|

600 саяын төхөөрөмж гишүүдийн ирцэд нөлөөлж чадсангүй


600 саяын төхөөрөмж гишүүдийн ирцэд нөлөөлж чадсангүй

 


Хуралдаа суудаггүй, бусдын өмнөөс санал өгөх, кнопдох үйлдлээрээ хууль баталдаг үзэгдэл парламентад байсаар ирсэн. Ирц 50 хувиас дээш байвч таван хүн хууль хэлэлцээд сууж байдаг үзэгдэл ч байдаг байв. Иймд УИХ-ын Дэгийн тухай хуульд зөвхөн өөрийн биеэр буюу хурууны хээгээр санал өгөх, ирцээ бүртгүүлэх боломжийг бүрдүүлээд сар гаруй болох гэж байна.
Уг хуульд бусад гишүүдийн өмнөөс кноп дарахыг таслан зогсоох зорилгоор гишүүд хурууны хээгээр ирцээ бүртгүүлж, санал өгдөг байх зохицуулалтыг тусгасан юм. Ингэхдээ гишүүд чуулган болон байнгын хорооны хуралдаанд суухдаа хурууны хээгээр ирцээ бүртгүүлж, санал өгдөг болов.
1.Хуралдааны ирцийг сайжруулахын тулд зохион байгуулалтыг зөв зохистой болгох
2.УИХ-ын гишүүн чуулганд оролцоогүй бол тасалсан өдрийн цалинг олгохгүй байх.
3.Мөн хэлэлцүүлгийн явцад чуулганы хуралдааныг хамгийн их тасалдаг гишүүдийн нэрийг олон нийтэд нээлттэй зарлах
4.Нийт чуулганы хуралдааны цагийн 1/3-д суугаагүй бол эгүүлэн татах зэрэг асуудлуудыг цэгцлэхээр яригдсан.
Ийнхүү хурууны хээ уншигч төхөөрөмжийг нийт 600 сая төгрөгөөр худалдан авсан бөгөөд УИХ-ын гишүүд өнгөрсөн сарын 18-29-нд болсон ээлжит бус чуулганы үеэр төхөөрөмжид хурууны хээгээ таниулж эхэлсэн. Гэвч хаврын чуулганы эхнээс ашиглаж эхэлсэн энэхүү төхөөрөмж зарим тохиолдолд гацаж, УИХ-ын дарга болоод гишүүдийг хэд хэдэн удаа бухимдуулаад авсан. УИХ-ын дарга Г.Занданшатар "Төхөөрөмж уншихгүй байна. УИХ-ын Тамгын газрынхан яагаад энэ төхөөрөмж гацаад байна вэ. УИХ-ын Тамгын газрынхан ажлаа хийж чадахгүй бол өргөдлөө өгөөрэй. Ямар учиртай төхөөрөмж авсан юм. УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Цолмон үүнээс болж огцорвол таарна" хэмээн бухимдсан юм.
Уг нь тэд ингэж бухимдаж суухаасаа өмнө товлосон цагтаа ирж хуралдаа суудаг байсан бол ингэх ямар ч шаардлага гарахгүй байх байлаа. Төсвийн мөнгийг ч 600 саяар хэмнэх байв. Хэрэв өмнөх шигээ хурууны хээгээр санал хураалт явуулдаггүй байсан бол бусдын өмнөөс кноп дараад л санал хураалт явуулчих, хуулиудаа хурдан шуурхай баталчих байлаа. Харин одоо ирц хүрээгүй гэдэг шалтгаанаар хэчнээн удаа хурлаа хойшлуулахыг таашгүй.
Ард түмний төлөөлөл болон сонгогдсон Их хурлын гишүүний өмнөөс өөр хэн нэгэн санал өгч болохгүй хэмээн ярьдаг эрхэм гишүүдэд энэ удаад хурууны хээгээ бүртгүүлээд ч хуралдаа суух эсэх нь сонин биш бололтой. Учир УИХ-ын 2019 оны хаврын чуулган эхлээд удаагүй байхад гишүүдийн олонх нь гадаад дотоодод томилолтоор явсан байв. Энэ үеэр хуралдаа суусан ч суугаагүй картаа хэн нэгэнд өгч чуулганы танхимд оруулж шургуулаад орхисон бол өөрөө сууж байгаа мэт нэр нь гарч ирц нь бүтгэгддэг тохиолдол мөн давтагдаж сэтгүүлчдийг гайхшруулав.
Байгаа хэд нь хууль хэлэлцээд батлаад сууж байхад хуралдаа ирээгүй зарим гишүүний нэр хуулийн төслийг дэмжээгүй гэдэг санал хураалт дотор тууж явах жишээтэй. Өмнө нь эрх баригчид өөрсдөд нь ашигтай бол бүх гишүүдийн картыг шургуулчихдаг байсан. Гэтэл энэ удаад гишүүдэд ашиггүй байсан ч, ирц нь бүтгэгдээд байж байх учир ямар хууль хэлэлцэж байхаас үл хамааран ирцээ бүртгүүлэх зорилгоор картаа орхиж болдог болсон бололтой.

Эх сурвалж: Medee.mn Эх сурвалж www.wikimon.mn



Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2023/06/16, 14:26
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/08, 12:44
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2021/06/28, 14:12
2016/07/25, 08:50
2018/07/16, 15:13
2023/06/07, 14:20
2023/11/22, 13:45
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин