|

БНХАУ-ын тэрбумтан эр Хонг Конгод сураггүй алга боллоо


БНХАУ-ын тэрбумтан эр Хонг Конгод сураггүй алга боллоо

 

Хилийн чанад дахь Хятад хэлээр гардаг зарим хэвлэлд БНХАУ-ын тэрбумтан Сиао Жианхуа өнгөрсөн долоо хоногт Хонг Конгод байхдаа сураггүй алга болсон тухай мэдээлэл нийтлэгджээ. Гэхдээ тэрбумаар тоологдох хөрөнгө бүхий эр зүгээр ч нэг алга болоогүй бололтой. Түүнийг аюулгүйн албаныхан хулгайлсан байх магадлалтай гэнэ.

 

Учир нь энэ сарын 1-ний Хонг Конгийн нэгэн сонинд тэрбумтны нэрээр БНХАУ-ын Засгийн газарт хандан үнэнч байхаа тангарагласан утга бүхий мэдэгдэл нийтлэгдсэн байх бөгөөд түүнд Сиао Жианхуагийн сураггүй алга болсонтой холбоотой байх магадлал бүхий нууцлаг мэдээлэл гарсан байжээ. 

Томоохон хөрөнгө оруулагч, БНХАУ-ын хамгийн баян эрхмүүдийн нэг гэдгээрээ дэлхий дахинаа танигдсан тэрбээр сураггүй алга болохынхоо өмнө Хонг Конгийн "Дөрвөн улирал” гэх тансаг зэрэглэлийн зочид буудалд байрлаж байсан аж. Түүнчлэн, голдуу эмэгтэй хамгаалагчид тэрбумтныг хамгаалдаг байсан бөгөөд хамгийн сүүлд Хятадын аюулгүйн албаныхан тус зочид буудлаас Сиао Жианхуаг дагуулан авч явжээ. Улмаар түүнээс хойш сураг тасарсан гэнэ.

Одоогоор тэрбээр хаана байгаа нь тодорхойгүй байгаа аж. Хэдийгээр гэр бүлийнхэн нь эрлийн ажиллагааг зогсоохыг хүссэн ч, тэрбумтны сураггүй болсон дуулиантай холбоотой хэд хэдэн сонирхол татсан учир битүүлэг зүйлс олон байгааг зарим хэвлэл онцолж байна. 

Тодруулбал, Сиаогийн тэргүүлэх Бээжинд төвтэй "Томорроу Холдинг” компани захирал нь алга болсны дараа "wechat” хуудастаа хачирхалтай мэдэгдэл гаргасан байжээ. Тэд эхлээд "Би Сиао Жианхуа хилийн чанадад эмчилгээ хийлгэж байна. Бүх зүйл сайн байгаа. Компанийн ажил хэвийн явагдаж байна” гэсэн мэдэгдэл гаргасан бол удалгүй "Ноён Сиао эх оронч хүн. Коммунист намыг тууштай дэмжигч” гэсэн мэдэгдэл гаргасан байх юм.

Гэхдээ дээрх хоёр мэдэгдлийг удалгүй устгаж, дараахан нь хуудсыг ажиллагаагүй болгожээ. Тийм ч учраас Сиао Жианхуаг Хятадад шалгагдаж байгаагаас зайлахгүй гэж олон нийт таамаглаж байна. Мөн нэг сонирхолтой зүйл нь эрэн сурвалжлах чиглэлээр дагнан бичдэг "Минг Пао” сонинд "БНХАУ-ын Коммунист нам болон улстөрчдөд үнэнч байсаар ирсэн” гэх Сиаогийн мэдэгдэл нэг бүтэн нүүрэнд нийтлэгдсэн байсны зэрэгцээ өөрөө тун удахгүй хэвлэл мэдээллийн өмнө гарахаа илэрхийлсэн байжээ. 

Мөн тэрбээр "БНХАУ-д төвтэй байгууллага нь хуулийн хууль журмын дагуу үйл ажиллагаа явуулж ирсэн” гэсэн байсны зэрэгцээ "Би хулгайлагдаагүй” гэдгээ онцлон тэмдэглэжээ.Канадын иргэншилтэй гэдгээ ч мөн хүлээсэн байх аж. Санхүүгийн салбарт бизнес эрхэлдэг түүнийг Хятадад авлигын хэргээр шалгагдахаас зугтааж, Хонг Конгт амьдрах болсон гэлцдэг аж. 

Тэрбээр Хятадын эх газарт төрж өссөн боловч, Канадын иргэншилтэй бөгөөд Хонг Конгт байнга оршин суух эрхтэй юм байна. Тиймээс Канад болон Хонг Конгийн аль алиных нь хуулийн хамгаалалт түүнд үйлчилнэ. Гэтэл Хятадын тал "Нэг улс, хоёр систем” гэсэн бодлогоо зөрчиж, түүнийг хулгайлан авч явсан бол хууль зөрчсөн болж таарна хэмээн ажиглагчид хэлж байна.

Өөрөөр хэлбэл, Хонг Конгод БНХАУ-ын аюулгүйн албаныхан мөрдөн шалгалт, баривчилгаа явуулах эрхгүй байна. Гэхдээ хоёр жилийн өмнө буюу 2015 онд Хятадын Засгийн газрыг шүүмжилсэн агуулгатай ном бүтээх ажилд оролцож байсан хэвлэлийн компанийн таван ажилтанг тус улсын аюулгүйн албаныхан хулгайгаар баривчилж, тухайн үедээ л шуугиан тарьж байжээ. Ямартай ч, асуудал эдүгээ тодорхойгүй байгаа ч, тэрбумтан Сиаог ч Хятадын тал хулгайгаар баривчилсан байх магадлал өндөртэй байгааг эх сурвалжууд онцоллоо.

Эх сурвалж: Монголын мэдээ 


Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/16, 14:26
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2023/06/08, 12:44
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2021/06/28, 14:12
2018/07/16, 15:13
2016/07/25, 08:50
2023/06/07, 14:20
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2023/11/22, 13:45
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин