|

Зарим тойрогт хүн биш “нэр нь” нэр дэвшжээ


 Зарим тойрогт хүн биш “нэр нь” нэр дэвшжээУИХ-ын сонгуулийн Орхон аймгийн 46 дугаар тойрогт зургаа, 47-р тойрогт ес, 48-р тойрогт зургаа нийтдээ 21 хүн нэр дэвшин өрсөлдөж байгаа. Энэ өнөр өтгөн нэр дэвшигчдийн зарим нь олдохгүй, тэр бүү хэл Эрдэнэтэд байхгүй учраас сонгогчид "эрэн сурвалжилж” эхэлжээ. Зарим нэг сонгогчид тэрхүү үл үзэгдэх эрхмүүдийн нэр ус нь таалагдсан учраас саналаа өгчих санаатай хайсан боловч өнөөг хүртэл олдоогүй гэнэ. Ялангуяа, УИХ-ын сонгуулийн 47-р тойрогт нэр дэвшигч 9 эрхмийн дунд сонгогчиддоо гэгээн дүрээ үзүүлдэггүй "нууц ноётон, хуурамч Дамбийжаа” нар төржээ.
Уурхайчдын буюу 47-р тойрогт МАН-аас Т.Атармаа, АН-аас Д.Одхүү, ИХН-аас Х.Золжаргал, АТХН-аас Б.Цэцэгмаа, "Тусгаар тогтнол эв нэгдэл” эвслээс Ц.Сарантуяа, БНН-аас Ц.Жаргалсайхан, МСДН-аас Ш.Төгсбаяр, МАХН-аас О.Баасанхүү, бие даан нэр дэвшигч У.Амарзаяа нар нэр дэвшсэн. Гэтэл энэ тойргийн сонгогчид БНН-ын нэр дэвшигч Ц.Жаргалсайхан, МСДН-ын нэр дэвшигч Ш.Төгсбаяр нарыг хайж, ядаж мөрийн хөтөлбөрийг нь харчих юмсан хэмээн хайжээ. Ямар сайндаа нэр нэгтний чих нэг гэгчээр энэ тойргийнхон Жаргалсайхан гэж БНН-ын нэр дэвшигч юм чинь "Буянгийн Жагаа” байна хэмээн тааж улмаар хроорондоо маргаж "мөн, биш” дээрээ тулж арай л барьцалдаж аваагүй гэнэ. Зарим нэг сонгогч тэрхүү маргааныг таслах гэж энд тэнд хаягтай БНН-ын үүрээс сураглан байж 47-р тойрогт нэр дэвшигч Ц. Жаргалсайхан чинь "Буян Жагаа” биш юм байна гэж үнэнийг олж итгэсэн сураг дуулдана.
Үнэхээр сонгуулийн сурталчилгаа төгсгөлийнхөө анги руу орж байхад БНН-ын Ц.Жаргалсайхан, МСДН-ын Ш.Төгсбаяр нар хаагуур юу хийж таваргаж яваа юм бол. "Хувиараа хөдөлмөр эрхлэгч” гэсэн бүртгэлтэй Ц.Жаргалсайхан гэдэг нөхөр БНН-ынхаа дарга Б.Жаргалсайхантай амьдаа учраас түүнийхээ нэр хүндээр сонгуульд гарчихна гэж дэмийрээгүй л байлтай. "Альфа энержи” ХХК-ийн зөвлөх Ш.Төгсбаяр сонгогчиддоо зөвлөхийн оронд хаана юу хийж явааг тойргийнх нь иргэд ч ойлгохгүй байна.
Дарханд Монголбанкны дэд захирал Б.Жавхлан гэдэг хүн нэр дэвштэл түүнтэй овог нэр адил Болдын Жавхлан хэмээх нэр дэвшигч гарч ирээд сонгогчид нь хайсны эцэст "Фээсбүүк” дээр цохиж явахад нь арай гэж олсон гэдэг. Улаанбаатарт УИХ-ын дарга асан Д.Лүндээжанцангийн тойрогт хэн ч танихгүй өөр нэг Лүндээжанцан гарч ирж сонгогчдыг төөрөгдүүлж, санал хуваахаар шуугиулсан. Тэгвэл "нэр нэгтний чих нэг” гэгчээр 47-р тойргийн Ц.Жаргалсайхан гэдэг нэр дэвшигч 48-р тойргийн "Буян Жаргалсайхан”-ы далбаан дор намирч санал хуваахаар цохиж явна уу. Эсвэл Ц.Жаргалсайхан гэдэг хүн биш Нэр нь нэр дэвшиж байгаа юм болов уу.

Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2023/06/16, 14:26
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/08, 12:44
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2021/06/28, 14:12
2016/07/25, 08:50
2018/07/16, 15:13
2023/06/07, 14:20
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2023/11/22, 13:45
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин