|

Архангайн малчид малынхаа буяныг Нийслэлд дэлгэв


 

Архангайн малчид малынхаа буяныг Нийслэлд дэлгэв

 

Амралтын өдрүүдээр Архангайн цагаан идээний үзэсгэлэн худалдаагаар явлаа. Энэ жилийн  сар шинийн худалдаа өнгөрсөн жилийнхээс оролцогчдын тоогоор хавьгүй их байгаа нь анзаарагдлаа.

"П” үсгийн хэлбэрээр эгнүүлэн барьсан асруудад  Архангайн сарлагийн голдуу цагаан идээг арилжих агаад амралтын өдөр болоод ч тэр үү, хүний хөл хөдөлгөөн ихтэй байна. Харин талбайн урд талд цөөн хэдэн асарт  нэрс, аньс, чацаргана гэхчлэн хөлдөөсөн жимсний худалдаа зэрэгцэн явагдаж байв. Энд ирсэн хүн ямартай ч экологийн цэвэр бүтээгдэхүүнийг голж шилж байгаад худалдан авах боломж бол байна аа, байна.

Худалдан авагчид нь голдуу өндөр настнууд. Цагаан идээний сайн мууг энэ хүмүүс л сайн мэдэж, цензурдаж чадна. Чингэлтэй дүүргийн өндөр настан Л.Доржсүрэн "Ааруул тос амссаар байгаад  хөөрхөн божийчихлоо. Энд энэ нь амт муутай, аль эсвэл хулхи идээ байна гэх юм алга бүгд л сайхан идээ будаа байна. Харин өө хэлсэн хүнд зарим нэг  хольсон тос болон өрөм нь жаахан халанга амттай байна. Аргагүй дээ, зуны цагт хураасан өрөм ийм байхаас яахав. Хоёр тогооны өрөм 24 мянгаар авлаа. Ээзгийтэй хольсон тос кг-ыг нь 7000-аар, мэхээртэй тос 14 мянгаар бас жаахан өрөм кг-ыг 13 мянган төгрөгөөр авлаа. Боломжийн л үнэ. Тэр газраас зорьж ирсэн болохоор ийм хэмжээний үнэ байлгүй яахав” гэж байна.

Цагаан идээний  асруудын нэгэнд танилтайгаа таарлаа. Эхнэрээ дагуулчихсан цагаан сарын идээ ундаагаа бэлтгэж явна гэж байна. Хотод төрж өссөн хоёр маань нас 50 хүрээгүй,  цагаан сар гэж хөл алдаад байх хүмүүс биш юм сан. Гэвч том уут дүүрэн ааруул,  шар тос, тогооны өрөм авсан харагдана. Бас болоогүй  ундааны савтай шимийн архи гарган  амсуулж байна. "Үхрийн архи гэнэ. Гэртээ жаахан шар тос үнэртүүлээд халааж уувал эм шүү дээ” хэмээн зөвлөв.  

Энд шимийн архи литр 4000 төгрөг гээд арилжиж байна билээ. Манай хөдөөнийхэн ч цүл пал хүмүүс юм. Архиа амсуулж байгаа нь энэ гээд нэг удаагийн аяганы ихэнхээр хийгээд өгнө, ааруул амс гээд хэвийн дугуй  ааруулыг бүтнээр нь аваад өгөх жишээний.

Энэ жилийн хувьд идээ цагааны үнэ өмнөх жилүүдээс  тэгтлээ их нэмэгдээгүй байна билээ. Үндсэндээ Улаанбаатарын  хүнсний захуудын үнэтэй бараг ижил үнээр борлуулж байв. Үзэсгэлэн худалдаанд ааруул 12000-25000 төгрөгийн үнэтэй байна. Хамгийн үнэтэй нь сүүн арруул, нэг кг нь 25 мянган төгрөг. Яагаад ийм өндөр үнэтэй байгааг нь сонирхвол 10 л сүүнээс ганц кг сүүн ааруул гаргаж авдаг,  ажиллагаа ихтэй ч амт сайтай, дан сүүгээрээ байдаг болохоор хямд үнээр худалдах арга байхгүй. Үнэндээ бид нар цагаан идээгээ л үнэлж байгаа болохоос өөрсдийн хүч хөдөлмөр, ажиллагааны зардлаа энэ үнэд огт шингээдэггүй ш дээ хэмээн учирлав.  

Сүүн ааруулаас гадна ширгээсэн аарул гээд шинэ маягийн ааруул кг-ыг нь 20 мянган төгрөгөөр худалдаж байна. Ийм ааруулыг  ээдмийг аарцтай хутгаж ширгээж хийдэг аж. Ингэж хийсэн ааруул амт бол тасархай гэмээр, барагтайд хатдаггүй, зөөлөн байдаг гэв.

Энэ жилийн  цагаан идээний үзэсгэлэн худалдаанд тавгийн оройны еэвэн хээтэй гурван  дугүй ааруул нэмэгджээ. Харахад өнгө үзэмж сайтай томоосоо жижигссэн ийм иж бүрдлийг 50 мянган төгрөгөөр эсвэл кг-ынх үнээр борлуулж байна билээ.

Монголчуудын зарим нь цагаан идээгээр шинэ сарынхаа идээг засдаг болсон. Хүн бүр ийм идээ засахыг хүсдэг ч түрийвчиндээ баригддаг байж мэднэ.  Таван  суурьтай 5 үе идээ ааруулаар засахад 25 ширхэг хэвийн боовны хэмжээтэй ааруул  ордог.  Ийм ааруул ширхэг нь 6000 төг буюу 25 ширхэг нь 150 000 төгрөгийн үнэтэй байна. Үүн дээр мөнөөх идээний оройны  3 ширхэг дугуй  ааруулыг нэмээд иж бүрдэл болох бөгөөд үнэ нь 200  мянган төгрөг болж байна билээ. Харин худалдан авагчдын хувьд оройны том дугуй хээтэй ааруулыг салгаж авах нь илүүтэй байх шиг анзаарагдсан.

Архангайн худалдаан дээр говийн цагаан идээ сурагласан хүнтэй тааралдав

Түм түжигнэж бум бужигнасан үзэсгэлэн худалдааны  асруудын дунд хижээл насны эр говийн цагаан идээ сураглаж явахтай тааралдав.  Энд дандаа Архангайн цагаан идээ байна аа гэвэл "Говийнхон идээ будаагаа хийхээ больчихсон юм уу, хаашаа юм” хэмээн ундууцав. Тэрбээр ямааны ааруул, ингэний ундаа олж авах санаатай  үзэсгэлэн худалдааны сургаар иржээ. Гэтэл мөнөөх хайсан идээ будаа нь байгаагүй болохоор уцаартай явсан хэрэг. 

Тэрбээр Баянхонгорын уугуул гэнэ. Энэ зун нутаг явж амжаагүй учраас гэр бүлээрээ амтархан иддэг цагаан бүгээн юмаа базааж амжаагүй гэв. Ямааны ааруул, богийн тос ямар амттайг мэдэх нэг нь л мэднэ. Зах, худалдааны төвүүдэд  ямааны ааруул гээд өндөр үнээр зардаг ч ихэнхдээ үхрийн аарцных байдаг гэв. Тэрбээр малчид "хоёр гартай” болчихсон юм уу, зарж борлуулж байгаа, өөрсдөө идэж хэрэглэж байгаа идээ нь амт чанарын их ялгаатай болчихсон гэнэ билээ. Манай нутгийн малчид малынхаа тоогоор бус идээ будааныхаа  амт чанараар өрсөлддөг байсан. Одоо тийм юм байхгүй болжээ гэсээр салж одов.

 Яг малчны хотонд бэлтгэсэн цагаан идээнд хольц байх учиргүй

Архангайн цагаан идээ борлуулж байгаа зарим  нэг хүнтэй ярилцаж илүү үгэнд дурлав. Өөрийгөө Чулуут сумын малчин хэмээн танилцуулсан эмэгтэйтэй хоромхон хөөрөлдлөө.

-Жилдээ хэдэн удаа ирж идээ цагаагаа борлуулж байна вэ?

-Сүүлийн 3 жил ирж байна. Цагаан сарын өмнө ирж илүү дутуугаа борлуулаад буцдаг. Бусад үед нь хот хүрээ явж байгаа таньдаг нэгэндээ ганц хоёр гүзээ өрөм, шуудай ааруул дайж явуулж  жаахан борлуулт хийдэг.

-Цагаан идээнээс хэр орлого олдог вэ?

-Шалихгүй дээ. Тэр бүр байнга борлуулалт хийгээд байх боломжгүй болохоор. Жилдээ ганц удаа өдийд хот орж ирдэг.

-Зарим худалдан авагчид гурилын хольцтой ааруул гэсэн гомдол хэлж байх юм. Тийм юм байх уу?

-Яг малчны хотонд бэлтгэсэн цагаан идээнд тийм хольц байх учиргүй. Малчид чинь цагаан идээ боловсруулахдаа ёс жудагтай ханддаг хүмүүс. Ид сааль сүүний үеэр идээ цагаагаа шингээж яддаг хүмүүс чинь гурил нэмнэ гэж юу байхав дээ. Бидний хувьд цагаан идээгээ малаасаа үнэгүй хүртдэг бол гурилыг чинь үнэдэж худалдаж авна шүү дээ. Харин малчдаас аарц худалдаж авдаг хүмүүс ааруул болгоод худалддаг гэсэн. Тийм хүмүүс л малчдын цагаан идээний нэр хүндийг унагаж байж мэднэ.

-Аль хэр их цагаан идээтэй ирэв. Борлуулалт хэр байна?

-Портерийн тал шахам идээтэй ирсэн. Хагас нь хүний дайвар. Гурван гүзээ сайхан намрын хэнз өрөмтэй ирсэн маань дуусчихлаа.  Арваад шуудай хөлдөөсөн сүү, аарцтай ирсэн. Хүмүүс их авч байна. Энэ янзаараа бол маргааш нөгөөдрөөс буцах байх.

Цагаан идээний үнэ ханш

Ялалтын талбай дээр борлуулж буй зарим цагаан идээний үнэ ханшийг уншигчиддаа сонирхуулъя.

-Тогооны өрөм 12 000-15 000төг /Өнгөрсөн жил 10,0-13,0 байв/

-Жижиг тогооны өрөм 10 000-12 000

-Аяганы/таваг ч гэмээр юм уу/  өрөм 3000-4000

-Өрмөн тос 1 кг 13 000 /Өнгөрсөн жил дээд тал нь 10 000 төг байв/

-Мэхээртэй тос 13000 -14 000

-Ээзгийтэй тос 7000

-Тавгийн титэм болох зайдсанд хийсэн шар тос  5000

-Ээзгий 10 000-13 000

-Сүүн ааруул 25000

-Ширгээмэл ааруул 20 000

-Хорхой ааруул дунджаар 15 000

Шимийн архи литр нь 4000

 

М.Нэргүй



Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/16, 14:26
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2023/06/08, 12:44
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2021/06/28, 14:12
2018/07/16, 15:13
2016/07/25, 08:50
2023/06/07, 14:20
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2023/11/22, 13:45
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин