|

ӨГЛӨГИЙН ДАЛАЙ ЭЭЖ МИНЬ


ӨГЛӨГИЙН ДАЛАЙ ЭЭЖ МИНЬ

- Ээж танайх хонь гаргаа юу?

- тэгсээн, ашгүй миний хүү яг халуун гэдэс гаргаж байхад хүрээд ирдэг, болж дээ. Гадаа гараад гараа угаачих , тэгээд халуун шөл уу гэх зуурт би хөл мах авах гэж ирсэнээ хэлэх үү, болих уу гэж бодож гараад угаагаад алчуурт шудран чанаж буй гэдэсний үнэр гэрээр нэг түгж хэдэн хүүхдээ цуглуулаад элбэг дэлбэг Хамурапи хаан лугаа суугаа ижийндээ орлоо.
- эгч маань ам өрсөн, та авгай төрсөн гэлүү? Хэзээ хүүхдээ угаах гэж байна гэж ам уралдуулан дуржигнуулав.
- ээж маань аавын шар хуланд мах хөшиглөөд дээр нь халуун шөл хийж өгөх, яаралгүй тухтай идээрэй, ажил дээрээсээ л явж байгаа биз дээ, ээж нь хүүгий угаахад хэрэгтэй гээд богтос шаантны шөл надо гэж санаад хонь муулсан юм. Миний хүү ирснийх нэг бүтэн гуяа аваад хариарай, хар махыг нь жигдхэн жижигхэн татаад банш хийгээд хөлдөөгөөд ав. Чамайг ажилтай үед бэр маань таван банш хаяад шанага цай чанаад уучихад амар, харин гуяаны гурван яс, богтосыг нь элдэв сэвгүй сайхан эвдээд хөргөгчдөө хийчих ээж нь ламаас хүйгий нь цөглөхөөр хэзээ угаавал зүгээрийг асуугаад очно гэв.
Ингээд миний хэрэг аандаа бүтдэг байна ш дээ гэж санахад сэтгэл амарч, ээжийнхээ хийж өгсөн шөлийг ууж хөлсөө баахан арчаад явах гэхэд,
- Дахиад жаахан сууж бай, шинэ хүндээ аав нь байсан бол бүтэн хониор л шөл уулгах байсан байх даа, улаан мах хаанаас үрдээ өгч явуулах бэ? Ээж нь байшинд орж цагаан идээ аваад ирье гэхийг сонссон бага эгч манайд бас ааруул өгөөрэй гэж хойноос нь хашгирах шахам дуугарлаа.
- Ээж ч удаж төдөлгүй орж ирээд манай хувийг боож өгсөн тул би гарлаа. Эхнэртээ дүүрэн тортой юмтай ажил тараад ороход юутай нүүр бардам гэхэв.
- Ээж ?
- Яасан бэ? 
- Манай нөхөр эмнэлэгт хэвтчихсэн л дээ.
- Тийм үү? миний үр хаагий нь авч яваад сайхан шөл уулгаарай.
- За гэж бага эгч хэлээ хазаад надаас л хожчихвий гэсэн шиг эрхлэнгүй байгаа даа гэж бодоход эгч, ээж нарын маань байдал төрх яг л нүднээ ургав.
- Ээж?
- Яасан бэ? 
- Манай хадам маргааш манайд ирнэ гэсэн.
- Тийм үү? танайд нэг дал, дөрвөн өндөр, үе сүүл нэмж өгье ээ?
- За, за болно гэж дунд эгч хувиа голсонгүй ээ.
- Ээж?
- Яасан бэ?
- Манай хүү өнөө жил 10 төгсөх гэж байгаа шүү дээ?
- Тийм ээ, ээж нь мэднэ.
- Та тэгээд?
- Би тэгээд яах гэж?
- Дээд сургуулийн хуваарь авахуулахаа л бод.
- Тэгвэл та яах гэж?
- Амьд улс байна даа, арга олдох л байлгүй дээ?
- Та мөнгө өгөх юм уу?
- Ямар сургуулийн хуваарь авсанаас л болно доо.
- Танд хэд байгаа юм бэ?
- Чи түүгээр яах нь бэ?
- Яахав зүгээр сониучирхаад л ...
- Надад уу? Дээвэртээ багтахгүй олон хүүхэд байна. Дэмий тэнэдэг ганц нэг байна гэхэд нь бага эгч дундуур нь орж " Дипломтой худалдагч нэг байна” гэж том эгчийн хорыг маажлаа. 
- Тэгээд дипломтой худалдагчдаа юу өгөх юм бэ? 
- Чи юу авмаар байгаа юм бэ?
- Сээрийг нь?
- Үгүй дээ?
- Зургаа настай сургуулийн зулзага маань шүд нь унаад байгаа юм, зулгааг түүндээ тавина аа.
- Нөхөртөө шавиа өмхүүлнэ ээ, Ходоодонд нь мах хийгээд хиам шиг болгоод өг.
- Үгүй сая та нар хуваагаад цохио биз дээ?
- За тэгвэл үү?
- Гэхэд нь дунд эгч толгой ширийг нь, гургалдайтай нь аваад хариач битүү шөл хийгээд сонгино, саримс, төмс, ногоо, гурилтай жигнээд тэр ядаргаатай нөхөртөө битүү шөл хийгээд өгчихөөч гэж хошуу нэмлээ.
- Ээж тэг л дээ. Дээр нь үе сүүл, сүвээний хавиргыг нэмчих гэвэл, эгч уйлав аа. Надад болохоор л толгой, сүүл, хамар чих өгч байх гээд мэгшүүлвэ. Хэргийг даамжруулсан дунд эгч бууж өгч за за надад өгсөн махыг та аваад харь харин би таны хувийг авьяа гэснээр нулимс инээдээр өндөрлөв. 
- Ээж, гадаа хаалга дуугараад байна уу да?
- Хажуу айлын хөгшин орж ирж байна аа.
- За болж дээ, халуун шөл уу гээд гэдэснээс аяганд хувь болгон үлдээснээ гаргаж өгч байна. Тэгээд энэ жаахныг маргааш нөгөө олноо ирэхээр цуйван ч болсон хийгээд өгөөрэй гээд ууцны намилхайн өөхтэй хэсгийг, сүвээний нэг талын хоёр хавиргатай хамт боож өгөөд гаргав.
- Ээжид минь асуух нуруу л үлдэх шив дээ гэвэл, овоо тарган юм авга ахыг нь маргааш ирж цай уу гээд хэлчихсээн хэдэн зүсэм өөх огтлог хөөрхий гэнэ.
- Өвчүүгээ та яах гэж байгаа юм бэ?
- Өөрийнхөө хэдэд хуваагаад дуусгана гэж санаа юу? Бэргэн эгч тань ирэхгүй ч би аваачих өгнө. Ер нь тэгээд та нарт захихад шинэ мах гаргах бүрийдээ бэргэндээ өвчүүг нь хүргэж өгч байгаарай. Аавын тань удмыг өсгөж, бойжуулж, торниулах гэж бүсгүй биеэ хэд хувааж, бас дээр нь та нарт сайн байх гэж алив залуу халуун насаа дуусгаж яваа хүн. Би ер нь та нараас ч илүү бэрдээ хайртай гэдгийг мэдэж ав гэж чангардаг байгаа.
бэргэн гэснээс, ах гадаадаас хэзээ ирэх юм бэ?
ээж л мэдэж байгаа байх даа?
ах тань, бэргэн тань сонин биш, гадаадаас ирэх нь сонин байна уу? миний хүү удахгүй ирнэ, удахгүй буцна.
яагаад? Монгол улс мэднэ дээ тэгэхээр л сонсоорой.
за ээж ахтай л булагнаад байх юм даа. тэгж л байг л даа яахав гэлцэснээ:
- Хүзүү үү?
- Хүзүүгээ ач хүүгээ ирэхээр чанаж өгнө. Хүзүү салгаж сургах гэж байгаа юм. Хожим айлд очиод амттан горилоод суухааргүй эр болгох гэж аль хатууг идүүлж, аль хүндийг хийлгэж, амны зугаа болохооргүй эр болгохын тул өнөө зун би жижиг гэрээ бариад хүүтэйгээ хөдөө гарч зусна. Мал яаж хариулдгийг, тэнгэр газрыг яаж шинждэгийг, ногт чөдөр яаж элдэж, тосолж, хадгалдагийг амьддаа мэдрүүлнэ. Танайхан хүүхдүүд явуулбал би дургүйцэхгүй, араас нь харин нэхэл дагал болоод явав аа гэж өөртөө итгэлтэйгээр хүүрнэв.
- Ээж мундаг юм аа гэж би бодов.
- Бүтэхийн үүд бүдэрхий, хавирагны хамгийн бага, жижиг хэсэг, уушиг, элэгхэн ээжийн минь том цагаан царан дунд үлдснийг эгч хамж аваад хөргөгчид нь хийжээ.
- Миний ээж ийм л өгөөмөр, нүнжигтэй, сэтгэлээр баян хүн явсан юм даа...

Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/16, 14:26
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2023/06/08, 12:44
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2021/06/28, 14:12
2018/07/16, 15:13
2016/07/25, 08:50
2023/06/07, 14:20
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2023/11/22, 13:45
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин