|

CNN: Монголын бахархал Н.ТҮВШИНБАЯР


 
 CNN: Монголын бахархал Н.ТҮВШИНБАЯР
CNN: Монголын бахархал Н.ТҮВШИНБАЯР
 

Хэдийгээр цөөхөн хүн амтай ч гэсэн Монгол Улс 2017 оны жүдо бөхийн ДАШТ-ээс 6 медаль хүртэж нийт медалийн тоо болон чанараар III байранд орсон. Тедди Ринерийн Франц болон уг спортыг үндэслэгч Япон улсууд л зөвхөн илүү амжилт үзүүлсэн гэдгээрээ бахархаж болохоор үлдсэн юм.

 

 

Гэвч зах хязгааргүй ногоон тал үргэлжилж, өвөлдөө дунджаар цельсийн -20 хэмийн хүйтэнтэй өвөлждөг улсад ийм амжилт тийм ч амар хялбараар ирдэггүй. Сүүлийн жилүүдэд Чингисийн монголчуудыг жүдо бөхөд дурлахад нэгэн эр маш ихээр нөлөөлсөн.

 

1964 оны Токиогийн Олимпод анх оролцож байсан Зүүн Азийн энэ үндэстэн 44 жилийн дараа буюу 2008 оны Бээжингийн Олимпоос Олимпын анхны аварга Найдангийн Түвшинбаярыг "өлгийдөн” авсан юм.

 

Булган аймагт суурингаасаа хол, хээр талд энгийн нэгэн малчныгэрт төрсөн Н.Түвшинбаяр өөрийн хүсэл сонирхлын дагуу бөх болсон аж. Гэхдээ зурагтаар гарч байсан Азийн аварга шалгаруулах тэмцээнийг үзсэний дараа, 18 нас хүрсэн жилээ л жүдо бөхөөр хичээллэж эхэлсэн гэдэг.

 

 

Улмаар ердөө зургаахан жилийн дараа тэрбээр БНХАУ-ын нийслэлд Олимпийн алтан медалийг энгэртээ гялалзуулан шагналын тавцанд зогсож чадсан байна.

 

"Хамгийн түрүүнд эцэг эх, багш дасгалжуулагч нарыгаа л бодсон. Миний авсан алтан медалийг Монголд хүн бүр баярлан тэмдэглэсэн” хэмээн Н.Түвшинбаяр хэлэв.

 

Түүний энэхүү ялалт нь төв талбайд өрнөсөн, улс төрөөс үүдэлтэй олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдлыг зогсоож, түмэн олноо нэгтгэн цэнгүүлэн нэгтгэсэн том ялалт байлаа.

 

Лондон-2012

 

Лон Анжелесийн Олимпийг бойкотлон өнжсөн 14 орны нэг болох Монгол Улс эцсийн эцэст 11 дэх удаагаа Олимпийн наадамд оролцохдоо сая нэг Олимпын аваргатай болсон. Гэхдээ Н.Түвшинбаяр энэ амжилтдаа ханасангүй.

 

Үүнээсээ дөрвөн жилийн дараа Лондон-2012 Олимпийн Наадамд Монголын уламжлалт баяр болох эрийн гурвын наадмын нэг болох бөхөд сурсан мэдлэг чадвараа, төрөлхийн эрэмгий, дайчин зан чанартайгаа хослуулж чадсанаар, хүнд жингийн бөх маань аваргаа хамгаалах боломж дүүрэн байв. Гол харлуулсан тэр нэгэн гэмтлийг хүртэл бүх зүйл боломжтой байсан юм.

 

 

Их шөвгийн 4 бөхийн барилдаанд Өмнөд Солонгосын бөх Хуан Хи-тэгийн эсрэг нүүр тулсан Н.Түвшинбаяр өрсөлдөгчөө буулган авсан боловч зүүн хөлийнхөө өвдөгний арын чагтан холбоос, шөрмөсийг таслуулсан юм. Энэ бол тамирчдад тохиолдож болох хамгийн хүнд гэмтлүүдийн нэг билээ.

 

Гэсэн хэдий ч аваргаа хамгаалахын тулд тэрбээр шүд зуун шигшээ барилдаанд гарсан юм. Арайхийн алхаж байсан Н.Түвшинбаяр  харамсалтай нь гэмтлийн өмнө хүч мөхөсдөж, дэлхийн аварга, ОХУ-ын тамирчин  Тагир Хайбулаевын өмнө толгой бөхийж байлаа.

 

Асар их өвдөлтийг тэвчин барилдсан Н.Түвшинбаяр энэ талаар төдийлөн ам нээдэггүй ч Монголд очсоноос хойш 2 сар тэргэнцэртэй явсан гэдэг. Гэхдээ тэр эх орондоо мөнгөн медаль авч ирж чадсан юм. Ингэснээр улсынхаа түүхэн дэх анхны бөгөөд цор ганц Олимпийн хос медальтан болсон юм.

 

178 см өндөртэй Н.Түвшинбаяр энэ жилийн буюу Будапешт-2017 ДАШТ-ээс +100 кг-ын жингийн ангилалд хүрэл медаль хүртэж чадсан. Тэрбээр энэ удаа медалийн тавцанд зогсохын тулд өөрөөсөө тохой өндөр өрсөлдөгчдийг ээлж дарааллан буулган авсны дунд Гүржийн залуу од Гурам Тушишвили ч багтсан юм.

 

 

Түүний энэхүү үлгэр жишээ байдал, бахдам амжилт нь тус улсад жүдо бөхөөр хичээллэгчдийн тоог мянга мянгаар нэмж, өшөө их амжилтыг араасаа дагуулах нь ойлгомжтой биз ээ.

 

Эх сурвалж: www.cnn.com

Б.Энх-Амгалан shuud mn




Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2023/06/16, 14:26
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/08, 12:44
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2019/01/02, 15:58
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2019/03/18, 14:03
2021/06/28, 14:12
2018/07/16, 15:13
2016/07/25, 08:50
2023/06/07, 14:20
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2023/11/22, 13:45
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин