|

ПАК ГЫН ХЕ: ЦӨХРӨЛ НАМАЙГ ХАТУУЖУУЛЖ, НАЙДВАР НАМАЙГ УРАГШЛУУЛДАГ


ПАК ГЫН ХЕ: ЦӨХРӨЛ НАМАЙГ ХАТУУЖУУЛЖ, НАЙДВАР НАМАЙГ УРАГШЛУУЛДАГ

 

БНСУ-ын анхны эмэгтэй ерөнхийлөгч Пак Гынхе-гийн намтар бүхий энэхүү номыг МУИС-ийн багш Ж. Баттөр, Г.Эрдэнэчимэг нар монгол хэлнээ хөрвүүлэн, нийтийн хүртээл болгожээ. Номын хэсгээс хүргэж байна.

Хоёр дахь амьдралаа эхлүүлсэн минь...

Баруун хацраар хурц өвдөлт мэдрэгдээд өнгөрөв. Намайг танилцуулах үе өндөрлөж, би индэр өөд гарч явсан юм. Нэг хүн ойртож ирээд гараа сунгах шиг болсон атал гар нь хацрыг минь шүргээд өнгөрсөн хэрэг. Тэр хурц юм нь тонгорог байсан, тэр тонгоргоор намайг зүсчихлээ гэдгийг нь мэдрэх ч завдалгүй хацар хүзүүний хавьцаа янгинан өвдөж эхлэв. Тэр хооронд "Ямар ч байсан илтгэлээ дуусгая” гэсэн бодол төрж, ангархаа шархаа дараад индэр дээ гарав. Индэр дээрээс шархыг минь харсан Сөүл хотын даргад нэр дэвшээд байсан О Сехүн гайхан цочирдож "Даруйхан эмнэлэг явах хэрэгтэй” хэмээн хашгирч эхлэв. Эргэн тойронд бөөн үймээн шуугиан.  Нэг хүн "Бариад ав наадхаа” гэж хашгиран, "Түргэн тусламжийн тэрэг... эмнэлэг!” гэх хашгираан, сурвалжлагч нарын яаруу сандруу фото аппарат дарах чимээ эргэн тойрныг дүүргэв. Хэдхэн мөчийн өмнө баяр хүргэгн илтгэл тавихыг минь хүлээн зогссон иргэд ч бүгд сандран бужигнах нь нүдэнд тодоос тод харагдаж байлаа.

2006 оны 5 сарын 20. Энэ өдөр би энэ хорвоод хоёр дахиа мэндэлсэн юм. 5 сарын 31-нд болох гэж байсан Орон нутгийн сонгуулиас 10 хоногийн өмнө Сөүлийн Шиньчуний дөрвөн зам дээр Сөүл хотын даргад нэр дэвшигчийг дэмжсэн цуглаан зохион байгуулж явахдаа ийнхүү халдлагад өртсөн билээ. Одоо зав чөлөөтэй ингэж дурсан бичиж байгаа ч тэр үед надад "Үхэл” гэдэг тийм ч хол биш юм байна гэж санагдаж байсан юм.

Шархдаад байж байхдаа хичнээн ноцтой зүйл болсныг ухаарах завдал байсангүй. Гэтэл машинд суух байх үед гараараа дарсан нүүрний цус тогтдоггүй. Шарх анх бодсоноос гүн байсан бөгөөд шархаа дарсан хуруу шархны ангархай руу орох хэмжээнд ангайсан байв.

Байдгаараа мэгдэж сандарсан туслахуудын хамт эмнэлэгт очиж яаралтай тусламж эмчилгээ хийлгэж байтал хувхай цайсан царайтай Тамгын газрын дарга Юү Жөнбог ороод ирэв. Намайг ингээд хэвтэж байхыг хараад Тамгын газрын даргын хувьд Намын тэргүүнээ хамгаалж чадсангүй гэсэн харамсалтай зэрэгцээд ойртсон сонгуулийн талаархи зовнилуудаас болж сэтгэл санаа нь хүндхэн байсан буй заа. Харамссан царайтай түүнийг хараад харин ч өмнөөс уучлал гуймаар санагдав. Би түрүүлэн "Их цочирдсон уу?” гэж асуутал Тамгын газрын дарга Юү Жөнбогийн нүднээ нулимс цийлэгнэсэн байж билээ.

Мэс заслын орон дээр хэвтмэгц аав ээж хоёр минь бодогдоод эхлэв. Бууны шарханд шаналан зовж байсан аав ээжийн маань дүр царай мэс засал хийсэн хугацааны туршид толгойд эргэлдэв. "Аав ээж хоёр маань ч бас ингэж дотор нь харанхуйлж байсан байхдаа” гэж бодохоор цээжний хаа нэгтээ сэтгэл хөндүүрлэн огшоод байв. Өнөөдрийг хүртэл бусад хүний үзэж туулаагүй үйл олон зовлон амсаж байсан ч бие махбодийн ийм өвдөлт зовлонг дахин туулах юм гэж бодсонгүй явж.

Тэр үед намайг эмчилж байсан эмч нар одоо ингээд ажиллаж буйг минь гайхамшигт ойрхон явдал гэж гээд, шарх 11 см хүрч бас гүнзгий байсан ч үнэхээр нүдний мэдрэлийн яг хажуухнаар арай шүргэлгүй өнгөрсөн байгаа юм. "Хутгыг доош оруулахдаа холбируулсан болохоор аврагдаж. Шууд чигээрээ орсон бол мэдрэлийг бүрэн гэмтээж насан туршдаа нүдээ ч аньж чадахгүй, амаа ч хөдөлгөж жимийж чадахгүй болох байсан, гайны дундах аз” гэж урамшуулж байж билээ. Ялангуяа шарх гүрээний артерийн яг дэргэд нь зогссон агаад 5 мм л илүү гүнзгий орсон бол 3 минутын дотор шууд үхэж мэдэх аминд нэн осолтой шарх аж.

Надад тохиолдсон гайхамшиг зөвхөн үүгээр дуусахгүй. Халдлагад өртсөн газар эмнэлэгтэй ойрхон байсан явдал, яг тэр үед уг эмнэлэгийн мэс заслийн өрөө өвчтөнгүй байсан явдал, дээр нь мэс заслын хувьд Солонгосын хамгийн шилдэг гэж үнэлэгддэг Так Гуанчөл доктор очиж ажиллаж байхад таарч мэс засал удирдсан явдал зэрэг нь чухамдаа "Дээд тэнгэрийн хувь зохиол” гэхээс өөр үг хэлэх үг олдохгүй гайхамшиг байсан юм.

Тэгж үхэл амьдралын зааг дээр зогсож байснаас хойш нэг жил өнгөрч. Халдлагад өртсөний дараа энэ цагаас эхлээд үлдсэн амьдрал минь тэнгэр надад хайрласан хишиг гэж бодох болов. Надад хараахан хийж амжаагүй ажил байгаа учраас л аваад явчихаж болох байсан намайг амьд үлдээж дээ гэж бодохоос алдах зүйл ч, шунах зүйл байхгүй нь гэсэн бодол аяндаа төрнөм.
Урт гэвэл ч урт, богино гэвэл ч богинохон миний амьдрал 2006 оны 5 сарын 1-нд дуусгавар болсон. Улмаар тэгж үхлийн ангалаас ангижирангаа гэнэт би вээр өнгөрсөн амьдралаа дүгнэн цэгцэлье гэсэн бодол төрөв. Шинэ амьдралын гараан дээр зогсоод өнгөрсөн өдрүүдээ зориглон тэмдэглэх хүсэл ч төрөв.

Тэгж эхлэсэн дурсамж бичвэр минь нэг нэгээр нэмэгдсээр нэгэн боть номны хэмжээнд хүртэл надад бас ч их өөрчлөлт тохиолдов. Орон нутгийн сонгуульд хол түрүүлсэн ялалт байгуулж, удалгүй 2 жил 3 сарын турш удирдсан Ханнара намын тэргүүний суудлаа орхиж, одоо бас өөр шинэ зорилго өөд зүтгэж байна.

Тийм өөрчлөлт дунд урьд нь ч, одоо ч өөрчлөгдөхгүй нэг зүйл бий. Анх улс төрд орохдоо одооноос эхлээд миний амьдрал бол минийх биш, иргэдийнх боллоо гэсэн шийдвэр, зөвхөн иргэд хийгээд улс орноо л гэх болно гэсэн анхны сэтгэл минь одоо ч хувирч өөрчлөгдөөгүй ээ.
Тэр анхны сэтгэлээ тээж, хувирашгүй сэтгэлээр хандах болно гэсэн амлалтаа тээсээр энэ номынхоо эхийг тэрлэн дуусгав. Тэр л үүднээс энэ ном бол миний өнгөрсөн, одоо, ирээдүйн тухай хувирашгүй амлалт билээ.

2007 оны зуны тэргүүн сар.

http://www.book.mn/content/4478.shtml


Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2023/06/16, 14:26
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/08, 12:44
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2019/01/02, 15:58
2023/06/09, 12:48
2019/03/18, 14:03
2021/06/28, 14:12
2018/07/16, 15:13
2016/07/25, 08:50
2023/06/07, 14:20
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2023/11/22, 13:45
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин