
Их
Британийн Глазгогийн их сургуулийн эрдэмтэд унадаг дугуй тогтмол унавал
хавдартай болох магадлал 45 хувиар буурдаг гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Таван жилийн туршид тэд эр, эм хүйсний 264 мянган хүний амьдралын хэв
маягийг судласан байна.
Үүний
үр дүнд тэд нар өдөр болгон дугуй унавал эрүүл мэндэд ач тустайгаас
гадна хавдартай болох магадлалыг 45 хувиар бууруулах боломжтой гэсэн
дүгнэлтэд хүрсэн аж. Унадаг дугуйгаар зорчдог хүмүүс наснаасаа эрт өөд
болох магадлал мөн 40 хувиар буурдаг гэнэ. Дээр нь дугуй жийх нь зүрх,
судасны системд ихээхэн ач тустай гэдгийг эрдэмтэд онцлов.
Эх сурвалж www.wikimon.mn
Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа