|

Ховор олдворуудаас алтан цоожийг сэргээн засч байна


Ховор олдворуудаас алтан цоожийг сэргээн засч байна

Хотонт сумын Бургалтай багийн Орхоны хөндийн "Хар балгас” ордон хотын тууриасМонгол Германы хамтарсан "Орхон” археологийн шинжилгээний ангийнханөнгөрсөн намаринженерийннарийн хийцтэй эртний худаг илрүүлсэн. Энэ худгийн ёроолд лакаар бүрсэн хоёр модон багана, том хэмжээтэй алтадсан цоож, гантиг чулуун арслан, модон хиргисүүр, Нангиад бичигтэй хүрэл хонх, төрөл бүрийн шавар сав суулга олдсон байна.


Олдворуудыг Улаанбаатарын Соёлын өв үндэстний төвд хадгалсан байгаа ба сэргээн засварлах, хадгалалтыг хангах үүднээс Герман, Японы сэргээн засварлалтын эрдэмтэдтэй хамтран ажиллаж байна.Одоогоор 50 см урттай алтан цоожийг сэргээн засч байгаа ажээ. ХаринНангиад бичигтэй хүрэл хонхыг сэргээн засахад тун хүндрэлтэй байгаа ба хонхны дээр Нангиад бичгээр "Найман аялгуу, арван дууг хөх тэнгэрт өргөв” гэж бичсэнийг Түвдийн нэг эрдэмтэн тайлж уншаад байгаа ажээ. Мөн хонхны хөг эгшиг алдагдаагүй байсан бөгөөд Германы эрдэмтэн Хендрик Рооланд "1200 настай хүрэл хонх жингэнэн дуугарч байхыг сонсох хамгийн сэтгэл догдлуулсан мөч байлаа” хэмээн ярьсан байдаг.

Орхоны хөндийн "Хар балгас” ордон хотын тууриасолдсон дээрх олдворуудыгнүүдэлчдийн дунд гар урлал, инженерчлэл өндөр түвшинд хөгжсөн гэдгийг батлах түүхийн үнэт олдворгэж үздэг.Монголын Шинжлэх Ухааны академи, Түүх археологийн хүрээлэн, Германы археологийн хүрээлэнгийн хамтарсан судалгааны баг 2007 оноос эртний Уйгарын нийслэл Хар балгас хотод малтлага хийжэхэлжээ. Харбалгас хот нь наймдугаар зуунд үүсч, 100 жил оршин тогтносон хот бөгөөд хотын ордон байсан хэсэгт малтлага хийхэд ордныг тойроод цамхаг, түүнийг тойрсон нэлээд барилга байсныг тогтоосон байна. Цамхаг байрлаж байсан хэсгээс олдсон дээрх худаг ньхааны ордны усны хэрэгцээг хангаж байсан, инженерийн маш нарийн зохион байгуулалттай, ус гарах цооног ухам зэргийг нарийн тооцоолж, цагт 1.2 тонн, хоногт 20 гаруй тонн ус гаргах хүчин чадалтайбайжээ.

Мөн ваар саван дээр нь Булган аймагт байдаг Уйгарын хааны гэрэлт хөшөөний тамга тэмдэг дараатай байсан гэнэ. Худгаас олдсон олдворууд 1200 гаруй жилийн настай бөгөөд 840 онд Хар балгас хотыг Киргизүүд дайрч мөхөөснөөс хойш тэр чигээрээ хадгалагдан үлдсэн гэдгийг археологичид хэлсэн юм. Үүнээс гадна зэр зэвсэг хутга, сөргө зэрэг олдворууд олдсон байна.


montsame.mn

Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.

Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Батлах код: *
Yesterday, 15:33
Yesterday, 11:39
Yesterday, 11:36
2019/09/18, 11:36
2019/09/18, 11:09
2019/09/17, 14:37
2019/09/17, 13:38
2019/09/17, 11:42
2019/09/17, 11:33
2019/09/16, 16:12
2019/09/16, 15:53
2019/09/16, 13:40
2019/09/16, 13:23
2019/09/16, 12:49
2019/09/16, 12:45
2019/09/16, 11:58
2019/09/14, 16:01
2019/09/14, 15:22
2019/09/13, 14:09
2019/09/13, 13:41
2019/09/13, 13:12
2019/09/11, 16:06
2019/09/11, 14:49
2019/09/11, 13:29
2019/09/11, 13:15
2019/09/11, 13:02
2019/09/11, 12:42
2019/09/10, 17:24
2019/09/10, 15:37
2019/09/10, 15:17
2019/09/10, 13:58
2019/09/10, 13:43
2019/09/07, 15:27
2019/09/07, 14:51
2019/09/07, 14:04
2019/09/07, 14:01
2019/09/06, 12:39
2019/09/06, 12:12
2019/09/05, 15:39
2019/09/05, 14:41
2019/09/05, 14:00
2019/09/05, 11:57
2019/09/05, 10:38
2019/09/04, 15:23
2019/09/02, 13:58
2019/09/02, 12:34
2019/09/02, 11:54
2019/09/02, 11:51
2019/09/02, 11:44
2019/09/02, 10:50
2019/09/02, 10:40
2019/09/02, 10:33
2019/08/31, 16:55
2019/08/31, 16:46
2019/08/30, 16:00
2019/08/30, 15:34
2019/08/30, 11:58
2019/08/30, 11:14
2019/08/30, 10:50
2019/08/30, 10:33
2019/08/30, 10:25
2019/08/30, 10:19
2019/08/29, 14:46
2019/08/29, 12:36
2019/08/29, 12:09
2019/08/29, 10:56
2019/08/29, 10:26
2019/08/29, 10:03
2019/08/28, 16:40
2019/08/28, 12:08
2019/08/28, 11:15
2019/08/27, 16:32
2019/08/27, 15:15
2019/08/27, 14:31
2019/08/27, 11:10
2019/08/27, 10:56
2019/08/27, 10:05
2019/08/23, 15:35
2019/08/23, 14:26
2019/08/23, 13:38
2019/03/21, 15:14
2018/05/16, 14:55
2018/12/12, 09:32
2019/01/02, 15:58
2016/05/30, 09:27
2018/09/28, 11:52
2019/02/04, 13:49
2019/01/24, 15:37
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2014/10/27, 21:34
2018/07/16, 15:13
2017/03/06, 15:55
2019/04/09, 12:59
2019/01/30, 09:46
2016/07/27, 09:47
2016/09/01, 12:28
2015/04/09, 12:30
2019/03/07, 11:57
2015/01/07, 13:33
2017/03/14, 17:04
2014/12/05, 14:30
2019/02/15, 14:59
2014/12/29, 13:27
2014/12/09, 18:32
2015/02/03, 09:48
2015/01/05, 11:38
2017/05/03, 10:42
2015/01/23, 10:16
2019/05/16, 10:17
2019/04/04, 10:26
2017/05/11, 11:37
2015/12/18, 15:59
2015/12/03, 17:31
2016/09/01, 12:25
2015/01/21, 18:11
2016/01/05, 17:52
2016/05/20, 10:49
2017/06/07, 16:30
2014/10/10, 15:36
2014/10/10, 15:35
2016/05/16, 13:04
2014/12/19, 15:42
2016/06/10, 20:06
2017/01/12, 10:49
2015/01/23, 20:42
2017/05/03, 13:50
2016/07/28, 11:18
2014/10/12, 22:16
2016/05/24, 19:44
Дэлхий дахинд
Сонин хачин