
Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсад энэ сарын 25-27 хооронд "БРИКС”-ийн дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдах билээ.
Энэхүү уулзалтад дэлхийн 30 гаруй улсын төрийн тэргүүн, сайд нар оролцох юм.
Тэгвэл
энэхүү уулзалтын үеэр БНХАУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын уулзалт зохион
байгуулагдаж магадгүй талаар өнөөдөр Бээжингийн талаас мэдээллээ.
БНХАУ-ын
Ерөнхийлөгч Си Зиньпин "БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр ОХУ-ын
Ерөнхийлөгч В.Путинтэй уулзах олон боломж гарна гэдэгт итгэлтэй байна.
Уулзалтаар хоёр улсын хамтын ажиллагааны талаар ярилцах бодолтой байгаа.
Путинтэй найрсаг, дотно харилцаатай байх нь хоёр улсад тустай” хэмээн
мэдэгджээ.
"ПУТИН-СИ нарын дээд
хэмжээний уулзалт зохион байгуулагдах асуудлаар хоёр улс харилцан
тохиролцоогүй буй” талаар ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас уламжлав.
Б.Дэлгэрцэцэг
http://www.shuud.mn/a/498661
Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа