|

Айсуй сонгуулийн шоу үхсэн хүнээр үг хэлүүлэх нь


 2016 оны сонгууль айсуй. Айсуй сонгуулийн өмнөх их тулаанаас айж байгаа улстөрчид даанчиг олон байгаа бололтой. Тиймдээ ч "Үхсэн хүнээр үг хэлүүлэх” суурь тавигдаж байгаа гэх. Уг нь "Үхсэн хүн үг хэлдэггүй” гэдэгсэн. Гэвч цагийн цөвүүн, хүний зэвүүн хоёр баргийн асуудлын ард гарч үхсэн хүнээр ч үг хэлүүлдэг болох нь.

 

17 жилийн турш мөрдөж мөшгөөд илрэхгүй байсан дуулиант хэрэг 2016 оны айсуй сонгуулийн өмнө илэрч олон хүнийг баярлуулах нь гэсэн таамаг сарын өмнөөс хүчтэй тарж эхэллээ. Үнэхээр ч гэмт хэрэгтнийг барьсан ч юм уу гэмээр үйл явдал давхацсан нь С.Зориг агсны гэргий Булганыг барьж хорьсон явдал байв. Гэвч хэргийн дуулиан яваандаа намжиж Булганыг хар тамхины хэргээр саатуулсан болон мэдээллийн хурд саармагжив. Дайны хажуугаар дажин гэгчээр С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн гэмт хэргийн захиалагч илрэх нь гэсэн их хүлээлтийн хажуугаар Н.Энхбаяр гэдэг эрлэг улстөрд эргэн ирэх нь гэсэн мэдээллүүд шил даран цуурайтаж хэсэгтээ л С.Зоригийн гэх хэргийн дуулианыг намжаагаад байв.

 

Үнэндээ "Үхсэн хүн үг хэлдэггүй” учраас тухайн үед Ш.Отгонбилэг агсан "С.Зориг юу юм бэ” гэж хэлээ ч үү, үгүй ч үү. Хэн мэдлээ.

 

Гэтэл хэд хоногийн өмнө С.Зоригийн аллагад Ш.Отгонбилэг агсан буруутайгэх маягийн мэдээлэл сошиал ертөнцөөр тарж эхлэв. Үүнтэй зэрэгцэн Ш.Отгонбилэг агсны хүү О.Содбилэг "Талийгаач аавыг минь үг хэлж чадахгүй болсон учраас С.Зориг агсны хэрэгт буруутгах гэж байна” гэх мэдэгдэлийг нүүр номоороо дамжуулан олон нийтэд хүргээдэхэв.

 

Тэрбээр хэдэн сарын өмнө нэгэн нөлөө бүхий хүн намайг дуудаж энэ талаар хэлж хэлсэн гэв. Түүний ярьж буйгаар болШ.Отгонбилэг агсан өөрийн малчин, тогооч нартаа захиалга өгч С.Зориг агсныг хөнөөлгөсөн гэдэг асуудал яригдаж эхэлжээ.

 

Гэвч зарим улс төрчид энэ асуудлыг өөр өнцөгөөс харж байгаа аж. Тухайлбал, Ерөнхийлөгч асан Н.Багабанди Ш.Отгонбилэгийг "Эрдэнэт үйлдвэр”-ийн даргаар тавих саналыг С.Зориг агсанд тавьж байсан. Харин эл саналыг С.Зориг агсан хүлээж аваагүй эсэргүүцсэн нь хэргийн эхлэл болсон гэх шум нь гэмт хэргийн сэжүүр биш зүгээр л сонгуулийн шоуны нэгээхэн хэсэг гэх.

 

Өнгөрсөн сонгуулиар шат шатны сонгуульд навсайтлаа ялагдсан МАН ирэх сонгуулиар "Хуучин бууны хугархай”-нуудаа намынхаа нүүр царай болгон гаргаж ирэх ерөнхий төлөвлөөтэй бөгөөд эл жагсаалтын эхэнд Ерөнхийлөгч асан Н.Багабанди бичигдэж байгаа гэх яриа бий.

 

Тэрбээр бусад нөхдөө бодвол хэлэх үг нь үнэмшилтэй,  хийрхэж хөөрцөглөөд байдаггүй. Товчхондоо "Титэм үг”-тэн. Тиймээс сонгуулийн сурталчилгаагаа "Титэм үг”-ээр занималдчихвал хожмоо титэм зүүх хувь тохиож магад хэмээн горилж байгаа билээ. Тэгэхээр юуны өмнө гэмт хэргийн захиалагчаар Ш.Отгонбилэгийг  тодруулж тухайн үед "Хэлж байсан” гэх үгсийг цаасан дээр буулгахаасаа илүүтэй Н.Багабандийг намнах төлөвлөгөөний нэг хэсэг гэх яриа ч гарч эхэллээ. Үнэндээ "Үхсэн хүн үг хэлдэггүй” учраас тухайн үед Ш.Отгонбилэг агсан "С.Зориг юу юм бэ” гэж хэлээ ч үү, үгүй ч үү. Хэн мэдлээ. Харин хэрэг илрүүлэх нэрийдлээр улс төр хийж, хэн нэгэн үгүй болоочийн ясыг өндөлзүүлэх нь Монгол жудаг биш ээ.

 



Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/16, 14:26
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2023/06/08, 12:44
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2021/06/28, 14:12
2018/07/16, 15:13
2016/07/25, 08:50
2023/06/07, 14:20
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2023/11/22, 13:45
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин