|

Хэрэв та муур тэжээхээр шийдсэн бол дараах зүйлс хэрэг болно


Хэрэв та муур тэжээхээр шийдсэн бол дараах зүйлс хэрэг болно

 

Амьтан тэжээнэ гэдэг маш өндөр хариуцлага шаардана. Өнөөдөр таалагдаад авчихдаг, маргааш нь буцаая гэж болохгүй. Та мууртайгаа 15-20 жил(муурны нас) амьдарна гэж бодсон үедээ л худалдаж авах хэрэгтэй. Хэрэв тийм үүрэг хариуцлага үүрч чадахгүй бол битгий худалдаж авч амьтан зовоогоорой. Нас биед хүрсэн муур өөрийн зан авиртай болчихдог тул зулзага худалдаж аваад өөртөө дасгах, зан авир, хүмүүжлийг өөрийн хүссэнээр өөрчлөх нь илүү тохиромжтой. Нэгэнт та муур авахаар шийдсэн бол дараах зүйлс хэрэг болно.

Хоолны идүүр 2-3ш (хуурай хоол, ус, зөөлөн мах тус бүрт)
Муурны 00 буюу элсний сав(Litter Box)
Үнэр дарагчтай элс
Хуурай хоол (Whiskas, kitekat гэх мэт)
Ууттай зөөлөн мах (Whiskas, kitekat гэх мэт)
Тоглоом
Маажуур(Scratching post)
Витамин
Хэвтэр
Сам
Зориулалтын шампунь
Зөөврийн гэр
Зан ааш, хүмүүжил
Нохойг бодвол муур илүү биеэ даасан амьтан санагддаг. Өөрөө хоолоо тохируулж иддэг, цэвэрч, өглөө орой салхилуулах шаардлагагүй. Муур хүнээс МАШ ИХ халамж шаарддаг, тиймээс байнга эрхлүүлж хамт тоглож байгаарай. Буруу зүйл хийвэл муурыг зодож болохгүй. Харин оронд нь яг буруу зүйл хийхэд нь нүүр лүү нь ус цацах, чанга дуугаар загнах байдлаар хүмүүжүүлэх хэрэгтэй.

Муурыг багаас нь маажуур байрлуулж зөвхөн түүнийг мааждаг болгож сургах хэрэгтэй. Ингэснээр хөшиг гэх мэт зүйлсээр тоглохгүй. Хумсыг тогтмол авах шаардлага гарна. Хэрэв байнга хумсыг нь авах залхуутай санагдаж байгаа бол хумс авдаг тусгай мэс засал байдаг. Ингэснээр дахиж хумс нь ургахгүй, элдэв юм урахгүй давуу талтай.

Хоол
Мууранд зориулалтын хоол өгч хэвших нь зүйтэй. Зориулалтын хоолонд түүнд хэрэгтэй бүх амин дэм бий. Бидний иддэг хоолонд мууранд хэрэгтэй бүх эрдэс бодис байхгүй мөн хоолны давс муур нохойнд сөрөг нөлөөтэй байдаг. Өглөө та гэрээсээ гарахдаа ус, хуурай хоолыг нь хийж тавиад гарахад өөрөө түүнийг тааруулж идээд орой ирэхэд чинь хоолтойгоо сууж л байна. Хэрэв дууссан байвал та хоолоо багадуулсан байна гэсэн үг, дараагийн удаа арай ахиухан үлдээгээрэй. Мөн савтай усан дотор нь хоолны үлдэгдэл ч юмуу элдэв юм орчихсон байхад уудаггүй. Тиймээс асгаад шинээр хийж тавих нь зүйтэй.

Ариун цэвэр
Муурны үс унадаг учраас түүнийг байнга самнаж байх хэрэгтэй. Хэдийгээр муур өөрийгөө байнга цэвэрлэж байдаг ч зориулалтын шампуниар угаавал үс унах нь багасаж, элдэв нянгаас цэвэрлэнэ. Үс ихээр унаж байх үед муур өөрийгөө долоосноор үс залгидаг, ер нь байнга л долоож залгиж байгаа. Энэ нь цугларсаар байгаад үсэн бөмбөлөг(hairballs) болж гадагшилна. Хэрэв муур үүнийгээ гаргаж чадахгүй хахаад байвал бага зэрэг ургамлын тос уулгахыг зөвлөх байна. Эсвэл мэргэжлийн эмчээс лавлаарай.

Муурны 00 буюу элстэй савыг өдөр болгон, хэрэв гэрт чинь үнэр гараад байвал өглөө, орой цэвэрлэж хэвшээрэй. Зориулалтын элс хэрэглэж байгаа үед үнэр нээх гарахгүй дэ. Мөн муур балиар 00 руу ордоггүй. :DЖирэмсэн хүнээр хэзээ ч муурны 00 цэвэрлүүлж болохгүй.

Эрүүл мэнд
Муурны вакцин 2 сартайгаас эхлээд 3 долоо хоног тутамд нийт 3 удаа тарина. Мөн 4 сартайд 1 удаа галзуугийн эсрэг вакцин хийнэ. Цаашдаа жилд 1 удаа л вакцинд хамрагдана. 3 сар тутам туулга уулгана. Миний мэдэж байгаагаар Монголд одоо Энэрэх, Амар гэсэн хоёр эмнэлэгт дээрх үйлчилгээнүүдийг үзүүлдэг. Муураа мэргэжлийн эмчид тогтмол үзүүлж зөвлөгөө авч байгаарай. Муурыг нохой шиг гадуур салхилуулах шаардлагагүй. Гаднаас элдэв өвчин авчирч болзошгүй.

Үржил
Муур 6 сартайгаас эхэлж ороо нь орох ба энэ үед та шийдвэр гаргах хэрэгтэй. Муураа хээлтүүлгэнд оруулах уу? Үгүй юу? Хэрэв хээлтүүлгэнд оруулахгүй гэвэл савыг нь авхуулах мэс засал хийлгэнэ.(Эр муур бол засуулна.) Ингэснээр муур савны(төмсөгний) хорт хавдар тусахгүй, эрүүл мэндэд нь тустай байдаг. Хэрэв хээлтүүлгэнд оруулах гэж байгаа бол тогтмол вакцинд хамрагддаг эрүүл мууртай найзлуулаарай. Ороо орсон үед 1 долоо хоног хүрэхгүй хугацаанд хамт байлгахад хээл авна. Хээлээ 2 сар орчим тээгээд төрнө.

Төрөлт
Муур чинь хүндрэлтэй төрөлт л биш бол гэрийн нөхцөлд төрчихнө. Түүнд чимээгүй тайван газарт цаасан хайрцаг дотор сонин эсвэл алчуурнууд дэвсэж өгөх хэрэгтэй. Ихэнхдээ нар жаргаж орой болохоор төрдөг. Хүндрэл гарахгүй бол заавал оролцох хэрэггүй зүгээр ажигла, муур өөрөө төрчихнө. Муур болгон адилгүй байх гэхдээ эхний зулзага төрөх гэж арай удна төрөлт ойролцоогоор 5-10 минут болно. Хүйг нь өөрөө тасалчихдаг юм билээ. Төрсөн зулзагаа долоож цэвэрлэнэ. Үүнээс цааш хэдэн минут завсарлаад дараагийн зулзага гарч ирнэ, төрөлт өмнөхөөс хамаагүй хурдан байх болно. Хэрэв зулзага амьдрах чадваргүй бол муур долоохгүй орхичихно. Эцэст нь эхэс гарч ирнэ, сайн мууг нь мэдэхгүй манай муур лав эхэсээ идчихсэн. Муураа 50-с дээш хоногтой хээлтэй байхад нь мал эмнэлэг дээр очоод хэдэн зулзага байгааг нь рентгенд харуулчихвал амар юм билээ.

Төрж эхлэх гэж байна, жижиг сүүл харагдаж байна.

Эхний зулзага гарч ирж байгаа нь

Дөнгөж төрсний дараа, бүгдийг нь долоогоод цэвэрлэчихнэ. Дараа нь өөрийгөө цэвэрлэнэ.

Анх удаагаа хөхөж байгаа нь, хөхөө олохгүй будилаад байвал жоохон дэмжээд өгөөрэй.

Зулзага
Зулзага эхний 10 хоног нүдээ нээгээгүй байна, байнга л унтана. Хэрэв ямар нэг байдлаар муур зулзагаа сүүгээр хооллох боломжгүй бол зулзаганд тусгай сүү өгнө. Үнээний сүү өгч болохгүй. Өгөх шаардлагатай бол тослог багатай 1% ч юм уу өгөөрэй. Том болохоороо сүү уух шаардлагагүй, гэхдээ зарим муур сүүнд дуртай байдаг.

Зулзаганд зориулсан хоол 4 долоо хоногтойгоос өгч сургана. Хуурай хоол, ус бол тогтмол байлгана. Зөөлөн махыг өдөр 2-3 удаа маш багаар өгнө. Зөөлөн мах их өгөх нь шүдэнд муу. Зулзага дулаанаа хадгалахдаа муу учраас хоорондоо наалдаж эсвэл дулаан газар унтах дуртай байдаг. Хэрэв та ганцхан муурын зулзагатай бол 10 долоо хоног хүртэл нь дулаан газар байлгах талаар санаа тавиарай. Эхэндээ ээж нь байнга долоож цэвэрлэнэ. Жоохон томрохоороо өөрийгөө долоож сурна. 4 долоо хоног хүртэл ээж нь өтгөнийг нь цэвэрлэнэ. Түүнээс хойш ээж нь зулзагануудаа 00 оруулж сургана. Эхэндээ элс долоох, идэхээс сэргийлэх хэрэгтэй.

Эхэндээ хумсаа нууж мэддэггүй юмуу гар урах тохиолдол гарна. Тиймээс хумсыг нь багаас нь авч сургана. Хумсны зөвхөн урд талын жижигхэн цагаан хэсгийг л авна. Энэ үеэс л хөдөлгөөнтэй, сахилгагүй болж эхэлнэ. Хэрэв юм маажих гээд байвал маажуур дээр тоглуулж сургах цаг шүү. Зулзагыг 6 долоо хоногтойгоос эхээс нь салгаж хүнд өгч болно.


Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2023/06/16, 14:26
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/08, 12:44
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2021/06/28, 14:12
2016/07/25, 08:50
2018/07/16, 15:13
2023/06/07, 14:20
2023/11/22, 13:45
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин