|

Аватарын нутгаар (Аян замын тэмдэглэл №1)


 
 Аватарын нутгаар (Аян замын тэмдэглэл №1)

Ээждээ Солонгос орныг үзүүлэхээр яваа нэгэн гэр бүлтэй таван үг солих зуур унаа маань Эрээний төв зээлийн урд ирлээ. Тэд автобусаар Тяньжин хүрээд усан онгоцоор БНСУ-д очихоор зорьжээ. Ингэвэл зардал нь хямд тусдаг юм байна. Харин бид гурав Жининиэр дамжин, Бээжин орохоор төмөр замын буудал чиглэв. Шууд явах галт тэрэг байхгүй. Автобус, таксигаар явах сонголт бий ч хамт яваа хоёр маань намайг нэгэн зүйлээр айлгасан тул ийн өөр маршрут (155 юань. Аялагчдад хэрэг болуужин хэмээн тариф бичив) сонгосон юм. Тасалбар авахаар зогсож байтал "Монголчууд уу?” гэсээр хоёр залуу хүрч ирлээ. Тэд Хятадын өмнө зүгт орших нэгэн хотод очих тасалбар авах гэсэн ч хэл нэвтрэлцэхгүй зогсож байсан аж.

Жининь хүртэл суудлын вагон (хатуу) таарсан юм. Нүүр нь харлан, гар нь эвдэрч, сайртсан эрчүүд том том цүнх үүрч чирсээр орж ирээд, бэлэн гоймон идэж эхэллээ. Бидэнтэй хамт суусан хятад залуу Монголд ажил хийж байгаад нутаг буцаж яваа аж. Хятадууд тамхийг хоол шиг л хэрэглэх юм. Галт тэргэн доторх "Тамхи татахыг хориглоно” гэсэн тэмдгийг хэн ч хайхарсангүй. Үйлчлэгч нар ч хажуугаар нь зүгээр өнгөрөх юм. Замын өртөөнөөс хоёр хүүхэдтэй залуу хос суув. Өнөөдүүл хорт өвсөө уугиулсаар.

Утаа, үнэрт нь хоолой хорсож, дотор муухайран, арай л муужралгүй Жининьд ирлээ. Зовлонт дөрвөн цаг 20 минут ийн дуусав. Жининий галт тэрэгний буудал дотор түрүүчийн монгол залуус таарлаа. Эрэгтэй, эмэгтэй нийлсэн 10 гаруй залуутай хамт явж байв. Тэд Хятадын өмнөд нутагт очиж, аккумляторын үйлдвэрт ажиллахаар яваа ажээ. Аккумляторын шингэн хүний эрүүл мэнд, байгаль орчинд маш хортой. Гэтэл манайхан тэнд нь ажиллахаар ийм олуулаа явж байх ч гэж. Ийн харуусаж суутал Бээжинг зорих галт тэрэг ирлээ.

Тэд Хятадын өмнөд нутагт очиж, аккумляторын үйлдвэрт ажиллахаар яваа ажээ. Аккумляторын шингэн хүний эрүүл мэнд, байгаль орчинд маш хортой. Гэтэл манайхан тэнд нь ажиллахаар ийм олуулаа явж байх ч гэж.

Хагас унтлагын вагон дотор ч тамхичид хуульгүй юм гээч. Галт тэргэнд тамхи татах хориотойг радиогоор сануулж, торгохыг мэдэгдэх авч үйлчлэгч нь тэдэнтэй зэрэгцээд тамхи баагиулж байв. Хажууханд нь тамхины өрөө байсан ч тийш шагайх ч үгүй юм. Ингээд Улаанбаатарынхаас ч хортой утаанд шөнөжин мансуурсаар үүрээр Бээжинд хүрлээ. Төв буудалд зогсохоос цагийн өмнө үйлчлэгч биднийг сэрээн, суухад хурааж авсан билетийг маань өгөөд, картаа буцааж авав. Энэ нь тун зөв санагдсан, зорчигчид унтаж байгаад буух өртөөнөөсөө өнгөрч будилахгүй, байсхийгээд цаг харж сэрвэлзэхгүй. Бас тасалбар шалгасангүй. Тэр үүргийг үйлчлэгч хүлээдэг бололтой. Манайд нэвтрүүлмээр л туршлага шиг санагдсан шүү.

Хятад улс зочид буудлуудаа гадаадын иргэдэд үйлчлэх эрхтэй, эрхгүй хэмээн ангилж, эрхтэйг нь  дотоодын иргэддээ хямд, гадаадынханд ахиу үнээр үйлчилж байна. Гадаад паспорт хураан авахаа больж, зургийг нь гар утсаараа дараад буцаан өгдөг болжээ. Хятадад халдлага гарах магадлал ихэссэнтэй холбогдуулан, хяналт шалгалт эрчимжсэн тул ийм шинэчлэл хийсэн аж. Метро, галт тэрэгний буудал дээр зорчигчдыг яг л хилээр нэвтэрч байгаа мэт нэгбүрчлэн шалгаж байлаа.

Галт тэрэгний буудал дээр урд яваа хүний хөл дээр гишгэхгүй, ардах хүний чемоданд дайруулахгүйн тулд алхах гүйхийн завсарт жирийж явахад түм буман чемоданы түчигнэх дуу чихээр дамжин дотор маань орж, уушги зүрх маажих мэт арзагнуулна. Тэрбум зөгийтэй үүр ийм байдаг биз. Метро, галт тэрэгний тасалбар авахаар дэндүү урт дараалал үүсгэн дугаарлах чинь яршигтай юм гээч. Нэлээд хэд хоногийн өмнө авахгүй бол тасалбар олох ч яггүй. Гар утас байгаагүй бол дэндүү давчуу энэ хот бүр бачим болох байсан болов уу.

Төлбөр тооцооноос эхлээд бүх зүйлд вичат, жифүбао (alipay) ашиглаж, утсаа маажсан хүмүүс холхилдоно. Утсаараа яриулахыг гуйхад заримынх нь нүд орой дээрээ гарч, сэжиглэнгүй хараад толгой сэгсэрнэ. Таксины жолооч нар ч очих газраа утсан дээрх газрын зургаас харна. Сониноос, энд түгжрээд зогсож байх үед ч таксины тоолуур гүйж байдаг болжээ. Үүнийгээ "Зогсож байхад ч бензин шатаж байгаа” гэж тайлбарлаж байна. Өмнө нь монголчууд Хятадын хил даваад л гар утасны дугаар авчихдаг байсан ч одоо нэлээд ярвигтай болжээ. Энэ давчуу хотын бачим хэмнэлд ийн түүртэх болсны учир нь "Аватар” кинон дээр гардаг нисдэг арлыг үзэх. Жанжиажиэ руу жуулчид авч явдаг компани Монголд олон бий. Гэсэн ч үүргэвчээ үүрээд 7000 км зам туулахаар гарсан маань бидний үзэхийг хүссэн нэг газар тэдгээрийн алиных нь ч хөтөлбөрт байгаагүйнх. Тэр бол Шар луун агуй.

Жанжиажиэ (349 юань)-г чиглэсэн галт тэргэнд тухалсан зорчигчдын нэгнийх нь гар утаснаас "Алсад суугаа ээж минь...” хэмээн Уудам хүү цээл хоолойгоор дуулах нь чихэнд сонсголонтой. Хятадууд бэлэн гоймонгоор хооллочих юм. Амтлагчных нь үнэр хурцыг яана. Манайхны иддэг гоймон дэргэд нь гурилтай шөл л гэсэн үг. Өртөөний дэлгүүр, галт тэргэн дотор зардаг барааны чамгүй хувийг бэлэн гоймон эзэлнэ, хүмүүс ч их авна.

Манайхаас ялгаатай нь галт тэргэнд гаднаас ямар ч хоол хүнс, элдэв бараа оруулж заруулахгүй. Төмөр замынхан өөрсдөө явуулаар гоймон, самар, архи мэтийг зарж, рестораныхаа хоолоор үйлчилнэ. Тэр тухайгаа радиогоор байсхийгээд зарлаж, бараагаа чанарын хяналтын байгууллагаар шалгуулж баталгаажуулсан хэмээн рекламдана. Зөвхөн Хятадад байдаг онцлог бүтээгдэхүүнээ ч радиогоороо танилцуулж, зарна.

Энэ давчуу хотын бачим хэмнэлд ийн түүртэх болсны учир нь "Аватар” кинон дээр гардаг нисдэг арлыг үзэх гэснийх.

Өмнө нь хөөгөөд гүйцэгддэггүй байсан цагийн зүү энэ удаад туугаад туугаад урагшилж өгсөнгүй. Тамхи, гоймонгийн үнэрт бүтэн хоног тарчилсны эцэст Жанжиажиэд ирлээ. Нэг өртөө дутуу байхад төмөр замын ажилтны хувцастай эмэгтэй бидэн дээр ирж, "Жанжиажиэгийн төмөр зам аялал жуулчлалын компанитай. Манайх Хятадын төмөр замын компанийн харьяа тул найдвартай, хуурч мэхлэхгүй, аюулгүй байдлыг батлан даана. Манай компани та бүхний үзэхийг хүссэн газруудыг багтаасан аяллын хөтөлбөр боловсруулж өгч, үйлчилнэ” хэмээн ятгалаа.

Гэрээ байгуулж, төлбөрөө авчихаад аялал эхлэхийн өмнө нэмж мөнгө нэхдэг, нутгийн брэнд бүтээгдэхүүн гээд янз бүрийн бараа авахыг шаарддаг явдал Хятадад их гардаг юм билээ. Барааг нь авахгүй, мөнгө нэмж өгөхгүй гэхээр "Гэрээ цуцалбал төлбөрийн 40 хувийг суутгана” гэх зэргээр сүрдүүлэн, хүн бүрт 1500 юанийн бараа шахсан, 280 юань нэмж авсан гээд Жанжиажиэ руу аялсан хүмүүст тохиолдсон таагүй явдлын талаар их сонсож байсан тул уг эмэгтэйн саналыг хүлээж авлаа.

Ингээд 4536 ам км талбайтай, 1.54 сая хүн амтай Жанжиажиэ хотод хөл тавихад төмөр замын ажилтан эмэгтэй биднийг дагуулан явав. Галт тэрэгнээс буумагц тасалбар хэрэггүй болдог байтал эндхийн өртөөн дээр гадаад паспорт, тасалбар шалгав. Өнөөх эмэгтэй биднийг өртөөн дээр зогсож байсан хүнтэй уулзуулаад явлаа. Тэр нь биднийг дагуулан, Жанжиажиэ төмөр замын олон улсын аялал жуулчлалын компани гэсэн хаягтай газарт очив. Ингээд биднээс юу үзэхээр төлөвлөснийг сонирхоод хүн тус бүрт 980 юанийн хөтөлбөр танилцууллаа. Галт тэргэн дотор таарсан эмэгтэйн хэлсэн шиг бидэнд зориулж тусгай хөтөлбөр гаргасангүй. А, B гэсэн хоёр хувилбартай, дотроо D1, D2 гэсэн бэлэн маршрут санал болгов. Ингээд ярилцсаар байтал гадаа харанхуй нөмөрч, бидэнд буудал хайх цаг үлдээгүй тул эднийхтэй гэрээ байгууллаа. Ингээд хоёр өдөр аялах унаа, хөтөч, нэг өглөөний цай, дөрвөн удаагийн хоол, буудалд хоёр хонох хөлсөнд нийт 2940 юань төлөв.
Хань, тужа, миао, бай үндэстэн ногоо, цайны ургамал тарин амьдарч ирсэн энэ нутаг 1998 оноос  жуулчдын сэтгэлийг эзэмдэж эхэлснээр хот гол орлогоо эндээс бүрдүүлдэг болжээ. Жилийн дундаж температур нь 16 хэм тул нарыг нэгэнтээ тойрох хугацаанд тэд эх дэлхийгээс гурван удаа ургац хурааж амждаг. Биднийг очиход жүрж, илжгэн чих, тоор модондоо бөнжийж, тариачид ургацаа хураан, дараагийн тариалалтад талбайгаа бэлтгэж байв. Хятадын Төрийн зөвлөлийн шийдвэрээр 1988 онд Жанжиажэг хот болгожээ. Эндхийн нүд хужирлах хамгийн үзэсгэлэнт газар нь Вулинюань, Тианзи уулан дахь байгалийн нөөц газар. Нуур, горхи, агуй, ой мод, чулуун оргил, эгц хадан цохио гээд эндхийн байгалийг бурхан хичээнгүйлэн урлажээ. Тиймээс ч хятадууд "Уул харъя гэвэл Жанжиажиэд оч. Ус үзье гэвэл Жя жай гөү (Сычуань) яв” гэдэг биз. 1982 онд Хятадын Төрийн зөвлөл Жанжиажиэг үндэсний ойн хүрээлэн гэж зарласан байна. Ингэж хүлээн зөвшөөрөгдсөн анхны тохиолдол нь энэ аж. Үүний зэрэгцээ ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хороо 1998 оны арванхоёрдугаар сард дэлхийн байгалийн өвийн жагсаалтад бүртгэжээ. 

Эндхийн нүд хужирлах хамгийн үзэсгэлэнт газар нь Вулинюань, Тианзи уулан дахь байгалийн нөөц газар. Нуур, горхи, агуй, ой мод, чулуун оргил, эгц хадан цохио гээд эндхийн байгалийг бурхан хичээнгүйлэн урлажээ. 

 

Вулинюаньд Жанжиажиэ ойн хүрээлэн, Суоси хавцал, Тианзи уул гэсэн гурван үзэсгэлэнт газар бий. Үүнийг үзэхээр маргааш өглөө нь, тохиролцсон ёсоор 08.30 цагт зам дээр зогсоод, автобус ирж авахыг хүлээв. Энэ өдөр тэнгэр цэлмэг, Жанжиажиэ үзэсгэлэн гоогоо нүдний өмнө харамгүй дэлгэжээ. 09.30 цаг гэхэд бид Вулинюань дүүрэгт очих ёстой байлаа. Гэтэл автобус цагтаа хөдөлсөнгүй. "Хүн хүлээж байна” гэсээр бага үд болгов. Хоёр, гурваараа ирсээр автобус нэлээд хүнтэй болов.

Тийшээ 40 минут яваад очих дөт зам бий ч түүгээр хурдан галт тэрэгний зам тавьж байгаа тул хаачихсан гэнэ. Тиймээс алсуур замаар цаг явах замдаа хоёр хөтөчийн нэг нь нутаг орноо танилцуулангаа Жанжиажиэгийн брэнд бараа бүтээгдэхүүнийг рекламдан, худалдаж авахыг санал болгох зуур нэгэн сууринд ирэв. Энд хооллосны дараа хөтөч нар биднээс гэрээгээ үзүүлэхийг хүсээд, хүн бүрийг 380 юань нэмж өгөхийг шаардлаа. Ингээд бөөн маргаан үүсэж, хөтөч залуу ч "Та энд ирснийх үүнийг заавал үзэх ёстой. Гэрээнд ийм үзвэр, үйлчилгээний үнэ багтаагүй байна. Тиймээс мөнгөө нэмж төл. Та нар өөр өөр зүйл үзэхийг хүсээд байгаа тул тэр бүрийг биелүүлэх боломжгүй. Хамтдаа явж, бөөнөөрөө нэг хөтөлбөрийн дагуу аялах шаардлагатай. Тиймээс мөнгө нэмж авч байна” гэх мэтээр элдэв шалтаг тоочсоор 13.00 цаг болгов.

Өдрийн хагасыг ийн дэмий алдсандаа бухимдсан аялагчид эхнээсээ мөнгөө төлсөөр, бид үлдлээ. "Танайх дахин мөнгө нэмж авахгүй” гээд өчигдөр гэрээ байгуулсан хэмээн бид хэлсэн ч хүлээж авсангүй. "Би өөртөө ганцхан юань авна, өөр мөнгө нэмээгүй” хэмээн өнөөх залуу дуржигнуулсаар. Эцэст нь намайг яриаг нь гар утсаар бичиж эхлэхэд тэр арай зөөлөрч, шаардлагатай үзвэрийн тасалбарыг бид тухайн үед нь өөрсдөө авахаар тогтсоноор энэ асуудал намжив.

Уг нь бид энэ өдөр Тианзи уулыг үзээд, маргааш нь Тианмэн уул, Гүигюжандао шилэн гүүрээр алхаж, Баофэнг нуураар аялахаар төлөвлөсөн байлаа. Гэтэл хөтөчийн "ачаар” төлөвлөгөө нурж, хугацаандаа амжихгүй нь тодорхой болсон юм. Жанжиажиэд жуулчны 50 агентлаг ажилладаг ч бидний итгэж сонгосон, сүржин нэртэй компанийн даржин үйлчилгээ ийм л байв.

Х.Болормаа 
                                                                                                               
                                                                                                                Үргэлжлэл бий. 

GOGO.mn
 

Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2023/06/16, 14:26
2019/04/09, 12:59
2023/06/08, 12:44
2018/12/12, 09:32
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2021/06/28, 14:12
2016/07/25, 08:50
2018/07/16, 15:13
2023/06/07, 14:20
2023/11/22, 13:45
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин