
Энэ жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгэн хэдний өдөр болох нь маргаантай байгаа. Энэ тал дээр тодорхой хариулт авах үүднээс
"Жавзандамба Хутагт" сургалтын төвийн багш, гавж Д.Нямсамбуугаас
дараах зүйлийг тодрууллаа.
- Шар зурхай, Төгс Баясгалант гэсэн хоёр зурхай энэ жил зөрж байна. Яагаад ингэж зөрдөг болон Монголчууд аль тооллыг нь дагах нь зохистойг хэлж өгөхгүй юу?
- Үүнийг ойлгоход одон орон болон цаг тооллын тухай анхан шатны мэдлэг, бага ангийн хүүхдийн арифметик ойлголт байхад болно.
Энэ жил сарын зөрүү гарч буйн шалтгаан бол "Төгс Баясгалант" зурхайд энэ жил илүү нэмж тооцсон бол "Шар зурхай"-д илүү сар нэмж тооцоогүй юм.
Илүү сар гэж юуг хэлэх вэ гэвэл жишээ нь, нийтийн тоололд бид зарим жил нэг өдөр нэмж 366 хоногтой буюу өндөр жил болдгийн адилаар нар сарны хосолсон тоололд дунджаар 3 жил тутам нэг сар нэмэхийг хэлдэг.
"Нийтийн тоолол" нь нарны тоолол буюу сарны байрлалыг үл харгалздаг бол дорно дахинд түгээмэл хэрэглэдэг цагалбарууд ихэнхдээ
Нар сарны хосолсон тоололд олон бутархайнууд, тухайлбал жилд бутархай сар, сард бутархай хоногууд гарах тул нэлээн олон зохицуулалт хийх шаардлага гардаг.
Жишээлбэл, жилд яг 12 сартай бус дунджаар 12 бүхэл 3/1 сартай тэнцдэг тул ойролцоогоор 3 жил тутам илүү сартай жил тэмдэглэх хэрэгтэй болдог. Энэхүү илүү сарыг нэмэхэд цагалбар бүр харилцан адилгүй журмаар тухайлбал, найман жилийн, 19-н жилийн, 41 жилийн цикл зэргийг ашиглаж нэмсэн байдаг.
Тиймээс "Төгс баясгалант" зурхайгаар мичин жил илүү сартай бол өөр цагалбарт тухайлбал "Шар зурхай"-д ирэх жил нэмж буй нь тийм ч гайхмаар зүйл биш.
Харин Монголчууд аль зурхайг дагах ёстой вэ гэдэг нь астрономын шинжлэх ухааны асуудал гэхээсээ илүү нийгэм соёлын асуудал юм.
Сүүлийн үед зарим хүн "Шар зурхай"-аар хийх ёстой, энэ нь Хубилай хааны тоолол юм гэх болж.
Хятадын , XVII зуунд Манж чин улсад анх хэрэглэсэн "Shíxiàn calendar" гэдэг цагалбар бөгөөд Хятадын Католик шашны долоон баганы нэг гэгддэг эрдэмтэн Xu Guangqi өөрийн Герман нөхдийн хамт зохиосон гэдэг. Гол тооцооллыг нь Johann Adam Schall von Bell гэж католик миссионер хийсэн.
Тэгвэл "Төгс баясгалант"-ыг Төвдийн тоолол гэж эндүүрдэг. Үнэндээ Монгол юм шүү дээ. Энэ тооллыг Сүмбэ хамба Ишбалжир гэх хүн зохиосон бөгөөд өнөөдөр
Олноо өргөгдсөн оноос өмнө Монголчууд төрийн арга хэмжээг "Шар зурхай"-аар, гэртээ "Төгс баясгалант"-аар шинэлдэг байсан нь баримтаар нотлогдох бөгөөд, угтаа тусгаар тогтнолын үзэл санааг илэрхийлдэг байж.
Дорно дахинд алив улсын цаг тооллыг хэрэглэнэ гэдэг тэр улсын харьяанд буйг давхар илэрхийдэг тул ингэдэг байсан болов уу. Иймээс ч
Тэгэхээр өнөөдөр Гэхдээ айхтар муу санаа гэхээсээ илүү олон хүнийг бужигнуулж, анхаарлын төвд орох, шар зурхайг шууд хуулсан цагалбараа борлуулах л сонирхол биз.
- Төгс баясгалант зурхайд өдөр давхцах, хасах тохиолдол байдаг тухай тайлбарлаж өгөхгүй юу?
- Дээр хэлсэнчлэн нар сарны хосолсон тоололд нэг сар гэдэг нь нэг битүүнээс нөгөө битүүн хүрэх хугацааг хэлдэг. Энэ хугацаа хоногоор бүтэн тоологддогүй буюу 29.5 орчим өдөртэй тэнцдэг.
Тиймээс
"Төгс баясгалант" зурхай нь энэ тохиргоог сарын голоор ч хамаагүй хийдэг л онцлогтой. Энэ нь цаашлаад сарны дэлхийг тойрох хурд харилцан адилгүй байдагтай холбоотой юм.
Ер нь зурхайд хэт ач холбогдол өгөхийн оронд, зөв байх, ёс суртахуунд илүү ач холбогдол өгөх, мөн хэт үгүйсгээд байхгүй зан заншлийн төвшинд л аваад явж яагаад болохгүй гэж.
Нөгөө талаар, зөвхөн Монголчууд бидэнд л байдаг заншил байтал энэ бүх заншлаасаа татгалзвал, элэглэн шоолбол хэн болж орхих билээ.
- Тэгвэл энэ хоёрдугаар сарын эхээр төрсөн хүүхэд мичин жилтэй юу тахиа жилтэй юу?
- Энд санаа зовох зүйлгүй.
Нэгэнт ийм хоёр өөр тооцоолол буй тул өдөр, сар зөрж л таараа, шинэ зүйл гараад сүйд болж буй хэрэг биш.
Өмнө 1960, 1970-аад онд Монгол, Хятад хоёр цагаан сараа нэг сарын зөрүүтэй зөндөө л олон тэмдэглэж байсан. Тэр бүгдэд бид нэгийг нь л баримталдаг байсан тул манай хүү, охин, мичтэй юу тахиатай юу гэж эргэлзэж байсангүй.
Өмнө хоёрдугаар сарын сүүлээр цагаан сар тохиосон олон тохиолдол бий,
Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа