|

ХҮНИЙ НЭРНИЙ УТГА УЧИР


ХҮНИЙ НЭРНИЙ УТГА УЧИР

 

Нэр бол хүний амьдралын утга учирыг тодорхойлдог зүйлийн нэг. Нэгэн насныхаа турш тэр нэрээрээ л дуудуулж амьдах тохиолтой.
Тиймээс хүн бүр нэрээ хичээж амьдрах нь зүй ёс. 
О.Дашбалбар агсаны хэлсэнээр "Надаас нэр, хувцасыг нь авчихвал Би хэн юм бэ?!” гэдэгчлэн...
Мэдээж аав, ээж маань бидний нэрийг өгөхдөө ямар нэгэн утга учир, билэг ерөөл бодсон л байгаа. Тэгэхээр хүн өөрийгөө мэдье гэвэл нэрнээсээ эхлэх нь зөв гэж боддог юм. Та ч гэсэн нэрнийхээ утга учирыг олж таниарай. Аав ээжээсээ асуугаарай. Тэгээд нэрнийхээ утга учрийг бичвэл олон хүнд танин мэдэхүйн ач холбогдолтой шүү.

Бас нэр нь хүнддэх гэсэн ойлголт байдаг юм билээ. Жишээ нь, хүүхэд тогтдоггүй айл хүүхэддээ Муу нохой, Өөдөс, Шаазан, Гөлөгөө г.м дорой нэр өгч тогтоодог ёсон бий. Хүү тогтдоггүй айл хүүдээ эмэгтэй нэр өгдөг тохиодол бас бий.

Байгууллагын нэрний хувьд ч бас сонирхолтой баримтууд байдаг. Дэлхийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг компаний нэрүүд их утга учиртай, сонин түүхтэй байдаг юм бил ээ. Сонссон мэдсэн түүхээ бичээрэй. 

Алдаж унагавал гангар шаазан шиг нэр минь 
Aриглаж хайрлавал ган хөшөө шиг нэр минь 
Өөрийг чинь хайрлах сэтгэлийн эрхээр 
Өнгөтэй яваа болохоороо 
Нэг л цагт орчлонг орхин одохдоо 
Нэр минь чамайгаа үлдээхийг хүснэм 
Өөрт ноогдсон хувь заяаны тохиргоо энэ л нэрээ хайрлаж яваарай


Монгол хэлэн дэхь төвд үгсийн жагсаалт

Төвд нэрийн тайлбар
Монголд бурханы шашин дэлгэрснээс хойш ард түмэн маань төвд нэрийг үр хүүхэддээ өргөнөөр өгөх болсон билээ. Гэвч өнөө үед бид бүхэн нэрнийхээ учир утгыг тэр болгон мэдэдгүй. Иймээс төвд нэрийн тайлбарыг хүргэж байна.
А
Авар. .- Аймшиггүй
Авирмэд..- Чанад хязгаарт хүршгүй
Ананд. . -Хотол баясаглан
Ангараг. . – Марс мод, Мягмар гариг
Арилдий..- Ирт илд
Аюуш. . – Насан цаглашгүй
Аюур .. – Анагаагч
Б
Бавуу . . – Баатар
Багаа. .- Аз жаргал, амар мэнд
Бадам.  . – Лянхуа цэцэг
Бадгар .. – Цагаан лянхуа
Бадмаараг ..- Бадмаараг цэцэг
Бадраа .. – Сайн
Базар .. – Очир алмаз
Бал . . – Цог
Балбар ..-Цогбадрах
Балган .. – Цогт итгэл
Балгармаа .. – Цогт цагаан эх
Балдан . . -Төгс цогт
Балжин .. – Цогийг өгөгч
Балжир .. – Цог заль бүрдсэн
Балсан . . -Сайн цогт
Балхаа .. – Цогт тэнгэр
Бамуу .. – Баатар эх
Бархас .. – Цог жавхлан
Бизьяа .. – Тэмцэл, ялалт
Биндэрьяа ..- Биндэрьяа эрдэнэ
Буд .. – Ухаантай, цэцэн
Бүжин ..- Бага хүүхэд
Бүжинлхам .. – хүү төрүүлэх охин тэнгэр
Бүжмаа ..- хүү төрүүлэх эх
Бэгз .. – Бэгтэр хуяг
Бямба .. – асрагч, хагас сайн өдөр
Бяруузана .. – Сайтар гэрэл гийгүүлэгч
В
Ванган .. Эрхэм итгэл
Вандан .. – Эрх төгөлдөр
Ванжид .. – Эрхээр үйлдэгч
Г
Гаадамба .. – Төгөс баясгалант
Гаадан ..- баясгалан төгөлдөр
Гаадмаа .. – баясгалан төгөлдөр эх
Гаваа .. –баясгалан
Гайтав ..- Бэрхийг чадагч
Галдан .. – хувь төгөлдөр
Галзагд .. – Цагийн хүрд
Галиндэв .. – Хар охин тэнгэр
Галсан .. – Сайн хувьт
Гандан .. – Төгс баясгалант
Ганжуур .. – Зарлигийн орчуулга
Гарьд.. – Хаан шувуу
Гиваа .. – Буян
Гиймаа .. – Буянт эх
Гимпэл .. – Буянт эх
Говийлха .. – Заяагч эх
Гомбо .. – Итгэл, шүтээн
Гомоо .. – Дээд
Гомпэл .. – Итгэл арвижих
Гонсон .т. – Сайн итгэлт
Гончиг .т. – Чухаг дээд
Готов .т. – Хуяг
Гочоо .т. – Хуяг
Гунгаа .т. – Хотлын баясгалан
Гүнд .т. – Хотол
Гүндэг .т. – Бүхнийг онох
Гүнжид .т.- Бүхнийг үүсгэгч
Гүнсмаа .т.- Хотол сайн эх
Гүнсэн .т. – Хотол сайн
Гүнтэв .т. – Бүхнийг чадагч
Гүнчин .т. – Хамгийг айлдагч
Гүр .. – Лам, тойн
Гэлэг .. – Сайн буян
Гэлэн .. – Буяны садан
Гэмпэл .. – Буян арвижих
Гэндэн .. – Хувраг
Гэнэн ..- Буяны шадар
Гэсэр .. – Цэцгийн тоорцог
Д
Даваа .. – Сар саран
Дагва .. – Эзэн
Дагдан .. – Алдар төгс
Дагзмаа .. -Алдар баригч
Дагмид .. – Би үгүй, Эзэн үгүй
Дагий .. – Хатагтай
Далхаа .. – Дайсан тэнгэр
Дамба .. – Дээд
Дамдин .. – Морин хоолойт
Дампил .. – Сургаал арвижих
Дамчаа .. – Дээд ном
Дангаа .. – Төгөлдөр баясаглан
Данзан .. – Сургаал баригч
Дансран .. -Шулуун шудрага
Дансүрэн .. – Шашны сахиус
Данший .. -Шашны өлзий
Даржаа ..- Өргөжин дэлгэрэх
Дарий ..-Дарь эх
Дарь .. -Гэтэлгэгч, дарь эх
Даш .. – Өлзий
Диваа .. – Эзэн тэнгэр
Довдон .. – Хүч төгс
Довчин .. – Их хүчит
Догмид .. – Атаа үгүй
Догсом .. – Гурван явдал
Долгор .. – Цагаан дарь эхийн нэр
Должин .. – Гэтэлгэгч ногоон\ Ногоон дарь эх\
Домий .. – Зул
Дондов .. – Үйл бүтээгч
Дондов .. – Үйл бүтээгч
Донид .. – Хоосон чанар
Дорж .. – Чулууны ноён
Дорлиг .. – Сайн очир
Дугар .. – Цагаан шүхэрт
Дулам ..- Гэтэлгэгч эх
Дугар .. – Цагаан дун
Дүвжир .. – Бүтээл учруулах
Дүвчин .. – Их бүтээлч
Дүйчир .. – Хур бороо
Дүлзэн .. -Номхон ёсыг баригч
Дэжид .. – Амар жаргал
Дэлэг .. – Сайн амаглан
Дэмбэрэл .. – Шүтэн барилдах
Дэмид .. – Хиргүй
Дэмчиг .. – Дээд амаглан
Дэндэв .. – Үнэн бүтэх
Дэнзмаа .. – Үнэнийг баригч
Дэнсмаа .. – Сайхан хоолойт эх
Дэчин .т.- Их амгалан
Дэчмаа .. – Их амгалан эх
Ё
Ёндон .. – Эрдэм
Ёнзон .. – Нийтийг баригч мэргэн
Ж
Жав .. – Аврал
Жавган .. – Аврагч итгэл
Жавзан .. Ариун богд
Жавзмаа ..- Ариун богд эх
Жагар .. – Энэтхэг орон
Жагварал ..- Аймшгаас хагацсан
Жагдаг .. – Төмөр чөдөр
Жадамба .. – Найман мянгат
Жалмаа .. – Ялгуулагч эх
Жалсрай .. – Агь, хан хөвгүүн
Жалцав .. – Ялгуусны орлогч
Жалцан .т. – Ялгуусны орлогч
Жамбаа .т. – Энэрэл, Асрал
Жамбал .т. -Зөөлөн цогт
Жамган .т. – Зөөлөн итгэл
Жамсран .т. – Эгч дүүс
Жамц .т. – Далай
Жамьян .т. – Зөөлөн эгшигт /Оюун билгийн бурхны нэр/
Жанлав .т. – Өгөлгийн давалгаа /өөрийн эрдмийг дамжуулна гэсэн санаа/
Жанрайсаг .т. – Нүдээр үзэгч
Жанчив .. – Бодь
Жигдэн .. – Ертөнц
Жигжид .. – Айлган үйлдэгч
Жигжид ..- Аюул үгүй
Жижлхам .. – Хаврын охин тэнгэр
Жунай .. – Гарах орон
Жүгдэр ..- Үс нэр
Жүрмид .. – Хувирашгүй
З
Загар. .- Хүрд, Хорол
Загд .. – Хүрд, Хорол
Зана .. – Билэг, бэлэг
Зандраа . .- Сар сарны бурханы нэр
Зундуй ..- Хичээнгүй
Зүмбэрэл .. -Рид хувилгаан
Зэгвэ .. – Давхарласан, цогцолсон
Зэсэм .. * Гурван үзүүр
Зээмаа ..- Үзэсгэлэнт эх
И
Идшин .. – Хүслийг хангагч
Индра .. -хурмаст
Ичин .. – Хүслийг хангагч
Л
Лайж ..- Үйл, үйлийн
Лайшил .. – Үйлс арвижах
Лайхан ..-Үйлчин
Лайчин ..- Их үйлс
Ламбаа .. -Замч, аянчин
Ловон ..- багш
Лодой .. – оюун төгөлдөр
Ложоо ..-уужим ухаан
Ломбо . .-түшмэл
Лонжид ..-Төгс жаргал
Лосол ..- Гэгээн оюун сэргэлэн
Лочин .. -Их хэлмэрч
Лувсан .. – сайн оюут
Лудаа .. – хийморь
Луузан ..-оюун баригч
Лүдэв . . -Лус бүтээгч
Лүмбэн .. -Цэцэглиг
Лүндэн ..- Эш үзүүлэгч
Лха ..- Тэнгэр
Лхагва ..- Үлэмж илүү
Лхам .. -Охин тэнгэр
Лхачин .. -Их тэнгэр
Лхаашид ..- Тэнгэрийн номлол
Лхүмбэ .. – Сүндэрлэх
Лхүндэв. . -сүндэрлэн бүтэх
Лэгдэн . .-Төгс сайн, төгөлдөр сайхан
Лэгжиймаа ..-Сайтар төрсөн эх
Лэгцэг ..- Сайн чуулган
Лэгшид ..-Сайтар номлох
М
Маа .. – эх
Маань .. -эрдэнэ
Мааяа .. -ид шид
Магван ..- цэргийн ноён
Майдар ..-Асрал, нигүүлсэнгүй
Мамба .. -эмнэлэг, эмч
Манал ..- Эмч лам
Мангаалам .. -өлзий хутагт
Мангал .. Өлзий
Мандаа .. -Чимэг
Мандал .. -Хүрээ мандал
Мандир .. -Ордон өргөө, сүм
Манзшир .. -Зөөлөн эгшигт
Мань .. -Эрдэнэ
Махбал .. -их хүчит
Махранз.. -Их хаан
Миеэ .. – Үл хөдлөх
Мижид .. -Үл алзах
Минжүүр .. – Урвахгүй өөрчлөгдөхгүй
Мишиг .. -үл эвдрэх
Молом .. Ерөөл
Мядаг .. -Цэцэг
Мялхаа .. -галын тэнгэр, галын бурхан
Мятав .. -үл чадагдах
Н
Надмид .. -Өвчин үгүй
Найдан .. – Бат орших
Налжир .. – Амарлингуй оршигч ба үлэмж үзэхүйг хосолсон даяан
Намбар .. – Маш, үнэхээр сайтар, тийн арилсан
Намгүр .. – Асар ариун
Насдаг ..- Асар ариун
Намжиг .. -Огторгуйн төмөр
Намжил . – Сайтар зохистой
Намнан .. – гэгээн үзэгдэл
Намсан .. – Маш сайн, үнэхээр
Намсрай .. -Сайтар хөвгүүн
Намхай .. – Огторгуй
Намчин .. – асар их
Нандав .. – гийгүүлэн бүтээгч
Нандий .. -Баяр баясгалан
Нанжид .. -Найиан гэгээн
Нанзад .. – гийгүүлэн зохиогч
Нансал .т. – гэгээн гэрэлт
Нацаг .т. – Элдэв янз
Нинж т. – нийгүүлсэхүй
Нордов .т.- Эрдэнэ бүтээгч
Нордог .т.- Эдийн эзэн
Норжин .т. -Эд өгөгч
Норинпил .т. -Эрдэнэ арвижах
Норов .т. – эрдэнэ
Норолхаа .т. -Эдийн тэнгэр
Норсон .т. – Сайн эрдэнэ
Нүрзэд .т. – Түргэн зохиох
Ням .т. -Наран
Нямбуу .т. – Зүрх, зүрхэн
Нянгар .т. – Яруу алдар
О
Од .т. -Гэрэл
Одсэр .т. – Гэрэд
Одбаг .. – Гэрэл арвижах
Одбагмид .. -Гэрэл цаглашгүй
Ойдов .. -Шил бүтэх
Ома .. – Сүү
П
Пагва .. -хутаг
Палам .. – Алмааз
Паньд .. -тус амгалан
Парчин .. – бараамид, чанад хүрсэн
Пунсал ..-Хоосролыг арилгагч
Пунцаг .. – Хотол чуулган, хотол
Пүлжин .. -дээж
Пүрэв .. – Гадас
Пэл ..-Арвижах
Пэлжид .. – Арвин жаргал
Пэлжир .. -Арвижах баялаг
Пэлжээ .. – Үйлс
Пэрэнлэй .. -үйлс
Р
Рааш ..- Өлзий
Равдан .. – Маш бат
Равгаа .. – Маш баясах
Равжаа .. Маш дэлгэрэх
Равжир .. – Маш баялаг
Равсал .. – машид гийгүүлэгч
Рагчаа .. – Сахиус
Раднаа .. – Эрдэнэ
Ранжин .. – Өөрөө гарсан
Ринчин .. – Их үнэт, эрдэнэ
Риймэд .. – хир үгүй
Ролбий .. -Цэнгэгч
Рэгдэн .. – Язгуур төгөлдөр
Рэгжий .. Язгуурын хөвгүүн
Рэгзэд .. -Оюун ухаанаар үйлдэгч
Рэгзэн .. – Арвис баригч, ухаан баригч
Рэнжин .. -Эрдэнэ болсон
С
Салдан .. – Төгс тодорхой
Саманд .. – Бүрэн бүтэн
Самба ..- санаа
Самбуу ..- Сайн
Самдан ..- Санал бат
Сампил .. Сэтгэснийг арвитгагч
Самьяа .. -Ёс журам
Сан ..- сайн
Санвий .. – нууцын
Сана .. -Жувраг
Сандав ..- Нууц бүтэх
Сандаг ..- нууц эзэн
Сандуй ..- Нууц хураангуй
Санж ..- Бурхан
Санжаа .. -бурхан
Санжид ..- Сайн явдал
Санрав ..- нууц бүтээх
Санчин ..- Их сайн
Сарай ..- агь хөвгүүн
Сахьяа ..-найрамдал, нөхөрлөл
Совд ..-хүлцэнгүйт
Сорог ..-Амь амьдрал
Сорогдог ..-Амин эзэн
Соронзон ..-Шудрага дөлгөөн
Сосор ..- Тус тусдаа
Сундуй ..-Шидэт үгийн хураангуй
Сунрав ..- Сайн зарлиг, дээд
Сүглэгмаа ..- Дүрс сайхан, царайлаг эх
Сүндэв ..-Шид бүтэх
Сүнжид ..- Тогтоон үүсгэх
Сүнрэв ..- Шид бүтэх
Сүрмаа ..-Сахиус
Сүрьеэ ..-Нар гийгүүлэгч
Сүрэн ..- Сахиус
Сэвжид . -Сүр жавхлан
Сэлнэн .- Сүрээр дарагч
Сэмбээ ..- Баатар сэтгэлт
Сэнгээ ..- Арслан
Сэр ..- Алт, алтан
Сэрд ..- Сансар
Сэрж ..- Алтан
Сэр-Од .. – Алтан гэрэл
Сэрсмаа ..- Сайн алтан эх
Сэрсэн ..- Сайн алтан
Сэртэв ..- Алтан чадагч
Сэрчин ..- Их алтан
Сэрчмаа ..- Их алтан эх
Сэрээнэн ..- Бугийг дарагч
Сэрээтэр ..- Бугийг тонилгогч
Сэтэв .. – Ширэн хуяг
Т
Тамжид .. – Хамаг бүгд
Тарва ..- Тонилгогч
Таяа ..- Зах хязгаар
Товуу .. -Догшин, хилэнтэн
Тогмид ..- Торохгүй, тээгдэхгүй
Тойв ..-сонсоглон
Тойвгоо ..- Сонсоглон баяр
Тумбааш ..- Зохилдсон
Түвдэн ...-Бурханы шашин
Түдэв .. -Хүчит чадалт
У
Увш ..- Буяны шадар, буянд ойр
Удвал ..-Удвал цэцэг
Х
Хажид ..-Огторгуйд явагч
Хайдав ..- Мэргэн шидэт
Хаймчиг ..-Дээд мэргэн
Хайнзан ..- Мэргэн шид баригч
Ханд ..- Огторгуйгаар явагч
Хаян ..- Амны хишиг
Хаянхярваа ..-Морин хоолойт
Хорол ..-Хүрд
Хуар ...-Цэцэг
Ц
Цамба ...-Эсруа тэнгэрийн нэр
Цогдог ..-Чуулганы эзэн
Цогзол ...- Дээд өршөөл
Цоо ...- Нуур далай
Цоодол ...- Далайг гэтлэх
Цүлтэм ...-Ёс цааз
Цэвэг ...- Насан хэмжих
Цэвэл ...- Нас арвитгах
Цэвээн ...- Насны эрхэт
Цэгмид ..-Насан хязгаарлашгүй
Цэдэв ...- Насны бүтээл
Цэдэн ...- Насан төгөлдөр
Цэмпэл ...-Насан арвижах
Цэнд ... -Насны буян
Цэрмаа ...-Урт наст эх
Цэрэв ... -Төрөл тутам
Цэрэн ...-Насан урт
Цээ ...-Насан
Цээпил ..-Нас арвижах
Ч
Чагдар ...-Очир баригч
Чагнаа ...- Мутартаа, гартаа
Чагцал ...-Гар хавсрах, мөргөл
Чадраа ...- Шавь, сурагч
Чалхаа ...-Насны, сурагч
Чандмань-Хүссэн бүхнийг биелүүлдэг домогт эрдэнийн чулуу
Чимид ..-Үхэл үгүй
Чогдов ...- Өв тэгш
Чогдог ...-Эрхэм алдар
Чогсом ...-Эрхэм дээд
Чодин ...-Суврага
Чоён ...-Номын агаар
Чойдог ...- Номын алдар
Чоймбол ...-Ном арвижах
Чоймчиг ...- Дээд юм
Чойндон ... – Номт
Чойхор . ..-Номын хүрд
Ш
Шагдар ...-Очир баригч
Шагж ...-Бурхан багшийн төрсөн овгийн нэр
Шадав ...-Ном бүтээл
Шарав ...-Билиг сайтар
Шийлэг ...-Сайн билиг
Шинэн ...-Садан төрөл
Ширнэн ...-Билгийн зүрхэн
Ширчин ..- Бэлгэ тэмдэг
Ширчмаа ...-Билгийн чанад хүрсэн эх
Ю
Юмчин ...-Их эх
Юмчмаа ...-Их эх
Юнгэр ...-Цагаан гич
Юндэн ...-Хас тамга
Я
Ядам ...-Сэтгэл

Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/16, 14:26
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2023/06/08, 12:44
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2021/06/28, 14:12
2018/07/16, 15:13
2016/07/25, 08:50
2023/06/07, 14:20
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2023/11/22, 13:45
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин