|

Оффшоороос мидшор нь дээр


Оффшоороос мидшор нь дээр

 

Жижигхэн монголын том улс тѳрчид, оффшоортой нэр холбогдон шинэ, шинэ баримт ар худрагаараа цувуулан шуугиан тарьсаар байна, цаашдаа ч олон чухал мэдээлэл орж ирж олон нийтийг үе үе пааникт орулах нь тодорхой болчихлоо.
 
Одоо бид яах ёстой вэ? Энэ асуултанд бодитой хариулт ѳхийн ѳмнѳ, эхлээд оффшоор юрисдикциудын байдал, яг ѳнѳѳдѳр, тухайлвал дэлхийн голлох гүрнүүд оффшоортой дайн зарласнаас хойшхи хугацаанд ямар хандлагатай байгааг ойлгох ёстой. Дараа нь улс орон дотроо тодорхой арга хэмжээ авбал нэг ажлыг 2 дахин хийхгүй, цаг хожих талаасаа ашигтай юмуу гэж бодож энэ нийтлэлийг тэрлэлээ, болгооно уу!
 
Би урьд нь оффшоорын талаар нэг нийтлэл гаргасан, тэхэд цаг үе ѳѳр байж, цагийн орчин маш түргэн хувьсаж байна. ОФФШООР ДАНСТАНГУУД БОЛ ЭХ ОРНООСОО УРВАГЧИД http://sonin.mn/news/politics- economy/62467 гэх гарчигны тухайд, нилээд хүмүүс дургүйцлээ илэрхийлж байсан. Гэхдээ энэ нь миний ѳгсѳн нэр биш, Английн форум дээр үг хэлсэн нэг эрхмийн үгнээс зээлдчихсэн юм, тэгээд ч ЭХ ОРНООСОО УРВАГЧИД гэдэг нь гагцхүү тѳрийн тангараг ѳргѳсѳн албан тушаалтнуудад л хамаатай шүү гэдгийг нийтлэл дотор задгай хэлчихсэн байгаа. Ерѳѳс, ѳнѳѳгийн хэт улс тѳржсѳн нѳхцѳл байдалд, наад зах нь 2 зүйлийг угт нь тултал сайн ойлгоод авах нь гарцаагүй шаардлага болон орж ирж байх шиг санагдана.
 
1. ОФФШООР гэдэг нийт дүнгээрээ, монголын амьдралд байхын аргагүй, монгол хүнд байж боломгүй муухай үзэгдэл үү? гэвэл үгүй юмаа. Бизнесс эрхлэгчдийн хувьд бол байдаг л нэг данс, татвар тѳлѳлт, нууц хадгалалтын ѳѳрийн гэсэн онцлоготой, банк санхүүгийн тусгай юрисдикцитэй л орчин шүү дээ! Гагцхүү улс тѳрчид, улс орнуудын тѳрийн албан тушаалтнууд, улсаасаа зувчуулсан хѳрѳнгѳ, угаасан мѳнгѳѳ хадгалах "ХУЛГАЙН МѲНГѲНИЙ АВДАР” болгож ашиглаад байгаа нь л түүнтэй тэмцэл явуулах гол учир шалтгаан болчихоод байгaа, асуудлын цѳм нь энэ.
 
Лондоны форумд, улс тѳр тодорхой хэмжээгээр орсон байхыг ч үгүйсгэхгүй, гэхдээ ямар ч байлаа дэлхийгээрээ хамтраад оффшоор бүстэй тэмцэл явуулна аа гээд шийдчихсэн болохоор тэнд данстай улс тѳрчид цагтай уралдаж мѳнгѳ хѳрѳнгѳѳ аврах арга сүвэгчлэх шаардлагатай болж байгаа. Энэ тэмцэлд, монголын Засгийн газар угтах бодлого явуулж тѳрийн их бага албан тушаалтнуудыг оффшоор бүсэд данстай байхыг хориглосон шийдвэр гаргасанд ард түмний сэтгэл нааштай байгаа, шинэ Засгийн газрын гаргасан сайн шийдвэрүүдийн нэг бол гарцаагүй энэ мѳѳн. Харин Засгийхаа энэ шийдвэрийг УИХ хүлээж аваад эрх зүйн орчинг тогтоогоод, хуульчлаад ѳгчих хэрэгтэй юм, цаг биднийг хүлээхгүй.
 
Дэлхийн оффшоортой тэмцэх байгууллагаын зүгээс данс зарцаах ажиллагаа явуулахдаа улс орнууд дотооддоо ямар бодлого шийдвэртэй байгааг харгалзах нь гарцаагүй гэдгийг анзаарах ёстой. Оффшоор бүсэнд хадгалагдаж байгаа монголчуудын мѳнгѳ, хулгай, луйвар, зувчуургын эх сурвалжтай байгаа нь нэн эрсдэлтэй, гэхдээ хэрвээ зарцаалгачихвал хувь хүн хохироод зогсохгүй, Монгол улс боломжоо алдчихаж байна гэсэн үг, асуудалд энэ талаас нь хандмаар байгаа.
 
2. ОФФШООР дансыг хэн ч устгаж, алга болгож чадахгүй гэсэн ойлголт, ялангуяа манайханд байгаа, энэ бол буруу ойлголт. ОФФШООР бүсийг устгана гэж хэн ч шийдээгүй, тийм боломж ч байхгүй, эх үүсвэрийг нь л тодорхой болгох акци явж байгаа шүү дээ.  Дэлхийн форумнаас, oффшоор бүсийг оншоор болгох үзэл баримтлал дэвшүүлсэн, гэтэл тэр нь ч хэрэгжихгүй болох нь нотлогдож байгаа. Харин оффшоор, оншоорын дундуур зайн хувилбар болох мидшоор ( mid-shore) гэсэн ойлголтыг баталгаажуулж,  үндсэндээ эхний ээлжинд зарим зүйл дээр тохиролцоцгоож байх шиг байна.
 
Оффшоорын маш олон бүс реформ хийж мидшоорын зарчимд шилжицгээж байна. Лондоны форумнаас хойшхи оффшоор бүсийн хувь заяаны хандлага гэвэл иймэрхүү байна. Дэлхийн форумнаас, оффшоор бүсүүдэд хандан, юрисдикцидээ ѳѳрчлѳлт оруулах, хѳрѳнгийн эх үүсвэрийг ил гаргах, татварын хѳнгѳлѳлтѳд дифференси тогтоох, цаашид дэлхийн банк, санхүүгийн нэгдмэл зарчмыг мѳрдѳх…зэрэг суурь зарчмыг хѳндсѳн олон асуудлуудыг тулгасан байгаа. Оффшоор бүсүүдийн дийлэнхи нь татварын багц асуудлаас бусдыг хүлээн зѳвшѳѳрч шинэ хувилбар олсон нь энэ мидшоор юм.
 
Мидшоор гэж юу вэ?
 
Мидшоор бол цоо шинэ юрисдикци бас биш юм, 2011 оноос үүсч туршигдсаар тодорхой байр сууриа олчихсон хувилбар. Дэлхий даяар, тодорхой учир шалтгаануудаас үүдээд, оффшоор бүсүүдийн  нэр хүнд унаж байгаа орчин цаг үед шинэ, илүү боловсронгуй юрисдикци үүсэх таатай нѳхцѳл бүрэлдэж, Английн хууль, эрх зүйн орчинг даган орчин үеийн "оффшоор” бүсүүд нээгдэн хүчээ авч байгаа нь мидшоор юм. Ѳнѳѳ үед мидшоор бүсүүд тренд болж байна. Мидшоор юрисдикци нь оффшоорын үйл ажиллагааны уламжлалт үндсэн зарчмыг хадгалж үлдсэн, гэхдээ үйл ажиллагааны хувьд ялгаатай хэд хэдэн том зарчим бий. Хамгийн том ялгаа гэвэл "цагаан юрисдикци” гэдгээрээ онцлоготой.
 
Цагаан юрисдикци гэдэг нь дэлхийн эдийн засгийн хамтын ажиллагаа, хѳгжлийн байгууллага ( OECD)-ын  стандартыг, татвар санхүүгийн үйл ажиллагаандаа ягштал мѳрдѳх явдал, тусгай конвенцид нэгдэнэ гэсэн үг. Их 7, болон G20-ыг эгнээндээ багтаасан энэ байгууллага, үйл ажиллагандаа ардчилал, зах зээлийн харилцааны үндсэн зарчмуудыг мѳрдлѳг болгодог, 35 гишүүнтэй, дэлхийн нийт бүтээгдэхүүний 60 хувийг хянадаг байгууллага. Манай 2 хѳрш болон Энэтхэг улс гишүүнээр элсч чадаагүй яваа. Орос 2004 оноос гишүүнээр элсэх хэлэлцээр хийж эхэлсэн боловч 2014 онд OECD-ын шийдвэр гарч, Оросыг гишүүнээр элсүүлэх асуудлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулчихаад байгаа.
 
OECD-ын стандартыг мѳрдсѳн юридикци гэдэг нь юуны ѳмнѳ FATF ( Financial Action Tasc Force on Money) ын 228 стандарт гэгдэх авлигал, мѳнгѳ угаалгыг хазаарлахад чиглэгдсэн нормативыг мѳрдѳхийг хэлж байгаа, мидшоор бүсүүд энд нэгдэж байгаагаараа оффшоор бүсээс ялгаатай. Мидшоорын ѳѳр нэг онцлох ялгаа нь татвар, орлого болон бусад дурын асуудлаар дээр дүрдсан гишүүн гэх 35 орны хэмжээнд мэдэлэл transparency ( нээлттэй тунгалаг байх- манайх шилэн гэсэн байсан) зарчмыг баримтална гэж байгаа. Шуурхай, хямд, энгийн байх талаараа бас оффшоор бүсээс хол давуутай байна.
 
Оншоор бүсүүдийн хувьд бол ѳндѳр хѳгжчихсѳн их гүрнүүдийн акул, том фирмүүд байдаг, шаардлага ѳндѳртэй, татварын орчин ч ѳѳр, бусад ѳвѳрмѳц зарчмыг баримталдаг онцлоготой юрисдикци юм.
 
Бид яах ёстой вэ?
 
Монголчуудын хувьд, үндэсний орлоготой тэнцэхүйц хэмжээний мѳнгѳ дэлхийн хаа нэгтээ офшоор бүсэнд гарчихсан байгаа гэсэн баримжаалал байдаг. Тэр их мѳнгийг эх орондоо татан оруулж ирэх хамгийн дѳхѳмтэй, амьдралтай бѳгѳѳд түргэн шийдэгдэх бодитой арга бол Монгол улс ѳѳрийн гэсэн мидшоор бүстэй болох явдал юм. Татварын дунджыг 10 хувиар тооцоход л 1 млрд долл. оруулчих боломж харагдаж байна. Мидшоор гэж онцолсны учир нь, бүх мидшоор юрисдикциуд Английн эрх зүйн орчинд багтаж, түүний хамгаалалтанд байгаа. Аудит, татвар, санхүү банкны бүх маргаан Лондонд очиж шийдэгддэг тул цаашид ч Монголд ашигтай байж мэднэ.
 
Мидшоор бүс байгуулахын тулд OESD-ийн гишүүн заавал байх шаардлагагүй, аль нэг мидшоор юрисдикци сонгоход л хангалттай, тухайлвал Сингапур. Сингапурын мидшоор  юрисдикцийн зарчим нь татвар заавал Сингад тѳлѳгдѳх албагүй, бүс хаана оршино, тухайн оронд тѳлѳгдѳѳд явна, монголын бүсийн хѳрѳнгийн татвар Монголд тѳлѳгдѳнѳѳ л  гэсэн үг. Манай 2 хѳрш OESD-гишүүн бус байдлыг ашиглан том том бизнессмануудыг татах боломжтой болно. Монгол улс OESD-д гишүүнээр орох асуудлыг, стратегийн  ѳргѳн түншлэлийн гэрээтэй Японоор зуучлуулан тавьж бас болно.
 
Миний үндсэн мэргэжил эдийн засагч, ерѳнхий зарчим, арга методологийн зүйлүүдийг л хэлэхээс нарийн мэргэшил шаардсан зүйлийг бол банкны мэргэжилтэн, санхүүч нар хэлэх ёстой юм. Цааш лавшруулан сонирхогчдод зориулан мэдээлэл авч болох линкийг давхар хавсаргалаа. Offshore ProGroup info@offshore-pro.info
 
Эдийн засагч, социологич И.Цэрэнхүү

Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2023/06/16, 14:26
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/08, 12:44
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2021/06/28, 14:12
2016/07/25, 08:50
2018/07/16, 15:13
2023/06/07, 14:20
2023/11/22, 13:45
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин