|

ТОЙМ: Хичээлийн шинэ жил эхэлж, олимпын тамирчдын шагналы хур буусан долоо хоног


ТОЙМ: Хичээлийн шинэ жил эхэлж, олимпын тамирчдын шагналы хур буусан долоо хоног

 

2016-2017 дны хичээлийн шинэ жил эхэллээ

 

ТОЙМ: Хичээлийн шинэ жил эхэлж, олимпын тамирчдын шагналы хур буусан долоо хоног

 

9-р сарын 1 гэдэг нэг л сайхан ирээдүй рүү тэмүүлэх эхлэлийг тавьж өгч байгаа юм шиг, хүсэл мөрөөдөл бүхнийг минь биелүүлэх өдрүүд эхэлж байгаа юм шиг гэгээлэг, өнгөлөг сайхан өдөр.

Энэ өдөр таны хүүхдийн бас таны, бусад бүх хүмүүсийн баяр. Энэ жил нийслэлийн хэмжээнд 224 ерөнхий боловсролын сургууль үйл ажиллагаа явуулж байгаагаас төрийн өмчийн 135, төрийн бус өмчийн 89 сургууль байна. Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд 230 мянга гаруй хүүхэд суралцах бөгөөд шинээр 31 мянган хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцаж байна. Харин төрийн болон хувийн 597 цэцэрлэгт 101 650 хүүхэд хамрагджээ.

 Түүнчлэн энэ онд улсын хэмжээнд  9168 хүүхдийн суудалтай 22 сургууль, 500 ор/900 суудалтай таван цэцэрлэг-бага сургуулийн цогцолбор, зургаан спорт заал, найман дотуур байр ашиглалтад орж буй ажээ. Үүнээс Улаанбаатар хотод 2560 суудалтай зургаан сургууль, 500 ор/900 суудалтай таван цэцэрлэг-бага сургуулийн цогцолбор, спорт заал, дотуур байр тус бүр нэг ашиглалтад орох юм байна.

 

Ерөнхийлөгч "Монголын нэр ертөнцийн чихнээ" нэртэй теле хичээл заалаа

 

ТОЙМ: Хичээлийн шинэ жил эхэлж, олимпын тамирчдын шагналы хур буусан долоо хоног

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Монголын Цахиагийн Элбэгдорж 2016-2017 оны хичээлийн жилийн нээлтийн өдөр буюу өнөөдөр "Монголын нэр ертөнцийн чихнээ" сэдвээр найм дахь удаагаа теле хичээл заалаа. Уг хичээлийг МҮОНТ орон даяар шууд дамжуулав. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн тэргүүнээр сонгогдсоноосоо хойш жил бүрийн есдүгээр сарын 1-ний өдөр буюу Эрдмийн баяраар МҮОНТ-ийн 600-гийн студиэс ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдад уламжлал болгон хичээл зааж ирсэн юм.

Хичээлийн эхний хэсгийг өмнөх долоон удаагийн хичээлийн товч агуулгаар сурагчидтай харилцан ярилцах хэлбэрээр явуулсан бол дараагийн хэсэгт "Монголын нэр ертөнцийн чихнээ" сэдвээр сурагчидтай ярилцаж, тэдний асуултад хариуллаа.

 

9-р сарын нэгнээс мөрдөгдөх шинэ замын хөдөлгөөний хууль дүрэм байхгүй

 

ТОЙМ: Хичээлийн шинэ жил эхэлж, олимпын тамирчдын шагналы хур буусан долоо хоног

 

Зарим сонин хэвлэл, мэдээллийн сайтуудаар 9 ДҮГЭЭР САРЫН 01-НИЙ ӨДРӨӨС ХЭРЭГЖИЖ ЭХЛЭХ ШИНЭ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, 9 САРЫН 1-НЭЭС ЖОЛООЧ ТАНЫ АНХААРАХ 24 ДҮРЭМ гэх мэтээр мэдээлэл байршуулсан нь ташаа мэдээлэл юм. Одоо мөрдөгдөж байгаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль нь 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн хууль бөгөөд 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх ямар нэгэн шинэ хууль, дүрэм байхгүй болохыг Замын цагдаагийн газраас мэдээллэсэн юм.

 

Олимпийн медальт тамирчид, дасгалжуулагч нарт ЗГ-ын мөнгөн шагнал олгох батламж гардууллаа

 

ТОЙМ: Хичээлийн шинэ жил эхэлж, олимпын тамирчдын шагналы хур буусан долоо хоног

 

Бразилийн Рио де Жанейро хотноо болсон зуны олимпийн XXXI наадамд амжилттай оролцож, мөнгө, хүрэл медаль хүртсэн тамирчид, тэдний дасгалжуулагч нарт Засгийн газрын мөнгөн шагналын Батламж гардуулах ёслол Төрийн ордонд боллоо.

Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, олимпийн мөнгөн медальт Д.Сумъяа, Боксийн үндэсний шигшээ багийн тамирчин, олимпийн хүрэл медальт Д.Отгондалай, шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням, ахлах дасгалжуулагч Д.Батсүрэн нарт Засгийн газрын мөнгөн шагнал олгох батламжийг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат гардууллаа.

Бразилийн олимпийн наадамд оролцсон тамирчдынхаа тэмцээнийг монголчууд бид суудлаасаа өндөлзөн үзэж, зүрх сэтгэлээрээ тамирчдаа дэмжиж байлаа. Та нар минь бидний итгэлийг алдалгүй, олимпийн медалийн буухиагаа үргэлжлүүлсэнд Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун баяр хүргэе. 2020 онд Токио хотноо болох олимпод илүү амжилттай оролцож, медалийн өнгөө хувиргаарай гэж ерөөлөө.

Засгийн газрын тогтоолд зааснаар олимпийн мөнгөн медаль хүртсэн тамирчин 60 сая, хүрэл медаль хүртсэн тамирчин 30 сая төгрөг авна. Дасгалжуулагч энэхүү мөнгөн шагналын 50 хувьтай тэнцэх мөнгөн шагнал авахаар Засгийн газрын тогтоолд заажээ.

 

Г.Мандахнаранд "Хүчит Чулуу" ХХК-аас 2 өрөө байр бэлэглэлээ

 

ТОЙМ: Хичээлийн шинэ жил эхэлж, олимпын тамирчдын шагналы хур буусан долоо хоног

 

"Рио-2016” олимпийн чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ийн жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Г.Мандахнаран хүрэл медалийн төлөө ДАШТ-ий мөнгө, Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт Узбекстаны Наврузовтай барилдан эргэлзээтэй шүүлтийн улмаас медаль зүүх боломжоо алдсан.

Харин Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбооноос Г.Мандахнарангийн амжилтыг үнэлж Алтаар медаль цутгаж бэлэглэх хандивын аян эхлүүлсэн. Энэхүү аяны хүрээнд нийтдээ 20 сая 417 мянган төгрөг цугларсан ба хандивын мөнгийг алтаар цутгаж урласан медалийн хамт Г.Мандахнаранд гардуулсан байна.

Мөн "Хос гангийн оргил” ХХК-аас таван сая төгрөгийн үнэ бүхий "Мizuno” брэндийн хувцас хэрэглэлийг гардуулан өгсөн бөгөөд "Хүчит Чулуу" ХХК-аас 2 өрөө байрны батламж гардуулаад байна.

 

Чөлөөт бөхийн холбоо ард түмнээсээ уучлалт гуйлаа

 

ТОЙМ: Хичээлийн шинэ жил эхэлж, олимпын тамирчдын шагналы хур буусан долоо хоног

 

Монголын Чөлөөт Бөхийн Холбооноос  мэдээлэл хийж зуны олимпийн наадмын үеэр хүрэл медалиа өрсөлдөгчдөө алдсан Г.Мандахнарангийн дасгалжуулагчдыг шийтгэж байгаагаа мэдэгдлээ. Мөн монголыг муухай харагдуулсан хэмээн тэдний  өмнөөс ард түмнээс уучлалт гуйж байгаа аж. Хэвлэлийн хурлын үеэр  А.Сүхбат "Олимпт төр засаг найман тэрбум төгрөг шийдэж өгсөн. Манай хоёр дасгалжуулагч дэвжээн дээр бүдүүлэг үйлдэл гаргасан. Бид бүхэн ард түмнээсээ уучлал гуйж байна" гэсэн бол  Д.Сумъяабазар "Мандахнарангийн хувьд маш сайн барилдсан. Медаль авсныг хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Г.Мандахнарангийн асуудал бол тусдаа. Дэлхийн Чөлөөт Бөхийн Холбооноос албан тоот ирэхдээ Монгол дасгалжуулагчдын үйлдэл дэлхийн нэгдсэн бөхийн холбооны нэр хүндийг гутаасан. Тиймээс танай бүх тамирчныг бүх төрөлд энэ асуудлыг шийдэгдтэл бүх тэмцээнд оруулахыг түдгэлзүүүлж байна гэсэн байна. Есдүгээр сарын 1-н гэхэд МЧБХ байр сууриа илэрхийлж явуулах эрхтэй. Дараа нь олон улсын спортын арбитрын шүүхэд хандах эрхтэй гэсэн бичиг иржээ" гэлээ. Харин олон нийтийн зүгээс холбооны байр суурьт шүүмжлэлтэй хандаж байгаа талаар сошиал ертөнцөд байр сууриа илэрхийлээд эхэллээ.

МЧБХ-ноос хоёр дасгалжуулагчид холбооны дүрмийн дагуу чөлөөт бөхийн үйл ажиллагаанд оролцох эрхийг хоёр жилээр хасаж байгаа юм байна.

 

МАН-ын бүлэг тагнуулын байгууллагад хандлаа

 

ТОЙМ: Хичээлийн шинэ жил эхэлж, олимпын тамирчдын шагналы хур буусан долоо хоног

 

УИХ дахь МАН-ын бүлгийн өчигдрийн хаалттай хуралдааны мэдээллийг "Ардын эрх” сонины 2016 оны есдүгээр сарын 2-ны өдрийн дугаарт "МАН-ын бүлэг хаалттай хуралдааны хаалганы цаана юу ярив” гэсэн гарчигтай нийтэлсэн асуудлыг Тагнуулын ерөнхий газарт шалгуулахаар хандсанаа энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээллээ.

Ингэхдээ төрийн мэдээллийн нууцлал, аюулгүй ажиллагааг ханган ажиллах чиг үүрэгтэй УИХ-ын Тамгын газрын Мэдээлэл технологийн хэлтсийн үйл ажиллагаа болон мэдээлэл хэрхэн алдагдсан талаар зохих шалгалт хийж, хариу ирүүлэхийг хүссэн байна.
 
У.Сайхан Bolod.mn 



Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.

Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Батлах код: *
2019/12/02, 13:04
2019/11/01, 12:33
2019/11/01, 11:56
2019/11/01, 11:27
2019/11/01, 11:07
2019/10/31, 15:33
2019/10/31, 13:22
2019/10/31, 12:34
2019/10/30, 13:27
2019/10/30, 13:09
2019/10/30, 11:21
2019/10/28, 17:30
2019/10/28, 15:30
2019/10/28, 12:23
2019/10/25, 16:22
2019/10/24, 16:33
2019/10/24, 14:36
2019/10/24, 11:10
2019/10/23, 13:45
2019/10/23, 13:21
2019/10/23, 11:05
2019/10/22, 17:43
2019/10/22, 17:33
2019/10/22, 16:44
2019/10/22, 14:57
2019/10/22, 13:56
2019/10/21, 18:09
2019/10/21, 14:44
2019/10/21, 13:29
2019/10/07, 15:03
2019/10/07, 11:59
2019/10/07, 11:53
2019/10/07, 11:35
2019/10/04, 12:21
2019/10/04, 11:31
2019/10/03, 16:27
2019/10/03, 16:16
2019/10/02, 14:24
2019/10/02, 13:50
2019/10/02, 13:01
2019/10/01, 15:17
2019/10/01, 13:52
2019/10/01, 11:30
2019/09/30, 12:47
2019/09/25, 09:18
2019/09/24, 12:14
2019/09/24, 12:03
2019/09/23, 17:49
2019/09/23, 12:00
2019/09/23, 11:39
2019/09/23, 11:24
2019/09/23, 11:15
2019/09/23, 10:49
2019/09/20, 15:33
2019/09/20, 11:39
2019/09/20, 11:36
2019/09/18, 11:36
2019/09/18, 11:09
2019/09/17, 14:37
2019/09/17, 13:38
2019/09/17, 11:42
2019/09/17, 11:33
2019/09/16, 16:12
2019/09/16, 15:53
2019/09/16, 13:40
2019/09/16, 13:23
2019/09/16, 12:49
2019/09/16, 12:45
2019/09/16, 11:58
2019/09/14, 16:01
2019/09/14, 15:22
2019/09/13, 14:09
2019/09/13, 13:41
2019/09/13, 13:12
2019/09/11, 16:06
2019/09/11, 14:49
2019/09/11, 13:29
2019/09/11, 13:15
2019/09/11, 13:02
2019/09/11, 12:42
2019/03/21, 15:14
2018/05/16, 14:55
2018/12/12, 09:32
2019/01/02, 15:58
2018/07/16, 15:13
2019/03/14, 18:29
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2019/01/22, 10:21
2019/02/04, 13:49
2019/03/20, 11:08
2018/09/28, 11:52
2019/03/18, 14:03
2018/12/21, 12:14
2014/10/27, 21:34
2019/01/30, 09:46
2016/05/16, 13:04
2017/03/14, 17:04
2019/02/15, 14:59
2019/04/09, 12:59
2017/03/06, 15:55
2019/01/31, 13:10
2016/09/01, 12:28
2015/01/07, 13:33
2015/04/09, 12:30
2016/07/27, 09:47
2014/12/29, 13:27
2019/03/07, 11:57
2015/01/05, 11:38
2015/02/03, 09:48
2019/03/13, 13:12
2014/12/05, 14:30
2019/05/16, 10:17
2019/04/04, 10:26
2015/01/23, 10:16
2014/10/10, 15:35
2014/12/09, 18:32
2017/05/03, 10:42
2015/12/03, 17:31
2017/05/11, 11:37
2016/09/01, 12:25
2016/05/20, 10:49
2016/01/05, 17:52
2015/12/18, 15:59
2017/06/07, 16:30
2014/10/10, 15:36
2014/12/19, 15:42
2017/12/14, 12:24
2015/01/21, 18:11
2017/01/23, 10:55
Дэлхий дахинд
Сонин хачин
Free Porn Xxx Porn Hd Porn Pornos Kostenlose Pornos Porn Videos Xxx Indian Porn Xnxx Com Deutschen Pornos
русский секс видео