|

ОХУ, Японы гадаад хэргийн сайд нар курилын арлуудын асуудлаар II сард Mюнхенд уулзана


ОХУ, Японы гадаад хэргийн сайд нар курилын арлуудын асуудлаар II сард Mюнхенд уулзана

Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ ОХУ-д айлчилж байна. Шинзо Абэ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар Курилын арлуудын талаар 70 гаруй жил үргэлжилсэн маргаантай асуудлаар ямар нэг шийдэлд хүрсэнгүй. Яриа хэлэлцээг цаашид үргэлжлүүлэхэд санал нэгдлээ.

Мөн хоёр орны хооронд урт хугацаанд яригдаж байгаа энхийн хэлэлцээр байгуулах асуудал ч хэвэндээ үлдэж байна. Энэ асуудлаар хоёр улсын иргэдэд нээлттэй хэлэлцэх хэрэгтэйг ОХУ-ын Ерөнхийлөгч онцолсон бол ирэх хоёрдугаар сард болох Мюнхений аюулгүй байдлын бага хурлын үеэр ОХУ, Японы Гадаад хэргийн сайд нар Курилын арлуудын асуудлаар яриа хэлэлцээ хийх болсныг Шинзо Абэ онцолжээ.

Өнөөг хүртэл энхийн хэлэлцээр байгуулж чадаагүйн гол шалтгаан нь Зөвлөлт Холбоот Улс Дэлхийн II дайны эцэст Японтой дайн зарлаж, Курилын арлуудыг эзлэн авч, 17 мянган япончуудыг албадан гаргасан явдал юм. 2012 оноос хойш энэ асуудлаар Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар 25 удаа уулзаж байгаа ч тодорхой шийдэлд хүрч чадаагүй байна.

ЗХУ Хабомай, Шикодан арлуудыг энхийн хэлэлцээр байгуулсны дараа Японд буцаан өгөх саналыг 1956 онд дэвшүүлсэн юм. Хэдий тийм боловч энхийн хэлэлцээр одоог хүртэл хийгдээгүй байна. Энэ удаагийн айлчлалтай зэрэгцэн ОХУ-ын сөрөг хүчний дэмжигчид Курилын арлуудыг Японд өгөхийг эсэргүүцэн Москвад жагслаа. Жагсагчдаас 11 хүнийг баривчлан саатуулсан байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "ОХУ болон Япон улс харилцан шийдэлд хүрэх хэрэгтэй гэдгийг онцолмоор байна. Бид урт хугацаанд хоёр орны харилцааг сайжруулж, шинэ түвшинд гаргахыг зорьж байна. Мэдээж хоёр улсын ард иргэд, олон нийтийн саналыг яриа хэлэлцээндээ тусгах нь зөв. Курилын арлуудын асуудлаар бид яриа хэлэлцээгээ цаашид үргэлжлүүлэхэд санал нэгдсэн” гэж мэдэгдлээ.

Харин Японы Ерөнхий сайд Шинзо Абэ "Ирэх хоёрдугаар сард болох Мюнхений аюулгүй байдлын бага хурлын үеэр ОХУ, Японы Гадаад хэргийн сайд нар Курилын арлуудын асуудлаар яриа хэлэлцээ хийх болсон. Дэлхийн II дайн дууссанаас хойш 70 гаруй жилийн турш үргэлжилж байгаа маргааныг шийдвэрлэх амаргүй. Тиймээс хоёр орны итгэлцлийг сайжруулж, шийдэлд хүрэхийн тулд хамтран ажиллах хэрэгтэй байна” хэмээн онцолсон байна.
 
Эх сурвалж: Bloombergtv.mn


Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/16, 14:26
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2023/06/08, 12:44
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2021/06/28, 14:12
2023/06/09, 12:48
2018/07/16, 15:13
2016/07/25, 08:50
2023/06/07, 14:20
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2023/11/22, 13:45
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин