|

АН хийгээд АРДЧИЛАГЧИД


АН хийгээд АРДЧИЛАГЧИД

АН УИХ-д есөн суудалтай шалихгүй сөрөг хүчин болсон ч 2020 онд энэ намд илүү олон хүн бооцоо тавьж мэдэх юм. 

Өнгөрсөн 20 гаруй жил АН, МАН-ын аль ялагдсанд нь дараагийн сонгууль ээлтэй байсаар ирлээ. Ялуулдаггүй юм гэхэд хамтруулах хэмжээний итгэл очдог. Мөн эрх баригч нам УИХ-д 65 гишүүнтэй байгаа нь давуу гэхээсээ сул тал мэт.

Боов боорцог, бохь, бандаашны асуудалтай ямар ч шүүлтүүр, цензургүй хүмүүсээр төр бариулж байгааг харуулах асар их зураг, сэтгэгдэл олон нийтийн сүлжээнд тасралтгүй хөвөрч байгаа. Том байх тусмаа алдаа нь том харагддаг. Үүн дээр магадгүй сонгуулийн үеэр намууд нийтийн санаа бодолд нөлөөлөхөөр байгуулсан үнэн, худлын дэнсгүй сошиалын аварга хүрд өдгөө ч эргэсээр байгаа байх.

Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр АН эрх барьж ахуй цагтаа хэрхэн авирлаж байсныг нийтээрээ мартагнаж зөвхөн өнөөдөр төр бүрдүүлж байгаа намаа шүүн хэлэлцэж байна. Ийм нөхцөлд АН дараагийн сонгуульд амжилт үзүүлэх боломжтой. Гэхдээ АН-ыг С.Эрдэнэ удирдаж сонгуульд оролцвол ямар байдал үүсэх вэ гэдэг бас сонин болчихлоо.

АН дүрмээ өөрчилж, Үндэсний бодлогын хороогоо өргөтгөж 410 хүнтэй болгож, ротаци явуулдаг боллоо. Гэвч дүрмээ өөрчилж удирдлагад нь олон хүн шингэдэг болох хэрээр олны танил хүмүүс нь цөөрөөд байна. Тиймээс ч АН-ын ҮБХ-ны сонгууль эхлэхтэй зэрэгцээд "С.Эрдэнэ АН-ыг өмчилж авах гэж байна”, "Намынхаа лидерүүдийг шахлаа” гэдэг яриа гарч эхэлсэн. Тухайн үед нийтлэлч Б.Баабар "АН-аас 116 хүн хөөгдсөний дотор Р.Амаржаргал, Л.Гантөмөр, Х.Тэмүүжин, Э.Бат-Үүл, Баабар, Да.Ганболд нар багтжээ. Тэднийг нөхөж Нийгмийн даатгалд ажиллаж байсан 116 хүн оржээ.

Ардчилсан нам цэвэршлээ” хэмээн жиргэж байлаа. Үүнийхээ араас АН эрүүгийн хэрэгтнүүдээр дүүрсэн тухай ярилцлага ч өгч байв. Х.Тэмүүжин саяхан телевизийн ярилцлагад орохдоо намтайгаа санал бодол нийлэхгүй яваагаа хэлнэ билээ. Э.Бат-Үүл баатрын хувьд Гэр хорооллын хөгжлийн хөдөлгөөндөө илүү анхаараад яваа. Алсдаа тэр нь нам болоод хувирчхаж ч мэдэх зүйл. Харин энэ бүгдийн талаар АН-ын дарга С.Эрдэнээс асуухад "Навч модноосоо тасраад хатаж шарладаг. Өнгөрсөн хугацаанд өчнөөн лидерүүд гарч байсан. Сураггүй болсон биз дээ” гэх утгатай зүйл хэлсэн байна.

Дээр дурдсанаас гадна Ч.Сайханбилэг, М.Батчимэг гээд АН-ын нүүр царай, боловсролтой залуус нь гэгдэж байсан хүмүүс АН-ын даргын хэлснээр "Модноосоо тасраад” яваад байгаа юм биш биз. Намынхаа үйл ажиллагаанд оролцдоггүй хүмүүс ротацид орсон нь зөв гэж тухайн үед бодож байсан хүмүүс цөөнгүй. Үнэхээр ч сонгуулиар намаараа очоод бусад үед алга болчихдог бол хасах хэрэгтэй. Тийм болохоор ротацид орсон хүмүүсийн үг үнэн гэхээс илүүтэй хорсол, занал шиг сонсогдож байсан билээ.

Харин өнгөрсөн мягмар гарагт С.Баярцогтын Швейцар дахь дансны тухай барим тавим мэдээлэл цацагдахтай зэрэгцээд түүнийг АН-аас хөөх шийдвэр гарав. Үндсэн дүрмийн хороо, Улс төрийн зөвлөл, намын даргын тушаал яах ийхийн зуургүй гарсныг хүмүүс гайхаж байна. Энэ нам нэг гараар нүд ирмэхийн зуурт ажиллаж байгаа нь анзаарагдлаа. Гэхдээ шүүхээр гэм буруутай нь эцэслэн тогтоогдоогүй, нам, төрд олон хариуцлагатай албан тушаал хашиж явсан гишүүнээсээ ганц ч үг асуухгүй хөөхөд нь хэн ч ганц асуулт тавьж чадаагүй нь хачин. Өнөөдөр АН-ыг С.Эрдэнэ өөртэй нь тэнцэх, өөрөөс нь илүү гарах, жин дарах улстөрчдөөс цэвэрлэсний тэмдэг ч гэмээр.

АН өдий хүртэл олон дэмжигчтэй явж ирсэн нь магадгүй нэг хүний биш нэжгээд хүний нам мэт харагддаг байсантай холбоотой. Ардчиллыг өмчирхдөг, үнэт зүйл ярьдаг, дураараа лидерүүд нь намынхаа нэмэх оноо байлаа. Дарга тойрсон төвлөрөлтэй бусад намуудаасаа илүү нэр төртэй явж ирсэн нууц нь ердөө, энэ. Уг нь улс төрийн тогоонд өдий хүртэл ёстой цавуу болтлоо чанагдсан хүний хувьд С.Эрдэнэ улс төр зөвшилцөл дээр явагддагийг хамгийн сайн ойлгож байгаа. Гэтэл модноосоо тасарсан навчны үлгэр яриад нэгэн цагт мөр зэрэгцэж явсан журмын нөхөдтэйгөө эвлэрэх өчүүхэн ч бодол алга.

Ерөнхийлөгчийн сонгуульд идэвх гаргаагүй гэдэг шалтгаанаар намын аппаратаас оноо алдахад нөлөөлж ротацид орсон хүн олон байна. Ерөнхийлөгчийн сонгуулиар Х.Баттулгыг дэмжих хувийнх нь үзэл бодол, үнэт зүйлтэй нь нийцээгүй гишүүдээ шахсан хэрэг. Гэтэл Х.Баттулгыг дэмжихгүй байх хэмжээний хувийн үнэт зүйлтэй гишүүд энэ намд өчнөөн шүү дээ. Харин одоо АН дарга төвтэй нам болох чиг рүүгээ орчихлоо. Хэрэв 2020 онд МАН шигээ эсвэл бүр Н.Энхбаярын МАХН, Б.Эрдэнэбатын Эх орон нам, Б.Жаргалсайханы БНН, Л.Гүндалайгийн Ард түмнээ хайрлая нам гэдэг шиг С.Эрдэнийн АН болчихсон байвал ялалтын талаар ярих ч аргагүй болно доо.


С.БАЯРЦОГТ:

-Ардчилсан намын удирдлагаас гаргасан шийдвэр бол маш эмгэнэлтэй. Намайг нэг ч удаа дуудаж, уулзаагүй. Шүүхээр асуудлыг шийдэж дуустал гэм буруутай гэж үздэггүй. Энэ бол бүх ардчилсан улс орны зарчим. Манай намын удирдлагууд ийм дуулиан, шуугианыг далимдуулж, маш богино хугац"аанд намайг хөөсөн. Энэ бүхэн яван явсаар дарангуйлал болдог. Ардчилсан нийгэмд алдаж, онож, хөгжиж дэвшиж, шүүмжлүүлэх зүйлтэй явж байна.

Гэхдээ үндсэн суурь зарчмаа бид хамгаалах ёстой. Хамгийн үндсэн суурь зарчим бол хүний эрх, хувийн өмч, шашин шүтлэг, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх асуудал. Энэ асуудлуудыг хавчиж боож эхэлбэл ардчилсан нийгмийн суурь ганхана. Өнгөрсөн 27 жилийн туршид бид нэгдсэн бодлого явуулж чадсангүй гэж би харж байна. ОХУ-д явагдсан сонгуулиар В.Путин яллаа. Түүний бодлого маш удаан үргэлжилж байна.

Урд хөршийг хар. Улс төрийн хувьд тогтвортой, бодлогын хувьд залгамж чанартай байх хэрэгтэй. Харамсалтай нь, манай Засгийн газар, бодлого нь дөрвөн жилийн циклтэй. Бид холоос сургамж хайх хэрэггүй. Хоёр хөрш бодлогын залгамж чанарыг ямар удаан барьж чадаж байна, гаргаж байгаа амжилтыг нь хар. Ийм маягаар хөгжлийг харахгүй бол хоёр улстөрч хоорондоо муудалцаад энэ нь сайн, энэ нь муу гээд байвал хөгжихгүй.

2018.03.20. Хэвлэлийн хурал

Б.БААБАР:

-Ардчилсан намын Улаанбаатар дахь бүтэц буюу дүүрэг, хороодын бүрэлдэхүүнд Ганц худаг, Мааньтад байсан нөхдүүд бүгд орчихлоо. Улаанбаатар хэдэн зуун ч намын хороотой юм. Гэтэл олон жил болчихсон ажлаа сайн мэддэг хүмүүсийг бүгдийг нь сольчихсон. Хороо хориных нь хүмүүсийг бүгдийг нь сольчихсон юм. Одоо болохоор удирдлага нь 116 хүнийг хасчихлаа. Хөөгөөд гаргачихлаа. Одоо мэргэжлийнхэн цуглах юм байгаа биз дээ.

Бас аймаг, сумдын дарга нарыг тэр чигээр нь цэвэрлэж байгаа юм билээ. Эрүүгийнхэн л авч байгаа юм. Ардчилсан нам эрүүгийн, криминальный бүлэг болоод дуусаж байна. Ер нь Ардчилсан нам гэлтгүй Ардын нам ч ялгаа байхгүй. Монгол Улсыг хэн удирдаж байна, эрүүгийнхэн л удирдаж байна. Төрөөсөө хулгай хийнэ. Хулгай хийснийгээ сайхан тараана. Энэ хоёр нам чинь ерөөсөө эрүүгийн бүлгийнхэн ш дээ. Аль аль нь ялгаа байхгүй. Нэг их ялгах гээд байдаг юм. Энэ нь арай дээр, тэр нь арай дээр гэж. Зүгээр л гэмт хэргийн бүлэглэл шүү дээ. Тийм учраас аль нь ч гарсан улсыг маань эрүүгийн бүлгийнхэн авч байгаагаас ялгаагүй.

"Эрдэнэт”-ийн асуудалд гэхэд дан эрүүгийнхэн байгаа биз дээ. Нөгөө бүлэг нь тэд нараасаа дутахгүйн тулд түүнээсээ илүү юм хийгээд явж байна. Тэгэхээр AH, МАН гэсэн хоёр намын хооронд ямар ч ялгаа байхгүй. Нэг тогоонд, нэг цаг үед чанагдсан бол яг адилхан бүтээгдэхүүн гарна, тийм үү. Хэрвээ бид ухамсартай бол энэ хоёр намаас салах ёстой байхгүй юу. Би олон хэлж байгаа. Эд нар адилхан гэж. Хооронд нь ялгах гээд хэрэг байхгүй. Нэг тогоонд чанагдсан улсууд. Эдгээрийн 70-80 хувь нь эрүүгийнхэн гэж. Эцсийн дүндээ бид эрүүгийнхнээр толгойлуулсан нийгэм болж хувирч байна.

2018.03.07. Newspress.mn

Х.ТЭМҮҮЖИН:

-Асуудал хэт мөнгөнийх болоод зөвхөн дарга, цэргийн хэмжээнд АН-ыг төлөөлөөд, АН өөрийнхөө үзэл санаа, үнэт зүйл, зарчмаасаа ухраад эхэлбэл тийм намаас гарах сонголт хийхээс аргагүй байдалд орж магадгүй л юм. Олон жил тэмцсэн хүний эрхийн асуудпаа цаазаар авах ялыг сэргээе гэх попролоор солиод, бизнесийн таатай орчинг бий болгоё, иргэний санаачилгыг дэмжье, хувийн хэвшлүүд татвар төлөх замаар энэ улс орныг авч явъя гэж байтал "Цэргээр төмөр зам бариулна” гэвэл энэ бол миний дэмждэг АН биш. Ерэн онд ардчилсан хувьсгалыг эхлүүлсэн АН-ын мөн чанар ч биш.

NTV телевизэд өгсөн ярилцлагын хэсэг.

Э.БАТ-ҮҮЛ:

-С.Зориг байхгүй, Ц.Элбэгдорж ажлаа өгөөд сураггүй алга болсон, партизанууд урам зориг нь мохсон, ардчилагчид хааш яаш байдалд автсан. Баабар, баабар.мн-тэйгээ хамт ардчиллыг хамгаалан тэмцэж ядаж байна. Би Сүхбаатарын талбай дээр "бүрээгээ татаад” хэдэн залуустай зогсож байна даа. Би Х.Баттулгад үнэхээр гомдоод, гайхшаа бараад байгаа юм. МАН, ардчиллыг устгаж хэмжээгүй эрхт засаглалаа сэргээх гэж байгаа энэ эгзэгтэй үед ардчиллаа хамгаалан тэмцэхийн оронд харин ч ардчиллыг устгах цэргийн социализмыг зөрүүлээд санал болгож байна.

У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болоход нь маш ихээр баярлаж байгаагаа нуулгүй халуун дотноор тэврэлдэхэд нь би их гайхаж байсан юм. Ерөнхийлөгч Ерөнхий сайдыг ингэж таалан тэвэрч байсан тохиолдлыг би ерөөсөө урьд нь хараагүй. Ядахдаа хүний нүднээс далд тэврэлдэхгүй дээ. Намын үзэл баримтлалын шинэчлэлийн төслийг харсан. Хэрэв зээ тэр төсөл батлагдвал манай нам ардчилсан биш фашист хэв маягийн нам болно.

Үндэсний язгуур эрх ашиг, нийгмийн эрх ашиг гэсэн тодорхойгүй эрх ашгийн төлөө хувь хүний эрх, эрх чөлөөг золиосонд гаргах үзэл санааг шинэ өөрчлөлтөөр оруулж ирэх гэж байна. Манай нам чинь хувь хүний эрх, эрх чөлөөний дархан хилийг дотоод, гадаадын халдлагаас хамгаалахыг л үндэсний язгуур эрх ашиг, нийгмийн эрх ашиг гэж ойлгож ирсэн юм шүү дээ.

2018.02.01. Baabar.mn

Ж.БАЯРСАЙХАН, ҮНДЭСНИЙ ШУУДАН


Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.

Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Батлах код: *
Today, 15:46
Today, 15:22
Today, 14:51
Today, 14:07
Today, 12:07
Yesterday, 15:23
Yesterday, 14:42
Yesterday, 13:42
Yesterday, 12:56
Yesterday, 12:46
Yesterday, 12:39
Yesterday, 10:25
2018/07/17, 16:49
2018/07/17, 15:00
2018/07/17, 13:01
2018/07/17, 11:43
2018/07/17, 10:04
2018/07/17, 09:48
2018/07/16, 16:33
2018/07/16, 15:13
2018/07/16, 14:28
2018/07/16, 12:47
2018/07/16, 11:48
2018/07/16, 11:00
2018/07/11, 15:57
2018/07/11, 13:49
2018/07/10, 16:13
2018/07/10, 16:06
2018/07/10, 15:54
2018/07/09, 14:36
2018/07/09, 14:09
2018/07/09, 12:41
2018/07/09, 12:10
2018/07/09, 11:23
2018/07/06, 17:58
2018/07/06, 13:23
2018/07/06, 13:01
2018/07/06, 12:43
2018/07/06, 12:02
2018/07/05, 16:11
2018/07/05, 16:03
2018/07/05, 14:42
2018/07/05, 13:28
2018/07/05, 13:08
2018/07/05, 12:23
2018/07/04, 17:12
2018/07/04, 16:41
2018/07/04, 16:36
2018/07/04, 14:35
2018/07/04, 13:32
2018/07/04, 12:38
2018/07/04, 11:13
2018/07/04, 11:00
2018/07/03, 15:18
2018/07/03, 15:08
2018/07/03, 14:59
2018/07/03, 14:38
2018/07/03, 12:14
2018/07/02, 17:31
2018/07/02, 14:40
2018/07/02, 12:22
2018/07/02, 11:53
2018/06/30, 17:14
2018/06/30, 15:50
2018/06/29, 16:32
2018/06/29, 14:16
2018/06/29, 13:38
2018/06/29, 13:26
2018/06/29, 12:07
2018/06/28, 13:46
2018/06/28, 13:12
2018/06/28, 10:37
2018/06/27, 16:25
2018/06/27, 15:10
2018/06/27, 12:48
2018/06/27, 11:22
2018/06/27, 10:02
2018/06/26, 17:14
2018/06/26, 15:12
2018/06/26, 12:37
2016/05/30, 09:27
2014/10/27, 21:34
2015/04/09, 12:30
2017/03/06, 15:55
2015/01/07, 13:33
2014/12/05, 14:30
2016/07/27, 09:47
2016/05/16, 13:04
2015/02/03, 09:48
2017/01/12, 10:49
2015/01/21, 18:11
2014/10/10, 15:36
2014/12/29, 13:27
2016/06/10, 20:06
2016/06/20, 12:32
2015/01/05, 11:38
2015/01/23, 10:16
2015/08/01, 05:32
2014/10/12, 22:16
2014/12/15, 13:01
2014/10/12, 22:16
2014/12/08, 12:49
2014/12/19, 15:42
2014/10/21, 17:49
2014/10/20, 19:51
2014/10/10, 15:35
2015/02/03, 11:30
2014/10/20, 10:41
2016/07/28, 11:18
2015/02/06, 18:14
2014/12/09, 18:32
2015/12/18, 15:59
2015/01/06, 07:40
2014/12/17, 12:52
2015/01/13, 13:17
2014/12/26, 15:41
2014/12/19, 18:35
2015/01/23, 20:42
2014/12/19, 19:02
2014/12/19, 18:18
2014/10/23, 19:56
2014/12/12, 12:18
2014/10/21, 17:09
2014/12/18, 13:34
2014/12/17, 12:25
2016/01/05, 17:52
2014/12/26, 15:14
2015/04/13, 12:03
2015/01/27, 10:46
2014/12/26, 09:44
Дэлхий дахинд
Сонин хачин