08, 15:39
2019/08/08, 13:11
2019/08/08, 11:40
2019/08/08, 11:01
2019/08/08, 10:38
2019/08/07, 13:08
2019/08/07, 11:37
2019/08/07, 11:25
2019/08/06, 15:01
2019/08/06, 12:59
2019/08/06, 11:35
2019/08/06, 11:20
2019/08/06, 11:17
2019/08/05, 17:06
2019/08/05, 11:08
2019/08/05, 10:58
2019/08/02, 16:23
2019/08/02, 10:58
2019/08/02, 10:47
2019/08/02, 10:30
2019/08/01, 13:27
2019/08/01, 13:09
2019/08/01, 12:53
2019/07/31, 13:06
2019/07/31, 12:06
2019/07/31, 12:02
2019/07/31, 11:10
2019/07/31, 10:53
2019/07/30, 11:58
2019/07/30, 11:34
2019/07/30, 11:28
2019/07/29, 15:30
2019/03/21, 15:14
2018/05/16, 14:55
2018/12/12, 09:32
2016/05/30, 09:27
2019/01/02, 15:58
2018/09/28, 11:52
2019/02/04, 13:49
2019/01/24, 15:37
2019/03/14, 18:29
2014/10/27, 21:34
2019/01/22, 10:21
2017/03/06, 15:55
2019/04/09, 12:59
2019/01/30, 09:46
2016/07/27, 09:47
2015/04/09, 12:30
2019/03/07, 11:57
2016/09/01, 12:28
2017/03/14, 17:04
2015/01/07, 13:33
2014/12/05, 14:30
2014/12/29, 13:27
2014/12/09, 18:32
2015/02/03, 09:48
2015/01/05, 11:38
2017/05/03, 10:42
2019/05/16, 10:17
2019/04/04, 10:26
2018/07/16, 15:13
2015/01/23, 10:16
2017/05/11, 11:37
2015/12/18, 15:59
2016/09/01, 12:25
2015/12/03, 17:31
2015/01/21, 18:11
2017/06/07, 16:30
2016/01/05, 17:52
2016/05/20, 10:49
2014/10/10, 15:36
2014/10/10, 15:35
2016/05/16, 13:04
2014/12/19, 15:42
2019/02/15, 14:59
2017/01/12, 10:49
2016/06/10, 20:06
2015/01/23, 20:42
2017/05/03, 13:50
2016/07/28, 11:18
2014/10/12, 22:16
2016/05/24, 19:44
Дэлхий дахинд
Сонин хачин
Free Mobile Sex 4Tube Porn Movies Deutsche Pornos selbstgemacht porn tube dutch Facial xxxxi videos Hot bondman delights with oral sex Busty Sexy Redhead
Sexy Teen Porn Milflesben Porno Videos Korean Rip Danish Frau schwanger gefickt anal Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios