
Ганцхан сарын хугацаанд 14 мянгаар тоологдох бөхөнгийн 2-3 мянга нь хорогдож байгаа нь аюулын харанга дэгдсэний дохио мөн юм. Говь талын сүрийг өдөөж, чимэг болдог цөөхөн амьтдын нэг бол монгол бөхөн. Гэтэл монгол бөхөнгийн тоо толгой сүүлийн жилүүдэд нэн ховордож, мөхөх аюул тэднийг хэдийнээ нүүрлэжээ.
Улаан номонд бүртгэгдээд байгаа энэхүү амьтныг цаг алдалгүй хамгаалж үлдэх нь манай улсын хувьд чухал асуудал боллоо.
Бөхөнгийн тоо толгой ингэж ихээр хорогдож байгаагийн шалтгааныг бог малаас зэрлэг амьтанд шилждэг мялзан төст өвчин байж магадгүй гэж үзэж байна. Гэхдээ тус халдварт өвчнийг одоогоор баттай тогтоогоогүй бөгөөд БОАЖЯ-наас бөхөнг хамгаалах ажлын хэсэг гаргаад ажиллаж байгаа юм. Халдвар авсан хэдэн бөхөнгөөс дээж авч, гадны томоохон улсын болон дотоодын мал эмнэлгийн шинжилгээнд өгсөн ч хариу нь гарах болоогүй байгаа гэнэ. Харин энэ хугацаанд бөхөнгийн тоо толгой хурдацтай буурсаар байна.
Өнгөрсөн сарын 17-нд Ховд аймагт 560, Говь-Алтай аймагт 454 бөхөнгийн сэг зэмийг устгасан тухай албаныхан хэлж байсан. Гэтэл энэ сарын 7-ны байдлаар Ховд аймагт 1,786, Говь-Алтай аймагт 2,032 бөхөнгийн сэг зэмийг цуглуулан устгалд оруулж, ариутгал хийжээ.
Албаныхан Говь-Алтай аймгийн Хүйсийн говь, Ховд аймгийн Дөргөн, Дарви зэрэг газруудыг халдварын голомт хэсэг гэж үзэж байгаагаа мэдэгдсэн.
Тиймээс эрүүл бөхөн байгаа газрыг хамгаалах, голомтот хэсэг рүү нэвтрэхээс сэргийлэх арга хэмжээг ажлын хэсгийнхэн аваад байгаа юм. Халдварын голомтод ажилласан хэсэг Шаргын говь, Чандмань , Манхан, Хар ус нуурын орчмын бөхөн эрүүл байгааг гаргажээ. Тэр дундаа
Иймээс малчдын нүүдэл суудлыг түр хугацаагаар хойшлуулж, голомт руу орохоос сэргийлэх арга хэмжээг аваад байна. Учир нь халдвар авсан бөхөн хэт их туугдаад, хөдлөөд ирэхээр дархлаа нь хурдан мууддаг аж.
Одоо Хэрвээ эрүүл байгаа цөөхөн хэсэгт халдварын голомт тархвал монгол бөхөн устаж болзошгүй аюул нүүрлээд байгаа юм.
Ийнхүү хамгаалах арга хэмжээ эрвийх дэрвийхээрээ авч байгаа ч "мөхөх үү, эс мөхөх үү”-гийн ирмэг дээр байгаа бөхөнг устгаж, эврийг нь зарах гэж байгаад баригдсан хэд хэдэн тохиолдол хууль хяналтынханд бүртгэгджээ. Устах аюулд өртөөд байгаа энэ амьтныг хамгаалахад зөвхөн нэгээхэн хэсгийн ажлын алба гэлтгүй иргэдийн оролцоо ч мөн адил чухал. Харин энэ хүнд үеийг далимдуулж ашиг хонжоо хайгсад тус болдоггүй юм аа гэхэд хороохоо больчихвол хэрэгтэй юмсан.
Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа