|

МӨНХИЙН АМГАЛАН : АЛИАЛАГЧ


МӨНХИЙН АМГАЛАН : АЛИАЛАГЧ

 

Эхнэртээ хаягдаж хорвоог багадсан гуталтай хүн шиг шаналж, ганцаараа элээн наснаасаа эрт өтлөж тэнгэрт халихад нь бага охиноос нь ондоо хэн ч Цэгмидийн ясыг барьсангүй. Бүгд л тахалтай тарвага хээр үхээд хэвтэж байгаа юм шиг нүүр буруулж, өнөө муу алиалагч Цэгмид үхэж гэнэ гэлцсэнээс бус хэний ч санаанд борлогддоггүй ч гэсэн ядаж ганцын зэрэг шар сонины өнцөгт эмгэнэлийн үг бичих ухаан төрөөгүй байв. Эцгийнхээ үхсэнийг сонссон дөрвөн хүүхдээс зөвхөн бага охин нь найз нартайгаа ирж хамаг ажлыг нь эрвийж дэрвийхээрээ ёсчлон хийсэн бөгөөд аавыг нь орхисон ээж нь ганц зул ч барилгүй өнгөрчээ.

Циркийн дансанд алиалагч гэгдэж явсан ч авьяас чадвар нь нэн хомс тул манежинд гарах бус, бусдын хувцсыг зөөж, будаж шунхдах мэтэд нь гүйсээр тэтгэвэртээ гарч, хотын хойд захын гэр хорооллын умгар пүнзэнд насаа баржээ. Хуруу нь загатнасан хулгайч ч тоож шагайхааргүй муу оромжинд хог дээр хаяхаар болсон цэрэг ор, яйжгар ширээ сандлаас өөр хогшил байсангүй. Ингэж энэ хөрстийн дээр Цэгмидийн нэг муухан инээмэршүү болж авахуулсан ганцхан гэрэл зураг үлдэж, өөрөө шороонд булагджээ. Дорой зүдүү гэхэд дэндүү нунж амьдарсан Цэгмидийг эхнэртээ хаягдсан цагаас хойш тоох хүн ховордож, манежинд гарах байтугай амь зуулгадаа ч товойж чадаагүй түүнийг мартсан гэхэд болмоор. Энд тэнд гутал тослож, лааз шил тушааж, даанч эгэл энгүүн явсан тул Цэгмид гэгч хүн байдаг эсэхийг ч анхаарах хүн отгон охиноос нь ондоо байсангүй. 
Эцгийнхээ өнөөх зургийг охин 49 хоногоос нь өмнө зурагчинд өгч томруулья гэж санаад жаазнаас нь салгав. Жаазан дахь хатуу цаасыг автал дугтуй гарсаныг задлавал харандаагаар бичсэн захиа, хадгаламжийн дэвтэр гарчээ. Охин захиаг дэлгэж уншвал

"Миний охиноос ондоо хэн ч энэ захиаг олж уншихгүй байх. Намайг гэх ганц хүн бол миний охин шүү дээ. Аав нь насаараа алиалагч болох гээд хүчирсэнгүй. Бусдыг баясган цэнгүүлсэн өөр завшаантай мэргэжил байхгүй биз. Даанч аавд нь авьяас дутжээ. Намайг юу ч чаддаггүй, нэрнээс цаашгүй бүтэлгүй амьтан гэж хэлэхийг сонсоход ямар хэцүү байдаг гээч. Ээж чинь намайг орхиж явсанаас хойш аав нь бүр ч ихээр ганцаардсаан. Гэхдээ миний хайртай охин чи минь намайг өдий хүртэл амьд явуулж чадсан юм шүү. Би зөвхөн охиныхоо төлөө амьдарч явлаа. Харин үхэхдээ ч би алиалагч хэвэээрээ байхыг хүслээ. Амьддаа чадаагүй болохоор надад жаахан л гунигтай л байна. Аав нь худал хэлж, хулгай хийлгүй олсоноо хурааж хадгалсаар 10 сая төгрөгтэй болсон юм. Энэ бол чиний мөнгө. Харин зарим хүн үүнээс хувь хүртэнэ гэвэл өгчих. Гэхдээ тэд нэг л юмыг биелүүлсэн тохиолдолд хувиа авах эрхтэй. Юу гэвэл тэд алиалагч болог. Хэрэв чадахгүй аваас энэ ажил хэргийг хүн бардаггүй, айхтар мэргэжил юм гэдгийг мэдэж авахдаа намайг тохуурхан гоочлож байсныгаа ойлгож гэмшинэ. Надад сэтгэл байсан ч авьяас дутсаныг ухаарч яаж Цэгмидийг даажигнаж гутааж байв даа хэмээн халаглана. Би муу алиалагч байсан ч муу хүн яваагүй юмаа.
Надад авьяас хайрлаагүй бурханд би гомддоггүй. Хэрэв авьяасыг бөхчүүд шиг найраа наймаа хийж цол авдагтай адил худалдаад авч болдог байсан бол надад мөнгө байсаан. Даанч мөнгөөр авьяасыг худалдаад авч болдоггүй юм байна. Хэрэв алиалагч болохыг хүсээд үнэхээр авьяастай атал суралцаж ажиллахад мөнгө хэрэгтэй байгаа хүнд залуу хүнд туслахыг аав нь охиноосоо гуйя” гэсэн байлаа.

Дөрвөн жил дээд сургууульд суралцан төгсөхөд нь үл мэдэгдэх хүн төлбөрийг нь төлчихөөд байсныг охин одоо хүртэл гайхаж, мэдэж чадаагүй. Дэндүү ядуу амьдардаг аавыгаа төлнө гэж ердөө төсөөлөөгүй. Тийм учраас ааваасаа "Миний сургалтын төлбөрийг та төлсөн үү” гэж хэзээ ч асууж байсангүй. Гэтэл өнөө санахад аав нь дэндүү ядуу, ноомой аж төрсөн мөртлөө даанч баян хүн байсныг охин сая л мэдрэв.
Тэр үдэш охин гэртээ хариад ээждээ захиа, хадгаламжийн дэвтэр хоёрыг үзүүлвэл үнэмшиж ядсан мэт банкны дэвтэрийг атгаж нэг, тавьж нэг гайхаш баран суухдаа нэг нүднээс нь ганц дусал нулимс шөнийн харанхуйд өнчин од харвах лугаа адилаар агшин зуурт тасран унаж билээ.


Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/16, 14:26
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2023/06/08, 12:44
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2021/06/28, 14:12
2018/07/16, 15:13
2016/07/25, 08:50
2023/06/07, 14:20
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2023/11/22, 13:45
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин