
Ням гарагт Парисын ойролцоох шоронгоос нисдэг тэргээр оргосон цуутай гэмт этгээдийг Францын цагдаа нар хайж эхэлжээ.
Дээрэм,
цагдаагийн офицерийн аллагад буруутгагдан 25 жилийн ялтай хоригдож
байсан Рэдуайн Фаид өмнө нь 2013 онд хайрцагтай амны цаасанд нуусан
тэсрэх бодис хэрэглэн оргосон ч сарын дараа баригдаж байсан юм.
Тэгвэл
тэрээр орон нутгийн цагаар Ням гарагийн өглөөний 11:20 цагт шоронгоос
оргожээ. Нүүрэндээ багтай, зэвсэглэсэн гурван этгээд барьцаалсан нисдэг
тэргээ шоронгийн хашаанд газардуулсан байна.
Нисдэг тэрэгний нисгэгч нь тэдэнд барьцаалагдаад байжээ.
Сүүлд
цагдаа нар уг нисдэг тэргийг Парисын хойд дүүрэгт шатааж орхисныг олсон
байна. Гэмт этгээдүүд тэндээс автомашинаар зугтсан гэж үзэж
байна. Харин нисгэгч ямар нэг гэмтэл бэртэлгүй, эсэн мэнд олджээ.
Францын
хууль зүйн сайд Николь Бэллубе уг орголтыг "хэдхэн минутад” болж
өнгөрсөн гэж мэдэгдсэн байна. "Шоронгийн орчныг эхлээд дроноор судалсны
үндсэн дээр маш өндөр зохион байгуулалттай гүйцэтгэгдсэн ажиллагаа” гэж
тэр уг орголтыг тодорхойлжээ.
Одоогоор
Францын цагдаагийн 3,000 орчим ажилтан оролцсон эрэн сурвалжлах
ажиллагаа явагдаж байна. Одоо 46 настай Фаид нь 1990 онд анх банк
дээрэмдсэнийхээ дараа 3 жил Швейцарь, Израйльд орогнож байгаад баригдаж
байжээ.
Тэр
30 жилийн ял авсан ч 10 жилийн дараа өршөөлөөр суллагдсан байна. 2009
онд тэр дурсамжаа бичиж, гэмт хэргийн замналаа дуусгаж байгааг түүндээ
өгүүлсэн байв. Гэвч 2011 онд Фаид нэгэн том дээрмийн ажиллагааг зохион
байгуулсанд сэжиглэгдэн баривчлагджээ. Энэ хэргээс болж цагдаагийн
офицер амиа алдсан юм байна.
Эх сурвалж: Associated Press
Э.СЭМҮҮН, IKON.MN
Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа