|

Ч.Хүрэлбаатарын популизм У.Хүрэлсүхийн Засгийн газрыг шавартай хутгаж байна


Ч.Хүрэлбаатарын популизм У.Хүрэлсүхийн Засгийн газрыг шавартай хутгаж байна

Уг нь У.Хүрэлсүхийн Засгийн газар муугүй бүрэлдэхүүнтэй харагддаг юм. Хэд хэдэн сайн ажиллаж мэдэх сайд бий. Гэхдээ энэ засаг хаа хүрэхийг бүү мэд. Учир нь Засгийн газраа юу ч биш болгож мэдэх ганц нэг сайд бас байна. Шуудхан хэлчихэд, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар гэж хоёр дахь Ерөнхий сайд тодроод сүйд болж байна.

Уг нь Ч.Хүрэлбаатар бол У.Хүрэлсүхийн Засгийн газрын гол хүн мөнөөс мөн. Тэр хүн Сангийн сайд нь юм. Гэхдээ Ч.Хүрэлбаатар энэ ажлаа зөвхөн эрх мэдэл гэж хараад байх шиг байна. Улстөрчид хийгээд олон нийтийн зүгээс "…Ч.Хүрэлбаатар улсын төсөв санхүүг эгээ л хувийн юм шиг аашлаад эхэллээ” гэж шүүмжилж байна.

Энэ үнэн. Сангийн сайдад эрх мэдэл бий л дээ. Гэхдээ тэр нь хэмжээ хязгаартай байдаг. Ч.Хүрэлбаатар загнасаар байгаад төсвийн төслөөс жижиг дунд үйлдвэрийн сангийн зээлийн 72.5 тэрбум, бас зарим концессын гэрээний төлбөрийг үг дуугүй хасуулж байх шиг байна.

 

Энэ талаараа "…жижиг дунд үйлдвэрийн санд 250 тэрбум төгрөг зарцуулагдаж ч чадахгүй хүлээж байхад нэмж 72.5 тэрбум төгрөгийг гишүүд өөрсдөө гаргах гэлээ” гээд PR-дчихаж байгаа юм. ХХААХҮЯ-ны дэргэдэх тэр санд 200 гаруй тэрбум төгрөг байгаа нь үнэн юм билээ.

Гэхдээ байсхийгээд л засаг солигдож, дарга нь өөрчлөгдөөд, эхлүүлсэн шийдвэр нь байрандаа гацсаар, тэр мөнгө дансандаа царцаад л байж байгаа гэсэн. Түүнээс биш жижиг дунд үйлдвэрийн сангаас зээл хүссэн төсөл бол яамны хэдэн өрөөг дүүртэл овоолоостой байгаа гэдэг. Харин энэ 72.5 тэрбум төгрөг шууд орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан нэгжүүдээр дамжин тэнд байгаа баг, сум, аймгийн иргэдэд хүрэх мөнгө байжээ.

Бас тэр төлбөрөө хасуулаад байгаа концессын ажил аль хэдийнээ эхэлчихсэн байгаа юм. Яг үнэндээ шинэ Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тэр мөнгийг хасаад хаячихаар хуучин Сангийн сайд Б.Чойжилсүрэн хохирохгүй. Харин ажлаа хийж байгаа хувийн компани л хохироод үлдэж байгаа юм. Хэрвээ Ч.Хүрэлбаатар энэ бүхний ард авлига байж магадгүй гэж хардаад байгаа бол тэрийгээ хууль хяналтын байгууллагад илэрхийлж шалгуулах ёстой юм. Ер нь бол ард нь асуудал байгаа эсэхийг Ч.Хүрэлбаатар биш АТГ, ЦЕГ гээд шалгаад тогтоочихдог байгууллага цаана нь бий.

Дээрээс нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын загнаж байгаад хийсэн нэг популизм байна. Төрийн 192 мянган албан хаагч тус бүрд 300 мянган төгрөгийн нэг удаагийн нөхөн олговор олгох шийд юм. Юуны төлөө энэ мөнгийг эмч, багш нарт нөхөн олгож байгаа нь тодорхой бус. Хамгийн тодорхой нь У.Хүрэлсүхийн Засгийн газрыг томилогдож байхад жагсаал цуглаан хийж байсан учраас асуудлыг ингэж шийдэж байгаа юм гэсэн тайлбарыг хэлээд байгаа.

Гэтэл энэ мөнгийг ингэж тарааж болохгүй, энэ бол багш, эмч нарын жагсаал цуглаан хийсний зорилго биш гэдгийг МҮЭХ-ныхон хэлээд, дахиад жагсаал хүртэл зохион байгуулахаар болсон байна. Багш, эмч нарт нэг удаагийн халамж, тэтгэмж бус цалин хөлсний байнгын баталгаа л хэрэгтэй байгаа юм.

 

Шуудхан хэлэхэд 300 мянган төгрөг тараах ажил бол популизм. Популизм дандаа гай дагуулдаг. Ингээд ирэхээрээ эдийн засгаа яаж балладгийг хэн хүнгүй мэднэ. Хаа байсан 2011 онд Сү.Батболдын Засгийн газрын яг ийм байдлаар тараасан мөнгөний "Чалькогийн өр” хэмээх их мөнгийг Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед бөөн юм болж дарж авсан. Монгол Улс таван жил тэр өрөнд дарлуулсан.

Харин одоо бол Н.Алтанхуягийн үед, Ж.Эрдэнэбатын үед босгосон бондуудын өрийг дарах боломж нээгдсэн. Ирэх жилүүдэд дэлхийн зах зээл дээр алт, зэсийн үнэ сайн байх төлөв харагдаж байгаа. Ингээд үзэхээр У.Хүрэлсүхийн Засгийн газар "юм”-тай байх боломж харагдаад байгаа юм. Гэлээ гээд Монгол Улсын төсөв нэг удаагийн тэтгэмж хүртээх чадалтай хараахан болоогүй байна.

Түүнчлэн У.Хүрэлсүхийн Засгийн газар зөвхөн сайд нарынхаа бүрэлдэхүүнтэй анхны хуралдаанаа өнгөрсөн долоо хоногт хийсэн. Хурлаар хэлэлцсэн асуудлыг хэвлэлээр мэдээлсэн. Харин зарим мэдээллээ нийтэд түгээгээгүй байна.

Тэр хурал дээр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар АМГТГ-ыг Сангийн яамны мэдэлд авах санал оруулжээ. Засгийн газар АМГТГ-ыг Сангийн яаманд шилжүүлэхийг дэмжиж магадгүй ажээ. Үүнээс болоод УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар баахан бухимдсан байна.

Ч.Хүрэлбаатар, Г.Занданшатар хоёртой заамдалцах дээрээ тулж, хатуу ширүүн үг хамаагүй шиджээ. "…Энэ яамаа нэртэйгээр нь Геодези, зураг зүйн яам гэчих. Уул уурхайн асуудлаа ч мэддэггүй юм байна” гэсэн байна.

Ер нь бол Д.Сумъяабазарын хэлдэг үнэний ортой. УУХҮЯ уг нь уул уурхайн асуудлыг л шийддэг байх ёстой. Гэтэл тэр ажлыг нь ЗГХЭГ дээр төвлөрүүлчихсэн. "Эрдэнэс Монгол”-ын "толгой”-г ЗГХЭГ л мэддэг. Үүнийг өнгөрсөн даваа гаригт болсон МАН-ын бүлгийн хурал дээр УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан шүүмжлээд авсан байна лээ. Уг нь ЗГХЭГ бодлого хийх ёстой газар юм.Тэгэлгүй бүх юманд хуруу, хошуу дүрж яваад юу боддог билээ дээ. Ер нь бол өмнөх ЗГХЭГ-ууд уул уурхайн асуудалтай орооцолдоод л буруудаж явсан байдаг.

Эцэст нь, олон түмэн эрч хүч, шинэ сэдэл, ёс горимыг У.Хүрэлсүхийн Засгийн газраас хүсэж байгаа. Харин популизмыг бол биш. Ер нь аливаа Засгийн газар олон толгойтой болоод ирэхээрээ дэг журам, ёс зүйг уландаа гишгэдэг. Тэр утгаараа У.Хүрэлсүхийн Засгийн газрын шийдлийг У.Хүрэлсүхээс л харж байгаа. Гэхдээ дээрх популизм явж явж түүний л нэртэй үлдэх болно. Ч.Хүрэлбаатар нь У.Хүрэлсүхээ татаад унагачихсан юм гэж ярихгүй.

Дээрээс нь Ерөнхийлөгч Х.Баттулга Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатарыг томилсон УИХ-ын тогтоолд хориг тавиад байгаа. Үүнээс болж ЕТГ-ын дарга З.Энхболд, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хоёрын дунд хэрүүл болж байна. З.Энхболд нь болохоор "…Ч.Хүрэлбаатар ах дүү нартайгаа нийлж Хотгор шанагын уурхайг гаднынханд зарсан” гээд баахан баримт гаргаж тавиад байдаг. Харин Ч.Хүрэлбаатар нь "…Миний ах дүү нар уул уурхайн лиценз эзэмшдэггүй” гээд АМГТГ-ын дарга Б.Баатарцогтын гарын үсэгтэй тодорхойлолт харуулаад суугаад байгаа.

Ер нь бол Ерөнхийлөгчийн байр суурь анхнаасаа тодорхой байсан. Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэр үед нь арга хэмжээ аваад Сангийн сайдаа солиод нэр дэвшүүлчихсэн бол өнөөдөр ийм дээрээ тулахгүй л байсан юм. Хар л даа, Ч.Хүрэлбаатарын асуудлаас болоод чуулганы үйл ажиллагаа хүртэл гацаж байна.

Эрх баригчид халуун зунаас хойш хагаралдаж, уралцаж эхэлсэн. Одоо өвөл болчихлоо. Гэсэн ч дуусдаггүй. Аягүйдвэл У.Хүрэлсүхийн Засгийн газрыг Ч.Хүрэлбаатар нь татаад унагаж ч мэдэхээр боллоо. Одоо бол шавартай нь хутгачихаад л сууж байна.

Эцэст нь, Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрөөс нь илүү "од” болчихсон Ч.Хүрэлбаатар гэдэг Сангийн сайдтай боллоо. Уг нь тэрээр "…Сайд нь сайд шиг бай, Төрийн нарийн бичгийн дарга нь Төрийн нарийн бичгийн дарга шиг бай. Захирах захирагдах ёсыг төрийн албанд хэрэгжүүл” гээд хэдхэн хоногийн өмнө үүрэгдэж байв. Тэгвэл одоо түүнд "Ерөнхий сайд аа, Ерөнхий сайд шиг байгаач” гэж хэлье. Ингэж буй нь У.Хүрэлсүхэд хайртайдаа бус, энэ улс орон маань хэцүүдлээ гэж байгаа юм.

Б.ДАМДИН-ОЧИР, ЗУУНЫ МЭДЭЭ


Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/16, 14:26
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2023/06/08, 12:44
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2021/06/28, 14:12
2018/07/16, 15:13
2016/07/25, 08:50
2023/06/07, 14:20
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2023/11/22, 13:45
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин