|

Т.Баярхүү: Америкист "Ардчилал ба либерализм"-н үлгэр төгсөв


Т.Баярхүү: Америкист "Ардчилал ба либерализм"-н үлгэр төгсөв

Ардчиллын жагсаалын удирдагч нар,Социалист Монголын төр Засгийн эрх мэдэлтнүүдийн хойчис, ёс зүйт нийгмийн шалгуурыг үл давах өлөн шуналтнууд нар өнөөгийн баячууд. Энэ бол Либерал Ардчиллын давуу тал, ядуу ардын хүүхэд яаж баяждагийн яруу тод жишээ гэх? Бас Ардчилсан хувьсгалын зам зөв болохын баталгаа  бөгөөд ядуучууд,ажилгүйчүүд, архичид хүн амын олонхи байх нь Либерал Ардчиллын хууль учраас ийм шалгарал явагдах ёстой гэж сурталдах? Ард түмэн гагцхүү сонгуульд идэвхтэй оролцох, мөн удирдагч Баячуудаа сонгох үүрэгтэй!
Тэдэнд "чалчих эрх олгосон ч цадах эрх олгоогүй" нь Коммунизмыг эсэргүүцсэн Либерал Ардчиллын давуу тал гэх? Анхны жагсагчид Монголын толгой хөрөнгөтнүүд болж улмаар Социализмын үеийн Төр Засгийнхны хойчис, ёс зүйгүй Өлөн шуналт удам муут нартай Гаж Ураг (Мутаци) үүсгэн "Ман-Ан" -тав.
 
"Ман-Ан" бол Харийн Мөнгө хүүлэгчдийн гар хөл болж тэдэнд эх орон,газар нутгаа зарагсад, ард түмнээ барьцаанд тавьж өрөнд оруулж өөрсдөө дундаас нь Хулгайлан тансаглагч "Нам"-ын нэр ашиглан Саарал ордонд бүгж булагнаж бугласан Урвагч, Хулгайч,луйварчид юм.
 
Тэдэнд Эх орон гэж байхгүй? Тэдэнд ард түмэн хамаагүй? Тэд дэлхийн хүмүүс? доллартай бол хаа ч амьдарна гэж боддог? Тэдэнд мөнгөнөөс өөр үнэт зүйл гэж үгүй? Тэдэнд өөрсдөө мөнгөтэй байх эрх мэдэл л хэрэгтэй? Яг энэ шунал тачаалаар нь долларын эзэд тэднийг уяа угаадсыг нь тааруулан удирдан залах аж. Либерал Ардчилал Монголд Түвдизм шиг 105 мянган лам төрүүлсэнгүй, Манжизм шиг 105 мянган эрлийз үлдээсэнгүй, Коммунизм шиг 100 мянга шахам шалгарсан Зөвлөлт маягийн үзэлтэн төрүүлсэнгүй. Бүгдийг нь төөрүүлээд оронд нь арав гаруйхан том удирдагч баячууд хулгайчдын гэр бүл, бүлэглэл тодорлоо.
 
Бид Монголынхоо хувь заяаг эргэцүүлэх цаг болжээ. Муу нэрний уут болсон Социализмын үеэс эдүгээ ард түмний аж төрөл доройтсон, ажилгүйдэл ядуурал гээч гамшиг газар авсан зэрэг гутранги жишээ олон байгаа нь хуучин нийгмийн бас буруу юм гэхийг ч эргэцүүлэх хэрэгтэй. Оюутолгой, Таван толгойн баялаг ордуудаа харийн хашир капиталистуудтай хамтарч эзэмшээд, дотоодын шинэ баячуудад хуйвалдан өгснөөр мөнгөжих хөрөнгөжих юм бодон горьдсон биш харин ч баахан өр ширэнд орж, баялгаа өгөөд барлаг болоод зогсохгүй гуйлгачин болох ямар гээчийн онол номлол,гэрээ хэлцэл юм бэ?
 
Өнөөдөр энэ алдаанаас гарахын тулд хэн нэгний үзэл онол шагайгаад дээрдэхээ өнгөрсөн бололтой. Ерөөсөө либерал ардчилал гэдэг энэ юмсанж. Гэрээ хэлэлцээ хийгч төр засгийнханд харийн ямар нэгэн үзэл, гадаад хэлний ус цас мэт ярих мэдлэг гэхээсээ илүү нөгөө л эх орноо, ард түмнээ гэсэн сэтгэл, Монгол ухаан эрдэм дутсаных, байхгүйнх! Биднийг төлөөлсөн гоё яриатай бэлэн үгтэй төлөөлөгч нар маань гадаадаар үзэл санаагаа ярьж илтгэхдээ эцсийн эцэст мөнгө ярьдаг, тэгэх тусмаа хувьдаа халааслахаа яв цав тохироод гарын үсэг зурахаар үзгээ барьдаг өнгө төрх ямар олон илэрнэ вэ? Нийгэм улс хамаагүй хувиа бод гэдэг, мөнгө унагаа гэдэг албан тушаалд авирахын гол зорилго болжээ. Либерал ардчиллын түүх эхэлж Монголчуудын өнгө гундаж гандаж эхэлсэн. Юун социализмаа шүүмжлэхтэй манатай харин ч "Пээ мөн сайхан байж" гэж ирээд шанаа тулан санаа алдан дурсацгаах нь ихэслээ.
Бидэнд социализм зохиогүй юм бол одоохондоо Либерал Ардчилал бүр дордуулж гутааж эхлэлээ.Хамгийн харуусалтай нь хайран ч хүний мүс чанар, итгэл сэтгэл. Монголчууд хэзээ ч ийм хүний оронцгууд байгаагүй юм. Хамгийн жигшилтэй нь өнөөгийн тэрбумтан баячууд гээд байгаа хүмүүс нь огцом цулайж цулцайсан Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Их хурлын гишүүд дунд байна. Тэдэнд Монгол ухаан эрдмийн шаар шавхруу ч алга учраас эх орноо ард түмнээ бодох сэтгэлгүй аж.
 
Адаглаад нийгэм маань юу ч тоохоо больж долширч догиширч буй нь осол сүйрэлд хөтөлсөөр. Түвдизм, Манжизм, Зөвлөлтизмийн хашраамжаас ер сургамж авсангүй. Бас баахан "шинэ сэтгэлгээтнүүд их мэдэгч ухаантнууд Либерал Ардчиллын номлогчид" гарч ирээд тархи угаахад өнгөц хандан сүргээрээ хуйлран даган шуурсны балаг нь өнөөгийн бидний өрөвдөлт амьдрал. Тэр үзэлтнүүдэд ардчилсан Либерал зальт онолыг нь гадарлах хүн ганц ч байсангүй бас Монголынхоо онцлогийг сэхээрэх хувьсгалч байгаагүйн илрэл нотолгоо өнөөдрийн бидний гундуу төрх зүдрүү амьдрал. Өнгөц үзлийн ээлжит үерт ахиад л бас хамуулжээ. Хаа сайгүй дампуурсан л гэнэ, өрийн барьцаанд орсон л гэнэ. Нэмэгдэж буй юм нь үнийн өсөлт, өрийн дарамт, ядуурал ажилгүйдэл гурав болжээ. Үүнийг дагаад хоригдол, өнчрөл,амиа хорлолт ихэсжээ. Нэмэгдэж ихэсч байгаа нь ердөө энэ мэт. Өрсөлдөөн нь мөнгөний төлөө, шударга нь бас мөнгөний төлөө гэх нь солиорол уу? галзуурал уу? Хүн болгон бөндгөртөө орсон бүхнээ хийж болох шахуу задгайрлыг сурталчилж тэр нь хагарлын үрийг тарьж хэрүүл тэрслийг өдөөдөг сөрөг үр дагавар байдаг нь уг Либерал Ардчилсан онол номлолын эцсийн үр дүн далд нууц санаа нь байдаг аж.Тодруулж хэлбэл энэ нь долларын эздийн харийн мөнгө хүүлэгчдийн бусдыг захиран мөлжих Толгой онол юмсанж. Одоо ямарч асуудал сэдвээр жагсаал цуглаанд хүмүүсийг уриалан дуудаад бүтэхгүй байгаа нь бидний тархи толгойд Монголоо гэсэн нэгэн дор чуулах чин санаа байхгүй болсных. Эх орон газар шороо гэж хэн нэгэн ярихад Түвдистүүд хамаг амьтны тусын тулд дөлөөд явчихна. Манжистууд аль хэдийн нөгөө талаас Авлагатай Авлигатай Хахуультай нарийн сүлжээ үүсгэн дарга цэрэггүй торлогдон Ман Ан болж.
 
Монголд тэр нь байхгүй гадаадын мөнгө хүүлэгчдийн гар хөл болох санаатай цагаандаа гарсан Луйварчид шүлсээ асгаруулаад босоод ирнэ. Яагаад гэвэл хүн төрөлхтний жам ёсны зам тэр юм байна гэсэн суугдал тэдний тэнэг толгойд аль хэдийн хоногшчихсон тул. Тэгээд зогсохгүй олон намын олон измүүд болох хүний эрх эрх чөлөө хэмээн явцуурч, түүнийгээ гайхамшиг хэмээн сурталчлаад байгаа нөгөө Либерал ардчилал нь шуудайнд хийсэн үхрийн эвэр мэт хоорондоо тэрсэлдэн харийнхны хоолны үлдэгдэл шавхруу угаадасны төлөө тэмцэлдэж үл эвлэх. Уужуухан амьсгал аваад ухаан санаагаа Улс Монголынхоо төлөө хандуулах цаг иржээ болжээ. Одоо бидэнд Монгол ухаан эрдэм түүнээс ундран гардаг итгэл-сэтгэл-зүтгэл л юу юунаас илүү чухал болов. Бид эцэг эхээсээ Монгол хүүхдүүд төрж Монгол хүн болно гэсэн Итгэл Сэтгэлийн бүүвэйнд Монгол хүн болсон. Гэтэл өсч эхлэнгүүтээ Түвдизм, Манжизм, Зөвлөлтизм, Либерализм олон намуудын Измүүдийн номлол сурталчилгаанд дарагдаад Монголоо алдах нь сайны шинж бус муудахийн сүйрэхийн ёр цондон шүү дээ. Одоо зөвхөн Монгол ухаан эрдэмээс гаргалтай шинэ Монгол онол номлол түүнийг хэрэгжүүлэх хөтөлбөр төлөвлөгөө биелүүлэх эвсэн нэгдэн хамтарсан Монголчууд л бидний өөрсдийгөө аврах үлдэх гарц орц болой. 
 
Шинэ Үндсэн хууль.
Ард түмэн Шинэ үндсэн хуулиар Засгийн эрхээ МАН АН гаас буцааж авах.
Мөнх Тэнгэрийн хүчинд мөнхөд орших Монгол мину.
Мандан бадрах цаг нь эхэлжээ.
 
Эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү

Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2023/06/16, 14:26
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/08, 12:44
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2021/06/28, 14:12
2016/07/25, 08:50
2018/07/16, 15:13
2023/06/07, 14:20
2023/11/22, 13:45
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин