|

Дэгээ үмхсэн алтан загасыг Хүрэлсүх гэдэг...


Дэгээ үмхсэн алтан загасыг Хүрэлсүх гэдэг...

 

Сульдсан эдийн засаг, цуцсан ард түмэн, эзэнгүйдсэн төрийн хүлээлт өвөрлөн, хамгийн олон дэмжигчтэйгээр гарч ирсэн Ерөнхий сайд бол С.Баяр байлаа. Энүүхэндээ гэхэд яг түүнтэй адил уур амьсгал дунд, олон нийтийн хүлээлтийг өвөрлөн, итгэл найдварыг үүрэн сонгогдсон отгон Ерөнхий сайдаар У.Хүрэлсүх тодорлоо. Цаг хугацаа улиран өнгөрөхөд ард түмний тэгтлээ их итгэн хүндэлж, үнэлэн дэмжсэн С.Баяр энэ улс оронд ямар сүүдэр унагаасныг өнөөдөр бид харж байна. Итгэл найдвар хамгийн сүүлд үхдэг гэлцдэг. С.Баяр үүрч явсан итгэл найдвараа хамгийн сүүлд биш, хамгийн эрт оршуулчихаад, өөрөө үнэнтэй нүүр тулан үлдсэн нь үнэн юм даг. У.Хүрэлсүхэд олон хүн итгэсэн. Олуулаа ч дэмжлээ.

 

С.Баяртай харьцуулахад ажлын цагийг яг таг барихаас эхлээд төрийн зөв төлөвшлөөрөө энэ залуу аргагүй ялгарна. Асар их өртэй төр хүлээн авснаа мэдэгдэж байхыг нь сонслоо. У. Хүрэлсүх үнс нурам болсон буурин дээрээ буух хаяггүй эргэлдэж байсан МАН-ыг хүлээн авч, генсекээр нь сонгогдсон түүх байдаг. Түүний үед МАН өрнөөс салж, өрх цагаан өргөөтэй болсон. У.Хүрэлсүхийн сайдууд бүгд давхар дээлтэй. Ард түмэн хүнд итгэхэд хэцүү болсон цагт Хүрэлсүхийн зөв хэмээн үүнтэй нь эвлэрэв. Эдүгээ ажил хаяж чих халууцуулсан багш нарт 300 мянган төгрөг тараах болж байна. Ёстой гох дэгээ үмхэнэ гэдэг нь л энэ байх. Эхний шантааж эзнээ олов. Элэг доог болов.

 

Тавантолгой, Оюутолгойд оройлж явсан Сангийн сайд Хүрэлбаатар энэ мэдээг инээж байгаад дуулгав. Угтаа багш нарын ажил хаялт бол У.Хүрэлсүхийн Засгийн газрыг байгуулагдах явцад нь бүдрүүлэх, дарамтлах гэсэн улс төрийн алхам байсан гэдэгтээ олон хүн санал нийлнэ. Тэдний шантааж үр дүнд хүрч, хүн тус бүр 300 мянгыг аваад хэсэгтээ дуугүй болох нь. Гэвч дараагийн шантааж юу вэ? Эмч нар, төрийн захиргааны үйлчилгээний ажилтнууд, цахилгаан холбооныхон, нийтийн тээврийнхэн ажил хаяд л авч болох 300 мянгыг зүүдлэхгүй гэж бодоо юу? Энэ тал дээр Хүрэлсүх дэгээ үмхчихлээ. Багш нартаа хандаад "Хүнд хэцүү цагийг хамтдаа туулцгаая, багшийн ухаан, сэтгэлээр асуудалд хандаач ээ, би та нарт, та нар надад итгэж байж хямралыг туулна" гээд хэлчихсэн бол, нээлттэй ярилцаж сонголт хийлгэсэн бол олон багш нэг ч гэсэн шинэ сургуулийн төлөө саналаа өгөх байв. Манайханд тийм халуун сэтгэл бий.

 

Гэвч 300 мянгаар л асуудлыг хэмжиж түр зуур гал унтраалаа. Олз гэвэл цэвэрлэх байгууламжаас эхлээд урамтай мэдээллүүд чих баясгаж байна. Түүний энэ мэтийн цэгцтэй, ажил хэрэгч шийдвэр олон нийтэд таалагдаж байна. Гэхдээ нөгөө Сү.Батболдын их дээд сургуулиудыг хотоос нүүлгэх мартагдсан шийдвэртэй адил, С.Баярын агуулах савгүй алдарт атрын 3-р аянтай агаар нэг шоу болоод өнгөрөх үү, эсвэл жинхэнэ ажил хэрэг болж, жирийн түмнийг баярлуулах уу гэдгийг харах л үлдлээ. У.Хүрэлсүхийн алхмууд зөв байвал ард түмний сэтгэл зүрх галтай байх болно. Харин 300 мянга шиг гуйвж ухарсан шийдвэрүүд гаргасаар байвал олон нийтийн сэтгэлийн гал бөхнө. Гал нь унтарсан сэтгэлд гараа ээгээд хол явах уу? Эсвэл Хүрэлсүх өөрийгөө алтан загас гээд бодчихсон бололтой. Орчин цагийн алтан загаснууд ядаж судалгаа хийж байж хүсэл биелүүлдэг болсон гэсэн шүү. Заримдаа сүүлээрээ шарвасан ч яадгийн. Өнөөдрийн уушигнаас маргаашийн өөх дээр нь л үнэн юм даг.

 

Р.Эмүжин


Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/16, 14:26
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2023/06/08, 12:44
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2021/06/28, 14:12
2018/07/16, 15:13
2016/07/25, 08:50
2023/06/07, 14:20
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2023/11/22, 13:45
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин