|

Шуурганы улмаас 390 гаруй сая төгрөгийн хохирол амсаад байна


 

Шуурганы улмаас 390 гаруй сая төгрөгийн хохирол амсаад байна

 

Энэ сарын 25-ны өдөр Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Ховд аймгийн нутгаар салхины хурд 20-40 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурч, цаг агаарын гамшигт үзэгдэл болсны улмаас нийт 216 гэр, аж ахуйн нэгж, байгууллагын 27 барилгын дээвэр нурж, 4 аймгийн 52 суманд цахилгаан тасраад буй. Харин сураггүй болсон 9 иргэнийг эсэн мэнд олж, аюулгүй газарт хүргээд байна.

 

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан өчигдөр/11.26/ Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин Улсын Онцгой комиссын шуурхай хуралдааныг зарлан хуралдууллаа.
 

 

 


Энэ үеэр Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар "Цаг уур, орчны шинжилгээний газраас 2018 оны 11 дүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд баруун аймгуудын нутгаар салхи 18-24 м/с, зарим үед 26-31 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах тухай мэдээллийг ирүүлсэн.

 

Онцгой байдлын ерөнхий газар 11 дүгээр сарын 22-ны өдөр цаг агаарын гамшигт үзэгдэл болох талаар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад "Шуурхай” мэдээг  хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, "Багц мессеж”-ээр олон удаагийн давтамжтайгаар хүргэсэн.  Хүчтэй салхи шуурга Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Ховд аймгийн нутгаар 20-30 м/с, Говь-Алтай аймгийн Бугат сумын нутгаар 40 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурсан.

 

Цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас Баян-Өлгий, Увс аймагт 9  иргэн сураггүй болсныг эсэн мэнд олсон. Шуурганы улмаас гурван хүн бэртэж, 1600 гаруй мал уруудсан. Мөн цахилгаан эрчим хүч дамжуулах 13 тулгуур багана унасан тул дээрх 4 аймгийн 52 суманд цахилгаан эрчим хүч тасалдаад байна. Одоогоор эрчим хүчийг сэргээн засах ажил гүйцэтгэж байна” хэмээн танилцуулсан юм.

Эрчим хүний сайд, Улсын онцгой комиссын гишүүн Ц.Даваасүрэн:

 

 

–Цаг агаарын онц аюултай үзэгдлийн улмаас ОХУ-аас эрчим хүчээр хангадаг 220 квТ- ын гурван тулгуур гэмтсэн. Хоёрыг нь аваачаад холбож байна. Эдгээр шугамыг бүрэн сэргээсний дараа баруун аймгуудын эрчим хүч хэвийн болно.  Маргааш дуусгаад баруун аймгийн эрчим хүчний хэрэглээг хэвийн болгоно гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Мөн Улаангомоос Өмнөговь сум хүртэл есөн тулгуур багана унасан ч наймыг нь шөнөдөө босгосон. Ингэснээр Увс аймгийн гол хэрэглэгчид эрчим хүчээ аваад эхэлсэн. Одоогоор нийтдээ 390 гаруй сая төгрөгийн хохирол амсаад байна. Цаашид нөөцийн дизель станцтай байх хэрэгтэй юм байна.
 

 

 



Цаг уур орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин:

 

–Манай газраас цаг агаарын аюултай үзэгдэл болох тухай мэдээг арваннэгдүгээр сарын 22-ноос эхлэн анхааруулсан. Салхины хамгийн их хурд нь Баян-Өлгий аймгийн Өлгий суманд ажиглагдсан. Хамгийн их салхи Говь-Алтайн Бугат суманд үүсч, 40 метр секунд хүрсэн. Өнөө өглөөний байдлаар нийт нутгийн 30 орчим хувьд цасан бүрхүүл тогтсон байна. Ойрын гурав хоногт нэлээд хүйтэн байна. Ирэх арваннэгдүгээр сарын 30-ны үед цаг агаарын таагүй нөхцөл үүсэх урьдчилсан мэдээ бий. Арванхоёрдугаар сарын 1-нээс нийт нутгаар хүйтэрнэ.

 


Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл:

 

 

–Цаг агаарын аюулт үзэгдэл болсон 52 суманд эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Баян-Өлгийд хоёр хүн осгосон. Нэгийнх нь биеийн байдал хүнд, нөгөө хүнийх нь биеийн байдалд дунд зэрэг, эмнэлэгт эмчилгээ хийлгэж байна. Мөн Ховд аймгийн Цэцэг суманд байшингийн дээвэр хийсэж, түүнд нь гурван хүн гэмтсэнээс цээжиндээ гэмтэл авсан нэг иргэн хэвтэн эмчлүүлж байна.

 

 


Зам тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар:
 

 

 

-Цаг агаарын аюулт үзэгдлийн үеэр таван аймгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарласан. Өнөөдөр тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна. Саатсан даваа гүвээ, авто зам байхгүй гэсэн мэдээллүүдийг хийлээ.
 

 

 


Мэдээллийн дараа Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшин холбогдох байгууллагын удирдлагуудад үүрэг чиглэл өгсөн юм.

 

Үүнд:

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнд:

-Хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас Баян-Өлгий, Ховд, Увс аймгийн бүх сум, Говь-Алтай аймгийн 5 сум хүчдэлгүй болж, цахилгаан дамжуулах агаарын 13 тулгуур багана унасан тул  дээрх аймгуудын хэрэглэгчдийг эрчим хүчээр бүрэн хангах ажлыг шуурхай зохион байгуулж, үр дүнг Улсын онцгой комисст мэдэгдэх;

-Цахилгаан дамжуулах тулгуур баганыг сэргээн засварлах үйл ажиллагаанд зарцуулсан зардлыг УОК-ын Ажлын албанд хянуулж Засгийн газрын хуралдаанаар оруулж шийдвэрлүүлэх;

Баян-Өлгий, Говь-Алтай,Ховд, Увс аймгийн Засаг дарга нарт:

-Баруун бүсийн эрчим хүчний системд гэмтэл гарсантай холбогдуулж аймаг, сумдын эмнэлэг, шуурхай албадыг бэлэн байдалд ажиллуулж, цахилгааны нөөц эх үүсвэрийг хэвийн ажиллуулахад дэмжлэг үзүүлэх;

-Шуурганы улмаас орон гэргүй болсон иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай хүргэх ажлыг зохион байгуулах;

 Бүх аймгийн Засаг дарга, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нарт:

-Аймгийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийж, эрчим хүчний доголдлоос урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн төвд 1мвт , сумдын төвийг 10-50 квт дизель станцтай болгох хөрөнгийг шийдвэрлүүлж гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангуулж ажиллах;

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадралд:

-Гамшгийн улмаас орон гэргүй болсон иргэдийн судалгааг нарийвчлан гаргаж, шаардлагатай бол улсын нөөцөөс бараа, материал гаргах, тэдгээрийг буцаан  нөхөн бүрдүүлэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж  шийдвэрлүүлэх;

Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшинд:

-Цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээллийг олон нийтэд шуурхай хүргэх, шаардлагатай тохиолдолд Онцгой байдлын байгууллагатай хамтран хэвлэлийн бага хурал зохион байгуулж ажиллахыг тус тус үүрэг болгов гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.



Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.

Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Батлах код: *
Today, 18:40
Today, 18:30
Today, 17:54
Today, 17:41
Today, 15:33
Today, 15:04
Today, 12:35
Today, 10:36
Today, 09:52
Today, 09:27
Today, 09:22
Today, 09:16
Today, 09:14
Yesterday, 17:43
Yesterday, 16:40
Yesterday, 16:10
Yesterday, 15:03
Yesterday, 13:15
Yesterday, 13:11
Yesterday, 12:58
Yesterday, 12:26
Yesterday, 12:03
Yesterday, 10:15
Yesterday, 10:13
Yesterday, 10:07
Yesterday, 10:00
Yesterday, 09:51
Yesterday, 09:42
Yesterday, 09:39
Yesterday, 09:38
2018/12/17, 17:46
2018/12/17, 16:46
2018/12/17, 15:43
2018/12/17, 14:30
2018/12/17, 14:11
2018/12/17, 13:43
2018/12/17, 13:37
2018/12/17, 11:49
2018/12/17, 11:10
2018/12/17, 10:36
2018/12/17, 10:35
2018/12/17, 10:13
2018/12/17, 09:35
2018/12/17, 09:20
2018/12/14, 11:59
2018/12/14, 11:51
2018/12/14, 11:17
2018/12/14, 10:26
2018/12/14, 10:13
2018/12/13, 12:30
2018/12/13, 10:00
2018/12/13, 09:59
2018/12/13, 09:30
2018/12/12, 14:13
2018/12/12, 14:00
2018/12/12, 13:58
2018/12/12, 11:30
2018/12/12, 10:52
2018/12/12, 10:35
2018/12/12, 10:31
2018/12/12, 10:23
2018/12/12, 09:32
2018/12/12, 09:27
2018/12/12, 09:22
2018/12/11, 20:08
2018/12/11, 17:58
2018/12/11, 16:03
2018/12/11, 15:22
2018/12/11, 13:10
2018/12/11, 10:58
2018/12/11, 10:54
2018/12/11, 10:19
2018/12/11, 09:56
2018/12/10, 11:46
2018/12/10, 11:29
2018/12/10, 11:07
2018/12/10, 09:47
2018/12/08, 16:21
2018/12/08, 15:21
2018/12/08, 15:15
2016/05/30, 09:27
2018/05/16, 14:55
2018/09/28, 11:52
2014/10/27, 21:34
2017/03/06, 15:55
2016/07/27, 09:47
2015/04/09, 12:30
2014/12/09, 18:32
2014/12/05, 14:30
2015/01/07, 13:33
2015/02/03, 09:48
2014/12/29, 13:27
2017/05/03, 10:42
2015/01/05, 11:38
2015/12/18, 15:59
2015/01/21, 18:11
2015/01/23, 10:16
2016/05/16, 13:04
2016/09/01, 12:28
2014/10/10, 15:36
2017/03/14, 17:04
2017/05/11, 11:37
2017/01/12, 10:49
2014/12/19, 15:42
2015/12/03, 17:31
2016/09/01, 12:25
2017/06/07, 16:30
2014/10/10, 15:35
2016/06/10, 20:06
2016/01/05, 17:52
2016/05/20, 10:49
2015/01/23, 20:42
2016/06/20, 12:32
2014/10/12, 22:16
2016/07/28, 11:18
2015/08/01, 05:32
2016/05/24, 19:44
2017/05/03, 13:50
2014/10/12, 22:16
2014/10/20, 19:51
2015/02/03, 11:30
2014/12/08, 12:49
2014/10/20, 10:41
2014/12/15, 13:01
2014/12/26, 15:41
2014/10/21, 17:49
2014/12/17, 12:52
2015/01/06, 07:40
2015/01/13, 13:17
2015/02/06, 18:14
Дэлхий дахинд
Сонин хачин