|

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан байнгын хорооны дарга боллоо


 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан байнгын хорооны дарга боллоо

 

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг томилов.
УИХ-ын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт "Байнгын хороог Улсын Их Хурлаас нэг жилийн хугацаагаар сонгосон дарга тэргүүлнэ”, мөн 22.4 дэх хэсэгт "Байнгын хорооны даргыг тухайн хорооны гишүүдээс сонгох, улираан сонгож болно” хэмээн заасан. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд УИХ-ын гишүүн О.Содбилэг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороог даргалсан бөгөөд бүрэн эрхийн хугацаа дуусч буй юм. Тиймээс МАН-ын бүлгээс УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг тус байнгын хорооны даргад нэр дэвшүүлсэн. Нэр дэвшигчийг чуулганд оролсон гишүүдийн 71.7 хувь дэмжиж, томилов.
Т.Аюурсайхан нь 1993 онд нийслэлийн 23 дугаар дунд сургууль, улмаар 1995-1999 онд БНТУ-ын Докуз Ейлүл их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгсөж, 2004-2006 онд Сөүлийн Үндэсний их сургууль, Японы Олон улсын их сургуульд олон улсын хөгжлийн эдийн засгийн магистр,  2007-2014 онд ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн аспирантурт суралцаж  Эдийн засаг, менежментийн чиглэлээр докторын зэрэг /Ph.D/ хамгаалжээ.
Тэрбээр 2000-2005 онд "Аста Пресс” ХХК-д эдийн засагч, ерөнхий захирал, 2006-2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабандийн шадар туслах, 2008-2012 онд нийслэлийн Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, ИТХ-ын Экологи, байгаль орчин, тохижилт, үйлдвэрлэл, үйлчилгээний хорооны дарга, 2009-2012 онд МАН-ын Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газарт улс төрийн ажилтан, Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, 2012 онд нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг дарга, 2013-2015 онд МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дэд дарга, 2015 онд Засгийн газрын тохируулагч агентлаг-Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга, 2012 оноос МАН-ын Шинэчлэл, хөгжлийн хорооны даргаар тус тус ажиллажээ. Улмаар 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байна.

Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.

Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Батлах код: *
2019/09/20, 15:33
2019/09/20, 11:39
2019/09/20, 11:36
2019/09/18, 11:36
2019/09/18, 11:09
2019/09/17, 14:37
2019/09/17, 13:38
2019/09/17, 11:42
2019/09/17, 11:33
2019/09/16, 16:12
2019/09/16, 15:53
2019/09/16, 13:40
2019/09/16, 13:23
2019/09/16, 12:49
2019/09/16, 12:45
2019/09/16, 11:58
2019/09/14, 16:01
2019/09/14, 15:22
2019/09/13, 14:09
2019/09/13, 13:41
2019/09/13, 13:12
2019/09/11, 16:06
2019/09/11, 14:49
2019/09/11, 13:29
2019/09/11, 13:15
2019/09/11, 13:02
2019/09/11, 12:42
2019/09/10, 17:24
2019/09/10, 15:37
2019/09/10, 15:17
2019/09/10, 13:58
2019/09/10, 13:43
2019/09/07, 15:27
2019/09/07, 14:51
2019/09/07, 14:04
2019/09/07, 14:01
2019/09/06, 12:39
2019/09/06, 12:12
2019/09/05, 15:39
2019/09/05, 14:41
2019/09/05, 14:00
2019/09/05, 11:57
2019/09/05, 10:38
2019/09/04, 15:23
2019/09/02, 13:58
2019/09/02, 12:34
2019/09/02, 11:54
2019/09/02, 11:51
2019/09/02, 11:44
2019/09/02, 10:50
2019/09/02, 10:40
2019/09/02, 10:33
2019/08/31, 16:55
2019/08/31, 16:46
2019/08/30, 16:00
2019/08/30, 15:34
2019/08/30, 11:58
2019/08/30, 11:14
2019/08/30, 10:50
2019/08/30, 10:33
2019/08/30, 10:25
2019/08/30, 10:19
2019/08/29, 14:46
2019/08/29, 12:36
2019/08/29, 12:09
2019/08/29, 10:56
2019/08/29, 10:26
2019/08/29, 10:03
2019/08/28, 16:40
2019/08/28, 12:08
2019/08/28, 11:15
2019/08/27, 16:32
2019/08/27, 15:15
2019/08/27, 14:31
2019/08/27, 11:10
2019/08/27, 10:56
2019/08/27, 10:05
2019/08/23, 15:35
2019/08/23, 14:26
2019/08/23, 13:38
2019/03/21, 15:14
2018/05/16, 14:55
2018/12/12, 09:32
2019/01/02, 15:58
2016/05/30, 09:27
2018/09/28, 11:52
2019/02/04, 13:49
2019/01/24, 15:37
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2014/10/27, 21:34
2018/07/16, 15:13
2017/03/06, 15:55
2019/04/09, 12:59
2019/01/30, 09:46
2016/07/27, 09:47
2016/09/01, 12:28
2015/04/09, 12:30
2019/03/07, 11:57
2015/01/07, 13:33
2017/03/14, 17:04
2014/12/05, 14:30
2019/02/15, 14:59
2014/12/29, 13:27
2014/12/09, 18:32
2015/02/03, 09:48
2015/01/05, 11:38
2017/05/03, 10:42
2015/01/23, 10:16
2019/05/16, 10:17
2019/04/04, 10:26
2017/05/11, 11:37
2015/12/18, 15:59
2015/12/03, 17:31
2016/09/01, 12:25
2016/05/20, 10:49
2017/06/07, 16:30
2016/01/05, 17:52
2015/01/21, 18:11
2014/10/10, 15:36
2014/10/10, 15:35
2016/05/16, 13:04
2014/12/19, 15:42
2016/06/10, 20:06
2017/01/12, 10:49
2015/01/23, 20:42
2017/05/03, 13:50
2016/07/28, 11:18
2014/10/12, 22:16
2016/05/24, 19:44
Дэлхий дахинд
Сонин хачин