|

Умард Солонгосын тагнуулын албаныханд олзлогдсон АНУ-ын цэргийн түүх


 
 Умард Солонгосын тагнуулын албаныханд олзлогдсон АНУ-ын цэргийн түүх

 

Х.Оюунболд

Умард Солонгосын тагнуулын албаныханд олзлогдсоноор хайр дурлалтайгаа учирсан түрүүч Женкинс 77 насандаа нас барсан байна. Түүний амьдралын тухай ВВС сайтад бичсэнийг хүргэе. АНУ-ын армийн  түрүүч Чарльз Женкинсийг Өмнөд Солонгос хилийг хамгаалуулахаар илгээжээ. Тэрээр  хил дээр харуулд гарах бүрдээ тэнэмэл суманд оногдох  вий гэж  зовдог байсан байна. Эсвэл түүнээс ч долоон дор Вьетнам руу шилжүүлэхээс вий гэж  зовдог байжээ. Тиймээс тэр 24 насандаа согтуурч, сэтгэл санаагаар унаж гүйцсэн байна.. Женкинс оргох нь аюултай гэж мэдэж байв. Гэвч тэр үеийн ЗХУ-ын элчин сайдын яамныхнаас  орогнол хүсч,  дараа нь хоригдол солилцооны шугамаар гэр лүү буцаж болно гэж бодсон байна.

Тэрээр энэ тухай дараа нь бичихдээ түр хоргодох газар хайж байсан орон маань үнэндээ том шорон бас утга учиргүйгүйгээс гадна тэнд хэн  нэгэн очсон бол бараг буцаж гарах боломжгүй гэдгийг ойлгоогүй байсан  гэжээ

Дөрвөн оргодол

Умард Солонгосын засгийн газар түүнийг олзолж авчээ. Ингэж түүний 40 жилийн  гашуун дурсамжит амьдрал эхэлсэн байна. Тэрээр 1962 оноос оргож ирсэн америкийн гурван цэргийн хамт нэг жижиг өрөөнд хоригдож байжээ.  Бараг хоёр метр шахуу өндөр,аварга том цэргийг Жемс Жой Дреснок, Умард Солонгос руу оргосон хамгийн анхны америк цэрэг гэж итгэдэг байсан Лари Абшейр болон түүнийг Кентукки муж дахь гэртээ эргэж ирвэл ална гэсэн хадам ааваасаа болж 19 насандаа оргож ирсэн Жерри Париш нар байв. Тэднийг бүгдийг нь өдөр бүр 10 цагаар тус улсын удирдагч Ким Ил саны сургаал, номлолыг сурахыг албаддаг байж. Мөн олон удаа тэднийг олзлогчид зодож байжээ. Уйдаж бас уйдсан тэд засгийн газрын эд зүйлсээс хулгайлах эсвэл саад бэрхшээлтэй замаар явцгаадаг тухайгаа " Эсэргүү  коммунист” номондоо Жекинс бичсэн байна. Харин 1972 оноос тэдэнд тусдаа амьдрах боломжийг олгож, тус улсын иргэн гэж мэдэгджээ. Гэсэн ч тэднийг байнгын хараа хяналтан доор байлгаж зодож,тарчлаах нь хэвээрээ байсаар байв.  Мөн тэд цэргийн сургуульд англи хэл заах болсон байна.  Түүнээс гадна тэд нарыг суртал ухуулгын  20 ангит цуврал кинонд америкчуудын дүрд тоглохыг тушааж байжээ. Өөр нэг гайхмаар сонин тушаал нь тэдэнтэй адилхан тус улсын  хоригдол гадаад эмэгтэйтэй  хос болгож, албадан гэрлүүлсэн байна.

.Яагаад Умард Солонгос ийм алхам хийж байв? Женкинсний хувьд  бүх юм ойлгомжтой байж.  Тэрээр Пхеньян тагнуулч бэлдэх ажиллагааг хэрэгжүүлж , гадаад төрхтэй тэдний хүүхдүүдийг ил тагнуул болгон ашиглахыг зорьж байсан гэж итгэж байв.  Харин өөрсдөө сайн дураараа коммунист дэглэмтэй оронд ирсэн нөгөө гуравт нь тийм учрал тохиолдоогүй юм. Умард Солонгос Японы иргэдийг барьцаалахыг зөвшөөрдөг байсан ч Женкинс өөр өөр улсын иргэн эхнэрүүд нь  энэ нууц албаныханд хулгайлагдсан гэж мэдэгджээ.

1978 онд 19 настай сувилагч  түүний эхнэр болсон  Хитоми Сога нь төрсөн нутаг Садо арлаас нь хулгайлан авч явсан байна.  Тэрээр Умард Солонгосын тагнуулчдад япон хэл,ёс заншлыг заан сургаж багшаар ажиллах болжээ. Япон үндэстэн байсан нь түүнийг гадаад нөхөртэй болоход хүргэнэ гэж тэр хэзээ ч төсөөлж байсангүй ажээ.  Хосууд 1980 ондгэр бүл  болох хүртэл Женкинс  коммунист дэглэмтэй оронд 15 жил амьдарсан байна.   Тэрээр эхнэрээ анх харсан тухайгаа АНУ-ын CBS телевизэд нэвтрүүлэгт оролцох үеэр түүнийг нэг удаа хараад явуулж болохгүй гэдгээ мэдэрсэн гэж тухайн үед мэдэрч байснаа ярьжээ. Шинэхэн хосууд зөвхөн Умард Солонгосыг үзэн ядахаас өөр ижил төстэй зүйл байсангүй.  Гэвч бага багаар нэг нэгэндээ дурлаж эхэлжээ. Хамт амьдарсан 22 жилийн хугацаанд одоо 30  настай Мика, 28 настай Бринда гэдэг хоёр охинтой болов. Харин 2002 онд нэг гайхалтай үйл явдал тохиолдсон нь тэр үеийн Умард Солонгосын удирдагч  Ким Жон Ил  1970-1980 оны хооронд Японы 13 иргэнийг хулгайлсан болохоо хүлээн зөвшөөрсөн юм.  Мөн тэрээр хулгайлагдсан иргэдийн найм нь нас барсан.  Харин үлдсэн тавыг  нь  Япон руу 10 хоногоор  явах боломжийг өгсөн байна.  Гэвч хосууд цуг биш зөвхөн Хитоми Сога ганцаараа явах боллоо.  Япон эх орондоо буцаж ирсэн нутагт нэгтнүүдээ баярлан угтаж авчээ. Тэднийг Умард Солонгос руу буцаагаагүй юм.

 

Гэр бүлээрээ Японд уулзжээ

 

Женкинс болон түүний охидууд гунигт автав. АНУ-ын армиас оргох гэдэг бол ялын дээд хэмжээ авна гэсэн үг.  Хуучин цэрэг эхнэртэйгээ Японд уулзахаар оролдвол түүнийг америкийн армийнхан баривчилна гэдгийг мэдэж байсан юм. Гэвч эхнэрээ нутаг буцсанаас хойш хоёр жилийн дараа тэр цааш тэсч чадсангүй. АНУ-аас оргогсдыг тус улсад шилжүүлэн өгөх гэрээгүй хийгээгүй  Индонез руу эхнэртэйгээ уулзахаар охидуудтайгаа цуг  ниссэн байна. Гэвч Женкинс Японы элчин сайд Жунширо Койзуми тусалснаар Пхеньян тэд нарт богино хугацаанд яваад ирэх зөвшөөрөл өгчээ. Оргодол цэрэг гэр бүлээ нэгтгэхийн тулд тэрээр шоронд үхэх болон эрсдэлтэй алхам хийсэн гэв. 2004 оны есдүгээр сарын 11-нд тэр эмнэлгээс гарч  Токиогийн гадна байдаг Зама дахь АНУ-ын цэргийн бааз руу фургонд сууж явжээ. Ганган саарал хослол өмсч,таяг тулаагүй  64 настай тэрээр 10 дахин залуужсан мэт харагдаж байв. Тэнд очоод АНУ-ын цэрэгт ёслоод " Ноёнтон, би бол түрүүч Женкинс гэж  илтгэжээ. Түүнийг армиас оргосон,дайсандаа тусалсан гэж буруутгаж 30 хоног хорих ял оноосноос тэр 25 өдрийг нь дуусгаад дэг журамтай байсан тул суллагджээ. Түүнд өршөөл үзүүлсний хариуд   тэрээр Умард Солонгосын талаар мэдэх бүхнээ  АНУ-ын эрх баригчдад ярьсан гэж итгэдэг ажээ.

Женкинс суллагдсаныхаа дараа уйлсан бөгөөд " Би амьдралдаа том алдаа гаргасан хүн. Гэхдээ охидоо би тэндээс гаргаж чадсан нь миний амьдралдаа хийсэн сайн зүйл” гэж хэлжээ.

Тэрээр нас барах хүртлээ Умард Солонгос түүний охидыг зэвсэг болгон ашиглахыг хүсч, хэлний хүрээлэнгийнхэн тагнуулч бэлдэхдээ ашиглах гэж байсан гэдэгт итгэж байсан юм.

Японд очоод Хитоми Сога  төрсөн нутаг Сода аралд амьдрах болж, 2004 онд гэр бүлээ тийш нь аваачсан юм. Женкинс тэнд аялал жуулчлалын паркт  будааны жигнэмэг зарж, гэрэл зурагчнаар ажиллав. Харин түүний эхнэр Сога орон нутгийн настай хүмүүсийн асрамжийн газарт ажиллаж байлаа. Женкинс  охидуудаа Японы замын цагдаагийн машинд суу гэсэн тушаалыг биелүүлэхгүй байхыг захидаг байжээ. Учир нь  Умард Солонгосын  нууц албаныхан байж магадгүй гэж айдгаас болсон байна. Тэрээр  тэнд  хоригдож амьдралынхаа 39 жилийг өнгөрүүлэхдээ  мухар олгой болон нэг төмсгөө авахуулжээ. Мөн түүний шуун дээрээ шивсэн АНУ-ын армийн шивээсний нэг хэсгийг мэдээ алдуулагч хийлгүйгээр авч хаясан байна. Тэгж л түүний амийг аварсан эхнэртэйгээ танилцсан байна.  Тэрээр эхнэр Хитоми Согагийн буянаар эрх чөлөөтэй хүн шиг нас баржээ.

Нөгөө гурван америк цэргийн хувь заяа

Ларри Абшейр Аноча  Панжой гэдэг тайланд бүсгүйтэй гэрлэсэн. Тэд түүнийг 40 настайдаа  зүрхний шигдээс өвчнөөр нас барах хүртэл цуг амьдарсан бөгөөд хүүхэдгүй байжээ.   Женкинсийн хэлснээр тэр түүний хөрш байсан бөгөөд  Аноча Панжойг  Умард Солонгосын тагнуулчаар гадаадад ажилладаг германтай гэрлүүлсэн байна.

Ливан бүсгүй Сихам Шрайте Жерри Парриштай гэрлэж гурван хүүхэд төрүүлсэн. Женкинсийн ярьснаар түүнийг өөр гурван эмэгтэйн хамт Бэйрутээс хулгайлсан гэдэг. Харин 1979 онд түүний эцэг эх охиноо эх  оронд нь буцаахаар хэлэлцэх үеэр Сихамыг бие давхар болохыг мэдсэн байна. Тэрээр Умард Солонгос руу төрөхөөр явсан бөгөөд тэндээ үлджээ.

Харин Жемс Дреснокийн хувьд хоёр дахь удаагаа гэрлэжээ. Түүний америк залуу эхнэр түүнийг оргосноос нэг жилийн дараа 1963 онд салсан байна. Умард Солонгос түүнд  хоёр хүү төрүүлж өгсөн Румын эмэгтэй Дойна Бумбетай гэрлэх санал тавьсан юм. Женкинсийн бичсэнээр  тэр хулгайлагдах үедээ  Италид амьдардаг,урлагийн ангийн оюутан байжээ. Түүнийг 1997 онд уушигны хорт хавдраар нас барсны дараа Жемс Дреснок Тогогийн дипломатчийн охинтой гэрлэсэн байна.  Мөн тэрээр солонгос эмэгтэйтэй амьдарч хүүхэдтэй болж байжээ.

Жемс Дреснокийн гурван хүү болон гурав дахь эхнэр нь Их Британийн түүний амьдралаар хийсэн "Хил давсан нь” хэмээх баримтат кинонд гардаг ажээ. Мөн Сихам Шрайте гардаг боловч тэрээр хэзээ ч барьцаалагдаж байгаагүй.  Умард Солонгост гурван хүүхдийнхээ хамт амьдрахаар үлдсэн гэж хэлдэг буйгаар гардаг байна.  Харин түүнийг шахалт дарамтанд автагдаж дээрх үгийг хэлсэн эсэхийг  хэн ч мэддэггүй.  Гадаадын иргэний хувьд Кимийн дэглэмийг шүүмжлэх нь аюултай байж мэдэх байсан нь тодорхой.  Умард Солонгост амьдарч байсан сүүлчийн америк цэрэг Жемс Дреснок өнгөрсөн жил 74 настайдаа цус харвалтын улмаас нас баржээ. Их Британийн баримтат кинонд түүнийг хэзээ ч Ардчилсан Бүгд Найрамдах Солонгост ирсэндээ харамсдаггүй гэж мэдэгдсэн тухай гардаг байна. Энэ амьдралаа юугаар ч солихгүй гэж тэрээр хэлж байжээ.

Чарльз Женкинс нь 1960 –аад онд Умард Солонгост олзлогдон амьдарч байсан дөрвөн америк цэргээс тус улсаас зугтаж өөр оронд очиж чадсан  цорын ганц хүн юм.

Эх сурвалж:www.polit.mn



Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2023/06/16, 14:26
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/08, 12:44
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2021/06/28, 14:12
2018/07/16, 15:13
2016/07/25, 08:50
2023/06/07, 14:20
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2023/11/22, 13:45
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин