|

Шуурайн Солонго: Хамаатан /өгүүллэг/


Должидыг ирж яваа хэдэн үүлнээс аргалаа нуун, адсагаар даруулж суутал гэрээс нь гарч ирсэн Түлэнхий Бор, Баажий хоёр гүнгэр гангар хийн шузганд хүрч, цулбуураа шувт татлаа. Мордоод явахдаа "Чадлынхаа хэрээр орчлонг бузарлаж яваад дууслаа даа" гэхийг дуулаад Бие муутай хүнийг ингэж байдаг гэж дотроо өрөвдөнгүй бодсон ч их гэрээс гучаад алхамд бариатай, баруун хаяа нь дордойсон жижиг гэрээ хараад хөмсөг нь буулаа.

Тэнд нөхрийнх нь авга ах Аргай хоногоо хүлээн хэвтэж буй юм. Ай ингэж зовж байхаар үхчихээсэй, ямар ч бөх голтой юм гэж харууссаар гэр лүүгээ ороход нөхөр нь авга ахынхаа зөөтгөхөөр тавьсан аягатай хоолыг нь аван өндийлөө. Толио сайтай ханийнхаа хөмсгөн дундах хонхорхой болтлоо тодорсон үрчлээг хараад дахин харуусчээ.

Хоёрхон жилийн дотор энэ садангаасаа болж, ийнхүү арван насаар оворжуу харагдах гүн зангилаатай болж хоцорчээ. Түүнийг зогсоож, хөмсгийг нь арга ядан илэхэд мушилзангуй инээвхийлээд гарлаа. Төдхөн илүү гэрээс хамаатных нь харааж зүхэх, аяга халбага хангинах, Заяа чинь тэр дээ гэж хашгирах нөхрийнх нь дуу гарчээ. Нөхөр нь нялхийсэн муухай үнэр ханхлуулан орж ирээд эмээлээ шүүрч "Хаачиж үхэх вэ" гэж адгахад нь булаалдан авч, муу нөхрөө гэрийн зүүн зүгт түрлээ.

-Юу удааж дээ хөгшөөн. Тайвшир гээд орон доогуур шургаж, хоёрхон усаар авсан бидонтой шимийн юм гарган, зуухан дээр тавьж, хэдэн аргал зэрэглэжээ.

-Муу гай хөө. Хэзээ бид нэг их садагнаж явлаа. Муу эхийг минь хүртэл банзал янхан гэж хашгирч явсан байж ясаа хэмхрэхээрээ нэг их хүргүүлж гэнэ. Үхээрийн хар гай. Үхэж далдраад орчлонг цэвэрлээд өгөхгүй гэж байж цөхөхөд нь бушуухан аяга авч өнөөх бидонтойгоос аягалан гарт нь бариулж

-Ганц шөнө ч гэсэн нам унтаж үз, наадахиа уугаад гэхэд харц нь хорслоор гялалзан

-Ямар новш нь ингэж үр хүүхдээр тоглож, эхнэр хүүхнүүдээр гараа арчиж явахад гэмгүй бид хоёр үр хүүхэдгүй бөртийж явдаг юм. Бүр үндэс нь хатмар гэнээ. Даанч яав даа. Алив дахиад хийгээдэх.

-Ээ өнгөртөл нь охиноо л наашлуулалтгүй гээд дахин хийж нөхөртөө өгөөд өөрийнхөө жижиг аяганд ч хийж бушуухан балгажээ. Өргөмөл ганц охиноо тэр ёдрын хүний хараал ерөөлөөс дайжуулж, нөхрийнхөө ээж рүү явуулаад удаж буй хоёр юм санж. Аргал уугимагц тогоотой хоолоо тавьсанд хань нь

-Муу хар үхээрт өгснөөс нохойнд өгсөн нь дээр гэж уурсахад нь

-Тэгдэггүй юмаа хөгшөөн гээд үглэхээс нь өрсөн бушуухан нэг аяганд хийж аваад боссонд нөхөр нь нулимсаа арчиж

-Нүд рүү сэрээ шидэж байна лээ шүү гэжээ.

Илүү гэрт ороход өнөө муухай нялхийсэн үнэр дангинаж, зүүн орноо ялаа шавуулан хэвтсэн хөөрхий хүн эргэж харлаа. Өнөө муухай харцтай нүд нь нулимсанд живжээ. Нөмөрч хэвтдэг дээл нь үүдэнд хунирах нь өвчтөн авч шидсэн хэрэг бололтой. Дээлийг авч түүн рүү очвол баруун гуян дээрх онгойсон хар шархан дээр нь өт буцлаад, багталцаж ядсан ганц нэг нь нааш өнхөрч унана. Түүний доорх нэг багавтар шарх руу бас нэг өт шурган, нүхэндээ орж буй тарвага аятай улам цааш яргах аж. Шинээр өтсөн тэр шархнаас нь тас хар цус годхийн урсахад нүд минь халтиран дээлээр нь хулдлаа.

Орны өмнөх ширээнд хоолоо тавьж, модон аяганд нь цай хийгээд гарахаас өөр арга байсангүй. Үнэр танар нь амьд хүн тэсэхийн эцэсгүй болжээ. Гэртээ орохоосоо өмнө тэр муухай үнэрийг дарах гэж салхин дээр баахан зогслоо. Салхи үзээд түрүүний балгасан нэрмэл толгой манаруулна.

Гурван эхнэр сольж, үр хүүхдээ зодож, ивээлт ханиа зулгааж явсан хүн ингэж үхдэг юм байж дээ. Амьтны хараал идсэн сонин хүн байж билээ. Муу ядуу эхийг минь хүртэл цай уугаад мордохын хооронд элэнц хуланцаар нь харааж зүхэж байсан. Тэнхлүүн явсан муу ээж минь сэтгэлээр гундан, дорхноо дордоод өнгөрсөн сөн. Өлзийгүй муухай хүн дээ. Бидний амьдралыг ингэж гутаах гэж хэмээн бодол хөвүүлсээр гэртээ орвол ууж балгах нь ховор хань нь согтчихсон

-Очиж очиж өтөж үхэхдээ яахав дээ хэмээн уйлж суулаа.

-Ай юүхэв хэмээж үлдсэн нэрмэлээс өөртөө хийж ус шиг залгиад ороо засч бушуухан хэвтлээ. Тэгэхгүй бол өвчтөн шөнөжингөө хашгирч орилоод унтуулдаггүй юм санж. Нөхөр нь өөрийн ор луугаа явалгүй гутлаа тайлаад хажуугаар нь орж

-Хоёулаа л ингэж төгсөхгүй юм шүү Должидоо. Үр хүүхэдтэй өнөр баян айл явна шүү хө. Танай Цээнийн хүүг өргөж авъя даа, оюутан хүн хүүхдээр яахав, эцэг нь гайгүй айлын хүү гэнэ лээ, тэгэх үү хө гэхэд нь нулимс нь бөмбөрч халуун энгэрт нь толгойгоо шургуулан уйлжээ. Муу хань нь эцгээсээ хойш унагаагүй халуун нулимсаа сэм сэмхэн залгиж хэвтлээ.

Нэг их муухай юм үнэртэхэд сэрвэл нөхөр нь ухаангүй унтах аж. Яах аргагүй хиншүү хярвас ханх тавина.

-Хөгшөөн хөгшөөн гэж дугтчвал тэр сэрэхгүй гэсэндээ хөнжилдөө улам яргажээ.

-Шатсан эсгий үнэртээд байнаа гэвэл зовхи нь хуу татсан юм шиг сөхөгдөж, орноос хөлбөрөн буугаад гарч гүйлээ. Бушуухан босч гутал хувцсаа өмсөж гүйцтэл тэр орж ирэн

-Ёсоороо боллоо доо. Өөрөө гал өргөчихөж. Би яваад унаа унаш олоод ирье. Бууриа сэлгэхээс болохгүй нь. Чи намайг иртэл гэрээс гараад хэрэггүй шүү. Үхрээ тугалтай нь залчихна. Энэ гэр доторхио ачаалахад бэлд гээд дээлээ бүслээд гарч одлоо.

Цайгаа чанаад хамаг юмаа боож баглан байтал машин давхиад ирэв. Нутгийн уншлагатай лам Түвдэн тэргүүлэн хоёр залуу орж ирлээ. Цай цүү бариад, нөхөр нь өдөр цагийг толидуулсанд

-Өдрөө олж оджээ. Ямар ч гэм халгүй юм байна. Танайх өнөөдөртөө буурь сэлгэ. Би хойдохыг нь уншиж өгье гэхүйд Должид гаднаас аргал оруулахаар гараад гэрийн зүүн талд авчирч тавьсан найман тахилтай эмээл, хазаар, мөнгөн ташуур сэлтийг хараад хангинатал уйлжээ. Шөнө талийгаач өөрөө мөлхөж ирээд буцсан мөр үлдсэн байв. Илүү гэрээс нь бараг юм үлдээгүй шатсан эсгий уугих бөгөөд жижиг зуух, арай унаагүй яндан нь л ёрдойн хоцорчээ.

Зохиогч Шуурайн Солонго 2015.3.15


Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/16, 14:26
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2023/06/08, 12:44
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2021/06/28, 14:12
2023/06/09, 12:48
2018/07/16, 15:13
2016/07/25, 08:50
2023/06/07, 14:20
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2023/11/22, 13:45
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин