|

Э.ЭРДЭНЭЖАМЪЯН: Н.ЭНХБАЯР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ОРОЛЦОХГҮЙ ГЭЭД ХЭЛЧИХЭЖ БОЛНО


 

-МАХН дайснуудынхаа үгэнд ордог нам биш-

            Энэ удаагийн "Ярилцах танхим”-ын зочноор МАХН-ын дэд дарга Э.Эрдэнэжамъянг урьж цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-МАХН-ын Гүйцэтгэх товчооны өргөтгөсөн хуралдаан болж сонгуулийн үр дүнгийн талаар хэлэлцсэн гэж байсан. Хурлаас ямар шийдвэр гарсан бэ?

-Намын бага чуулган хуралдаж амжихгүй үед үүнийг орлож, Гүйцэтгэх товчооны өргөтгөсөн хурал хийдэг юм. Хурлаар өнгөрсөн сонгуулийн дүн болон МАХН цаашид хэрхэн ажиллах талаар хэлэлцсэн. Улмаар намын шинэчлэлийн бодлого, бүтэц зохион байгуулалтын талаар хэлэлцэж, баталлаа.

-Шинэ бүтэц зохион байгуулалтад орж 76 тойрогт мянгатууд ажиллаж эхэлсэн гэл үү?

-Эрх баригчид пропорциональ тогтолцооноос ухарсан. Ингэж жижиг мажоратор тогтолцоо руу орсноор Үндсэн хууль өөрчлөгдөхөөс нааш дахин пропорциональ тогтолцоо руу орох аргагүй болголоо. Үүнтэй холбоотой манай нам өөрийнхөө бүтэц үйл ажиллагааг өөрчилсөн. Тухайлбал, 76 тойрогт МАХН-ын анхан шатны нэгж буюу 76 мянгат ажиллахаар боллоо. Өмнө нь есөн дүүрэг, 21 аймагт мянгатууд байсан бол шинэ зохион байгуулалтад орсон. Үүнтэй холбоотой нарийн бичгийн дарга нар болон гүйцэтгэх товчооны бүтэц ч гэсэн өөрчлөгдөнө.

-МАХН энэ удаагийн сонгуульд ёстой л далаараа тавиуллаа гэж хэлж болно. Өмнөх парламентад УИХ-д бүлэг байгуулах хэмжээний суудалтай байсан бол өдгөөганц суудалтай. Ялагдлын гол шалтгаан нь юу вэ?

-Манай намын өмнөх сонгуулиар авсан сонгогчдын тоо төдийлөн буураагүй. Тийн атлаа ганц суудалтай болсон нь сонгуулийн тогтолцоотой холбоотой. Ер нь мажоритари тогтолцоог аль ч улсад улс төрийн хоёр том намыг л тогтоон барих гэсэн тогтолцоо гэж үздэг. Улмаар жижиг намуудыг хавчдаг гэх үү. Мажоритор тогтолцооны гол алдаа нь сонгогчдын олонхийн саналыг тусгаж чаддаггүй. Жишээ нь, өнөөдөр парламентад 65 суудал авсан МАН саналаа өгсөн сонгогчдын 45 хувийн саналыг л авсан. Өөрөөр хэлбэл, саналаа өгсөн сонгогчдын 45 хувийн саналтай нам үнэмлэхүй олонх болдог ийм л тогтолцоо. Иймээс нэгдүгээрт, тогтолцооноос болж, ялагдал хүлээсэн. Хоёрдугаарт, манай нам сонгуулийн бэлтгэл ажил тааруу байсан. Үүндээ ч дотроо шүүмжлэлтэй хандаж байгаа. Манай намд жижиг 76 тойрогт бэлтгэгдсэн нэр дэвшигч ховор байлаа. Тухайн аймаг, дүүргээ "усалсан” нэр дэвшигчид харьцангуй цөөн байсан гэж хэлж болно. Ихэнх нь улс төрд шинээр орж байгаа хүмүүс.

-Хүний нөөцийн хувьд дутагдалтай байсан..?

-Иймд хүний нөөцийн бодлогоо авч хэлэлцэхийн зэрэгцээ улс төрийг шинэчлье. Шинэ хүмүүс оруулья. Гол нь нэр дэвшигчдийнхээ нөөцийг шинэ, мэдлэг боловсролтой хүмүүсээр бүрдүүлэх чиглэл баримталж байна. Энэ удаагийн сонгууль манай намын цөөнгүй хүнд сургамж болсон байх. Гэхдээ энэ удаад л ялагдаж байгаа болохоос биш 2020 он хүртэл нэр дэвшигчид маань өөрсдийгөө таниулах боломж бололцоо бий. Ингэснээр 2020 онд МАХН-д ялалт ойрхон байна.

-Сонгуулийн тогтолцоо өөрчлөгдсөн нь МАХН ялагдах нэг гол хөшүүрэг болсон гэлээ. Гэтэл сонгуулийн тогтолцоог өөрчлөхөд танай нам УИХ-д бүлэгтэй, цаашлаад Засгийн газарт хамтарч байсан шүү дээ. Иймээс одоо ингэж ярих нь хэр зохистой юм бол?

-Манай нам УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд Сонгуулийн хуулийг гурван удаа өргөн барьсан. 2012 онд УИХ байгуулагдсаны дараахан, 2014, 2015 онд. Гол санаа нь Монгол Улс нэг тойрог. Бүтэн пропорциональ тогтолцоонд шилжие гэдэг байдлаар. Тэгэхгүй бол хөрөнгө мөнгөтэйхүмүүстухайн тойргийн хэдхэн хүний саналыг худалдаж авах байдлаар улс орны амьдралыг шийдэж байна. Иймд сонгуулийн тогтолцоог өөрчилж, бодлогоор өрсөлддөг намуудыг бий болгоё. Ингэснээрулс төрийн намууд бодлогоороо өрсөлдөж, улс орныг хөгжүүлнэ. Гэтэл өнөөдөр бүтээн байгуулалтууд, үйлдвэр, хөгжил гээд бүх зүйл жижиг тойргуудад хуваагдчихлаа. Энэ бол буруу тогтолцоо. Улстөрч гэдэг хүн ганц тойргийг усалдаг. Тэр хүрээндээ л таалагддаг, тэднийгээ тойглодог, ажил ахуйд нь тусалдаг хүмүүс биш. Улс орныхоо хэмжээнд сэтгэдэг, боддог, ажилладаг хүмүүс байх учиртай. Тэгж байж дэлхий нийтийн хөгжлөөс хоцрохгүй гэдгийг удаа дараа хэлж, сануулсан. Хамгийн сүүлд л гэхэд2015 оны арванхоёрдугаар сард УИХ дахь бүлгээрээ дамжуулж саналаа хэлсэн. Харамсалтай нь, манайх 10-хан хүнтэй байсан учраас хоёр том нам эвсээд асуудлыг шийдсэн. Харин ч бүр пропорциональ тогтолцоог бүр аваад хаячихсан.

-Пропорциональ тогтолцоог УИХ-д жагсаалтынхан, тойргийнхон гэсэн "бүлэглэл” бий болсонтой холбон тайлбарлах нь бий. Үнэхээр ч тэр тогтолцооны ачаар сураггүй эрхмүүд УИХ-д тухалсан. Шулуухан хэлэхэд, танай намын цөөнгүй гишүүн тэр тогтолцооны буянаар хууль тогтоох дээд байгууллагад заларсан гэж хэлж болно. Тэр утгаараа пропорциональ тогтолцоог илүүд үзээд байгаа юм биш үү?

-Жагсаалтынхан гэж ад үзэх хандлагаар пропорциональ тогтолцоог халсан байж магадгүй. Үнэхээр ч тэр хүмүүсийг үгүй хийх зорилготой байсан биз. Жагсаалтынхан л гэж яадгаа алдчихсан хүмүүс байгаа юм шиг. Гэвч МАН, АН, манай намаас жагсаалтаар орсон гишүүд харьцангуй танагтай, голоо барьсан шийдвэрүүд гаргаж байж. Үүнийг ч удахгүй иргэд хэлэх байх. Өнөөдрийн жижиг тойргийн тогтолцоогоор гарч ирсэн гишүүдэд ч гэсэн шинэ гэж голох, шүүмжлэлтэй хандах хүмүүс байж л байгаа шүү дээ.

-О.Баасанхүү гишүүн намаа шинэчлэгдэх учиртайг тодотгосон байсан. Улмаар намаа ялагдалд хүргэсэн Удирдах зөвлөл огцрох учиртайг тодотгосон. Намын дэд даргын хувьд гишүүний үгийг хэрхэн хүлээн авч байгаа вэ?

-Манай нам сонгуульд олон шалтгаанаас болж ялагдал хүлээсэн. МАХН-ын удирдлага л буруу ажиллажялагдалд хүргэсэн юм биш. Тэгж ч ойлгохгүй байна. Хэдий хэр хэмжээний санхүүтэй, ямархуу хууль эрх зүйн орчинд, хууль хүчний байгууллагын дайралт шахалтандундсонгуульд оролцсон билээ. Үүнийг намынхан маань мэдэж байгаа. Тэр дундаа хамгийн сайн мэдэж байгаа хүн нь О.Баасанхүү гишүүн.

-Гэхдээ хариуцлага гэж зүйл байх ёстой биз дээ?

-Мэдээж тодорхой хэмжээний хариуцлагын асуудал яригдаж байгаа. Өнгөрсөн долоон хоногт болсон хурлаар асуудлаа хэлэлцсэн. Гэхдээ нэг, хоёр хүнийг "Чи сонгууль буруу удирдсан, муу ажилласан” гэж хэлэх биш. Нам бүтэц,зохион байгуулалт, үйл ажиллагаагаа хуульд нийцсэн байдлаар шинэчлэн өөрчилж, шинэчлэгдэн зохион байгуулагдаж байгаа нь юун дээр алдсанаа ухаарч, алдаагаа засаж байгаа хэлбэр юм.

-Бусад улс төрийн намуудын хувьд сонгуулийн дараа нам нь ялагдал хүлээсэн бол удирдлагууд нь хариуцлага хүлээж, албан тушаалаа өгдөг.АН, МАН-ын удирдлагууд ч энэ жишгээр албан тушаалаасаа огцордог. Өдгөө АН-ын удирдлагууд хариуцлагаа үүрч байна. Гэтэл тогтсон энэ жишиг, улс төрийн соёлыг МАХН эвдэх бололтой. Магадгүй үүгээрээ ганц хүний нам гэдгээ улам бататгаад байгаа юм биш үү?

-Өрсөлдөгчид л тэгж шүүмжилдэг. Үнэндээ бусад улс төрийн намууд Н.Энхбаяр МАХН-ын даргаасаа огцроосой. Улс төрд битгий орж ирээсэй гэж амиа тавьдаг. Үүний төлөө бүх юмыг хийж ч байна. Хууль хүчний байгууллагуудаар зохиомол хэргүүд явуулсаар байгаа. Энэ хүнийг найман жил шалгалаа. Олсон юм алга. Дандаа гүтгэлгийн шинжтэй, зохион байгуулалттай гэмт хэргүүд зохиодог. Сүүлдээ улс төрд оруулахгүйн тулд бүх л хуулийг Н.Энхбаярт зориулж хийж байна.

-Тухайлбал..?

-Өршөөлийн хуулийг Н.Энхбаярт хамааруулахгүй гэж зүтгэсээр байгаад л олон хүнийг өршөөлд хамрагдахааргүй болгосон. Сонгуулийн хуулийг хар. Н.Энхбаяр сонгуульд орчихвий гэсэн үүднээс бас л хийсэн. Шинээр батлагдсан Эрүүгийн хууль ирэх есдүгээр сарын 1-нээс мөрдөгдөх учиртай. Гэтэл нөгөө Н.Энхбаяр чинь ялгүй гэдэг нь сонгуулийн дараа тодорхой болох нь гээд Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл хойшлуулах саналыг эрх баригчид гаргаж байх жишээтэй. Тийм байхад шүүмжилсэн,дайсагнасан хүмүүсийн үгэнд оржН.Энхбаярыг намын даргаас нь огцруулчихдаг юм биш. Манай нам өдий зэрэгтэй яваа нь, хүчтэй, нөлөөтэй, олны анхаарлын төвд байгаа нь энэ хүнтэй л холбоотой. Н.Энхбаяр намын дарга байгаад хувь хүний зүгээс бахархдаг.

-Тэгвэл ямар ч нөхцөлд намын даргад хариуцлага тооцохгүй байна. Тэгж ойлгож болох уу?

-Дахиад ч хэдэн жил энэ хүнийг журмын нөхөд нь дагаж явна. Ялалтад хүртлээ энэ хүнээр тугаа хийнэ гэж боддог. Миний хувьд Монголд Н.Энхбаяр дарга шиг улс орноо бодож, өргөн хүрээнд сэтгээд аваад явчих, зоригтой, үзэл бодолдоо үнэнч улстөрч алга. Нутаг усныхандаа автчихсан, эсвэл фракцийнхандаа чөдөрлөгдсөн, бизнесийн бүлэглэлийнхээ хяналтаас гарч чадахаа больсон лидерүүд бусад намуудыг толгойлж байна. Тэр хүмүүс хариуцлага хүлээгээгүй байхад улс орноо гэсэн сэтгэлтэй фракцийн бүлэглэлд багтдаггүй, хэн нэгний эрх ашигт үйлчилдэггүй улстөрчийг хуулийн байгууллагаар далайлган дарамтлан, хэлмэгдүүлж байгаа нь харчирхалтай. Эцэст нь хэлэхэд, МАХН дайснуудынхаа үгэнд ордог нам биш.

-Тэгэхээр О.Баасанхүү дайсан гэсэн үг үү?

-Шууд тэгж хэлж болохгүй.

-Н.Энхбаяр, О.Баасанхүү хоёр тийм ч таатай харилцаатай хүмүүс биш. Үүнийгээ ч О.Баасанхүү гишүүн үг, үйлдлээрээ илэрхийлэх нь бий. Өдгөө УИХ-д сонгогдсон түүнээс өөр хүн танай намаас алга. Энэ үүднээс нь авч үзвэл Н.Энхбаяр түүнийг "аргадах” болчих вуу?

-О.Баасанхүү гишүүний маань байгаа натур нь тийм хүн шүү дээ. Дотроо байгаагаа шууд хэлчихдэг, шулуухан ярьчихдаг. Мэдээж, МАХН-аас сонгогдсон ганц гишүүн мөн үү, мөн. Тэгэхээр өөрөөрөө бахархах зүйл бий байх. Үүнийг нь зөвтгөж, буруутгаад байх юу байх вэ.

-О.Баасанхүү гишүүнээр дамжуулан Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжтой болно гэж яриад байгаа шүү дээ?

-Манай нам Ерөнхийлөгчийн сонгуулийг чухалчилж үзэхгүй байгаа учраас О.Баасанхүү гишүүнийг Ерөнхийлөгчийн сонгуулийн боломж гэж харахгүй байна. Мэдээж парламентад суудалтай намын хувьд бодлого, үзэл баримтлалаа илэрхийлэх суурь бол өнөөдөртөө О.Баасанхүү гишүүнээс өөр хүн алга. Иймээс түүнийг хайрлана гэх үү, хамгаална гэх үү. Ямартай ч намынхаа үйл ажиллагааны гол зэвсэг болгож явна. Үүнээс өөр гарц байхгүй.

-Н.Энхбаярыг хэлмэгдүүлж, түүнд зохион байгуулалттай гэмт хэргийг зориуд бий болгоод байгаа хүн хэн юм бэ?

-Нэг хүн биш. Нэлээн олон хүн бий. Монгол жижигхэн юм. Хэн хэндээ ямар үүрэг, даалгавар өгч байгааг хуулийнхан нь өөрсдөө хэлчихдэг. "Уучлаарай, дээрээс ингээд байна. Тэр дарга ийм үүрэг даалгавар өгсөн” гэх байдлаар. Манай нам өмнөх парламентад бүлэг байгуулах хэмжээний суудалтай байсных хууль тогтоох хэмжээнд Н.Энхбаярын ардуур, урдуур нь хор найруулж явдаг хүмүүсийг бид мэднэ.

-Нэрлэж болохгүй гэж үү?

-Хүн бүрийг нэр усаар нь нэрлээд байлтай биш. Тэднийг мэдэхгүй биш мэдэж байгаа. Гэхдээ тэдэндөширхөөд, гомдоод, эмзэглээд байдаггүй гэдгийг Н.Энхбаяр дарга ч, бид ч хэлдэг. Яахав цаг зуурын зүйл. Тэд тайвшрах байлгүй дээ. Тэдэнд бүхий л эрх мэдэл нь бий. Иймд ажлаа хий. МАХН-ыг ноолоод, Н.Энхбаярыг дарамтлаад, дарлаад байхын оронд юу санасан есөн хүслээ биелүүлэх боломжтой байгаагаа энэ их эрх мэдлээ ашиглаад ард түмнээ бод, улс орноо хөгжүүл. Гарц гаргалгаа хай л гэж хэлмээр байна.

17828

-Гэхдээ энэ байдал 2017 он хүртэл, бүр тодруулбал, Ерөнхийлөгчийн сонгууль болтол үргэлжлэх юм биш үү?

-Тэгж л харж байна. Эрүүгийн хуулийг 2017 оны долдугаар сарын 1-н хүртэл хойшлуулна гэдэг чинь Ерөнхийлөгчийн сонгуулийг Н.Энхбаярыг оролцуулалгүйгээр өнгөрөөх гэсэн арга. Уг нь Эрүүгийн хуульд зарчмын олон том утгатай өөрчлөлт бий. Жишээ нь ялтай байх хугацаа гэдэг ял биш мөртлөө хүмүүсийг хэлмэгдүүлээд байдаг заалтыг байхгүй болгох тухай. Үүнийг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл хойшлуулж, Н.Энхбаярыг тэрхүү сонгуульд оролцуулахгүй гэж бодож байх шиг байна. Би дэргэд нь байгаа хүний хувьд, намын дэд даргын хувиар, журмын нөхрийнх нь хувьд баталгаатай хэлье. Тэр сонгуульд Н.Энхбаяр дарга заавал орох гээд өдрийн бодол, шөнийн зүүд болоод байгаа юм байхгүй.

-Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Энхбаяр өрсөлдөхгүй гэж үү?

-Оролцохгүй гээд хэлчихэж болно. Үнэхээр Н.Энхбаяр даргаас болоод хүмүүс хохирч байгаа бол, эрх зүйн байдал нь дордож байгаа бол татгалзаж яагаад болохгүй гэж. Н.Энхбаяр дарга бусдын зовлонгоор өөрийнхөө улс төрийн карьерыг авч үлдэх хүн биш. Ямарч асуудалгүйгээр Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохгүй гээд хэлчихэж чадна.

-Гэвч энэ таны л бодол. Н.Энхбаяр дарга ийм зүйл хэлнэ гэж үү. Хэрэв үнэхээр тэгж зарлаж чаддаг бол, ингэж хэлээд улс төрөөс холчихвол энэ бүхэн дуусах юм биш үү?

-Магадгүй. Ерөнхийлөгчийн сонгуульд орохгүй гэж зарлах бололцоо Н.Энхбаяр даргад бий. Тэрийг зарлах шаардлагатай бол зарлах л байх. Өнөөдөр улс орноо гэсэн сэтгэлтэй, түүн дээрээ хатуу байр суурьтай хүмүүсийг хавчиж гаргадаг байдал бодитой бий болчихоод байна шүү дээ. Гол нь Н.Энхбаяр улс төрөөс гарлаа гэж хэлүүлэх нь хэнд ашигтай юм. Лав л Монголын ард түмэнд биш.

-Авлигатай тэмцэх газар, Н.Энхбаяр хоёр муур хулгана шиг хөөцөлдөж тоглосоор хэдэн жилийг үдлээ. Өдгөө дахиад л АТГ-аас дуудсан цагт Н.Энхбаяр удаа дараа ирсэнгүй гэдэг асуудал бий. Гэхдээ АТГ-ын шалгаж байгаа зүйл ангиуд харьяаллын бус гэж хуульчид хэлэх нь бий. Та ч гэсэн хуульч шүү дээ. Энэ талаар ямар тайлбар хийх вэ?

-Нэг ч зүйлчлэл нь АТГ-д шалгах хэрэг биш. Жишээ нь, Гүйцэтгэх ажиллагааны хууль зөрчлөө гэсэн зүйлээр шалгаж байгаа. Үүнийг АТГ шалгадаггүй юм. Хэрэв шалгавал гүйцэтгэх ажиллагаа хариуцсан байгууллага буюу Тагнуул шалгах учиртай. АТГ-аас нэлээн хэд дуудсан нь үнэн. Гэхдээ анх дуудахад нь олон гэрч байлцуулан Н.Энхбаяр дарга "Би өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй. Надад ярих юм алга” гэдгийг хэлсэн. АТГ-ынхан ч "За ойлголоо” гэсэн. Тэгсэн атлаа дахин дахин дуудаж байгаа нь учиртай. Өөрөөр хэлбэл, Н.Энхбаярыг удаа дараа дуудаад байхад ирдэггүй гэсэн ойлголтыг олон нийтэд төрүүлж буй юм.

-Яах гэж..?

-Зохиомол хэрэг бүрдүүлчихсэн учраас олон нийтэд нээлттэй үзүүлчихвэл энэ газрын юу хийж бантагнуулж байгаа нь тодорхой болчихно. Тэгэхгүйн тулд нууцын зэрэглэлд хамруулах гэж байгаа хэрэг. Үүнийг нь бид мэдэж байгаа. Ийм жүжиг тавихаа боль гэж хуулийн байгууллагад хэлэх байна.

-Н.Энхбаяр дарга өмгөөлөгчийн нэр төрд халдсан, гутаан доромжилсон гэх яриа бий. Энэ үнэн үү. Ямар учиртай юм бэ?

-Өнгөрсөн долоон хоногт АТГ-ынхан ирж бужигнуулсан. Бас л хууль зөрчсөн. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу өмгөөлөгчтэй ирж байцаалт өг гэсэн. Өмгөөлөгчөө сонгох гэхээр өмгөөлөгч олдохгүй байна. Учир нь тухайн өмгөөлөгчийг"Чи Н.Энхбаярын хэргийг өмгөөлж байгаа гэл үү” гэх байдлаар бусад хэргийг нь явуулдаггүй. Ажлыг нь зогсоож, айлгаж дарамтладаг гэсэн яриа бий. Өмгөөлөгч авах асуудлаарХуульчдын холбоонд хүсэлт тавьсан. Одоогоор ямар нэгэн хариу ирээгүй. Гэтэл АТГ-ынхан өмгөөлөгч дагуулж ирсэн. Тэр өмгөөлөгч нь АТГ-ын өмгөөлөгч аятай аягласан. Янз нь "Чи тэгж өмгөөлөөрэй. Бид ингэж яллана” гэх байдлаар үгээ нийлүүлсэн бололтой. Их инээдтэй юм болсон шүү дээ.

-Инээдтэй гэнэ ээ?

-Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд хэрэв хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор нь хүнд өмгөөлөгч томилж байгаа бол нэр заахыг хориглосон заалттай. Жишээ нь, та энэ хүмүүс дотроос сонгоод ав гэх нь хориотой юм. Харин Өмгөөлөгчдийн холбоонд хандаж холбож өгөх, хүслийг нь хангах учиртай. Түүнээс биш "Чи Оюунчимэг гэдэг өмгөөлөгчийг ав” гэж тулгадаггүй. Гэтэл Н.Энхбаярт нэр зааж, өмгөөлөгч дагуулж авч ирж байцаалт авсан. Нөгөө өмгөөлөгч нь "Та чинь яагаад энд сууж байдгийн. АТГ-ынхны зөв юм байна шүү дээ” гэх ухааны юм ярьсан. Тэгэхээр нь Н.Энхбаяр "Чи чинь хэний өмгөөлөгч юм. Миний өмгөөлөгч бол миний эрх ашгийг хангах учиртай” гэсэн чинь "Та намайг доромжиллоо. Би таныг шүүхэд өгнө” гэж байх жишээний. АТГ-ын өмгөөлөгч нь манай намтай шүүхдэх юм байх аа, янз нь. Энэ мэтийн сонин сонин юмнууд болсон. Аливаа асуудлын цаана нь хуулийн гарц гаргалгаа байхаа больчихож гэж хардаж байгаа.

Эх сурвалж:Тoim.info.mn

Эх сурвалжийн линк: http://toim.info/?p=2537


Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2023/06/16, 14:26
2019/04/09, 12:59
2023/06/08, 12:44
2018/12/12, 09:32
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2021/06/28, 14:12
2016/07/25, 08:50
2018/07/16, 15:13
2023/06/07, 14:20
2023/11/22, 13:45
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин