Хамгийн шилдэг богино өгүүллэгүүд
Хамгийн чухал санааг 4-7 үгээр илэрхийлж болдог тухай би өмнө нь танилцуулж байсан. Олноо алдаршсан шилдэг богино өгүүллэгүүдийг үргэлжлүүлэн сонирхоно уу.

Америкийн нэрт зөгнөлт зохиолч Фредерик Браун хамгийн богино аймшгийн өгүүллэг бичжээ:
« Дэлхийн хамгийн сүүлчийн хүн өрөөндөө сууж байв. Гэнэт хаалга тогшлоо... »

Америкийн богино өгүүллэгийн мастер О.Генри (Уильям Сидни Портер) эхлэл, оргил үе, төгсгөл зэрэг уламжлалт бүхий л бүрэлдэхүүн хэсгүүдийг агуулсан хамгийн богино өгүүллэг бичих тэмцээнд түрүүлжээ.
« Жолооч тамхиа асаагаад бензин үлдсэн эсэхийг шалгахаар бак руугаа тонгойв. Талийгаач ердөө 23-хан настай байлаа »
.png)
Англичууд ч бас хамгийн богино өгүүллэгийн тэмцээн зохиож байжээ. Тэмцээний болзол ёсоор өгүүллэгт "хатан хаан, бурхан, секс, нууц” гэсэн ойлголтууд заавал орох ёстой байв. 1-р байр эзэлсэн өгүүллэг:
« Өө, бурхан минь, би бие давхар болжээ, гэхдээ хэнээс гэдгээ мэдэхгүй байна гэж хатан хаан дуу алдав! »

Францын хамгийн богино өгүүллэгийн тэмцээнд нэгэн настай эмэгтэй түрүүлсэн гэдэг. Түүний бичсэн нь:
« Урьд би толигор нүүр, үрчгэр банзалтай явдаг байлаа, одоо бол эсрэгээрээ »

Хамаг бие шархиран өвдөхөд би сэргэлээ. Нүдээ нээгээд орны хажууд зогсож буй сувилагчийг олж харав.
- "Ноён Фужима, та ч азтай хүн юм. 2 өдрийн өмнө Хиросимагийн бөмбөгдөлтөөс амьд гарч чадлаа шүү дээ. Одоо та эмнэлэгт байна, алзахгүй ээ” гэж тэр өгүүлэв.
- "Би хаана байна?” гэж арай ядан шивнэхэд
- "Нагасакид” гэсэн хариу сонсогдов.
© Алан Е. Майер «Аз харьсан нь»
.png)
Одтой шөнө. Яг тохирох мөч. Лааны гэрэлд зоог барилаа. Тохилог итали ресторан. Богино хар даашинз. Урт үс, гялалзсан нүд, жингэнэсэн инээд. 2 жилийн үерхэл. Гайхалтай сайхан. Хамгийн сайн найз. Жинхэнэ хайр. Шампанск! Өвдөг сөхөрлөө. Хүмүүс хараад байна? Яадаг юм! Гайхалтай очир алмасан бөгж. Хацар нь улайж, хөөрхөн инээмсэглэнэ. Амьдралын хань минь болооч!
- Юу? Үгүй?!...
© Лариса Керкленд «Гэрлэх санал»

Спартчууд товч тодорхой ярьдгаараа алдартай. Грекийн олон хотыг байлдан эзэлсэн Македоны II Филипп хааны « Та нарыг үтэр түргэн бууж өг хэмээн зөвлөх байна. Миний арми танай нутагт очвол хот балгадыг чинь нурааж, хүн амыг чинь боолчлон, тариа будааг чинь сүйтгэх болно » гэсэн захианы хариуд спартчууд: « Хэрвээ » гэсэн ганц үгээр хариу барьжээ.
Эх сурвалж: yoyo.mn
Мэдээний URL:
Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

2024/03/14, 13:46
|
2023/11/22, 13:45
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
2023/05/15, 19:09
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
2023/03/30, 13:19
|
|
|
2022/09/02, 11:02
|
2022/08/16, 18:44
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
2022/03/17, 11:08
|
|
|
|
|
2022/03/15, 12:34
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
2022/03/09, 16:58
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
2023/11/22, 13:45
|
2024/03/14, 13:46
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
2019/01/02, 15:58
|
2019/03/18, 14:03
|
|
|
|
|
|
|
|
|
2020/09/30, 21:13
|
2019/03/14, 18:29
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
2021/01/05, 16:47
|
2019/01/24, 15:37
|
|
|
|
|
|
|
2020/08/27, 10:25
|
|
|
|
|
2019/01/31, 13:10
|
|
|
|
|
|
|
|
|
2019/05/16, 10:17
|
2014/10/10, 15:35
|
|
|
|
|
|
|




















