|

Хубилай хааны Тэнгэрийн бошигт сүм


 
 Хубилай хааны Тэнгэрийн бошигт сүм
Бээжин хотын баруун дүүрэгт орших эртний Киданы үеийн нэгэн суваргыг Хубилай хааны зарлигаар 1271 онд сэргээн засварлаж эхэлжээ. Бурхны шашныг төрийн шашин болгосон Хубилай хаан энэхүү суваргыг өвөг дээдсээ тахин шүтэх тайлгын зориулалттайгаар сэргээн байгуулсан тухай сурвалжид тэмдэглэсэн байдаг. Домогт өгүүлснээр, Хубилай хаан хуучин сүмийн туурийн голд нум сумтай цэрэг зогсоогоод дөрвөн зүгт сум тавьж, сум туссан газрын хэмжээгээр сүмд эзэмшил газар олгож, тиг гортиг татуулан зурхай зуруулсан байна. Сэргээн босгох ажилд монгол, хятад дархчуудаас гадна Балбаас урьж ирүүлсэн урчуул оролцсоны дотор Арника хэмээх уран барималчин онцгой үүрэг гүйцэтгэжээ. Тиймээс сүмийн хашаанд түүнд зориулсан хөшөөг хүндэтгэлтэйгээр залсан байна. Сүмийн хананд  эл үйл явдлыг түүхчлэн үзүүлсэн зураг бий. Зурагт Хубилай хаан Түвдийн шашны удирдагчидтай хэрхэн харилцсан, Хятад нутаг Буддын шашин дэлгэрүүлсэн түүх  хийгээд уг сүм, суваргыг барьж босгосон үйл явдлыг харуулсан байдаг. Өнөөдөр албан ёсны нэр нь Мяо Иньсы, ард олны дунд Цагаан суваргын сүм гэх болжээ. Энэ сүмийг Юань улсын үед Ван Аньсы буюу монголчилбол Тэнгэрийн бошигт, түмэн амгалант сүм гэж нэрлэж байсан бөгөөд өвөрмонголчууд  Их сахиуст, түмэн амгалант сүм хэмээн ихэд хүндэтгэдэг байна. Хубилай хааны үед сүмд бурхны ном орчуулан барладаг Судар бичгийн хүрээлэнгийн нэгэн хэсэг үйл ажиллагаа явуулдаг байв. Бэйхай нуурын хөвөөн дэх Тэнгэрийн бошигт сүмийн 13 давхар өндөр суварга Бээжин хотын төвөөс ч сүр бараатай харагддаг. Цагаан суваргыг есөн метр өндөр сүмбэр суурь дээр босгосон бөгөөд  51 метрийн өндөрт сүндэрлэн харагдана. Цагаан суварга нь сүмбэр суудал, их бие, шүхэр, оройн суварга гэсэн дөрвөн хэсгээс бүрдэнэ.

Бадамлянхуа цэцгийн хорин дөрвөн дэлбээтэй зүмбэр суудлын эргэн тойронд 108 ширхэг зулын гүнгэрваатай. Их биеийн дээд хэсэгт тэнгэрийн мандлыг бэлгэдсэн арван гурван номын цагаригтай, түүний дээр 9.7 метр голчтой хүрэл шүхэр байх бөгөөд эргэн тойронд нь гучин зургаан бурхны дүрийг гуулиар давтжээ. Мөн самгарди тарнийн үсэг сийлэн хонхон чимэглэл унжуулсан аж. Юань улсын сударт "Түмэн амгалант хийдийг 1288 онд бүтээвэй. Бурхдын хөрөг, хэрэм ба гэгээвч тэргүүтнийг цөмийг нь алтдан өнгөлөв.  Алт 540 лан илүү, мөнгөн ус 240 жин хэрэглэвэй" гэсэн байна. Юань улсын бүх цаг үеийн туршид энэ сүм Хаан төрийн ёслол үйлийн чухал газар байсан төдийгүй шинэ хаан ор суух, хааны насны ойн баяр, цагаан сарын баяр ёслол болохын өмнө төрийн ноёд түшмэд энд ирж гурван өдрийн турш бэлтгэл сургууль хийж, ёслол журмыг дэглэдэг байжээ. Хубилай хааны Цагаан суваргыг 1978 онд засварлах үед дотроос нь Манжийн Тэнгэрийг тэтгэгч хааны бичсэн тарнийн уншлага, 724 хуудас "Ганжуур”, "Данжуур", 20 см өндөр шижир алтан Гурван цагийн бурхан, шар агар зандан Арьяавал бурхан, шижир алтан бурхан, жанч, нөмрөг, хадаг, язгуурын таван бурхны дүр бүхий титэм малгай, бас бус шашны зан үйлийн эд өлгийн зүйлс, есөн эрдэнэ, Бурхан багшийн чандрын үлдэгдэл зэргийг агуулсан дөрвөн хайрцаг гарсан байна. Бээжин хотын хамгийн эртний энэхүү гайхамшигт суваргыг "Алтан шар хотын хаш цагаан суварга” хэмээн Хятадын яруу найрагчид магтан өргөмжилдөг ажээ.
 
 
 
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин



Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/16, 14:26
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2023/06/08, 12:44
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2021/06/28, 14:12
2018/07/16, 15:13
2016/07/25, 08:50
2023/06/07, 14:20
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2023/11/22, 13:45
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин