|

АНУ болон БНАСАУ “нууцаар зөвлөлддөг” байжээ


АНУ болон БНАСАУ “нууцаар зөвлөлддөг” байжээ

АНУ-ын Тагнуулын төв газар /ТТГ/ болон БНАСАУ-ын тагнуулын албаны ажилтнууд сүүлийн 10 жилийн турш "нууцаар зөвлөлдөж” байсан тухай "Wall Street Journal” сонинд АНУ-ын албаны хүмүүсийн мэдээллээс иш татан бичжээ.
Тус сонинд мэдээлж буйгаар, "холбоо тогтоох нууц суваг” АНУ болон БНАСАУ-д байнгын харилцаа холбоо тогтоох боломж олгож, хоёр орны баривчлагдсан иргэдийг суллахад тусалсан бол энэ холбоо зарим талаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нарын анхны уулзалтыг 2018 онд зохион байгуулахад ач тусаа өгчээ.
АНУ-ын төлөөлөгчид Пхеньянд хэд хэдэн удаа очсон гэж эх сурвалжууд мэдээлсэн байна. 2012 онд ийм айлчлалыг тухайн үед ТТГ-ын даргын үүргийг гүйцэтгэж байсан Майкл Морелл хоёр ч удаа хийж байжээ. 2013-2015 онд ТТГ-ын орлогч даргын албыг хашиж байсан Эврил Хейнс Пхеньянд мөн нууцаар айлчилсан байна.
АНУ болон БНАСАУ-ын төлөөлөгчдийн зөвлөлдөх уулзалтыг Барак Обама Ерөнхийлөгчийн албыг хашиж байх сүүлийн жилүүдэд зогсоосон бөгөөд харин Майк Помпео 2017 оны нэгдүгээр сард ТТГ-ын даргаар томилогдсоныхоо дараа сэргээсэн гэж эх сурвалжууд мэдээлжээ.
Сонинд онцлон тэмдэглэж буйгаар, Вашингтон "нууц зөвлөгөөн”-ийг эхэндээ "хоригдож буй америкчуудын асуудлыг” хэлэлцэхэд ашиглаж байсан боловч хожим нь тэдний зорилго "хямралыг зохицуулах” болжээ.  Үүнээс гадна, зөвлөгөөнийг "АНУ Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулсны хариуд хоёр орны харилцааг хэвийн болгоход бэлэн гэдгийг нотлон харуулах арга хэрэгслийн” хувиар харж байв. Зөвлөгөөний явцад талууд мөн АНУ-БНАСАУ-ын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах асуудлыг хэлэлцэж байсан бөгөөд үр дүнд нь Майк Помпеогийн БНАСАУ-д хийсэн айлчлалыг зохион байгуулсан гэж "Wall Street Journal” сонинд мэдээлжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны орлогч дарга Ким Ён Чольтой Вашингтон хотноо уулзсан билээ. Уулзалтын дараа АНУ-БНАСАУ-ын хоёр дахь дээд хэмжээний уулзалт болно гэдгийг мэдэгдсэн юм. Хоёр орны удирдагчид Вьетнамд уулзаж магадгүй гэж хэвлэлүүд мэдээлж байгаа билээ.
Трамп болон Ким Жөн Уны анхны уулзалт 2018 оны зургадугаар сард Сингапурт болж, талууд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах хэвээр гэдгээ нотолсон юм.
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/16, 14:26
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2023/06/08, 12:44
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2021/06/28, 14:12
2018/07/16, 15:13
2016/07/25, 08:50
2023/06/07, 14:20
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2023/11/22, 13:45
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин