|

Тойм: Шинэ парламент бүрдсэн, наадмын бэлтгэл ажилтай долоо хоног


Тойм: Шинэ парламент бүрдсэн, наадмын бэлтгэл ажилтай долоо хоног

 

Энэ долоон хоногт улс эх оронд болоод улс төрийн эргэн тойронд олон халуун үйл явдлууд болж өнгөрлөө. Эдгээр сэдвүүдийн голлох үйл явдал нь УИХ шинэ парламентаа бүрдүүлж, гишүүд тангарагаа өргөсөн явдал юм. Түүнчлэн шинэ бүтцийг удирдан явуулах  дарга нарын томилгоо хийгдэж, ажлаа хүлээн авав. Мөн Ардын хувьсгалын түүхт 95 жилийн ойн баяр наадмыг угтаж дор бүрнээ бэлтгэл ажлаа базаасан онцлох долоо хоног болж өнгөрлөө.

 

Шинэ гишүүд тангаргаа өргөлөө

Тойм: Шинэ парламент бүрдсэн, наадмын бэлтгэл ажилтай долоо хоног

 


Долоо хоногийн мягмар гаригт 2016 оны сонгуулиар сонгогдсон шинэ парламент анхдугаар хуралдаанаа хийж, гишүүд тангарагаа өргөлөө. 2016-2020 оны парламентыг МАН-ын 65, АН-ын 9, МАХН-ын 1, бие даагч 1 гишүүн бүрдүүлж буй юм.

УИХ-д сонгогдсон гишүүдийн 13 нь буюу 17.1 хувь нь эмэгтэйчүүд байна. Шинээр сонгогдсон УИХ-ын гишүүдийн 21 нь эрх зүйч, 25 нь эдийн засагч, 11 нь инженер, нэг нь агрономич, 18 нь урлаг, спорт, улс төр, нийгмийн ухааны мэргэжлийн хүмүүс байгаа юм.

 

УИХ-ын даргаар М.Энхболд сонгогдлоо

Тойм: Шинэ парламент бүрдсэн, наадмын бэлтгэл ажилтай долоо хоног

 


УИХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн Анхдугаар чуулган хуралдаж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын даргыг сонгох ажиллагааг эхлүүлж, насаар хамгийн ахмад гишүүн Ч.Улааныг хуралдааныг даргалахыг урьсан билээ. Ингээд УИХ-ын гишүүн Ч.Улаан даргалан УИХ-ын даргыг сонгох асуудлыг хэлэлцсэн бөгөөд С.Бямбацогт гишүүн УИХ-ын даргад Миеэгомбын Энхболдын нэрийг дэвшүүлэх тухай МАН-ын Удирдах зөвлөлийн тогтоол, нэр дэвшигчийн намтрыг уншиж танилцуулсан. Улмаар УИХ-ын 76 гишүүний 86,8% нь буюу 66 гишүүн энэхүү саналыг хүлээн зөвшөөрснөөр Улсын Их Хурлын даргаар М.Энхболд томилогдсон юм.

 

Хотын даргаар СУ.Батболд томилогдлоо

Тойм: Шинэ парламент бүрдсэн, наадмын бэлтгэл ажилтай долоо хоног

 


НИТХ-ын 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдөр болсон Анхдугаар хуралдаанаас  Нийслэлийн Засаг даргад С.Батболдын нэрийг нь дэвшүүлж, Монгол Улсын Ерөнхий сайдад батламжлуулахаар өргөн барьсан юм.

Ерөнхий сайд 2016 оны 7 дугаар сарын 6-ний өдөр захирамж гаргаж, НИТХ-ын долоо дахь удаагийн сонгуулийн анхдугаар чуулган хуралдаж олонхийн саналаар хотын даргаар Су.Батболдыг томиллоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар томилогдсон С.Батболд Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүрэлцэн ирж, Тамгын газрын хамт олны өмнө Улаанбаатар хотын 31 дэхь даргаар дөрвөн жил ажилласан Э.Бат-Үүлээс  тамгаа гардаж авсан юм.

 

Ц.Сандуй НИТХ-ын дарга боллоо

Тойм: Шинэ парламент бүрдсэн, наадмын бэлтгэл ажилтай долоо хоног

 


НИТХ-ын анхдугаар хуралдаан аар НИТХ-ын даргыг сонгох асуудлыг хэлэлцэв. МАН-аас НИТХ-ын даргад нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуйг нэр дэвшүүлсэн. Нийслэлийн ИТХ-ын даргыг сонгох асуудлыг хэлэлцээд, Ц.Сандуйг НИТХ-ын даргаар томиллоо.

НИТХ-ын даргаар сонгогдсон Ц.Сандуй "НИТХ-ын даргад намайг нэр дэвшүүлсэн МАН-ын Удирдах зөвлөл болон нийслэлийн МАН, сонгож батламжилсан та бүхэнд баярлалаа. Нийслэлчүүд энэ сонгуулиар нийслэл хотыг удирдах хариуцлагатай үүргийг манай намд өглөө. Энэ нь нэг талаар нийслэлчүүд эрх баригчдын дөрвөн жилийн ажилд сэтгэл хөрсөний илрэл. Нөгөө талаас аз жаргалтай хотод амьдрахын төлөө сэтгэл шулуудсаны баталгаа.  Нийслэлийн МАН-ын хороо ирэх дөрвөн жилд хүнээ дээдэлсэн, аз жаргалтай хот мөрийн хөтөлбөр түүнд тусгагдсан амлалтаа нийслэл хотоо хөгжүүлэх менежментын шинэ загварын дагуу заавал биелүүлэх болно." гэсэн юм. 

 

Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайдаар Ж.Эрдэнэбатыг томиллоо

Тойм: Шинэ парламент бүрдсэн, наадмын бэлтгэл ажилтай долоо хоног

 


Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайдад МАН-ын Бага хурлаас олонхын саналаар Сэлэнгэ аймгаас УИХ-д хоёр дахь удаагаа  сонгогдоод буй Ж.Эрдэнэбат гишүүнийг нэр дэвшүүлсэн юм. Ерөнхийлөгч наадмаас урьтаж УИХ-ын дарга болон Ерөнхий сайдын томилгоог хийх чиглэл өгсөн. Тиймээс баасан гаригт УИХ-ын дарга М.Энхболд чуулганыг зарлан хуралдуулж, 97,1 хувийн саналаар Ерөнхий сайдаар  Ж.Эрдэнэбатыг томиллоо.

Ж.Эрдэнэбатын хувьд өнгөрсөн парламентын үед найман сар Сангийн сайдын албыг хашиж үзсэн. Ингэхдээ олон шинэ өөрчлөлт, ашигтай үзүүлэлтүүдийг бий болгож чадсан хэмээн улс төрийн хүрээнийхэн дүгнэдэг.Тиймээс Ерөнхий сайдад томилогдохоор нэр дэвшээд буй Ж.Эрдэнэбат "элгээрээ хэвтээд" буй эдийн засгийг буцаан сэргээнэ гэдэгт итгэж байгаа аж.

 

АТГ-ын даргаар Х.Энхжаргалыг томилохыг дэмжлээ

 


Хууль зүйн байнгын хороо хэдхэн хоромын өмнө хуралдлаа. Уг хуралдаанаар АТГ-ын даргаар Х.Энхжаргалыг томилох эсэх асуудлыг хэлэлцсэн байна. Ингээдээ хуралд оролцсон гишүүдийн олонх нь Х.Энхжаргалыг АТГ-ын даргаар томилохыг дэмжиж, УИХ-аар хэлэлцүүлэхээр болжээ. УИХ-ын чуулган тун удахгүй Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэнэ. Энэ үеэр АТГ-ын даргын асуудлыг ч гэсэн хэлэлцэхээр төлөвлөж байгаа ажээ. Ийнхүү удтал хүлээгдээд байсан АТГ даргатай болох бололтой.

 

Наадмын бэлтгэл ажлын эргэн тойронд...

Наадмын билетны олдоц болон оочир асуудал үүсгэж байна

Тойм: Шинэ парламент бүрдсэн, наадмын бэлтгэл ажилтай долоо хоног

 


Жил бүрийн баяр наадмаар хэл ам дагуулдаг нэг зүйл нь наадмын нээлтийн тасалбар билээ. Учир нь баяр наадмын билет нэг хүнд 2-3-хан оногддогоос үүдэж эрэлт ихтэй, түүнээс гадга ченж нарын гараар дамжиж үнэ нь хэд дахин өсдөг билээ. Мөн хамгийн гол асуудал нь иргэд билет авах  гэж хэдэн өдөр ажлаа алдан хонон өнжин байж 1-2 билет авдаг гэсэн хэл ам их гардаг.Тэгьэл энэ жилийн хувьд өмнөх жилүүдтэй мөн адил билетний оочир дараалал, олдоц, үнийн хөөрөгдөл гэх мэт асуудлууд ихээр гарч байгааг иргэд учирлаж байна.  Тэрбээр наадмын тасалбарыг борлуулж буй Соёлын төв өргөө, Бөхийн өргөө, Нийслэлийн аялал жуулчлалын газар хэдэн өдөр бухимдсан олны хөлд дарагдаж байгаа юм.

Бэлтгэл ажил хангагдаж дуусчээ

Тойм: Шинэ парламент бүрдсэн, наадмын бэлтгэл ажилтай долоо хоног

 


Энэ жилийн наадмын урсгал зас­вар, тохижилтын аж­лыг үндсэнд нь ну­гал­жээ. Тулгар төр бай­гуулагдсаны 2222 жил, Их Монгол улс бай­гуулагдсаны 807 жилийн ойн арга хэмжээг 500 га­руй хүн зохион бай­гуулж байгаа аж. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн өргөтгөл, сурын харваа, шагайн асарт хийж буй засварын ажил энэ сарын 5-нд бүрэн дуусах юм.
Хүй долоон худаг орч­мын зам засварын ажлууд өрнөж, тэнд долоон мянга га­руй машины зогсоол хийсэн байна. Түүнчлэн цаг агаарын урьдчидсан мэдээгээр, ялангуяа 11, 12-нд хур бороо элбэг байх тул бид байгаль, цаг агаарын нөхцөлд то­хируулж ажиллахаар төлөвлөжээ.  Энэ сарын 8-н гэхэд наамдын бэлтгэл ажил бүрэн хангагдсан байх юм.  

 

Наадмын соёл урлагийн арга хэмжээг Н.Наранбаатар найруулж байна

Тойм: Шинэ парламент бүрдсэн, наадмын бэлтгэл ажилтай долоо хоног

 


 Их Монгол улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95 жилийн Төрийн их баяр наадмын нээлт, хаалтын ёслолын үйл ажиллагаа УДЭТ-ын найруулагч Н.Наранбаатар найруулж буй.  Дашрамд дурдахад, сүүлийн хоёр жил Төрийн соёрхолт МУГЖ Д.Сосорбарам найруулан тавьсан байдаг.

Тэрбээр сүр бадруулж, олон хүн хамруулахыг биш дэгтэй, журамтай, агуулгатайгаар үзэгчдэд хүргэхээр төлөвлөж байгаа гэнэ. Тус наадмын төсөв 520 орчим сая төгрөг. Гэвч тэрбээр орчин үеийн техник, технологиор шинэ зүйл үзүүлье гэсэн ч өртөг нь хүрэлцэхгүй байгааг дуулгасан. Гэхдээ хуучны хэв маягаа орхигдуулахгүйн тулд жүжигчдэд хаад, хатдын хувцас өмсгөж, түүхт цаг үеэр аялуулах юм байна.

Bolod.mn У.Сайхан


Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2023/06/16, 14:26
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/08, 12:44
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2021/06/28, 14:12
2018/07/16, 15:13
2016/07/25, 08:50
2023/06/07, 14:20
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2023/11/22, 13:45
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин