|

БИД ӨӨРСДӨӨ ТҮҮХГҮЙ, ХИЛЭЭР ГАРГАМААРГҮЙ БАЙНА


БИД ӨӨРСДӨӨ ТҮҮХГҮЙ, ХИЛЭЭР ГАРГАМААРГҮЙ БАЙНА

 

Байгалийн өнгөт чулууны бизнес манайд дэлгэрээд багагүй хугацааг элээлээ. Өчигдөрхөн (2018.10.31) гэхэд л Хэнтий аймгийн Батноров сумын Шаварт хэмээх газарт байгалийн өнгөт чулуу хууль бусаар түүж, олборлож байсан 4 машинтай 6 иргэнийг саатуулан шалгаж, арга хэмжээ авч, хууль бус үйлдлийг таслан зогсоосныг мэдээллээ. Мэргэжлийн хяналтынхан тус сумын Засаг даргын тамгын газартай хамтран хууль бусаар өнгөт чулуу түүгч, олборлогч, худалдан авагч иргэдэд хууль, эрхзүйн зөвлөгөө мэдээлэл өгчээ. Учирлаж зөвлөөд л болоо. Ар дээр нь ухаж сүйтгэгдсэн газрыг зориулалтын тээврийн хэрэгслээр түрж тэгшлэх, мод бут тарьж нөхөн сэргээх ажлыг албаныхан өөрсдөө хийх юм гэнэ. Энэ ажлын хөрөнгө хаанаас гарах вэ? Хэнд зориулж хэний хийсэн хэргийг ямар мөнгөөр засаж залруулаад байна вэ? Манай оронд энэ мэт үйлдлээр хэчнээн хэмжээний газар нутаг эвдэрч, доройтсон бэ? Тэр бүгдийг ингээд л өнгөрүүлсээр байх уу? Усыг тэнцвэржүүлж байдаг өнгөт чулууны нөөц улсын хэмжээнд ховордож, улмаар байгалийн эко системд сөргөөр нөлөөлж байгааг бид харсаар, дуугүй суусаар байх уу?

Тухайлбал, Хэнтий аймгийн Дархан, Бор-Өндөр, Галшар, Баянмөнх, Батноров, Биндэр зэрэг сумдын нутгаар 2012 оноос хойш хууль бус аргаар байгалийн өнгөт чулуу олборлож эхэлсэн байдаг. Жишээ нь, Батноров суманд 5-6 га, Дархан суманд 10 га газар өнгөт чулуу олборлогчдын гарт өртөж, сүйтгэгджээ. Чулуу түүж байгаа хүмүүст захиргааны хариуцлага тооцон торгуулийн арга хэмжээ авдаг ч тэд буцаад л очдог.

Энэ үйлдлийг таслан зогсоох гэсэн Батноров сумын Засаг дарга Г.Тайванжаргал энэ оны эхээр буюу нэгдүгээр сарын 16-нд бусдад зодуулж, нүүрэндээ хүнд гэмтэл авсан талаар өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэлээд шуугисныг санаж буй биз. Засаг дарга Г.Тайванжаргалын хэлсэнээр байгалийн өнгөт чулуу олборлогчид малчдын хонийг дураараа авч, айлын саравчинд майхнаа барьж хоол ундаа хийж идчихээд цогтой нурмаа үлдээснээс айлын саравч шатах гэх мэт дур зоргоороо авирласан, нутгийн иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулсан үйлдлүүд их гардаг байна. Түүнчлэн тус сумын төрийн дөрвөн албан хаагч халдлага, сүрдүүлэгт өртсөн тухай ярьж байсан.

 

0-6 Бид өөрсдөө түүхгүй, хилээр гаргамааргүй байна
 
 
 

 

Асуудал ноцтой болж ирлээ гээд хариуцлагыг чангатган торгуулиас гадна, зөрчил гаргахад ашигласан тээврийн хэрэгслийг улсын орлого болгох ажлыг эхлүүлсэн ухаантай. Ингээд ч тусыг үл олов. Аргагүй л дээ, энэ хариуцлага ч бас зөөлдөнө. Толгой илээд өнгөрөх төдий хариуцлагын дор тоо томшгүй их ашиг олно гэсэн иргэдийн цуваа тасрахгүй. Мотоциклтой байсан залуу чулуу зараад приустэй, дараа нь ланд унаад ирдэг гэлцэж, газар ухагч, чулуу түүгчдийн бүл нэмэх сэдлийг төрүүлнэ. Энэ нь иргэд хоорондын, төр, иргэдийн дунд үл ойлголцол, эрүүл мэнд, амь насны хохирол учруулах хүртэл эрсдэл дагуулж байна.

Энэ төрлийн олборлогч нар 10 гаруй аймгийн нутагт байгаа бөгөөд сүүлийн үед баруун аймгуудад тархсан байдаг. Батноров суманд л гэхэд энэ зун 7 аймгийн 27 сумаас нийт 500 гаруй хүмүүс чулуу түүж байгаа гэх албан бус судалгаа байсан. Нэг л суманд энэ олон хүний хүч байгалийг сүйтгэж байгаа гэхээр нийт нутгийн газар нутагт техникээс дутахгүйгээр хэчнээн их хохирол учруулж байгааг шууд тоолоод, тооцоод хэлэх аргагүй юм. Үүнийг төрөөс дорвитой арга хэмжээ авч таслан зогсоохгүй бол газар болон түүний хэвлийг сүйтгэх, түүнчлэн газрын гүн рүү ухаж чулууг олборлож байгаа нь олон талын эрсдэлийг учруулж байна. Бидний гараар бидний нутгийг сүйрүүлж, эргээд биднээс ашиг олох гэсэн харийнхны муу санааг ухамсарладаг ч болоосой.

1980-аад оны сүүлч үе хүртэл миний санахын Дорноговь аймгийн Айраг, Их хэт, Даланжаргалан зэрэг сумдын нутаг нь байгаль ээжийн гайхам бүтээлийн өлгий, эгээ л эрдэнэсийн арал мэт байж билээ. Энд хар хайрга үгүй, тэр аяараа өнгөт чулуугаар бүрхэгдсэн үзэсгэлэн төгс байгаль цогцлон байв.

 

ungut-chuluu-3 Бид өөрсдөө түүхгүй, хилээр гаргамааргүй байна
 
 
 

 

Гоёлын бүхий л төрлийн чулуу хөл дор гялалзаж, нүд гялбуулан баясгаж байдаг сан. Гайхамшиг гэж тэр л байлаа. Харамсалтай нь энэ богинохон хугацаанд тэр бүх чулууг хууль бусаар хил давуулж, хэдэн зуун мянга, сая тонноор нь гаргаж орхисон. Хэн тэр их ашгийн төлөө газар нутгаа сүйрүүлсэн, сэтгэлээ худалдсан нь сонин. Одоо тэр нутагт ширхэг ч өнгөт чулуу үгүй, тэр ч бүү хэл цөлжилт бий болж, шороогоор л амьсгалах болжээ. Харин чулуучдын эрэл өөр бусад нутаг руу нүүдэллэн шилжсээр. Тэр бүх эрдэнийн чулуунууд үнэт эдлэл болж эргээд эх нутагтаа ирээд эздийнхээ халаасыг тэмтрэх нь бас нэг эмгэнэл.

 

ungut-chuluu-1 Бид өөрсдөө түүхгүй, хилээр гаргамааргүй байна
 
 
 
 
Байгалийн эко системийг тэнцвэржүүлэгч энэ гайхалтай, нандин эрдэнээ харь оронд ямар ч татваргүйгээр хууль бусаар гаргачихаад, эцэст нь бид өөрсдөө ус ч үгүй, малдаа бэлчээр ч үгүй, нүд баясаж, сэтгэл тэнийж, цээж дүүрэн амьсгалах байгаль ч үгүй үлдэх дээрээ туллаа. Бид гаднаас орж ирж байгаа өөрсдийн үнэт чулуугаа мөнгөөр худалдаж аваад уух уу, малдаа өгөх үү? Эсвэл буцаагаад байгальдаа цацах уу?

 

Төр нь тоодоггүй, хатуухан хариуцлага ч үгүй энэ үйл ажиллагаанд Монгол хүний сэтгэл л цэг тавьж чадна. Түүгчээс эхлээд ченжээр дамжиж харийнхны гарт ороод гадагш гарах энэ бүх процессын хамгийн эхний шатыг бид өөрсдийн гараар хийж, хамгийн бага хувийг нь бид өөрсдөдөө хуваарилж байна гэхээр хайран биш гэж үү? Бүх нутгаар минь тонож дууссан цагтаа гадныхны эрэлт зогсож, бид үнсэнд хаягдсан шалз мэт өрөвдөлтэйгээр тарчилж үлдэнэ. Бид л түүхгүй, хилээрээ гаргахгүй байвал үнсэнд хаягдалгүй, үнэ цэнээ алдалгүй, үр хойчдоо үлдээх онгон байгалиа одоо байгаагаар нь ч болов хадгалж, хамгаалж болох сон.

Уухайлан цээжээ дэлдэж, үндсэрхэг гэж хий орилогчид манай оронд бишгүй бий. Гаднаа гяланцаг, дортоо паланцаг гэгчээр наанаа сүрийг үзүүлж, цаанаа нутаг усаа наймаалцагч тэдний санаа ердөө л халтар хэдэн мөнгөн тэмдэгт. Эх нутагт минь заяасан энэ өнгөт чулуунууд алт, нүүрснээс ч дутахгүй хосгүй үнэтэй эрдэнэс юм гэдгийг ойлгох ухаан тэдэнд даан ч заяагаагүй бололтой.

Монголчууд бид өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушиг дээр гэдэг дээ.

 

olloo_mn_1527041090_3cec8691ec3e6375great Бид өөрсдөө түүхгүй, хилээр гаргамааргүй байна
 
 
 

 

Я.ХУЛАН

https://updown.mn/62078.html



Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.

Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Батлах код: *
Yesterday, 12:33
Yesterday, 12:29
Yesterday, 12:10
2018/11/15, 18:12
2018/11/15, 16:31
2018/11/15, 14:58
2018/11/13, 16:55
2018/11/13, 14:37
2018/11/12, 17:04
2018/11/12, 13:13
2018/11/12, 11:23
2018/11/12, 10:34
2018/11/12, 10:08
2018/11/12, 09:54
2018/11/12, 09:36
2018/11/12, 09:30
2018/11/12, 09:26
2018/11/12, 09:23
2018/11/09, 15:20
2018/11/09, 15:11
2018/11/09, 13:35
2018/11/09, 13:29
2018/11/09, 13:24
2018/11/09, 13:21
2018/11/09, 11:28
2018/11/08, 16:39
2018/11/07, 11:49
2018/11/06, 11:51
2018/11/02, 20:06
2018/10/31, 16:20
2018/10/29, 17:37
2018/10/29, 15:44
2018/10/29, 15:14
2018/10/29, 13:36
2018/10/29, 13:35
2018/10/29, 11:24
2018/10/29, 09:21
2018/10/29, 09:19
2018/10/29, 09:08
2018/10/24, 12:21
2018/10/23, 17:50
2018/10/23, 13:42
2018/10/23, 13:36
2018/10/23, 11:43
2018/10/23, 10:25
2018/10/23, 09:34
2018/10/23, 09:28
2018/10/23, 09:05
2018/10/22, 17:24
2018/10/22, 16:06
2018/10/22, 16:03
2018/10/22, 15:57
2018/10/22, 15:44
2018/10/22, 13:04
2018/10/22, 12:34
2018/10/22, 12:27
2018/10/22, 12:24
2018/10/22, 09:53
2018/10/22, 09:41
2018/10/22, 09:38
2018/10/22, 09:36
2018/10/19, 16:38
2018/10/19, 15:19
2018/10/19, 15:13
2018/10/19, 13:33
2018/10/18, 18:40
2018/10/18, 16:55
2018/10/16, 16:33
2018/10/16, 16:02
2018/10/16, 13:48
2018/10/16, 12:26
2018/10/16, 12:21
2018/10/16, 12:19
2018/10/16, 10:07
2018/10/15, 14:36
2018/10/15, 13:28
2018/10/15, 11:58
2018/10/15, 11:53
2018/10/15, 11:38
2018/10/15, 11:20
2016/05/30, 09:27
2014/10/27, 21:34
2017/03/06, 15:55
2016/07/27, 09:47
2015/04/09, 12:30
2014/12/05, 14:30
2015/01/07, 13:33
2015/02/03, 09:48
2017/05/03, 10:42
2014/12/29, 13:27
2015/01/05, 11:38
2015/12/18, 15:59
2015/01/21, 18:11
2016/05/16, 13:04
2015/01/23, 10:16
2014/10/10, 15:36
2017/01/12, 10:49
2017/05/11, 11:37
2014/12/19, 15:42
2018/05/16, 14:55
2015/12/03, 17:31
2016/06/10, 20:06
2016/09/01, 12:28
2014/10/10, 15:35
2016/09/01, 12:25
2017/06/07, 16:30
2018/09/28, 11:52
2016/01/05, 17:52
2016/05/20, 10:49
2016/06/20, 12:32
2015/01/23, 20:42
2014/10/12, 22:16
2016/07/28, 11:18
2015/08/01, 05:32
2017/03/14, 17:04
2014/10/12, 22:16
2014/12/26, 15:41
2014/12/15, 13:01
2014/10/20, 10:41
2017/05/03, 13:50
2015/02/03, 11:30
2014/12/09, 18:32
2014/10/20, 19:51
2016/05/24, 19:44
2014/12/08, 12:49
2014/10/21, 17:49
2014/12/17, 12:52
2015/01/06, 07:40
2015/01/13, 13:17
2015/02/06, 18:14
Дэлхий дахинд
Сонин хачин