Цагаан сар-экспо
2015 үзэсгэлэн худалдаан жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг бөгөөд
энэ жилийн үзэсгэлэн худалдаа өнөөдөр эхэллээ.Үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх
зорилготой энэ жилийн үзэсгэлэн худалдаанд монгол хувцас ,цагаан идээ, ул боов
зэрэг бүтээгдэхүүнүүд илүү түлхүү оролцож байна.
Хувийн компаниуд
иргэд аж ахуйн нэгж худалдаачид идэвхитэй хамрагдаж байгаа бөгөөд нийт иргэдийг
үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг уриалж байна.
Монголчуудын
хувьд сар шинийн баяр томоохон баяруудын нэг бөгөөд идээ ундаа элбэг дэлбэг эд
баялагаар арвин байхыг билэгшээж бэлтгэл ажлаа хангадаг ард түмэн
билээ.Үзэсгэлэн худалдаа нь иргэдийн энэ хүсэл шаардлагыг ханган олон төрлийн
бүтээгдэхүүн үйлдвэрлэн идэвхитэй оролцох нь чухал байдаг байна.
Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа